.jpg)
-Иргэн баян бол улс баян гэж Ардын намын анхны дарга, 1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг С.Данзан хэлсэн гэдэг. Тэр хүний бодлого нь энэ байж. Харин 2024 оны сонгуулиар Н.Номтойбаярын Үндэсний эвсэл уг үгийг хэрэглэсэн.
Тодотгож хэлэхэд, С.Данзан нь тэр үеийн бодлого баригчдаас эрс ялгаатай зарчмыг барьдаг либерал ардчилсан сэтгэлгээтэй хүн байжээ. Тэрбээр барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч Монгол орноо татан босгох талаар ээлжит улсын бага хурлуудаар удаа дараалан саналаа оруулж байсан ба Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг монгол доллар болгох саналаа ч илэрхийлж байжээ. Данзангийн доллар гэгдэж үлдсэн. Мөн Монгол орон хэзээ ч капиталист нийгмийг алгасч болохгүй гэж үздэг байжээ. энэ нь түүнийг коминтернийхэнд илүү үзэгдэх, шахан зайлуулах гэсэн бодлогод нь гүн түлхэц өгсөн гэдэг. Нэг үгээр хэлэхэд Монгол Улсын бие даасан байдал, үндэсний хөгжлийн замын үзэл баримтлалыг тууштай хамгаалан тэмцэж байжээ.
С.Данзанг МАН-ын III их хурлын үеэр 1924 оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө Бүх Цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Элбэгдорж Ринчиногийн заавраар баривчилж, 28-нд МАН-ын их хурал, засгийн газрын хамтарсан хурлаас: Бүх хэргийг 24 цагийн дотор нягтлан байцааж, ял төлөвлөн гүйцэтгэх үүрэгтэй тусгай комиссыг байгуулан шүүхийн шийдвэргүйгээр хувьсгалын эсэргүү гэх хилс хэрэгт яллаж 30-ны үүрээр Шар хаданд аваачиж буудан хороожээ.
Энэ талаар Дотоодыг хамгаалах газрын ажилтан Сандуйжавын дурсамж үлдсэн байдаг. Түүний өгүүлснээр дараах зүйл болжээ. Сандуйжав: -Шөнийн 11 цагийн үед намын их хурлаас: -Дотоодыг хамгаалахын хүмүүс байна уу гэхэд бид ороход тушаасан нь: -Жанжин С.Данзан, Баваасан нар нэгдэн улсаас урваж, тэрсэлсэн нь илэрсэн тул шууд гавшгайлан баривал зохино. Дараа тусгай бүрэн эрхтэй комисс гарган шийтгүүлнэ гэжээ. Ингээд Оросоос Монголд суугаа элчин Васильевийн тэргийг пулемёт авч яваад С.Данзангийн гэрт орж, буу тулган хувцсыг нь өмсүүлэхэд С.Данзан: -Барихад амар тавихад хэцүү биш үү гэхэд бид хариу хэлээгүй. Мөн шөнө тусгай комиссоос тэдэнд ял онооход: Та нарын хэрэг оростой холилдсон хэрэг тул Орос элчин дээр аваачиж байцаана гэж хууран машинд суулган авч явжээ. Ингэж явсаар хотоос гарахад нь Ж.Баваасан хэрэг бишидсэнийг мэдсэн бөгөөд: -Одоо алах уу гэхэд нь: -Тийм гээд хоёр гарыг нь хүлж, цаазын газарт хүргээд С.Данзанг Дамбадаржаа, Ж.Баваасанг би буудан хороосон. энэ үест бид нар ба Орос улаан цэргийн батальон зэрэг газар очиж, амь хоргодон явж байсан билээ гэсэн нь архивт хадгалагдан үлджээ.
1992 оны арваннэгдүгээр сарын 23-нд Монгол Улсын Дээд Шүүхийн Бүгд хурлаас С.Данзан нарыг цагаатгасан.
101 жилийн өмнөх эл явдлыг нэхэн сөхсөн нь учиртай. 2025 оны тавдугаар сарын 21-нд Ардын намын ҮI бага хурал болсон. ил биш ихээхэн үйл явдал болсныг Ардын намын бага хурлын гишүүд бага багаар задалж л байна.
