
Автозамын түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удаж байна. Эрх баригчдын зүгээс түгжрэлийг бууруулах олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа ч оновчтой болсон нь хуруу дарам цөөн. Гэвч эл бүх шийдвэр иргэдийн амьжиргаанд халтай байдлаар хэрэгжсээр байгаа юм. Тэгвэл энэ удаад албаныхан машины импортыг хязгаарлахгүй ч нийслэлийн дугаарт хязгаар тогтоохоор болсон. Энэ талаар нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа. “Зургаадугаар сарын 1-нээс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын улсын дугаар олгохгүй. Мөн Улаанбаатар хотод импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл тухайн улсад экспортод гарахын өмнөх техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлагыг тавьж буй. Өөрөөр хэлбэл бидний авах гэж буй тээврийн хэрэгсэл тухайн улсад ашиглагдах үедээ ямар түүхтэй байсныг дүгнэлт гарган авах заалтыг тусгасан” гэв.
ДУНДАЖ ДАВХАРГААС ДООШ ХҮМҮҮС МАШИН УНАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО
2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн машины үнэ зах зээл дээр 30 сая төгрөгөөс эхэлж байна. Жишээлбэл, 2018 онд үйлдвэрлэгдэж 2023 онд орж ирсэн prius 41 маркийн автомашин 33 сая төгрөгийн үнэтэй байгаа бол 2012 онд үйлдвэрлэгдэж 2023 онд орж ирсэн prius 41 маркийн автомашин 25 сая төгрөгийн үнэтэй байна. Он залуу автомашинд Улаанбаатар хотын улсын дугаар олгох шийдвэр нь дунджаас дээш давхаргын хүмүүс машин унах сонголтыг тулгаж байна гэж иргэд үзэж байгаа юм.
Энэ талаар Эко автомашины импортлогчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Шагдар “Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх гэдэг шалгуур нь хятад машины сонголт руу оруулж байна. Ард иргэд 0 километртэй шинэ машин бүгд худалдан авч чадахгүй.
Үнийн хувьд хамгийн багадаа 100 саяас эхэлнэ. Шинэ машины урьдчилгаа цуглуулах гэж олон жил болно шүү дээ. Гэтэл иргэд өнөөдөр 20 сая төгрөгийн машин худалдан авах гэж 2-3 жилийн лизинг төлж байна. Дундаж давхаргаас дээш хүмүүс машин унаж, доошоогоо явган алх гэдэг сонголт руу очиж байна. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн автомашин үнэгүйдэх эрсдэл үүсэх юм. Орон нутгийн иргэд машинаа орон нутагтаа л зарах боломжтой. Тэгсэн мөртлөө хотын дугаартай машины үнэ нь эсрэгээрээ нэмэгдэж байгаа нь шударга бус ялгаварлан гадуурхалт үүсгэж байна” гэсэн юм. Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор иргэд өндөр хүүтэй зээл авч авто машин худалдан авч байна. Иргэн Б.Энхманлай сард хоёр сая төгрөгийн цалин авдаг.
Тэрээр өндөр үнэтэй буюу он залуу автомашин худалдаж авах боломжгүй учир 2012 онд үйлдвэрлэгдэж 2015 онд манай улсад орж ирсэн prius-30 автомашин худалдаж авчээ.
Ингэхдээ тэрээр урьдчилгаа 2.5 сая төгрөг өгч сард 700 мянган төгрөгөөр төлөхөөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад байгаа юм. Харин улсын дугаар одоогоор олгохгүй байгаа учир “шаг”-ийн үнээр буюу хоёр сая төгрөгөөр дугаар авсан байна. Энэ тухайгаа “Ирэх сарын 1-ээс он хуучинтай машинд Улаанбаатарын дугаар олгохгүй гэсэн. Миний хувьд өндөр үнэтэй автомашин худалдаж авах боломжгүй учир дээрх шийдвэрээс өмнө унаатай болохоор шийдсэн. Машинаа хямд авсан боловч дугаар олох нь хүндрэлтэй байлаа. Гэхдээ удахгүй он хуучинтай машинууд дугаартай нь худалдаж авахад илүү үнэтэй болох учир одоо худалдаж авах нь зөв гэж бодсон” гэсэн юм.
ЦАХИМ ХҮСЭЛТИЙН 74 ХУВЬ НЬ 10-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ БАЙНА
Нийслэл хотын нийт өрхөд дунджаар 1.6 автомашин ногдож байгаа бөгөөд тэдгээрийн тал нь насжилт өндөр. Иргэдийн амьдралд автомашины эрэлт буурахгүй, цаашид ч өсөх төлөвтэй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны 18 дугаар тогтоолоор хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотын серийн дугаар олголтыг Авто тээврийн үндэсний төв 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас түр хугацаагаар зогсоосон. Дугаар олголтын үйл ажиллагааг “Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-аас эрхлэн явуулахаар болсон. Тодруулбал, тээврийн хэрэгслийн хотын дугаар авах хүсэлтэй иргэд цахимаар бүртгүүлж, шалгуурын дагуу оноогоор эрэмбэлэгдэж буй. Гэвч улсын дугаар олгох цахим хаяг нь өнөөг хүртэл ажиллахгүй байна.
