sonin.mn

ҮНЭТЭЙ ЦҮНХ бол иргэдийн бухимдлыг өрдсөн цучил л байсан. Яг үнэндээ бол үнийн өсөлт, төгрөгний ханшны уналт, иргэдийн худалдан авах чадвар буурсан нь бухимдлын үндсэн шалтгаан. Гэтэл нөгөө талд хамтарсан Засгийн Газрын төсөв улам л данхагар, үрэлгэн болж байсан нь үнэн.


Үүнийг анхлан илчилж, 2024 оны намраас эхлэн төсөв, Сангийн Яам тойрсон завхралын эсрэг тэмцсэн хүн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байлаа.


Ер нь төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хяналтыг сайжруулж, Сангийн Яам тойрсон завхралыг цэгцлэхгүйгээр иргэдийн амьдрал хэзээ ч дээшлэхгүй нь гашуун үнэн юм. Одоо ямар нэг хуурамч мафитай зохиол, сүржин контент биш эдийн засгийн бодит өсөлт л иргэдийн амьдралд хэрэгтэй байгааг эрх баригчид хаа хаанаа бодох хэрэгтэй биз ээ.


С.Сарнай