
Би Лондонд амьдардаг зураач хүн. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны тэмдэглэл. Хүлээн авах нь Таны дур. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариатай адил) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, би хотойх юм алга. Үндсэн сэдвээ үргэлжлүүлье.
Би өмнөх сэтгэгдэлдээ ингэж бичсэн:–Хорвоо дэлхий даяараа ёстой шуугиж байна даа, энэ операцын тухай! Дэлхийн цэрэг-дайны түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ... гэх мэтээр! Нууцаар ороод сүйтгэчихсэн нь Орос дотоод хяналтаа нэгэнт алдаад сэтгэл санааны доройтолд орсныг харуулж байна даа! Украин ялна! Энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал болжээ. Украинчууд зоригтойгоос гадна маш ухаалаг хүмүүс гэдэг нь харагдаж байна!
ПАУТИНА гэж кодлосон нэртэй энэ нууц операц нь Оросын стратегийн нисэх хүчний бааз паркуудад халдаад олон арван хүнд бөмбөгдөгч онгоцуудыг пуужинтай нь сөнөөсөн (батлагдсан мэдээгээр 41 онгоц) байна.
Халдлагад өртсөн хэдийн нэг “Белая” нисэх хүчний бааз нь манай Монголын хойхно Буриадад байдаг юм байна. Оросууд хэсэг хугацаанд паникт орж алмайрч байснаа гэнэт ухаан орж, дайралтад өртсөн манай онгоцуудаас 10-аад нь сөнөх нь сөнөсөн. Гэхдээ үлдсэн нь бараг гайгүй, юун сүртэй юм. Украин тавьсан зорилгоо хагас дутуу биелүүсэн гэх маягийн мэдэгдэл “ард түмэндээ” зориулж хийжээ. Гэхдээ ВВС зэрэг дэлхийн том мэдээллийн агентлагуудын дүрстэй, хөдлөшгүй баримтаар нотолсон цэргийн мэргэжилтнүүдийн тайлбартай мэдээллүүд хөвөрч өгч байна. Цэргийн мэргэжилтнүүдийн бичсэн, ярьснаар бол, нисэх онгоцуудын өчүүхэн төдий эвдрэл, жишээ нь онгоцны биед ямар нэг сэв хагархай үүссэн байхад л байлдааны үүрэг гүйцэтгэх чадваргүй болдог юм байна. Засч янзлаад нисгэнэ гэж байдаггүй юм байна гэж ойлголоо. Тийм л дээ, онгоц бол машин, танк биш. Онгоц бол цонхны шилэнд нь цууралт гарах төдийд нисэх боломжгүй болдог маш эмзэг систем. Тэгэхлээр дайралтад өртсөн онгоцны хажууд гэмтэлгүй мэт харагдаж байгаа онгоцнууд нь дэлбэрэлтийн долгионд өртсөн байж таарна. Ингээд бодохлоор үндсэндээ бүгд жагсаалаас гарсан бололтой. Тэгвэл Оросын цэргийн нисэх хүчний хохирол гуравны нэг байтугай тал хагасын хохиролтой болчихсон юм биш үү?Хамгийн гайхамшигтай, бас инээдтэй ч гэмээр юм уу, дрон дайралтыг удирдаж байсан Украины төв нь Москвад Оросын ФСБ-гийн “хамар дор” байсан байгаа юм. Тэгээд бүх хүмүүсээ гадаадад аюулгүй газар хоромхон зуурын дотор гаргачихсан, аан! Ямар ч золиосгүй, гайхмаар! Оросууд ч өөрсдөө мэл гайхаж, цэл хөхрөөд сууж байна. Зарим нь бүр дотроо Украиныг шүтээд эхэлсэн биз.
Нөгөө гайхуулаад байдаг Оросын тусгай албад, сөрөх тагнуул, цэргийн тагнуул хаачсан бэ? Оросын удирдлага паникаасаа гараагүй сууж байтал Украины тусгай алба Крымын гүүрийн суурийг усан доогуур минжүүлж дэлбэлчихлээ.
