“Бид капитализмруу шилжиж байна. Эхний шат нь зэрлэг капитализм – чөлөөт зах зээл... чөлөөт үнэ... жижиг үйлдвэрлэл... чөлөөт өрсөлдөөн... ганзагын наймаа... анхны хуримтлал худалдаанаас л буй болдог... дамлах, залилах, луйвар энэ шатанд байдаг л зүйл... улстөрчдийн олонхи нь популистууд, дүр эсгэгчид...” – яг л иймэрхүү ойлголт, үнэлгээ 1990 оноос хойш хүн бүхний л ухамсарт ноёрхох шахав. Тиймээс ч өнгөрсөн 35 жилийн дотор авлигачид, луйварчид, популистууд, “хачиг, хувалзнууд”, боловсрол нимгэн хүмүүжлээр сул танхайрагчид, хэр чадвараа үл мэдэгсэд, дүр эсгэгчид, хоёр нүүртэн, цүнх баригсад, бүр чулуун зүрхтэн гэгдэхээр залуус олноороо төрөн гарцгаалаа. 1990-2025 оны хоорондох Монголын нийгмийн харилцаа ийм хүмүүсийг бүтээжээ.
Цаашид энэ процесс үргэлжилбэл, бүр өргөсвөл Монголын нийгмийг, монголчуудыг гадаадынхан яаж үнэлэх, яаж нэрлэх, ямар хоч өгөх бол оо? Нэвт авлигажсан улс орон гэж буй, найгүй болтлоо дампуурсан нь ч буй, нийгэм даяараа мафижсан нь ч бас буй, төр засагт нь хулгай, луйвар нүүрлэсэн нь ч цөөнгүй...
Улс орон нэг бүр, нийгэм нэг бүр ирээдүйдээ тохирох хүмүүсийг бэлдэх, хүмүүжүүлэх ёстой. Эс тэгвээс ирээдүй маань бидний хүссэнээр биш, бүр эс хүссэнээр бүтээгдэх болно. Өнөөдөр Монгол маань, Монголын бодит орчин, нөхцөл маань хот болон хөдөөд хэнийг бэлдэж, бүтээж байна вэ? Монголыг маргааш ямар хүмүүс авч явах бололтой байна вэ? Ухаалаг, соёлжсон, зөв нийгэм юуны өмнө л сайн эцэг болох эрчүүдийг, сайн ээж болж чадах эмэгтэйчүүдийг өсгөж, сургаж, хүмүүжүүлж бэлдэх учиртай. Мөн нийгмийн амьдралын салбар нэг бүрээр сайн ажилтан, ажилчдыг, бас төр засагт ажиллах шударга, эх оронч улстөрчдийг бэлдэх ёстой. Энэ амин чухал ажил, үүргийг төр засаг, салбарын яамд, ахмад үе, эцэг, эхүүд хийх, хэрэгжүүлэх, бүр өөр өөрөөрөө үлгэрлэн, хөтлөн гүйцэтгэж байх учиртай. Өнөөдөр бид ингэж чадахгүй байна. Иргэн Таны хүү, охин хэн болж өсөж, нас биед хүрч байна вэ? Таны сэтгэл ханамжтай, хэвийн, яахав дээ хүү, охид минь боломжийн л хүмүүс болцгоолоо гэж үнэлж байгаа юу? Эсвээс сэтгэл тун дундуур, гонсгор, бүр гутарч, гуниж, яагаад ийм болчихвоо хэмээн харамсаж, хэнд буруу өгөхөө ч мэдэхгүй зовиуртай байна уу?
“Бид биеийг нь төрүүлсэн болохоос биш сэтгэл санааг нь төрүүлээгүй. Энэ хүүхэд ийм болчихсонд нийгэм, сургууль, багш, нар нь л буруутай. Тэд л сургаж, хүмүүжүүлсэн...” гэж хэлдэг, унтууцдаг эцэг, эхүүд буй. Ингэж үзэх, хэлэх нь ч үндэсгүй зүйл бас биш...
Угсаатан бүхэнд өөрт нь, хэл, соёлд нь, зан заншилд нь, ардын аман зохиолд нь, үлгэр туульст нь, зүйр цэцэн үгэнд нь, урлагт нь тухайн угсаатны хүүхдийг мөнхүү угсаатны хүн болоход нь тусалдаг, сургадаг, хүмүүжүүлдэг бүх зүйл, заавар, утга, зан үйл, үнэлгээ, бүр магтаал ба зэмлэл нь хүртэл оршин байдаг. Тэр бүхэн тухайн хүүхдэд төрөлх ахуй, орчноос нь нөлөөлж, шингэж, аажимдаа бүр төрх, төлөв нь, үйл хөдлөл нь болж төлөвшдөг. Чухам тэгж л тухайн угсаатны нэгэн гишүүн, нэгж нь буй болсоор байдаг. Энэ процесс тасалдах, доголдох, эвдрэх аваас тухайн угсаатан мөхөж эхэлдэг. Ингэж мөхсөн, устсан жишээ, баримт ч тун олон.
