
Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах зорилготой байв. Тэрээр тэгсгээд бодит байдалтай эвлэрчих шиг болно лээ. Гэхдээ, гүрийсээр байгаад УИХ руу асуудлаа оруулсан. Энэ нь эхэндээ хэнд ч ойлгомжгүй байсан юм. Учир шалтгаан нь, уржигдраас өчигдөрт шилжих шөнө дамнан хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар тайлагдах шиг болов. Л.Оюун-Эрдэнэ чуулган дээр гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхийлөгч хийгээд Ерөнхийлөгчийн институцын талаар хэд хэдэн удаа дурдсан юм.
Тэрээр “…Ерөнхийлөгч надад ах хүний хувиар зөвлөгөө өгсөн. Хоёр ч удаа уулзсан нь янз бүрийн хардалтууд дагуулсан байх”, “…Ерөнхийлөгч олонх нь олонх шиг, цөөнх нь цөөнх шиг байх шаардлага тавьж байна гэж хэлсэн”, “…Би Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болсон.
Цаашид нэг тийш болгохгүй бол ийм асуудал тогтолцооноос шалтгаалж гарсаар байна. Нэг бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох. Хоёр гүйцэтгэх засаглалтай юм шиг, дундуур нь хүмүүс шургадаг, хутгадаг. Гэтэл Засгийн газар бол эмзэг бүтэц. Бүх асуудалтай тулдаг учир огцорчихдог. Үнэндээ Засгийн газрыг УИХ ч, олон нийт ч огцруулж байгаагүй. У.Хүрэлсүх дарга бид хоёрын дунд хувийн ямар ч асуудал байхгүй. Тэнд зориуд мэдээлэл өгдөг янз бүрийн хүмүүс, зохион байгуулдаг тусгай албад байна” гэсэн юм. Түүнийг ингэж ярьсных нь дараахан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд орж ирсэн нь чухам л “цочир сонин” явдал болов. Тэрээр орж ирээд “…Нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний хувьд чуулганы хуралдаанд оролцож, зарим тодорхой бус зүйлүүд дээр өөрийн биеэр хариулт өгөх нь зүйтэй гэж үзээд өөрийн биеэр орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Байгуулагдсан хамтарсан Засгийн газрыг бүх талаар нь дэмжсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдыг ч дэмжсэн. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайдын зовлонг мэднэ. Та бүхэн мэдэж байгаа.
Зовлон жаргалыг нь ойлгодог хүний хувьд олон жил Ерөнхий сайдыг бэлтгэж, хүмүүжүүлж, хамт амьдарсан улстөрчийнхөө хувьд энд сууж байгаа хоёр даргад хүндэтгэлтэй ханддаг. Бас хайрлаж, хамгаалдаг. Тиймээс хувь хүний асуудлаар энд асуудал ярихгүй.
Зарчмын асуудал дээр хариулт өгье. Хүн засаглахгүй, хууль засаглана. Үүндээ одоо ч би үнэнч байна. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэж ярьсныг би ойлгохгүй байгаа. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын засаглалаа байнга дэмжнэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Тийм дабл стандарт байж болохгүй. Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй. Намайг хэн дахин сонгоно гэсэн юм. Яагаад өнөөдөр болж байгаа улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж тэс өөр юм яриад ард түмний толгойг эргүүлээд, төрийн эрх барих дэд байгууллагын тархи толгойг эргүүлээд байгаа юм бэ. Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь эхлээд “…Зарчимтай байгаарай” гэж захисан. Хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий хэлээрэй, хуурч битгий мэхлээрэй гэж ах хүний хувьд, дарга удирдагчийн хувьд хэлж ирсэн. Захиасыг минь хөсөрдүүлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс парламентад ёсоо бэхжүүлэхийн тулд ажиллана. …Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэг зүйл хэлж байгаа, “…Ард түмнээ сонсооч” гэж. Залуус талбай дээр гарч ирээд 20 хонож байна. Ард түмэн шударга ёс тогтоох, хариуцлагатай байх хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй шаардлагаас шал анги юм яриад байна. Өөрийн хашиж байгаа өчүүхэн албан тушаалд битгий шигд. Алдаа гаргасан бол хариуцлагаа үүрч чаддаг байх хэрэгтэй. Үнэнээ хэлдэг байх хэрэгтэй. Худлаа хэлж болохгүй. Ард түмний эв нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүнийг Төрийн тэргүүний хувьд зөвлөж байна. Эцэст нь, би ард түмнийхээ талд байгаа шүү гэдгээ хэлье.
