sonin.mn

"GUYS" хамтлаг энэ сарын 31-нд "Сургууль минь баяртай" анхны задгай талбай дахь тоглолтоо Social pay паркт хийх гэж байна. Тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болов. Энэ үеэр тус хамтлагийнхан: "Тоглолт гурван хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг амьд хөгжимтэй, хоёрдугаар хэсэгт дан хайрын дуунууд эгшиглэнэ. Харин гуравдугаар хэсэгт Best of best буюу шилдгийн шилдэг хит дуунуудаа дуулна. Бид 28 жилийн ойдоо зориулан 28 хит дуугаа дуулна.

Найруулагч Б.Тамир тоглолтыг найруулна. 


Хамтлагийн гишүүн Мийгаа энэ удаад тоглолтод оролцох боломжгүй болсон. Гэхдээ анх байгуулагдаж байхад гишүүн байсан Мөнхөө маань оролцоно. 


Биднийг сонсдог байсан залуус, сургуулиа төгсөж байгаа хүүхэд залуустаа дурсамж сэдрээх тоглолтоо ирж үзээрэй гэж хэлмээр байна" гэсэн юм.

Тоглолтын тасалбар eventx.mn-ээр дамжуулан худалдаалагдаж байгаа бөгөөд үнийн хувьд Early bird тасалбар 78 мянган төгрөгөөр борлуулагдах бол Regular тасалбар 108 мянга, Fan zone тасалбар 208 мянга, VIP тасалбар 600 мянган төгрөг ажээ.