Манай орны эдийн засгийн ил, далд орчин, мөн улстөрийн ил, далд орчин, нөхцөл, эерэг сөрөг хүчин зүйлүүд залуусыг хэн болгож хувиргаж байна вэ? Үр хүүхдүүд, ач, зээ нарын минь амьдрах маргаашийн Монголд ард иргэд нь чухамдаа хэн, ямар хүмүүс байгаасай гэж бид хүсэж байгаа билээ?
Луйварчид, хулгайчид, авлигачид, гаж донтонгууд, шуналаар өвчлөгсөд, элдэв зүсмийн хийрхэлд автаж самуурагсад, гадныхны гар хөл, утсан хүүхэлдэй бологсод, нам намаараа талцаж, тэмцэлдэж хагалан бутлагчид мэт нь тооны хувьд өсөж олширсоор, муу нөлөө нь өргөсөж тэлсээр 4 сая хүрэхгүй цөөн тоотой хүн амыг маань нэлэнхүйд нь уруу татчихвал яанаа! Ийм хүмүүсийн эгнээнд хүү, охидоо оруулчихгүй байхын төлөө эцэг, эх, багш нар чармайн ажиллах хэрэгтэй байна. Нийтээрээ санаа тавих цаг нь ирчихлээ. Хүү, охид маань хүмүүнлэг, энэрэнгүй, тусархаг, шударга, хөдөлмөрч, эх түүхээ мэддэг, эх оронч сэтгэлтэй, үндэсний соёл, зан заншлаа дээдэлдэг, сахидаг, хамтач, нийтэч, улс түмэнч, эв найрыг эрхэмлэдэг хүмүүс болж хүмүүжих, төлөвших ёстой. Тэгэх аваас л Монгол угсаатан маань түүхэн онцлогоо хадгалж, үнэт чанараа улам бүр тодруулан, чамбайруулан авч үлдсээр, бусдаас ялгаран эрхэмлэгдсээр байх болно. Маргаашийн иргэд маань бүгдээрээ л ийм байж чадвал “Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ содон ч, сонирхолтой ч, хүндтэй ч байж чадна”.
Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын тоо жилээс жилд л өссөөр байна. Тэднээс олон хүн тухай тухайн орны иргэдтэй гэр бүл болж байна. Хүүхдүүд нь монгол хэл мэдэхгүй байна. Тэдний нэг хэсэг нь мөн тэр улсад үлдэж иргэд нь болсоор байна.
Өөр хэл, соёлтой болсон олон зуун мянган хүн (эрлийз, хурлийз) Монголд гэнэт орж ирж суурьшиж ч болох юм. Тийм хүмүүсийн тоо, хувийн жинг хязгаарласан хууль Монголд байхгүй. Алсдаа ийм үзэгдэл юу авч ирэх, ямар үр дагавар гарах бол оо? Баруун талдаа жолооны хүрдтэй машинууд гэхэд л ямар сөрөг үр дагавартай байгаа билээ? Олон арван мянган хүний аминд хүрлээ шүү дээ... Энэчлэн бодох, тооцох юм тун ч их болчихлоо. Монгол хүн хүний дээд нь хэмээгдэж байсан нь үнэн юм шүү. Элэгсэг, дотно, хүмүүнлэг, зочломтхой, цайлган, өр зөөлөн, нөхөрсөг гэх үнэлгээг монгол хүн, малчид ХХ зууны туршид л гадаадынхнаас авсаар ирсэн юм. Гадаадад сурч байсан олон үндэстний оюутнуудын дунд ч монгол оюутан тийм үнэлгээтэй байсан. Энэний нэг гэрч нь би өөрөө. 14 улсын иргэн охид, хөвгүүдтэй би нэг ангид хичээллэж, заримтай нь нэг өрөөнд хамт амьдарч байлаа. Тэднийг нэгтгэж, нэг жижигхэн хамтлаг болгож байсан хүн нь би байсан юм. Орос, Вьетнам, Польш, Унгар, Чех, Уганда, Морокко, Куба, Латви, Эстони, Бирма, Монгол, Казахстан, Конго оюутнууд хамтдаа хичээл давтаж, хамтдаа сагс тоглож, хамтдаа зугаалдаг, хамтдаа баяр тэмдэглэдэг байв. Бүгд л зөвхөн надтай хамгийн дотно харилцаатай байж билээ. Ихэнх арга хэмжээ миний л санаачилгаар эхэлдэг, үргэлжилдэг, төгсгөл нь ч сайхан болдог байв... 17 сая квадрат километр нутагтай Оросын Холбоонд 200 шахам угсаатан амьдарч байна. Монгол нь Оросоос 11.3 дахин бага газар нутагтай. Гэхдээ 4 саяд ч үл хүрэх тоотой хүмүүст энэ бол асар том нутаг дэвсгэр, элбэг баян амьдралын материаллаг нөхцөл. Монголчууд бид Монголдоо л сайхан амьдармаар, монгол янзаараа л үлдмээр байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Лхагва - 02 сарын 04,
2026
Сэтгэгдэл61
Одоогийн залуус ардчилалыг зэрлэг капитализм гэж бодохгүй байгаа нь маш харамсалтай.
