
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 23 /DW/. Харвардын их сургуульд гадаадын оюутнуудыг элсүүлэн суралцуулахыг хориглох шийдвэрийг Д.Трампын засаг захиргаа гаргасан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм тус их сургуульд олгосон гадаадын оюутан сургах зөвшөөрлийг нэн даруй цуцлахыг тушаасан бөгөөд “хүчирхийлэл, еврейчүүдийг үзэн ядах үзлийг өөгшүүлсэн”, мөн "Хятадын Коммунист намтай хамтран ажилласан” гэж Харвардын их сургуулийг буруутгасан байна.
Ингэснээр тус их сургуулиас АНУ-д нэвтрэх оюутны визийг олгоход шаардлагатай бичиг баримтуудыг гадаадын оюутнуудад олгох боломжгүй болно. Түүнээс гадна Харвардад одоо сурч буй гадаадын оюутнууд өөр их сургуульд шилжин суралцах ёстой бөгөөд эс бөгөөс АНУ-д оршин суух эрхгүй болох юм.
Харвардын их сургуулийн захиргаанаас Трампын засгийн газрын шийдвэрийг “хууль бус, өш санасан шинжтэй” гэж тодорхойлсон байна. Өнөөдөр тус сургуульд 140 улсын 7 мянга орчим оюутан суралцаж байгаа нь нийт оюутнуудын дөрөвний нэгээс илүү хувийг бүрдүүлж байна.
Өмнө нь энэ оны дөрөвдүгээр сарын дундуур холбооны төсвөөс тус сургуульд олгодог 2,2 тэрбум долларын санхүүжилтийг зогсоосон юм. Ингэхдээ “Америкийн үнэт зүйлсүүдэд дайсагнан ханддаг гадаадын оюутнуудыг хүлээн авахаас татгалзах, еврейчүүдийг үзэн ядах үзэл болон үзэн ядалтын бусад хэлбэрийг өөгшүүлсэн агуулгууд сургалтын хөтөлбөрт байгаа эсэхэд хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт хийлгэхийг” Харвардаас шаардсан байна. Харин их сургуулийн захиргаа эл шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, шүүхэд гомдол гаргажээ.
Трампын засаг захиргаа зөвхөн Харвард төдийгүй бусад 60 их сургуулийг “зүүний либерал үзэл суртлыг дэлгэрүүлж байна” хэмээн буруутгасан бөгөөд ойрын үед эдгээр сургуульд хязгаарлалт тогтоож магадгүй байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл10
Харвард төгссөн би мундаг гэж бодсон хүний сэгнүүдийг ажлаас нь халаарай. Монголын төрийг тэд самарч байгаа шүү. Америкийн сургуулиудын төгсөгч нар шалих юмгүй. Харин тэнд ганц нэгхэн маш сайн багш байдаг төдий юм.
Цахиагийн Элбэгдорж бол харвардын муу сэг гэдгийн тод жишээ. Хаа очиж Оюун-Эрдэнэ сайд ганц сайн багшийн доор зөв ном заалгасан.
Харвард бол өнгөт хувьсгалчид бэлддэг Комсомолын дээд сургууль болоод удаж байгааг бүгд мэднэ. Трампын зөв!
Ардчилал хүний эрх ялж мандан бадарч байна.
Хутган үймүүлэгч улс төрчлөд диплом олгодог сургууль гэдэг.
Жинхэнэ мэргэжлийн луварчид бэлтгэдэг сургууль даа. Манай төгссөн гэх хэдийг л хар л даа. Гадаадын хулгайчид авилгачдыг бэлтгэж барууны корпорацуудад ашигтай үйлдэл төвөвшүүлдэг.
Батэрдэнэ аврага нэг удаа Харвардыг төгссөн гэж ам алдаж байсан удаатай ! Данхыг дуурай гээд би нэг хүүгээ сумын уурын зууханд оруулж ажиллуулсан маань одоо тэгээд буруудаж байгаа юмуу ! Монголоос хүн очихооргүй болж байгаа юмуу !
Аргагүй дээ. Гадаадын мянга мянган оюутнууд тэтгэлэг гээд үнэгүй сураад байгаа юм чинь аргагүй.
Трамп ерөнхийлөгчөөр сонгогдоод Харвардын сургуулийг "Тэнэг төгсөгчидтэй тэнэг сургууль" гэж тодорхойлон бөгөөд одоо Харвардын сургуулийн магадлан итгэмжлэлийг бүрмөсөн цуцлаж, гадаадын улс, орнуудыг залуучуудаа Харвардад суралцуулахаар илгээхгүй байхыг анхаааруулж байгаа ажээ. Харвард ямар дампуу төгсөгчидтэй болохыг монголчууд улсаа дампууруулсан Харвардын төгсөгч гэгддэг Элбэгдорж, Оюун-Эрдэнэ нарын жишээгээр Трамптай, Трампгүй сайн мэддэг болсон шүү дээ.
Манай улстөрчдөөс ер нь харвардын бшрэн хөтөлбөрөөр сурч дүүргэсэн хүн байхгүй ээ. Толгой нь хүрэхгүй, санаа зоволтгүй ккк