Товчдоо Ардын намын бага хурлын зорилго нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг буулгах байжээ. Тус хурлын гишүүн олонд хандаж бичихдээ: -Бага хуралд үг хэлсэн 40 гаруй хүний үгнээс Ерөнхий сайдын асуудлыг шийдээд авъя гэх зорилготой хуралд сууснаа бүх хүн ойлгохоор байсан.
Хурлын үеэр намын гишүүдийн зүгээс асуусан Ерөнхий сайдын хүүгийн асуудал, Ерөнхийлөгч асан х.Баттулгатай холбоотой эсэх, Б.Баатар найруулагчийн тухай, гэр бүлийн хүнийхээ тухай нийгэмд байдаг янз бүрийн мэдээлэл болон Уих-ын сонгуульд намын бус хүмүүсийг дэвшүүлсэн зэрэг асуулт, шүүмжлэлд Ерөнхий сайд бүрэн гүйцэт хариултуудыг өгсөн. Ерөнхий сайдын хүүгийн асуудлаар талбай дээр эсэргүүцэл илэрхийлж байгаад: -Миний хүүгийн асуудлыг хуулийн байгууллага шалгаад хариу нь гарах байх аа. Миний хувьд орлогоо нотолно. Орлогоо нотлох ёстой гэсэн залуусын шаардлагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Ийм эргэлзээтэй асуудал үүсгэсэндээ олон нийтээс уучлалт гуйсан. Намын нөхдөөсөө ч уучлалт гуйж байна. хувь хүний асуудалд та бүхэн эргэлзэх хэрэггүй, үнэн мөнөөрөө тогтоогдоод гараад ирнэ гэдгээ хэлсэн.
Б.Баатар найруулагчийн тухайд: -энэ хүн миний төрсөн ах нь үнэн. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоо, хамааралтай гэж намайг ярьдаг яриа бол домог юм гэсэн.
Гэр бүлийн тухайд: Би Бэрхэд нүүж очсон цагаас хамар хашааны, нэг ангийн охинтойгоо гэр бүл болж өнөөдөр бид гурван хүүхэдтэйгээ амьдарч байна. Гэр бүлийн хүнийг маань Б.Туул гэдэг.
Нам бус хүмүүсийг УИХ-д дэвшүүлсэн тухайд: -Үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулах парламентыг салбар бүрийн төлөөллөөс бүрдүүлэх үндсэн зорилготой. нь ч МАН-ын шинэчлэлд тустай. Гаргасан шийдвэртээ би үргэлж баяртай байдаг зэргээр хариулсан гэжээ.
Ингээд энэ хурлаас: -Ардын нам “засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр газрыг бүрэлдүүлж, 2024 оны Уих-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй. Ардын намын бага хурлын 2024 оны долдугаар сарын 5-ны өдрийн ү хуралдааны 04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэсэн тогтоолыг баталсан.
Ерөнхийдөө хамтарсан Засгийн газрыг унагах шийдвэр. ингэхээр намын дарга Л.Оюун-эрдэнэ нь ойчно гэсэн үг. Намын дарга болсноос нь хойш Ардын нам нэг ч сонгуульд ялагдаагүй. Гэвчиг Ардын намынхан 101 жилийн өмнө их хурлаараа С.Данзан даргыгаа иймэрхүү маягтай үдэж байсан түүхтэй юм. Адилдуу л юм болжээ.
Нэмээд нэг зүйлийг тодотгоё. Үндсэн хуульд: -Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан.
Энд тодорхойлсон: -Сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага нь Уих-ыг хэлнэ.
Тиймээс үндсэн хуулийн 20 дугаар зүйлд: -Уих бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Уих-д хадгална гэсэн байдаг.
Гэвчиг хамтарсан Засгийн газрын хувь заяаг Уих-аас урьтаад улс төрийн нам дэнсэллээ. энэнээс болоод Монголд улс төр, эдийн засгийн хямрал бодитойгоор нүүрлэх эрсдэлтэй туллаа.
Нэгэнт ийм хямрал руу эргэлт буцалтгүй орчихвол хариуцлагыг хэн хүлээх вэ? хамтарсан засгийн газрыг задлах шийдвэр гаргасан улс төрийн нам уу? эсхүл энэ эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчид уу?
