
Товчхондоо, “…Улсын эрх ашиг нэгт, намын эрх ашиг хоёрт, хувь хүний эрх ашиг хамгийн сүүлд” гэж С.Зоригийн үгээр зарчмаа зарласан хамтарсан Засгийн газар гаднаас шидсэн хоёр дахь, гурав дахь эрх ашгийн чулуунд оногдлоо. Баялгийн сан дээр суурилж, 2024 оны эхнээс хамтарсан гурван намын Засгийн газар онилж шидсэн чулууны аяыг даасангүй, огцрох нь тодорхой болов.
Хуулиараа Ерөнхий сайд огцорвол Засгийн газар дагаад огцордог. Тиймээс хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд өртсөн ашиг сонирхлууд нэгдэж, эрх ашгаа хамгаалахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг чиглүүлэн урьдаас бэлдсэн акц хийв.
Сайтар төлөвлөж, эрх мэдэл, хөрөнгө санхүүгээр зодсон тэрхүү акц нь амжилттай хэрэгжлээ. Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт албан тушаалаасаа бууна. Өмнөх долоо хоногт хуралдсан намынх нь бага хурал энэ долоо хоногт дахин хуралдаж Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг зарлана. Улмаар, Ерөнхийлөгч тэр нэрийг санал болгосноор УИХ томилно. Шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулна. Энд тодотгоход, шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ шиг өөрийнхөөрөө ажилладаг хүн томилогдох боломжгүй юм.
Чих зөөлөн Ерөнхий сайдтай болно. “…Тэр хэн бэ” гэдэг бас сонин л доо. Харин сайд нар нь хэдийнэ тодорхой болсон. Тэд амралтын өдрүүдээр баярын шампанскаа буудуулсан ч байж мэднэ.
Иймэрхүү сонин содон үйл явдал Монголын улс төрийн энэ долоо хоногийн сэдэв байх болно. Ингэснээр, хэдхэн хоногийн өмнө, том төслүүдээ хөдөлгөж, үйл ажиллагаагаа бахтай дүгнэж байсан хамтарсан Засгийн газар өнөөдөр зад үсэрлээ. Дагаад, Монголын улс төрд ойрд байгаагүй их хөдөлгөөн үүслээ.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл7
Уул шугамандаа,,,”””уран бэрийн ухаан”””аа л гэж,,,үлгэр домог үнэн амьдралд гайхагдагсан байдаг юмдаа,,,ерөнхий сайд Оюунэдэнэний тухайдад бол,,,”””өлөн бэрийн шунал”””л боллоодоо,,,,”””,,,нэгэн тэнэг хүү болон өлөн бэрийн,,, аавыгаа төдийгүй улс орныг хэрхэн яаж самарсан үлгэр оршивой”””монголын төр тулга тойрсон тэнэгүүдийн адил мэт,,,,
Ерөнхий сайд агсан А.Амар сангийн тэргүүн Ё.Отгонбаяр шиг түүхийн өргөн мэдлэгтэй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй!!! Харин энэ удаагийн Ерөнхий сайдаар одоо байгаа хэд дотроосоо заавал томилно гэвэл Н.Учрал л байна даа?! Энэ бол санаандгүй үг биш! Доод давхаргын, өсөхийн өлөн хүүхэд ёс суртахууны хувьд заавал доголдолтой байдаг!!! "Арай ч ингэж болохгүй ээ" г.м. ёс суратхууны хязгаар мэддэггүй, юу ч хийхээс буцахгүй, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй, цагаа тулахад гагцхүү хар амиа л боддог тийм ахар хүмүүс байдаг юм!!! Энэ бол сэтгэл судлалд судлагдаад тогтчихсон асуудал шүү!!! Ялангуяа бутач хүүхэд бол маш аюултай: маш олон жишээ дурдаж болно?!!
Бүлцэн царайтай хорчин өмхий луухаан хятад Отгонбаяр дутаж гэнэдээ.
М Си Эс захирал Оджаргал, ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд мэтийн хулгайч нарыг шоронд суулгаж, улсад учруулсан 400 их наядын нүүрсний хулгайн хохирлыг барагдуулах ерөнхий сайдтай болох ёстой.
Женко-ийн бичиж өгсөн энэ шүлгийг тоть шиг давтаж, хаа явсан газраа тарааж байдаг хөлсний жоомнууд яасан их олшроо вэ?? Хор цацчих юмсан!!
Дээрхийг Женко бичсэн бол ёстой зөв юм бичсэн байна. Бидэнд ийм эх оронч, Монгол хүнийг дээдэлсэн төр хэзээ хэзээнээс илүү чухал байна. Муу сайн хулгайчууд төр хямрахад ичихгүй бензинээ нэмээд ёстой новширч байна даа. Өмнөд Солонгосын төр нь нефтээ гэрээ хийж оруулж ирдэг юм. Бид ингэж яагаад болохгүй гэж... олон хөгийн зүйлүүд байна даа.Их салхи нижигнэн хөдөлсүгэй.
энэржи ресурсын ард хятад эзэд байгаа.Ухаа худаг Хятадын керри мафийн хужаа нарыг тэжээж байгаа.