хуучин соц нийгэмээ санагалзсан бичлэг байна ёстой хол хоцоржээ
90 оноос хойш ардын намынхан, ардчилсан намынхан мөн тэдэн доторх Хятадын эрлийз хурлийзууд Монголын ард түмний сайхан амьдрах боломжийг үгүй болгох бүхий л аргыг байж болох бүх арга, хэлбэрээр хийж гүйцэлдүүлж ирсэн ш дээ! Монголын төрд шимэгчлэн шигдсэн МАНАН гээч хулгай луйвар, авлигын бүлэглэл бүгдээрээ үхэж далд ороосой!
Нян Бао Тао данжаад Хэрээ Баатарын хүүхдийг английн Фулхэм багт тоглуулахын тулд 1.1 сая долларыг монголчуудын татварыг нэмж олсон ашгаасаа Фулхэм багт шилжүүлсэнээ хүлээсэн байна. . Зандангахай данжаад аа. Энэ одоо юу болж байна вэ? Нүд чинь сохорчихоод юм үзэхээ байсан уу. Тэгвэл одоо өөрөө чи зайлж далдар
эдний нам триангл зогсолтоор ордны өмнө эгнэж зогсож сонгуульд ороод байсышд.
хуцмой коммунист нохой минь
Yun zaluus Romantic uvuu bgaa bgaa kkk.Sejigiin yumaa
ма ан-ы араманчигууд ану-н ан-аа дэмждэг билүү бн-аа дэмждэг билүү одоохондоо шийдээгүй байгөө.
Sonin.mn - ийм үлэг гүрвэлийн хорт санааг дэлгэрүүлж, залуусын тархийг хордуулах ямар зорилготой улс вэ, та нар??!!
Сэтгэл мэдрэлийн өвчит минь хуцалгүй хамар доорхоо хамхи. Буруу хүрдтэй машин яахаараа олон мянган хүний аминд хүрдгийн. Бага шиг хуцаарай.
баруун, зүүн. миний зөв гэсээр үхцгээгээд байна гэнээ.
тэмүүжиний дүү бэлгүдэй баруун мөрөөр цавчуулаад цусаа савируулаад явсан гэх. хаан ах асуутал зүгээрээ гэв.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\
Эх орноо, аав ээжийн голомтоо үгүй хийх, зарах гэж хар амиа бодсон бүхэл бүтн үеийг 95-2025 онд Баабр Үүл Эрлгдорж, МАНАН-гийн эрх баригчид бэлтгэн гаргаснаар МУ эргэлт буцалтгүй сөнөх замдаа орсн-ыг үнэн зөвөөр илчилж. Мөд өөөрийнх нь хүүрийг хаях газаргүй болсноо эргүү мнглчууд ухаарах болно
Энд олон үнэн зүйл бодит амьдралыг бичжээ. Харин тэр баруун гартаа жолоотой машинаас болж олон хүний амь сүйдэж байна гэдэг бол худлаа даа худлаа. Эндээс бас энэ хүн дэмий худал дүгнэлт хийж л байдаг хүн байна гэсэн гаргалгаа гарч байна.