Гэхдээ ямар ч байгууламжийг үнсэн товрог болгож таашаал авдаг оросуудын муйхардуу ухаанаар биш. Гүүрийг дайны цаг дуустал ашиглах боломжгүй болгочихож. Хожим хойно ялалт ирэх цагт тэр гүүрийг маш хурдан хугацаанд, маш хямдханаар сэргээн засварлаад л болчих нь тэр.
Асуудал үүгээр дууссангүй, халдлагууд үргэлжлэх болно гэдгийг нотолж “Бид цаашид ч Оросын нутаг дэвсгэр дээрхи цэргийн байгууламжуудыг устгах болно. Эдгээр нь манай хууль ёсны бай юм. Энэ бол факт” гэж Украины Дээд Радын (Улсын дээд их хурал) Үндэсний аюулгүй байдлын хорооны нарийн бичгийн дарга Роман Костенко оросын “Дождь” телевизээр Крымын гүүрийн дэлбэлэлтийн талаар ярихдаа цохон тэмдэглэв.
“Украин одоо Оросын байгууламжуудаас хүссэн сонголтоороо, түүний дотор Кремлийг эзэдтэй нь хамт цааш нь харуулчихаж чадна. Үүгээрээ бид Орост маш хүчтэй дарамт учруулна” гэж Костенко нэмж хэлжээ.
Сониноос дөнгөж өчигдөр нэг сонин юм ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга асан Михаил Полторанины телевизийн ярилцлагаас сонслоо. Тэрбээр:–Крым, ЛНР ба ДНР гэдэг бол Украин руу халдан түрэмгийлэхийн тулд зориуд байгуулсан плацдарм гэж ярьдаг юм. ЛНР гэдэг нь Луганскийн БНУ, ДНР гэдэг нь Донецкийн БНУ, одоо хоёул мартагдсан даа. Дайны талбар болоод 4 дэх жилдээ орж байна. Крым ойлгомжтой.
“ПАУТИНА-2”, “ПАУТИНА-3”, “ПАУТИНА-4” гээд цаашаа явж өгнө дөө. Төгсгөлд нь над руу шууран дайрагч сэтгэгдэл бичигчиддээ хандъя. Дундад зуунд Европт үүссэн яриа шүү. Өөрөөр сэтгэдэг хүмүүнийг хүн сүрэг хамгийн ихээр үзэн яддаг. Өөрөөр сэтгэх зориг хүн сүрэгт байхгүй гэж.
Одоо цаг руу би авчраад Та бүхний сэтгэгдлийг оношолвоос Оросыг шүтэгч тролл сүрэг надаас хамт сэтгэхийг шаардаж байна. Бүр боож үхэж байна. Өөрөөр сэтгэгчийг троллууд хамгийн түрүүнд шүүмжилж, харааж, зүхэж, амаараа бол ёстой алж байна. Яагаад гэвэл цаад хүн тэдний уламжлалт үхширсэн сэтгэлгээг эвдэж сэрээж байгаа учраас тэр. Яваандаа үнэнтэй нүүр тулахаас аргагүй болно доо. Украин ялсан цагт сүргээрээ нүдний булхай болно гэдгээ троллууд мэдсүгэй!