Энэхүү захирамж нь Үндсэн хуулийн 16.3-д заасан “Монгол хүн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах” эрхийг зөрчиж байгаа юм.
Учир нь Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслийн ихэнх нь буюу 70-80 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай юм. Харин уг захирамжаар автомашинууд нийслэлд зарагдахгүй болж, үнэлгээ нь буурах нөхцөл бүрдээд байна. Орон нутгийн иргэдийн хувьд орон нутагтаа л автомашинаа худалдахаас өөр аргагүй болж байна. Энэ талаар автомашин худалдаалагч А.Алтангэрэл “Нийслэл хотын замын хураамж гэж жил бүр төлдөг. Тэр хураамжийг 10 жилээс дээш насжилттай машинд өндөр болгож, нэмэх байдлаар хэрэглэгчдэд сонголтыг нь өгөх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл би 10 жилээс дээш насжилттай автомашин худалдаж аваад, жил бүр өндөр хураамж төлөхийг хүсэхгүй. Эсвэл нэг, хоёр жилийн дараа хүлээж байгаад он залуу машин худалдаж авахыг бодно. Ийм сонголтыг иргэдэд өгвөл машины эрэлт нийлүүлэлт нь хязгаарлагдана. Энэ зохицуулалт нь иргэд болон бизнес эрхлэгчдэдээ ээлтэй шийдвэр болж чадна” гэсэн юм. Тиймээс дээрх журмаа эргэн харж иргэдэд ээлтэй шийдвэр гаргахыг хотын удирдлагуудаас хүсэж байгаа юм.
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл17
Хэдхээн жилийн дараа УБ-т нуль Хятад машин болно!
1 хүн нэг машин унаад түгжирдэгээ болиоч ээ. Нийтийн тээврээ сайн хөгжүүл
Чи ямар машин унаад төрчихөө юу. Ямар үргэлж унах албатай юу.
УБ т дахиж нэг ч машин авахгүй 10 жил болсон ч түгжрэл буурахгүй хэт их машинтай болсон байна
Маш зөв. Хувийн машин унахын тулд машин, шатахуун, сэлбэг хэрэгсэл хэрэгтэй төдийгүй замын зардал, зохицуулагч цагдаагийн зардал гээд олон татвар хураамжийг төлөх хэрэгтэй. Бусад улсад ч гэсэн доогуур орлоготой иргэд нийтийн тээврийг түлхүү ашигладаг. Манайх л гэж зөв, солгой холилдсон машинтай замбараагүй улс дэлхийд цөөхөн!
Terte tergu manaih shig 10jilees deesh bolsn mashin unadag gazar bnu?
машин унахын орлогоо нэмэгдүүлхийн төлөө махий махий зүтгэ.юу юу ч үгүй байжээж машин унаад яах гэсийн мөнгө ол ,олсноо хуримтлуул,хөдөлгө
ер нь бол энэ зөв зөв. ингэж хүчээр мөнгө цаасаа үрэхийг нь хязгаарлаад өг.алхмын газар прүсээрээ хүүхдээ цэцрлэг сургууль хүргэж өгч байна .сургуулийн хавиад дүүрэн машин шаваад хүүхэд явж ч болохгүй хэцүүдлээ .залхуу гэж жигтэйхэн явган хүний зам дээр тэгнээд тавьугаачихна арай дэндүү юмаа
Mashin horongo bish zovhon nadad uilchleh hereglee.Dondognoh geed yadchih yum
Hen BMW unaj chadahgui yum be kkkk
Зээл аван байж орж ирсэн хуучин машин авдаг тэнэг хүнийг гайхах юм. Явган алхчихаач
Хямд үнэтэй машин оруулж ирэхгүй байхад болно.
dankhar dankhar jeepuudiin tatbariig 20 dahkin nugalaach kho
Delhiin record ch togtooj baina daa 10 terbum conning pivo importolson Huuchin mashinii import uniin dungeer shatahuunii daraa irj baigaa Ene 2 uzuulelteer delhiid terguulj baina goyo yum aa Huuchin pruisees 5 sayaar hyamd bugjnees bolj zasgiin gazraa ogtsruulaad l goyo yum aa
Нян балайгаа зайлуул
урд урдын дарга нарын балаг гайг арилгах гэж зүтгэсэн Нямбаатар балай болдог, толгой тархи нь доодхоосоо тэнэг хүмүүсийн үг хэлээр огцордог гэж юу байхав дээ. Гудамжинд шээж баадаг, замын хөдөлгөөнд хууль зөрчиж эсрэгээр оролцдог, торгууль татвар төлбөрөө төлөхөөс зугтдаг, хөдөө хээр дураар байгаад дассан, түүнийгээ хотын гудамж талбай, орон сууцанд байнга гаргадаг улуудыг шахаж байгаа нь зөв.
Ээлтэй шийдвэр гэнээ. Мөн их горьдвоо.