
Беларусь улсад 2026 оноос эхлэн 10-р ангийн сурагчид сүүлийн улирлыг дуусгаад 10 хоногийн цэргийн хээрийн бэлтгэлд хамрагдана гэж тус улсын Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Ирина Каржова мэдээлэв.
Түүний хэлснээр энэхүү сургалтыг “Цэрэг татлагын өмнөх болон эмнэлгийн бэлтгэл” хичээлийн хүрээнд явуулах аж.
Тэрбээр “Энэхүү сургалтад онцгой өөрчлөлт хийхээр төлөвлөөгүй бөгөөд цорын ганц шинэлэг зүйл нь сургалтын үргэлжлэх хугацааг таваас арав хоног болгон нэмэгдүүлсэн. Хөвгүүд хээрийн сургалтанд хамрагдаж, охидууд эмчийн дадлагад хамрагдана. Түүнчлэн энэ арга хэмжээний үр дүнгээр сурагчдыг 11-р ангид шилжүүлдэг. Учир нь 10-р ангийн төгсгөлтийн ангид хээрийн дадлагад заавал хамрагдах хичээл ордог" гэжээ.
Хичээлийг ойролцоох цэргийн ангиудын бааз, их, дээд сургуулийн цэргийн тэнхим, цэрэг татлагын өмнөх мэргэшсэн сургалтын төвүүдэд явуулах бөгөөд арав хоногийн сургалтанд 60 цагийн хичээл орох юм байна.
Хээрийн бэлтгэлийн үеэр сургуулийн сурагчдад тактик, бие бялдар, цэргийн эмнэлгийн бэлтгэл, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, мөн сургуулилт, галын бэлтгэл, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах, цэргийн ерөнхий дүрэм судлах зэрэг хичээл орох аж.
Ж.Бат
Эх сурвалж: currenttime.tv
Сэтгэгдэл7
Бялрус залуус,,, лукаяшкагын бууны маханд шаахнээ,,,,
Герман, Их Британи, Францын ерөнхийлөгч нар залуусаа бууны маханд шаахыг хүсэж байна.
Хэн чамд “””герман франц английн ерөнхийлөгч нар залуусаа бууны маханд шаахыг хүсэж байна””””,,,,,,,хэмээн шааж өгөөв,,, ,
202.126.91.188 мэдээ үздэггүй эргүү.
zuv shd ee. saind naid muud beld. europiin baidal uneheer evgui bolj bgaa shuu. teneg udirdagchidtai, deer ni baahan laliin tsagaachid oruulchihsan
Хөршүүд нь дайтаж байна. Цаашдаа ойрын хэдэн жилдээ л хил хязгаар нь эвгүй байх шинжтэй байхад зөв л арга хэмжээ байна. Манай ардчилсан гарууд бол бусдад найдаж эсвэл бусдыг дагаж далдаганаж байгаад улсаа мөхөөж мэднэ. Харин энэ Луяа их эрээ улсаа эвтэйхэн аваад яваад байгаа хүн дээ. Бeларусьчууд хөдөлмөрч бүтээлч ард түмэн. Амьдралаас их юм хүсэж тарчлахгүй хэрэгцээ нь болж байвал цаашаа яваад байдаг социйн үеийн сэтгэхүй Орос Бeларусь хоёрт байх шиг байгаа юм даа
Хурдан цөмийн дайн гараасай. Угаасаа дэлхий сүйрч байна.