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Сэтгэгдэл12
орос фашизмд зомбирсон харанхуй сүргийг сэрээхэд тусалсанд баярлалаа Путлер 2022 онд дайнд ялагдсан 2022 онд дайнд ялагдсан бол яагаад одоо хүртэл оросууд байлдаж байна вэ асуултыг мояачууд асууна Шалтгаан тун энгийн Хятадын тусламжийн хүчинд Путлер амьд байна Хятадууд тусламжаа зогсооход дайн хурдан дуусна Хятадын тушаалаар хөдөлсөн хойд солонгосын цэрэггүйгээр путлерчууд Курскийг ганцаараа чөлөөлж чадахгүй Эцэст нь Паутина 1 зөвхөн эхлэл Удахгүй Паутина 2 цаг хугацааны асуудал Украйнчууд Курскийн тулааныг эхлүүлэхэд украйнд үүрлэсэн оросын урвагчидаас Паутина ажилалгааг нуухад тусалсан
Энэ хуж үлдэгдэл уяахуяа тролл шаахайнууд бас л хар тамхиндаа мансуурчихсан байна, ккк
ГАДААДАД ЦАГААЧЛААД ГАРСАН ОТГОНБАЯР ГЭХ ИЙМЭРХҮҮ ГАРУУД УЧИРГҮЙ УХААНТАН ЦАРАЙЛЦГААХ ЮМ ДАА. БОЛЖ БАЙГАА ЮМЫГ МЭДЭЖ БАЙГАА ЮМ НЭГ Ч БАЙХГҮЙ ХУДЛАА ГАРУУД. ХУДЛАА ЦЭЦЭРХЭЭД ӨӨРТӨӨ Л ЗӨВ ЮМ БАЙХДАА. ХЭН ХЭН Ч БИЛЭЭ ГАДНААС ХУДЛАА ШААДАГ ГАРУУД.
Сайхан бичиж дахин дахин бичээрэй
Путины ганц хүсэж байгаа юм бол уукрууд Крёмль рү дайрах явдал юм ! 200 гаад дрон Крёмль Улаан талбай ру дайраад юу ч гүй сүйтгэчихээсэй гэж их хүсэж байна ! Тэгвэл маргааш нь хэлэлцээд зарлаад харуулаад нөгөөдөр өглөө нь укрианы нэг хотод цөмийн цохилт өгөх гээд бэлдэж байна ! Өөрөөр хэлбэл энэ дайны цөмийн шат нь эхэлнэ гэсэн үг ! Ёр нь нэг том мөөгөн үүл харуулж укриануудыг ухаан оруулах цаг болсоон болсон ! Бандёруудын өлгий Львов хотыг л агаарт хийсгэдэг юм шүү Путинээ ! Ёр нь цаашдаа бол энгийн зэвсэгээр тулалдаж байгаа асуудал бол утгагүй болсон шүү ! Хиросимогаас хэдэн арав дахин том мөөгөн үүлийг харвал барууныхан хулхи нь нам бууна ! дуу нь гарахгүй гурав хонох байх ! Англичууд их аальгүйтвэл энэ художникийн амь зууж байгаа Лондон хот нь бас цөмийн амт үзнэ шүү ! Бүр 800 килотонны хүчтэй Царь боомбаагийн амтыг ч үзэж магадгүй ! Бёрлин бол баараггүй үзнэ ! Путиныг дандаа муу хэлж ярьж дутуу үнэлэж байгаа нөхдүүдэд улсуудад Путин үзүүлээд өгөөсэй !
Путиний өлөн тэжээвэр
Муу эр дайнд хөөрнө гэж мэдрэл юмнууд гараад ирэх юм аа, дайнтайгаа хамт зайл. Хөгшин төгцөгөө
Муу эр дайнд хөөрнө гэж мэдрэл юмнууд гараад ирэх юм аа, дайнтайгаа хамт зайл. Хөгшин төгцөгөө
Маркны Отгонбаяр гэж урлаг судлаач Дашбалдан их магтаад байдагсан зөв бодолтой зураач болоод л тэр байж Оросууд суларч бутарна гэдэг Монгол хүний мөрөөдөл бахархал байлгүй яах дээ
Маркны Отгонбаяр гэж урлаг судлаач Дашбалдан их магтаад байдагсан зөв бодолтой зураач болоод л тэр байж Оросууд суларч бутарна гэдэг Монгол хүний мөрөөдөл бахархал байлгүй яах дээ
Амжилт! Бичээд байгаарай.
Мөрөөрөө байж байгаад үхэж далд орооч битгий гай болооч монголыг талцуулах хэрэггүй