Чулуужав гуай монголоороо үлдэх гэхээр таны орос ах чинь монгол бичигийг хавчиж кирилээр бичихийг шаарддаг 10 жилийн сургалтын хөтөлбөрөөс орос хэлийг хасахгүй байхыг заавал орос хэл сурахыг шаарддаг Монголчууд орос хэл сурахаар оросоос юу сурахийн Монголчууд нийтээрээ англи хэл сурч дэлхийн бүх орнуудтай харилцаж монгол бичиг үсгээ тэд нарт бахархалтайгаар харуулж баян чинээлэг амьдармаар байна
Оросыг түшвэл хөгждөг , Хятадыг түшвэл сөнөдөг гэдгийг 90 оноос хойшхи түүх харуулж байна. Хятадын Ардын Их Сургуулийн ОУХС-ын орлогч эрхлэгч Жин Жан гэгч этгээд Гадаад Монголыг ойрын үед БНХАУ-д нэгтгэх талаар ярьж буй бичлэг хэдэн жилийн өмнө цацагдаж байсан. Манай тагнуулынхан юу хийж байдаг бол ?
Тэнэг өвгөн минь маргааш гэхэд Хятад улс ар Монголд цэргээ оруулах гээд байна ! Путиныг үхэхийн нь хүлээгээд үхмэгц нь маргааш нь цэргээ оруулж эзэлж авах гээд бэлдчихсэн байна ! Тэр ар Монгол нь Шинжаан Уйгар өвөр Монгол хоёр шиг болно ! юун монгол хүний хөгжил мөгжил ! 29 онд болох Хятад улсын 80 жилийн ойгоос өмнө хойд нутгаа Дундад улсдаа нэгтгэчих санаа Си даргад байна ! Цэрэг оруулчихад Трамп эсэргүүцэхгүй ! барууныхан бөяр хүргэж Си даргад цахилгаан утас явуулна ! Японууд л жаахан сандарч гүйх байх ! Өөр хамгаалах улс амьтан алга ! Юун алсын хараа мараа !
баахан 80 жилээ түрүүлээд тэмдэглэчихсэн. урдууд бүхнээ монгол болгох гээд бэлдээд байнлээ. бүх хольж хутгасан клип, видеогоо… гаргаад л байна. тэнгэрийн улиан ч гэнэ үү уулиан ч гэнэ үү.
Орос хошногын дэлхийн дэг эвдсэн дхйнаас болж наад баыдал чинь үүсэх гээд бна
Интернетэд нэг газрын зураг чваад байсан даа ялатин Америкийг Америкийн нөлөөллийн өүс гэд Европыг Оросын Азийг бүхэлд гь Монголыг оруулаад Хятадын нөлөөллийн бүс гээд Тэрийг харцгаав уу
хятад цагаан хэрэмээ давж болохгүй ёстойм.
Чулуунжав зөв бичсэн бна та нар ын дэргэд ухаалаг эрдэмтэн хүн
монголоороо үлдье гэвэл оростойгоо харилцаж байгалийн баялгаа оростойгоо хамт ашиглаачээ орос хэлийг хот хөдөөгүй эрчимтэй сургаачээ Барууныхантай америк ёвроптой золбирч завхайрч улс орноо худалдаж дуусдаггүй юм уу олигарх хөрөнгөтөн помщецикуудаас газар нутаг уул уурхайгаа салгаж аваачээ төрийн өмчийг хувьчилахаа зогсоогоочээ хувьчлахаас өөр юм мэддэггүй юм уу ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийг ашиг гартал нь нийтээрээ хуралдан манажмент хийж орон тоо илүү зардлыг хасьяа оросууд монгол уранаа өхгүй болохоор намибтай гэрээ хийж байна америъ франц ёвроп англт цөм адилхан юм байна оюу толгойг яалаа----------
Эмээ уугаачээ,,,,эмч эмнэлэгээ бараадаачээ,,,,эргүү оркоо,,,,
🎄 1Jan тэмдэглээчээ гэчиж
МОНГОЛД ЮМ БҮХЭН БОЛОХОО БАЙЛАА ХУУЛИС АЙЖ ЭМЭЭХ ХУЛЧИЙХ ХҮН АЛГА БОЛЛОО ЦААЗЫН ХУУЛИА АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГААР Ч ГЭСЭН ГАРГУУЛАЯА
300 хутагт, 300 генералтай. 17 мянган бөөтэй. ажлаа хийсэн гэж нуруу хугалдаг уу, хийгээгүй гэж хугалах билүү. яах ёстойн гэж үү. их засахаа дагах ёстой бх. сайхан битүүлье.
Монголд биш Хойд Солонгтст наад судлаач нтрээ хий Монголд бол хоцорсон бна
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
Чулуунжаваа, Монгол ч эртнээс ль зах зээлд байсан шүү харин цөөхөн хэдэн жил соцын үед байсан юм
Бидний зам, шүүж харах нь хүний л ухаан, өвөр монгол, Кидан чууд шиг болохгүй байх нь сургамж байх. Бид дотроо бодолтой л байх болуу. Болж байна.
