Нийслэлчүүдийг хөл залгуудаг нэртэй хэдхэн хувийн автобус компани, тэдгээрийг төсвийн мөнгөөр угжиж ирсэн төр-хувийн хэвшил дагнасан мафийн сүлжээ сүүлийн саруудад амь тавьж байна.
Тэдний хамгийн том луйвар “Ногоон” автобус тэргүүтэй хуучин автобус будаж янзлан, төсвөөс мөнгө шамшигдуулсан хэргээр ил болсон. Нийт 27 этгээд бүлэглэн улсад 134.5 тэрбум төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан болохыг Авлигатай тэмцэх газар тогтоогоод байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд улс төр-эдийн засгийн бүлэглэл нийтийн тээврийн салбарыг удирдаж ирснийг үүнээс харж болно.
Тэгвэл өнөөдөр автобус компанийн эзэд нийслэлийн төсвөөс авдаг татаас хэлбэрээр сул авдаг 200 тэрбум төгрөг, дээр нь нийтийн тээрийн үйлчилгээнээс хүртдэг 50 тэрбум төгрөгийн ашгаа хамгаалж үлдэхээр автобусны үйлчилгээг тасалдуулах бойкот хийж эхлээд байна.
Тоон мэдээллээс харахад, өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн орлогын 70 хувийг хэдхэн хувийн компанийн эзэд хуваан хүртэж ирсэн. Хотын захиргаанаас танилцуулсан автобусны шинэ чиглэл компанийн эздэд 200 тэрбумаар тоологдох ашгаа хамгаалах том далим болов. Шинэ чиглэл нэвтрүүлсэн эхний өдөр салбартаа томд тооцогддог хэд хэдэн компани автобуснуудаа үйлчилгээнд гаргаагүй.
Нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан хэсэг нь цөөн тооны автобус явууж, хот даяар нь бухимдуулжээ.
Улаанбаатар хотын захиргаанаас нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж эхэлсэн бөгөөд автобусны үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниудад өгдөг сул татаасыг бууруулах асуудлыг хөндөж эхэлсэн. Улмаар автобусаар зорчих үнэд өөрчлөлт оруулж, нийтийн тээврийн салбарыг зах зээлийн зарчмаар хөл дээр нь босгох менежментийн болон парк шинэчлэл ажил эхлүүлээд байгаа юм. Цогц арга хэмжээний нэг нь хэсэг нь автобусны богино эргэлт. Энэ нь ашигтай урт чиглэлд автобус явуулдаг, түүнийгээ тооцуулан төсвөөс сул татаас авдаг хувийн компаниудын эздийн эрх ашгийг хөндөөд байгаа юм.
О.Чулуу
Сэтгэгдэл15
Ослын улаан автобус монголд тохирохгүй. Англид тохирно
Явган явж байгаад ч болсон энэ шулаач Автобус үйлчилгээний мафи-г дарж авах юм шүү, Монголчууд аа!!!
тийм шүү. шинэчлэл дөнгөж эхлэж байна . эхлэж байгаа болохоор бага зэргийн доголдол гарахыг үгүйсгэх аргагүй. гэхдээ энэ нь бууж өгнө гэсэн үг биш . бууж өгч болохгүй . хотын нийтийн тээврийн газрынхан чинь энэ мафиас тавигдсан хүмүүс байдаг юм гэсэн.
Ахмадууд бид мөнгөө төлөөд автобусаар зорчмоор байна. Бидний нэрээр тэдэнд очдог асар их мөнгө улс даа үлдэг дээ
Чи мөнгөө төлсөн, улс чиний өмнөөс төлсөн ямар ч ялгаагүй. Автобус компани авдгаа л авна
Нийтийн тээврийн хуучин мэргэуилтнүүд нь солигдоогүй бмз дээ. 11- р хороолол хөгжим бүжгийн буудлаад явдаг чиглэлүүп огт байхгүй болсон байна.
11-р хороолол, хөгжим бүжгийн буудлаас суудаг байсан хүмүүс багшийн дээд рүү алхах хэрэгтэй болжээ.
хувийн автобусныхан ажил үйлчилгээ хийлээ гээд татаас авдгийг болиулъя, автобусны үнэ-г чөлөөтэй болгох хэрэгтэй
МАН автобусны үнэ нэмүүлээгүй шүү дээ Дизель түлш 800 бхад л 500 төгрөг бсан Харин хувийн компанидаа баярлах хэрэгтэй шүү
ашиггүй юм бол тэгээд больчих,өөр чаддаг нь хийг?МАН автобусны үнэ нэмүүлээгүй ч гэхшиг яршиг л бна
МАН автобусны үнэ нэмүүлээгүй шүү дээ Дизель түлш 800 бхад л 500 төгрөг бсан Харин хувийн компанидаа баярлах хэрэгтэй шүү
МАН автобусны үнэ нэмүүлээгүй шүү дээ Дизель түлш 800 бхад л 500 төгрөг бсан Харин хувийн компанидаа баярлах хэрэгтэй шүү
ахмадуудад зориулсан монгийг татаас болгож огдогоо болих хэоэгтэй Шууд оорсонд нь ог эсвэл бур болимоор
Оюун эрдэн ба МАН н ээлжит заль. Өөрсдийн алдааг аль нэг хүн, хэсэг хүмүүсийн нэрээр нэр хоч өгч ард иргэдийн тархийг угаан турхирдаг технологитой
Zohion baiguulj, hyanaj chadaagui baij buruu zuruu medeelel taraaj tarhi ugaah hereggui shuu.