Ө.Билэг
Сэтгэгдэл37
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан, яахав цааш нь ургэлжлуулэх уу ???????
Ардын Намын дарга байх аюултай, амь насан д халтай !!! Данзан,Гэндэн,Баасанжав,Лувсан шарав нар алагдсан,Дамбадорж,Дамба,Цэнд Цэдэнбал нар цөлөгдсөн, Баяр нар шоронд орсон гээд л... одоо Оюук... ?! Аймшигтай !!!
данзан-гийн замаар орох нь хятадруу урсах дардан зам 1д . хэзээ ч тэр капиталист орнууд тэр тусмаа тухайн үеийн их гүрэн англи , франц Монголд туслахгүй тийм Сэтгэлгээ ч байхгүй , тухайн үед дорой юмнуудыг яаж эзлэх үү , колоничлох уу , тонох уу -гэдэг л байсан 2д. өнгө мөнгөнд дуртай гарууд шууд л 1919-он шиг л хятадад Эх Орноо худалдах байсан , одоо , энэ цаг үед худалдах гээд байхад чинь тэр үед чөлөөтэй үг дуугүй эд хөрөнгөний төлөө , эрх мэдлээ хадгалах(түрхэн зуурынхшдээ) гэж зарах байсан.БҮГДЭЭРЭЭ БАЯЖНА гэж хаана ч байхгүй , боломжгүй , олонхи нь үгүйрч байж цөөнхи баяжна-энэ ХУУЛЬ .

Монголд хэрэггүй Шаампар
бодоо нударга үс тайрсан уу. ямар нэг архив ил нийтлээч.
Данзан гуай бол либерал сэтгэлгээтэй хүн бсан бол Оюун-Эрдэнэ ямар ч мэдлэггүй дарангуйлагч ш дээ. шал өөр хүмүүс
данзантнаар шааж өгч. шал худлаа. урвагч хэвээрээ.
данзантнаар хурлын маш олон тогтоолууд гарсан байдгийм. хурлаар шийдээд, хэн очиж баривчлах хүнд нь үнэмлэх хүртэл гаргаж өгөх тогтоол гаргасан. олон тогтоолууд. түүхэн эргэлт.
кино бол полити́ка. зүгээр л тэмцлийг урнаар харуулах. хурганы арьс нухаж байгаагаар зөвхөн өөрийн арьсаа бодох хамгаалж, тийм л хүн. дотоодын шинэ хоршоодыг сүйрүүлж хятадуудын талд шийдээд хахууль авч хэт баяжаад хэнийг ч сонсохоо байчихсан. ядаж байхад жанжин бие чилээрхүү өмнөөс нь данзанг бүх цэргийн жанжинаар томилоод жил хүрэхгүй хугацаанд баллаж тавиад тэр байхгүй юу.
Л.Оюун-Эрдэнэ олигархиудтай тууштай тэмцэж ирсэн болохоор олон дайсантай болсон. Тэд түүнийг үгийн муугаар харааж зүхэж, олон нэр хоч өглөө. Үүнд МАН-ын албан тушаалын хэнээтнүүд, УИХ-ын хөлсний гишүүд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл хувь нэмэн болсон. Тэртээ тэргүй Оюун-Эрдэнийг огцруулаар нэгдсэн тул УИХ-аар итгэл хүлээлгэн асуудлыг оруулах шаардлагагүй.Хүрэлсүх огцруулах саналаа маяглахгүй, шууд оруулаач.
Одоо байна нууц бүлэг байгуулж, уул уурхайн ордоо буцааж авахын тулд ажиллах цаг болсон. Рио Тинтог бол шууд цэргийн хүчээр хөөж гаргах хэрэгтэй.
Данхыг огцоруулаад шоронд хийх хэрэгтэй.
Элбэгдорж Риншиногийн үүргийн Хү ерөнхийлөгч гүйцэтгээд байгаа юм уу? Цаана нь юу байна вэ?? Мэдээж олигөархууд бас Элбэгдорж Заяно
тэр олон тогтоол шийдвэр бараг оросод ч нөлөөлсөн байж магад.