Uvuu hoorhon zaluust sanaa zovood bgaa.Boon Solongosiig hahuuldah amarhan 60 nasniigahan romantic love speech 6 sariin zaluust sanaa zovood
хуулиараа 50 болцын бна шд. 50 хүрч ухаан ороод 51-тэй.
🐏🐑 номхон байлгахад ямааг зод гэсэн. залууст гар хүрэхгүй шдэ хө, хямрнь үхчихнэ.
зүйл бүрийн цэцэг нь зүйтэй найман сардаа цэцэглэж байна хө. 8р
Romantic uvuu kkk sejig hureed baih yumaa
Chwminerdenii uheliig sanachihlsa
ддIV 🪨 зэвсэг, хүй нэгдэлд сэжиг хүрээд байгаму. ариун тосолгоо🧴? тосоор гоож!
чж гуай араманчиглахгүй байгаад үзсэн ч яахав
Социал демократ нийгэмтэй Япон, Скандинавын сайхан орнууд байж л байна, манай төрд шургасан хулгайч боловсролгүй луйварчид техникум, тмс-н түвшний хүмүүс л Монголоор тоглосон болохоос
27 americad irhed 25 deed bolovsroltoi rsevelegch avna gdg zar harch blaa.Uvgun dondog zallust sanaa zovood mainwhile ramantix kk sejigiin yumaa
ЭНЭ ХҮНД МЭДДЭГ Ч ЮМ АЛГА, МЭДДЭГГҮЙ Ч ЮМ АЛГА. Бичихийн тулд бичдэг нэгэн аж
eneederiin medeend Hyatadtai yyl yyrhai gazariin chyhal elmentiin talaar Hyatadtai hamtran ajillah tyhaid gariin yseg zyrlaa geh yagaad zaabal Hytadtai gazar nytagiinhaa byh hamag nyyz ersdesee bolon hyatadtai niilej medeh yhah chaasilbal erdee hyatadtai ene ylasiin bodlogo baina yy?.......ene talaar yarij heldeg hyn bna uu?.....eer ylas ornuudtai ene chyhal geree helelcheeriig hiimeer sanagdah neg l eder orj ireed yhaad alga bolohoor sanagdah yum!!!er ni yagaad hyatadtai gej uu?..........................heleed egeech?...................................
MAN-iin tolgoid baigaa hymyys ee!!!ta nart yagaad hyatadtai yyl yyrhai erdes baylagiin ileryyleg hiigeed hamtrah tyhaid ajillahaar gariin yseg zyrdag bilee?..............................ene ylasiig zeb abch yabna yy?esbel Hytadtai negtgeheer bna uu?.......................................heleech ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Chamaas bolj baigaa yum hooson hutsaas oor yu chadah yum professor gechihjee bas ta naraas bolj baigaa yum oligtoi baisan ingej yavahgyi lalruud
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Эцэг эх нөлөөтөй. Гэхдээ нийгэмийг дарангуйлж буй тэр хэсэг багш болон удирдах хүмүүст нөлөөлж, бусдыг дарангуйлдаг.
Монголын ард түмний төлөө үгээ хэлсэн хүмүүс худалдахгаагүй.Харин тэднийг залхаан цээрлүүлсэн хүмүүс л урвагчид.
Булганы халх Ерөнхий сайд Амар Монгол улсын тусгаар тогтнол, монголчуудын төлөө амь насаа өргөсөн . Гэтэл одоо яаж байна. .
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хүмүүсийн санаа зовж, яриад эхэлсэн асуудалд Чука проф.саналаа нэмэрлэжээ. Өөр өнцөг ч харагдана. Ер нь бол уламжлал ба шинэчлэлийг зүй зохистой барих л асуудал. Монголоо бүр гээчихгүйн тулд: 1. МАА-гаа анхаарах, морь, тэмээ, сарлагаа уналга ачилганд хэрэглэх. 2. Ёс суртахууныг ярих, Бурууг жигших сэтгэл хүчтэй төрүүлэх. 3. Монгол хүний үеийн үед эрхэмлэх үнэт зүйл гэж 4-өөс 5 зүйлийг тогтоож авах. Ийм зүйл аль ч үндэстэнд байдаг, физикээр бол тогтмол үзүүлэлт. Хүмүүсийн ухамсарт аажмаар, хүчлэхгүйгээр, зөөлөн аргаар шингээх.4. Монголчуудын цээрлэх ёсыг сэргээх, 5. Байгалиа шүтэж амьдардаг уламжлалыг шинэчлэн сэргээх.