sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев хэрэв Киев энхийн хэлэлцээ хийхээс татгалзвал Украин ямар ч болзолгүйгээр бууж өгөх замтай тулгарна гэж мэдэгджээ.


Тэрбээр энэ талаар Санкт-Петербургийн олон улсын хуулийн форумын үеэр мэдэгдсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээллээ.


"Бид урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ хийхэд бэлэн, гэхдээ газар дээрх бодит байдал болон өмнө нь дэвшүүлсэн саналуудыг харгалзан үзнэ. Ийм яриа хэлэлцээр нь энх тайвныг тогтооход туслана. Гэхдээ Киевийн дэглэм өмнө нь нэг бус удаа яригдаж байсан өөр зам бий гэдгийг санаж байх ёстой. Энэ бол болзолгүйгээр бууж өгөх явдал. Ийм энх тайвны томъёолол олон улсын эрх зүйд ч бий. Үнэнийг хэлэхэд үүнийг манай улсын олон хүн илүүд үзэж байна” гэж Медведев хэлжээ. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч асан "Одоогоор Украинд энх тайвны гэрээ байгуулах эрх бүхий хүн байхгүй" гэж нэмж хэлсэн байна. Тэрбээр мөн Украин ОХУ-ын гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л төрт улсаа хадгалж чадна гэж дахин мэдэгджээ.


Ж.Бат

Эх сурвалж: unian.net