Талбай дээр эрх чөлөөгөө эдэлж байгаа, шударга ёсыг хүсэж байгаа хүсэмжийг би хангана. Хамтарсан Засгийн газар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн газрыг тултал дэмжсэн. “…Энэ Засгийн газар яагаад тарсан бэ” гэдгийг надаас биш, Ерөнхий сайдаас асуугаарай” гэсэн юм.
Үүний дараа гишүүд үг хэлж дууссаны ард Л.Оюун-Эрдэнэ “…Цаашид хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалыг цэгцэлж байж гүйцэтгэх засаглал ойлгомжтой болно. Парламентын хяналт тэнцэл болон бусад асуудал ч үүн дээр зангилагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Үүнийг Ерөнхий сайд бүр л мэддэг. Нээлттэй ярьж чаддаггүй, ийм сэдэв. Ерөнхийлөгч ч өнөөдөр байр сууриа илэрхийлсэн нь чухал үр дүнтэй түүхэн протокол болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд өрсөлдөнө. ҮАБЗ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудын чиг үүрэг, шүүх, прокурор гээд олон сэдвийг мэтгэлцээний сэдэв болгох нь зүйтэй. Тэгэх цаг нь ирсэн. Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх тал дээр өөр өөрийн байр суурийг илэрхийлсэнд талархалтай байна. Цаашлаад орлогоо нотлох, хууль бус хөрөнгө, авлигатай холбоотой асуудал хамтдаа манлайлж ажиллая. Ийм асуудалд нэр холбогдсондоо би уучлал хүсье. Хуулийн байгууллагаар шалгагдаж, нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Дээр нь Үндэсний баялгийн сангийн эргэн тойронд олон асуудал өрнөж байгаа. Энэ ч цаашдаа мэтгэлцээний үндсэн сэдэв байна. Цаг хугацаа өөрөө үнэн, худлыг дэнсэлдэг. Цаг хугацаа нотлоод өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас би өнөөдөр энэ асуудлыг нээлттэй ярилцъя гэж үзсэн юм. Цаашдаа ч олон асуудлыг шалтгаан холбоо, хөшигний ард өрнөж байгаа зүйл ил тод байгаасай гэж хүссэн. Үзэл бодлын талцалтай холбоотой асуудал үүсгэсэн бол хүлцэл өчье. Түүнээс илүү, нээлттэй ярилцах нь үнэт зүйл болж парламентын түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд өөрийнхөө л үзэл санааг илэрхийллээ. Үзэл санаа үхэшгүй мөнх зүйл. Санал хураалт та бүгдийн онцгой бүрэн эрхийн асуудал. Миний хувьд албан тушаалд үлдэх, ямар нэг аргаар асуудлыг өөрөөр тайлбарлах зорилго өвөрлөөгүйг хариуцлагатай хэлье.
Олон талаас дүгнэн хэлэлцэх нь дараа дараагийн цаг хугацаанд хэрэгтэй болов уу гэж үзсэн. Энэ миний идеологи. Санал бол та бүгдийнх” гэсэн. Улмаар санал хураалтын дүн “…Түүнд итгэл үзүүлэхгүй” гэж гарсны дараа “……”Миний бие болон хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо.
Цар тахал, дайн, тариф зэрэг олон ээдрээтэй цаг үед ард түмэндээ үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. …Өнөөдөр ордонд хүчин мөхөстөж байгаа ч олон нийтийн үзэл санаа өөр байгааг би мэднэ. Аалзны тор мэт ашиг сонирхол ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч үгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан Монгол Улс үүрд оршиг” гэв. Ийм л зүйлүүд болж өнгөрөв. Ер нь бол, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын талаар олныг нурших шаардлагагүй биз. Тэд хэр хугацааны ямар холбоо сүлбээтэйг бүгд мэднэ. Тэд дарга цэрэг, журмын нөхөд, ах дүүсийн харилцаатай. Төр хийгээд намд ажиллахдаа нэг нь нөгөөгөө дагаж өссөн түүхтэй. Ердөө гуравхан сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө, сэтгүүлчийн “…Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоорондоо зөрчилтэй байна л гэдэг. Энэ зайлшгүй тулгардаг төрийн зүй тогтол юм уу, эсвэл та нарыг хагаралдуулах гэж ийм яриа гараад байдаг уу” гэхэд “…За даа, хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм. Сүүлийн 30 жилд Монголын төрд ҮАБЗ-ийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ.
Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би. Түүний талаар олон зүйлийг ярина. Бичих ч зүйл их бий.
Гэхдээ мэдээж цаг нь болохоор” гэж байсан юм. Гэвч, уржигдар шөнийн УИХ-ын чуулган дээр байдал өөр болсон нь анзаарагдав. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “…Огцор”, гишүүдэд “…Огцруулсан нь зөв шүү” гэдэг ойлголт өгөөд гарах шиг болсон. Л.Оюун-Эрдэнийг огцруулав. Харин МАН-ынхан өчигдрийн байдлаар “…Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ” гэдгээ хараахан тогтож чадаагүй байв. Тус намын Бага хурал маргааш болж, Ерөнхий сайдыг тодруулах товтой байна. Гэхдээ, энэ бүхний ард бас нэг том асуудал бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр бол олон жилийн “ах дүүс”-ийн харилцаатай улстөрчид юм. Нэг үгээр хэлбэл, “…Улс төрд мөнхийн дайсан, эсвэл мөнхийн найз гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг л гэж байдаг” хэмээсэн У.Черчиллийн үгэнд ч хамаарахааргүй харилцаа энэ хоёр эрхмийн дунд байсан. Товчхондоо, улс төрд, амьдралд бие биеийнхээ өгсөх уруудахын шат, өндрөөс үсэрч унасан ч хоёр биедээ шүхэр нь болохоор л хүмүүс, уг нь. Гэтэл, “ах дүү хоёр” ам сөрөөд зам салав уу. Юу болчихов, ер нь, юунаас болов?
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл55
Дараачийн ерөнхий сайд хэн юм болоо. Дараачийн еранхий сайд нь хэр үнэнч шударга хүн байх болоо.
Хүүк би дахиж ерөнхийлөгчөөр сонгогдохгүй гэчихжээ. Энэ балай дахиж өрсөлдөөд гарахгүй л дээ!
Huuk MCS-d hudaldagsan
2024 оны Монголын ард түмний сонгуулийн үр дүнг хууль бусаар өөрчлөх эрх Хүрэлсүх гэж хүнд лав байхгүй. Нийгмийн итгэл авсан засгийн газрыг огцоруулах гэж гүйсэн улс төрийн нам, улс төрчид, мөнгөний жагсаал бол хууль бусаар төрийн эргэлт хийсэн гэж хэлж болно.
Хуучин МАХН-ын Төв Хороо дэвшүүлэх боловсон хүчнийг дундаас дээш зиндааны кадрууд дотроос хайдаг байсан. Түүнээс доош өнгийж огт хардаггүй, тэр тусмаа МАХН-ын гишүүн биш хүнийг огт сонирхохгүй!! Тэгээд хамар дор байгаа хэд дотроо л эргэлдээд шинэ хүчнээр сэлбэдэггүй, байгаа хэд нь бүүр өгөршсөн, дээш зулгуйдахаас өөр чадах юмгүй!! Одоо шинэ Ерөнхий сайдыг хамар дор байгаа хэдээс биш, огт цоо шинэ хүн олж тавих хэрэгтэй!! УИХ-ын гишүүн биш байх тусмаа сайн!!
Энэ ерөнхийлөгчийг Монголын ард түмэн сонгоогүй ээ.Улсдаа тийм ч их хайртай хүн биш.Улс орныг самраагч гэж харж бна
Өрсөлдөгч нь Эрдэнэ, Энхбат хоёрын дундаас сонгогдсон болж дүн тавигдсан. Энхбат нь ковид туссан ингээд жүжиг төгсөв.
Chi teneg baihaa Mongoliin ard tumen tegeed ter udur yu songoson bolj taarah uu? Yaj amid yavdag bainaa iim teneguud
Дараагийн ерөнхийлөгчөө бэлдэж байгаа юм ч билүү хэн мэдлээ
дараагийн ерөнхийлөгчид оюукийн нас хүрэхгүй ээ,50 нас хүрсэн байх ёстой
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ түүхэнд шударга ёс, авлигатай тэмцлийн бэлгэ тэмдэг болон нэрээ үлдээлээ. Эхлүүлсэн замнал нь иргэдийн итгэл найдвар, хууль ёсыг эрхэмлэсэн засаглалын төлөөх чухал алхам байв. Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийг орлох дараагийн удирдлага энэ үнэ цэнтэй замыг үргэлжлүүлж чадах, үгүй нь тодорхойгүй болж байна. Монгол төр захиалгат ашиг сонирхолд автаж, иргэдийн эрх ашгийг умартсан замаар эргэж байх шиг байна. Энэ нь зөвхөн ухралт биш — түүхэн гашуун сургамж болох байх. Үнэний төлөөх зориг түүхэнд үлдэж, ирээдүйд гэрэл асаана гэдэгт итгэлтэй байна. Энэ удаа олигархиудын бүлэглэл асар их мөнгөөр олон өдөр хөлсний жагсаал хийж, яллаа гэж баярлаж байгаа байх.
Яг л тийм болоо
5 жил юу ч хийгээгүй баагий идэж ууж буусан
Данхын 15 давхрын трол, хиамчид дур тавилт хийж байх шиг. Наад данх чинь шоронгийн хаалга татна. Тэр бол адгийн мэдлэггүй луйварчин
Монгол улсын еронхийлогч ноён нуруутай байсанд их баярлалаа !
Элэнцгийнх нь ноён нуруу байхав дээ. Нохой зантай гудамжны хулгайч л шүү дээ энэ зэвгэр шаар чинь ... ...
Данхын 15 давхрын олон трол, хиамчид дур тавилт хийж байх шиг. Наад данх чинь шоронгийн хаалга татна
Мань эрийн өөрийн ах болон тавдугаар өрлөг ахын шуналаас
Талбай дээр дараагийн жагсаал болоход " охид бүсгүйчүүдээ аагим халуун наранд зулайг нь төөнүүлэх хүн би биш МУ - ын Е -ээс огцорч байна " гэхээс сийхгүй л хүн . Зөвхөн Амарбаясгалан , Оюунэрдэнэ хоёрт " хайртай " байсан хүн ч биш Ж. Энхбаяр , Я . Содбаатар нартаа ч хайртай , ард түмэндээ ч хайртай хүн .
Субьектив зүйл бичдэг хүмүүс хамгийн адгийн новшнууд байдаг гэсэн
Хүкийн кондом Монголд нэг ч сайн зүйл хийлгүй байсаар эзэндээ гологдон зайлав. Зайлахынхаа өмнө хамгийн том гайг Монголд хийчхээд явлаа.
Оюун-Эрдэнийн бэр нь их ачтай, буянтай хүүхэд юм. Тэрээр хадам аавыгаа Төв Азийн хамгийн хоцрогдсон, нам нэртэй мафийн бүлэглэлүүдэд, олигархиудад, авилгалд нэвт шувт идэгдсэн, тэртээ тэргүй бүрэн хэмжээгээр дампуурсан Монгол улсыг удирдах хүнд хүнд хэцүү, нэн зовлонтой ажлаас холдуулж, магад ч үгүй амь насыг нь аварсан байж мэдэх юм.
2024 оны Монголын ард түмний сонгуулийн үр дүнг хууль бусаар өөрчлөх эрх Хүрэлсүх гэж хүнд лав байхгүй. Нийгмийн итгэл авсан засгийн газрыг огцоруулах гэж гүйсэн улс төрийн нам, улс төрчид, мөнгөний жагсаал бол хууль бусаар төрийн эргэлт хийсэн гэж хэлж болно.
Монголд ордны хууль бус төрийн эргэлт болов.
эхлээд хуулиа умш
Хууль мэдэхгүй бол адаглаад ном уншаач. Хувийн асуудлаа намын асуудал, намын асуудлаа орндны асуудал болгосон балчир данхыг хамгаалах хэрэггүй. Баяраа өөрөө л унасан
beriig chamgaalaaraa . Chadmuud chechuu chuu ter chadam eej buur aimaar !
Жонхуу БЭТ Одбаяр нараас болж ЗГ огцорсон юм
Бурууг бусдаас бүү хай, Дэнзэн минь. Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан. Бусдыг мууллаа гээд балчир луйварчин, дарангуйлагч Данхын нэр цэвэршихгүй. Түүнд шорон тохирно
Ардын нам өөрсдийнхөө булшийг ухчихлаа
Ene 8-10 jild Huuk bolon tuunii ETG l gantsaaraa ajilaa hiij Mongol Ulsiig Burkina deeree avch yavsan shuu. Zasgiin Gazar ni Parliament-iin deer garch, Parliament ni DOOR ni orj, turiin deediin deed ontsgoi erhee heregjuulj ogthon ch chadaagui, chadah gej ch oroldoogui iim 2 delhiin tuuhend ch baigaagui institut unendee Mongoliig zuguuhan ustgaj bailaa shuu dee. Ouykiin Erh Medel, Mungu Hurungunii Don shugelsen met hemjeelshgui tasarhai Tachaal Shunal huviin Tansaglal delhiin buh hemjuur index-eer Mongoliig doosh ni chihen oruulj baisan. Goe nertei, tom duntei Mega Jujig tavij, TV-nuudiig tultal ni huchindeh zergeer l ajillaj, Mongoloos Halisan Gemt Hereguudee utgaar ni nuun daldaldag atgag jijghen ataa horsol honzon ni dendsen, tiv delhii algassan novsh l baisaniig Huuk zogsooj chadlaa gej bodoj b.
Huuk 2027 ond Euk-d devshij EUK boloh tsoriin GANTSHAN Kandidat. Delhii dahinii baidal eedreetei hund baih ni todorhoi bolsoor b. Gudamjind shahuu baigaa 5 jijig Nusgai Namuud-iig devshuulj cMongoliig gazariin hursnuus Egnegt bur musun archih ni uu. Medeej Huuk-iin baruun gar door ni Parliament ni, zuun gar door ni ZG ni, zurhen tushaa ni Ard Tumen ni asaalttai Tank shig l hureeleed zogsono sh dee. Er ni Huuk odoo Ouykiin evdej suitgesen Turt Esnii Hem Hemjee, Es Juram, "the Entire Statesmanship"-iig darui zasch bair bairand ni, suuri suurind ni tavina uu. Tuslahad belen.
Orchin ued Tusgaar Uls heveeree baih ch Asuudaltai hund bolj b. Hen tuurga tusgaar Canada Ulsiig uuriin 51-r Muj bolgoh gev. Greenland Panama.... etc. Bid endee jijig uls turuur hereldej suuh tsag mun uu? Gadaad diplomat hariltsaa dunguj sergej ehellee. Ushuu ihiig amjuulj hiih estoi baisan ch CHADSANGUI. Medleg chadvar urlag dutlaa.
Оюутолгой, ухаа худаг, цагаан суварга гээд бүгдийг нь хэдхэн хүн эрх мэдлээрээ хууль бусаар авсан ордууд тул цаашид төрдөө буцааж авах нь тодорхой юм.
Euk-iin zuvluh E.Odbayar gedgeer Gadaad Hariltsaagaa uud ni tatuul. Yaria huuruu ni jaahan ihdeed baih shig bdg. Gehdee ih PRO. Tsuuhun ugtei bol. Ih yarih hereggui. Mundag zaluu. Undur medremjtei zaluu. G.Temuulen gishuuntei yamar utasaar yarih ve?
Shine baying urchin Uba dark ugch ban
Shine bayinii uvchiniig Uba dar ugch bna
Бэрхэд уурын зууханд гачгаар хийгээд гүйж явахад хэн өөд нь татаж гаргалаа ! Намд оруулаад цүнх бариулаад хэн гүйлгэж байлаа ! Засгийнхаа гал тогоог хэн хариуцуулж байлаа ! Эцэст нь ёрөнхий сайд хэн болголоо ! Бүгд Хүүк буюу Домбо ах нь !! Одоо элдэв асуудалд орооцолдоод Данх хэрэггүй болсон учир түр зайлуулах нь зөв ! байлгаад байвал Домбо ахын нэр хүндэд муугаар тусаад байна !
Танил тал, төрөл, хамаатан, найз нөхөдийн холбоо той улсууд улс удирдаад бхын, тийм хууль бнуу
Хүкийн бэлгэвч хийсээр нэг л өдөр залхаж АН аар тархиа удирдуулан Ухаа худгыг ард түмэнд буцалгана, улстөрчдийн хөрөнгийг хураах гэсэн юм яриад л өгзөгрүүгээ өшиглүүлэн хөөгдлөө. Тэр 5 жил болохдоо өөрийн тархиа юунд ч ашиглаагүй бүхнийг ЗГ дахь Хүкийн ба олигархуудын төлөөлөгч нар улс орны э/з тай холбоотой бүх шийд, шийдвэрийг Данхын нэр дээр гаргаж байлаа шүү дээ.
Ухаа худаг ордоо авч таарна даа. Чиний толгойг авахгүйгээр шийдчихвэл уг нь.
L. Oyun-Erdene shine 30 jiliig ekhluulegch! Tsaashdiin uls turd ni irgen khunii khvid amjilt khusie. Tur mini tuvshin Tumen olon mini amgalan baig!
Саяхан долоолт байлаа, ой гутчихлаа. Цүнх баригч чиний л амьдрал дээшилсэн байх. Хууль засагладаг улсад бол данхыг чинь шорон л хүлээж байх ёстой
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаж чадаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг боож угаартуулж алсан еронхий сайд байлаа !!!!!!!
үнэн
ЕС-ИЙГ ЯЛСАН НАМААС АРД ТҮМЭН СОНГОДОГ БОЛМООР
Шинэ ерөнхий сайд сонгогдоод монголчууд гэрлийн хурдаар хөгжиж,жаргалын дээдийг эдлэж нэг сарын дотор Кувейт, Катар шиг баян болоод 3,5 сая хүн бүгд долларын тэрбумтан болж дэлхийг дэлдийлгэхийг мэдэхгүй яаасан мангар улсууд вэ та нар чинь, хүн юм уу чулуу юм уу?
Ерөнхийлөгчийн гэдэг хүн чинь аймаар загнаж бүгдийг нь айлгадаг хүн байна лээ
МАН намаас засгийн газрын сайдын өндөр албан тушаалд оччихоод засгийн газрынхаа эсрэг улайн цайи ажилласан сайдууд гэрээгээ зөрчсөн байна. Ийид тэдгээр сайдуудыг хөхүүлэн дэмжиж, дараачийн засгийн газарт оруулах нь битгий хэл улс төрийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Хувийн эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүр тавьж, ерөнхий сайдынхаа араас хутгалдаг тийм хүмүүст бүр улс төрийн дэмжлэг үзүүлэхээ болих хэрэгтэй.
Төр засгийн залгамж чанар гэж байдаг биз дээ. Шинэ засаг өмнөх засгийнхаа бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлээд явах байлгүй дээ
явуулалгүй гацаах гэж л энэ шүү дээ,ядаж л ихээхэн хөрөнгөө нууж авч үлдэх хугацаа авах хэрэгт,ер нь энэдээ гэж хэлэхэд,ОТтой тэрсэлдсэн засаг болон хувь хүмүүс л шаарлагддаг,энхбаяр,алтанхуяг,оюунэрдэнэ нар дээр улаан цайм илэрч бна,ухаа худгийнхан,сайд дарга болох гэсэн ,рио тиогийнхан бүгд хамжиж байгаад засгаа унагалаа,нөгөө муу хэлээд байсан нара чинь ямар мундаг үнэн үг хэлвээ,хэн нь хэн гэдгийг улалзтал хэллээ,ард олонд маш чухал мэдээлэл,эрэгцүүлж бодох их л зүйл хурлын үеэр ил гарч,шодойсамбуугийн хэний хүүхэлдэй болох,хүүкийн хэний талд байгааг илрүүлсэн явдал болов
Луйварчин данхын ямар бодлогын үргэлжүүлэх? Бүгдийг балруудаж байгаад бүүүүүр шинээр эхлэх нь МУ-ын ирээдүйд нэмэртэй. Улстөрчид зарим төсөл нь гайгүй гэж байгаа болохоос бүгд мөрөөдлийн чанартай, тооцоо судалгаагүй, шоу маягын зүйлүүд. Бүх төслийг март
SAGSUU BAGA DARGA BAAHAN NOM SHIREEN DEEREE OVOOLCHSON BHIIN UNSHAAD OILGOH UU KK ER UNSHIJ CHADAH UU AIN ? HA HA
Данх: "Цаг хугацаа өөрөө үнэн, худлыг дэнсэлдэг. Цаг хугацаа нотлоод өгнө гэдэгт эргэлзэхгүй байна" гэх шиг. Юун цаг хугацаа гэж хуцаад, донгодоод байгаа юм вэ? Данх шиг урт хугацаанд ЕС байсан хүн 1990 оноос хойш алга. Юу хийж бүтээгээгүй, эрх зүйн орчныг иргэдэд ээлтэй байх ямарч шийдэл хийгээгүй хамгийн адгийн ЕС гэж тэмдэглэж үлдэнэ. Баахан мөрөөдлийн пропаганда төслүүд эхлүүлж, иргэдийн талцуулж хуваагдуулсан. Үнэн зөв үг хэлсэн хүн болгоныг дарамталж, цагдаа хүчний байгууллагыг тэдний эсрэг турхирсан. Цаг хугацааг ирээдүй цаг дээр хэлж байгааь зүгээр зайл. Үнэхээр хууль засагладаг бол, шударга цагдааь АТГ байдаг бол чи шоронгийн хадаас л болно. Чи төрийн эрх барих байгуулллага, нийтийн албанаас хол байх нь чамд өлзийтэйв Магадгүй байх газар чинь Бэрх байх
А-баясгалан магадлал өндөр.