Либериал үзэл гэдэг 1990 оноос хойш америкаас гарсан үзэл. Иймд Данзан либериал байгаагүй.
Чи яасан тэнэг амьтан бэ,либериализм гэдэг ч бараг Х|Х зууны үеэс эхтэй үзэл баримтлал шүү дээ! Ийм юм мэдэхгүй байж, тэнэгээ бүү гайхуул л даа !
Оюунэрдэнэ Данзан юм бол Баваасан нь хэн байх вэ Нямбаатар уу !
цагаан цэцгийн ‘вакцин’ бас даяарт ёстой аймар юм болсон
туршиж давж санаачлах гэснээр бүр дэгдэлт халдар тараалт
20-30аад оны баримттай юм даа.
С.Данзан бол ухаантай аж ахуйч, алсын хараатай, эх оронч, шуналгүй хүн байсан бөгөөд Оросын түрэмгий, дээрэнгүй, манай улс орны эсрэг явуулж байсан бодлогыг тууштай сөрж зогссон ухаантай хүн. Түүнийг мэдлэггүй, туршлагагүй, ойворгон усан тэнэг залуучууд буудаж хороосон. Төр засгийн толгойд боловсролгүй, мэдлэггүй, хуурамч дипломтой шуналтангууд гарч ирвэл ямар их хор хохиролтойг ард түмэн улаан нүүрээрээ үзэж бухимдаж байна.
хоёр бенз машинтай, нэг харлитай. хэдэн түмэн доллартай. данзанд хахууль өгөх баахан хужаа нарыг олноор нь оруулж ирэх байсан. пүүсэнд хүүгийн хүүгийн хүүгийн хүүгийн… хүүгийн хүү төлүүлэх өрийг сэргээх гэж жанжлах бүх цэргийн удирдагч байсан хүн шүү дээ
SOLIIN DANZAN BOL JINHENE LIDER HUN HARIN OYUERDENE BOL ZUGEER L HUDALCH HUDUUNII TENEG
хүрдийг эргүүлээд хаясан хүн.
Mun har'tsuulah hunee olvoo
украинаас эхлүүлээд энд тэндээс данзангаас болсон байна гээд унанаа одоо
М.Энхболдыг алах гэж Төрийн хамгаалалтын хууль зөрчин хутгатай хүн дагуулан орсон хүн, ЖДҮ гээр хахуульдан ЗГ г авч үлдэн төрийн эрхийг хууль бусаар авсан хүн бол Оюун эрдэнэ
данзан-гийн замаар орох нь хятадруу урсах дардан зам 1д . хэзээ ч тэр капиталист орнууд тэр тусмаа тухайн үеийн их гүрэн англи , франц Монголд туслахгүй тийм Сэтгэлгээ ч байхгүй , тухайн үед дорой юмнуудыг яаж эзлэх үү , колоничлох уу , тонох уу -гэдэг л байсан 2д. өнгө мөнгөнд дуртай гарууд шууд л 1919-он шиг л хятадад Эх Орноо худалдах байсан , одоо , энэ цаг үед худалдах гээд байхад чинь тэр үед чөлөөтэй үг дуугүй эд хөрөнгөний төлөө , эрх мэдлээ хадгалах(түрхэн зуурынхшдээ) гэж зарах байсан.БҮГДЭЭРЭЭ БАЯЖНА гэж хаана ч байхгүй , боломжгүй , олонхи нь үгүйрч байж цөөнхи баяжна-энэ ХУУЛЬ .
Xудлаа манжилцгаагаад л тийм л шудрага үнэxээр юм xийе гэвэл цэргээ xөдөлгөөд баялгаа аваад нийтэд тарааx цаг болсоншдээ, бүгд шал xудлаа!!!
Xудлаа манжилцгаагаад л тийм л шудрага үнэxээр юм xийе гэвэл цэргээ xөдөлгөөд баялгаа аваад нийтэд тарааx цаг болсоншдээ, бүгд шал xудлаа!!!
аймшигтай. үнэхээр хүний амийг юу ч биш гэж үзээд
таанцлах
Ард түмний амьдралын түвшин уначихаад байхад огцруулах ёстой шүү дээ, юундаа саймшираад байгаам бол