“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв. Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэлэв. Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон.

Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна. Мөн Оюу толгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв. Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдэв.

Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл20
МОНГОЛ УЛС ОЮУТОЛГОЙГООС НААД ЗАХ НЬ КАЗАХСТАН ШИГ АШИГ ХҮРТЭЖ, ТАТВАР АВАХ ЁСТОЙ. ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БОЛ 21-Р ЗУУНЫ ЛУЙВАРЫН ГЭРЭЭ ГЭДГИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА. ЭНЭ "ГЭРЭЭ" Г ХИЙСЭН ЭХ ОРНООСОО УРВАСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ТОЛГОЙ ДАРААЛАН ШОРОНД ХИЙХ ШААРДЛАГАТАЙ….ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХЭД МОНГОЛЫН ТАЛЫН ЭРХ АШГИЙГ ХАНГАХГҮЙ БОЛ 3,5 САЯ ИРГЭН босож, РИО ТИНТОГ ЭХ НУТГААСАА ХӨӨЖ гаргахад бэлэн байгааг сонордуулъя !!!!!!!!!!!!!!!!.
Баярыг 10 жил, Баярцогтыг 10 жил, Зориг гэж нөхрийг 20 жил шоронд суулгах хэрэгтэй.
жүжиг жүжиг хөөж гарга
Санал нийлдэггүй байсан бол Монголоос зайлцгаа, Элбэгдоржийнхоо араас явцгаа.
Занг Дао Шао данжаад өөрийн зөвлөх Анандбазарт Эрдэнэс Таван толгойд 322 тэрбумын шатахуун өндөр үнээр шахах эрхийг бэлэглэжээ
Хилийн орчим зарагдсан газрын эзэд лиценз эзэмшигч нар дотор Хүрэлсүх , Нямбаатар , Дашдаваа нарын хамаарал бүхий улсууд байна гэнэ шүү . Өмхий хар малууд аа. Урьдчилсан байдлаар тэндээс ухаж урагшаа хараа хянхлтгүй гаргасан алтны хэмжээ 10 тонн орчим юм гэнэ.
Хятад улс хилийн ойролцоо Монголын Засгийн газраас хятад иргэдэд олгосон газар нутаг, өмч хөрөнгийг хамгаалах зорилгоор цэрэг оруулахад бэлэн байна.
Ene uulzaltaas yamar TODORHOI ur dun garav aa, tegeed. Hooson yaria tudii uulzalt bish l baigaasai. My friend has already sensed a SCAM in this meeting n considers it to be a waste of time. Stealing each others precious time. Also cracked a funny joke n emphasized that these kind of scams are a dime a dozen.
Монгол улс хятадын дайсан биш. Хэрвээ Монгол улсад хятадын цэрэг орж ирвэл бид тэмцэх болно. Энхтайван амар амгаланг сахих хэрэгтэйг хятадын талд монгол улс үргэлж хэлж ирсэн. Хятад монголтой тэмцэлдвэл юу болохыг сайн мэднэ. Хэрвээ монголд хятадын цэрэг орвол энэ зууны төгсгөлд үгүйрч хоосорсон хятад, Монгол хоёрыг харийнхан залгих аюултайг мартав.
Монголын засгийн газрын тогтоолоор хилийн дагуу хятад иргэдэд олгосон газар нутаг өмч баялгаа Хятад улс хамгаалж гамин цэргүүдээ оруулах л болно..Зүгээр 10 хятад цэрэг орж ирээд малгайгаа шидэхэд л Хүүрсүг Зандангахай нар чацга баасандаа холилдон гадаадад нуусан хөрөнгө рүүгээ ум хумгүй зугатацгаах болно.
Гадаад дотоодын хулгайч дээрэмчид эх орныхон баялгийг хувааж эзэмшээд өрөвдөлтэй ядарсан иргэд мөнгө олох гэж үйлээ үзэж үстэй толгойгоо маажиж байна даа.
Оюутолгойн замыг дэлбэлж замаас нь дээрэмд.
Одоо болтол санал нэгдээгүй басйан юм уу? Хичнээн жил саналаа нэгтгэдэг юм бэ? Одоо ингэж хуурахаа болих юм биш үү!
хөөж гаргавал таарна.
Монголчуудад шилний цаанаас "Өгөөж" нэртэй чихэр олон жил долоолгов. Хүйтэн цонхонд хэл нь наалдаад монголчууд бүгд хэлгүй болов.
Рио Тинто бол хөрөнө оруулагчид биш, дээрэмчид. Дээрэмчидтэй яриа хэлэлцээр хийдэггүй, шууд нударгаар үздэг. Тэгэхгүй бол дээрэмчид чамайг (монголчуудыг) шууд ална. Монголчууд анх гэрээ хийхдээ алуулсан. Одоо Рио Тинто гэдэг дээрэмчидтэй дахин яриа хэлэлцээр хийе гэвэл дахиад л алуулна шүү дээ. Хэдэн удаа алуулах юм вэ? Одоо Рио Тинтогийн дээрэмчдийг алъя (нутгаасаа 24 цагийн дотор хөөж гаргая).
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.
Хиймэл оюун ухаан нь хүний анализ хийх (юмыг задлан шинжлэх), синтез хийх (юмыг нэгтгэн дүгнэх), индукци хийх (юмыг ерөнхийлөн дүгнэх), дедукци хийх (юмыг ургуулан бодох), абстракци хийх (хийсвэрлэн сэтгэх) оюун ухааны гайхамшигт чадварыг устгах маш аюултай нэн хортой зэвсэг гэдгийг санагтун. Мөн хиймэл оюун ухаан нь хүний баярлах хөөрөх, омогших бахархах, хайрлах дурлах зэрэг гайхамшигт сэтгэлийг үгүй хийдэг хамгийн аймшигтай, хамгийн хорлонтой зэвсэг гэдгийг санагтун. Н.Энхбаярын эргүү хүүхэд хэний даалгавараар монголчуудын эсрэг юу хийгээд байна вэ???!!!
Хулгайч дээрэмчидтэй юуг нь ярилцдаг юм бэ малуудаа . Шууд ажлыг нь зогсоогоод тэр тусгай замаар зөөгөөд байгаа баялгийг нь хураагаад хөөгөөд гарга л даа. Чадахгүй бол тэр байдлаа албан ёсоор хүлээн зөвшөөрөөд ард түмэндээ тэмцэх эрхийг нь олго малнууд
Өмнөговь аймаг 20 жилийн өмнө ямар ядуу байсан одоо тэр чигтээ ядуу байна. Оюу толгой ХХК аймгийн хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна