Өнгөрсөн ням гаригт болох байсан "Жем интернейшнл" группийн нэрэмжит харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхлэхийн даваан дээрээ тарав. Өдрийн 12:00 цагт эхлэх ёстой байсан барилдаан бүтэн гурван цаг саатаж олон мянган үзэгчдийг чилээгээд эцэст нь нэгийн давааны эхний дүйзийн бөхчүүд гарч ирэх үед барилдааны талбайд 20-иод бөх дээлтэйгээ гарч ирж хаалт хийж зогссоноор МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав барилдааныг арга буюу цуцалж байгаагаа мэдэгдэв. Ийм наадам гэж байх уу даа. Нэг мэдэхнээ бөхийн ордны их танхим эзгүйрч бөхчүүд зодог шуудгаа уур ундуутай тайлж, үзэгчид нь сэтгэлд нь өргөс ургасан мэт бухимдалтайгаар гарч яваа дүр зураг ёстой л гутамшиг мэт санагдав.
Яагаад ийм байдал болов гэвэл уржнангийн наадмын дараа допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон өнөөгийн даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдавга нар зодоглохоор гарч ирэх үед энэ өдөр барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийн 80 орчим хувь допингтой бөхтэй барилдахгүй гэж эсэргүүцэл үзүүлэн суулт хийсний улмаас тийм явдал гарсан юм. Уг нь Улсын баяр наадмыг зохион байгуулах хороо тухайн үед асуудлыг авч үзэж хэлэлцээд тэдний барилдах эрхийг 11 сар хасах шийдвэрт хүрсэн. Энэ нь зарлагдсан. Тэгээд бараг хоёр жил шахам тэд барилдаагүй ээ. Энэ нь оноосон шийтгэлийг бүрэн дүүрэн эдэлсэн гэсэн үг юм. Тиймээс Н.Батсуурь нарын буруу бишээ. Нөгөө талаар Улсын баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэрт заасан хугацаа дууссан тул МҮБХ барилдах эрхийг нь сэргээсэн нь бас буруу биш л дээ. Нэгэнт оноосон шийтгэлийг нь эдэлсэн өөрөөр ямар нэг зэм байхгүй болохоор албан бичгээр барилдахыг зөвшөөрсөн байгаа юм.
Зарим нөхөд үүнийг МҮБХ-ны ажил үйлтэй холбон үзэх аястай. Тэгвэл тийм биш. Ц.Магалжав тэргүүтэй МҮБХ шинэчлэгдэж өөрийн гэсэн дүрэм, журамтай болохоос өмнө нэр бүхий бөхчүүд тийм асуудалд холбогдсон шүү дээ.
Харин сүүлийн 20 гаруй жил допингтой холбогдсон бөхчүүдэд харилцан адилгүй арга хэмжээ авч алаг цоог ялгаатай шийтгэл ногдулж ирсний гай өнөөдөр иймд хүргэж байгаа юм. Энэ сарын сүүлчээр хэд хэдэн барилдаан зарлагдсан ч цуцлагдав бололтой. Бөхчүүдийн жилийн өнгийг тодорхойлдог цагаан сарын барилдаан харин яах бол. Сэтгэл зовоох юм энэ л дээ.
Төрийн шинжтэй баяр гэдэг болохоор Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан нар барилдахаар ирж л таарна. Үүний өмнөх Шинэ Үндсэн хуулийн өдрийн барилдаанаас тэднийг мөн л хассан. Уг нь ямар ч барилдааныг чимж байдаг бөхчүүд шүү дээ. Үзэгчид тэдний барилдааныг үгүйлж байгаа. Гэтэл бусад бөхчүүд тэдэнд ялгаатай шийтгэл оноосныг эсэргүүцэж улмаар нэмэлт шийтгэл өгөх маягаар (тийм эрх зүйн үндэс байхгүй л дээ) дахиад нэг барилдаан дээр саяных шиг юм болбол зөвхөн бөхийн нэр хүнд сааралтах төдий биш Монгол Улс Үндэсний бөхөө сөнөөж гэнэ гэж яригдахад хүрэх аюул бий. Ерөөс нэгийг тодхон хэлэхэд Монгол үндэсний бөх, морь гэх төрөлд улстөрчид гар бие оролцох болсон нь туйлын буруу гэж болно.
Иймд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо нөхөн тэмдэглэх баяр наадмын өмнө бөхийн хүрээний асуудлыг яаралтай цэгцэлж авах учиртай. Н.Батсуурь нарын барилдах эрх сэргэсэн эсэхэд гагцхүү шүүхийн шийдвэр хэрэгтэй юм. Улсын баяр наадам зохион байгуулах хороо, бөхийн салбар комисс юугаар ч тус болохгүй бизээ. Бас нэгийг хэлэхэд Ц.Магалжав тэргүүний хэлж байгаагаар аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, О.Балжинням нар МҮБХ-ны ажилд ил, далд аргаар нөлөөлөх оролдлого хийж байгаагаа зогсоомоор байна гэсэн үгийг дамжуулчихья. Бөхийн буян хишгийг зөндөө хүртэж өндөр цолыг нь авлаа. Иймд үндэсний өв соёл бөхийнхөө цаашдын хөгжлийн замд битгий саад болооч гэсэн үгийг тэдэнд хэлэхэд илүүдэхгүй л болов уу.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Эхлээд бөхчүүд баачихаад хошногоо нойтон салфеткаар арчиж сур..Энэ чинь жижиг гэлтгүй дэвшил болно шүү..
Ховдын хэдэн муудсан шийгуанууд бөхийн өргөө бузарлахаа болино уу.., баярлалаа
Ховд Увсынхан 4 Ойрдууд шүү дээ. Бие биенээ дэмжиж явах хэрэгтэй.
Ховдын бөхчүүд бид Мягмар заан, БАТЭРДЭН авран хоёрыгоо мэргэн удирдлагаар ялалтын манлайд хүрнэ ээ
бөхийн гар бөгсөндөө хүрдэггүй шингэн юм гоожиж л байдагш дээ БӨхчүүд мангар хар ажил хийж байгаа гуа сайхан юм байхгүй Хүндлээд байх ч юм байхгүй тууштай биш улс шүү түвшинбаяр шиг юмнууд-- яаж ч мэднэ ухамсаргүй их хоол авгай хүүхэн байвал болоо----
Shuud heleye!!!!!!!!!!! Tuvshinbayar-n arhind hor em holison ch ium bil uu? Hen medlee!!!!!!!!!!!!!!! Mongold 1 sain er baij bolohgui ium bn!!!!!!!! Zorigiig alsan Odoo Tuvshinbayar-g bas tsusgui alj bn!!!!!!!!! Ene 2 hereg 2ulaa uls tortei holbootoii!!!!!!!!!!!!
Ter tybsinbayaraas chini Enhbat nachin heregtei hyn Mongol beh taldaa tybsinbayar hyn aldag hyneer bid dytna gej uu?hyzbaa?zail!!!
Цагаан сарын барилдаанаар оюунболд 50 бөх дагуулан очиж бойкотлох хэрэгтэй !! Тэгэж байж шударга ёс тогтоно ! Хэн нь 11 сараар хасуулаад хэн нь 8 жилээр хасуулдаг юм !! Шударга байцгаая !!!
Tegj bodoj baiwal buhiin holboogoo ogtsruul
Допинг хэрэглэдэг, цагдаа зоддог, залуу бөхчүүдийг ар дагзаар нь эрэмдэг болтол нь нугасладаг Батсуурь гэгч адгуусны аварга цолыг хурааж, барилдах эрхийн бүрмөсөн хасвал шударга ёсонд нийцнэ.
Допинг хэрэглээд илэрсэн л бол штйтгэл нь ижил тэгш байх хэрэгтэй ш дэ. Хэнийг 4 жилээр хасаад хэнийг нь 11 сараар хасдаг юм
Ер нь шударга байвал зүйд нийцнэ. Адилхан л 2,4 жилээр барилдах эрхий нь хас
Одоо бөхчүүдийг нээх хүндлээд байх хэрэггүй. Түвшинбаяртай адилхан зэрлэг балмад бүдүүлэг юмнууд байгаа.
Энэ 3 аваргад одоо юу дутаад ҮБХ-оогоо байн байн самраад,үймүүлээд байдаг юм.Хөгшрөх насандаа зөв өтлөөч Монгол бөхөө нэр цэвэр үлдээгээч ээ гэж хүсмээр байх юм.Баянаа,батсүх хоёр Монголын бөхийн өргөөг авах гээд улайран зүтгэж байдгийн илрэл шүү дээ.Өөрсдөө тийм сүрхий юм бол мөнгөөрөө бөхийн өргөөг бариулахгүй яасан юм,Монголын ард түмний хөрөнгөөр боссон юм шүү,би ч өөрийн зохих хандив өргөсөн л хүн.Түүний төлөө зүтгэсэн хэд нь Нямдорж,Данзан мэтийн улсууд гэдгийг ард түмэн мэднэ.Хорчингуудын атгаг санаа явахгүй шүү гэдгийг энэ 3 хүнд хэлчихье.
Энэг бөх нэртэй гүзээ бүхий пээдгэр нөхдийг бүгдийг нь 5-н толгойн түлшний үйлдвэр лүү явуул.. баялаг бүтээдэггүй энэ бөх & лам 2 монголд хэрэггүй..
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
Бат-Эрдэнэ Мягмар хоёрын хор найруулга яваад байгаа гэнэ ээ. Гол зорилго нь Батсуурийг дарамтлах замаар Оюунболдын хоригийн хугацааг багасгах юм гэнэ. Мягмар гэдэг бүтэлгүй шар өвгөн Баянмөнхөд унаж явсан хорсолоо Увсын бөхчүүдэд гаргаж амьдарсан.Монгол бөхийн ертөнцийг халх дөрвөд гэж хагалсан хүн бол энэ Мягмар юм аа. Насаараа хорсож амьдарч яваа хүн. Мэдэж ав
ylgavarlahui adilhan shudarga shiid heg n 2 jil zarim n 11 sar ene shudarga bna uu
Баянмөнхийн л явуулга юм байна л даа. Хөдөө гадаанаас ирсэн хөгшин харцгууд өрөвдөлтэй харагдсан шүү. Бөхийн холбоо Баянмөнхөөс айгаад байдгаа болимоор юм. Бөхчүүдэд адилхан хандаж шийтгэл, шагналыг цигдлэх хэрэгтэй юм. Батсуурь 9 давж чадаагүй уначихсан байж даян аварга болчихоод, дараа өөрөө допингдоод,ямар аварга байхав даа. Баянмөнх өвгөн аварга, Намсрайжав, Батсуурь нар ард түмнээс албан ёсоор уучлалт гуйж, ам өчиг өгч. андгай тангараг өргөх ёстой.
Баянмөнх гэдэг бөх өвгөн үхэж байж л бөхийн маргаан гайгүй болох болов уу, дээр нь допингийн загалмайлсан бөх А.Сүхбат гэж нэг хэрүүлч заргач хүүхэнчин нөхөр нмэгдхээр бөх яаж зөв байх вэ. Засгийн газар 2020 оны баяр наадмын комиссын шийдвэрийг цуцлаад А.Сүхбатаас эхлээд допинг илэрсэн бүх бөхчүүдийн цолыг хурааж 1 жилээр эрхийг нь хасаад нэг гараанаас эхлэвэл хэн хэндээ гомдолгүй болов уу. Тэгэхгүй бол нэг байгууллага нь 8 ,4 жил,2 жил нөгөөх нь 11 сар дээр нь цол нэмж өгөхөөр ижил тэгш үйлчилэх зарчим алдагдаад байна. Цаашдаа допинг их бага хэрэглэсэнээс үл хамаар ч шууд 5 жил барилдах эрхийг хасаж бай. ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХӨД унасан бөхөд цол олгодог тэнэг заалтаа боль
Бас нэгийг хэлэхэд Ц.Магалжав тэргүүний хэлж байгаагаар аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, О.Балжинням нар МҮБХ-ны ажилд ил, далд аргаар нөлөөлөх оролдлого хийж байгаагаа зогсоомоор байна гэсэн үгийг дамжуулчихья. Бөхийн буян хишгийг зөндөө хүртэж өндөр цолыг нь авлаа. Иймд үндэсний өв соёл бөхийнхөө цаашдын хөгжлийн замд битгий саад болооч гэсэн үгийг тэдэнд хэлэхэд илүүдэхгүй л болов уу.
Допинг хэрэглэх нь тэгээд ариун явдал юм уу? нэг л хэрэглэсэн бол бөхийн карьерыг нь бүрэн дуусгах хэрэгтэй. үүнээс өөрөөр, шийтгэл гэсэн нэрээр элдэв энхрийлэл үзүүлж өв соёлыг доромжлохоо больцгооё. ӨВӨГ ДЭЭДЭС, ӨВ СОЁЛОО ХҮНДЭЛЬЕ ЭЭ, ТАМИНЬ. БӨХЧҮҮД ЭХЛЭЭД ХҮН БАЙЦГАА. МОНГОЛ ХҮН БАЙЦГАА. ЭНЭ СОЁЛ МОНГОЛ СОЁЛ ШҮҮ. МОНГОЛ ӨВ, НЭР ТӨРИЙГ ИНГЭЖ БАЙЖ БИД ҮР ХОЙЧДОО ҮЛГЭР БОЛГОНО.
Хар баянмөнхийн хар савар бөхийн орчинд дүрээтэй байхад үндэсний бөхөд гай удсаар л байх болно. Ж.Мөнхбат л гай болж байна гэсээр олон жил болсон. Гэтэл Ж.Мөнхбат аварга бурхан болоод Тэнгэрт дэвшчихлээ. Байдал хэвээр.Яагаад гэвэл заналт дайсан атаач хараалч хэрүүлч баянмөнх байсаар байна. Тэр өөрийн аймгийн улс төрч гэмт хэрэгтнүүд болон гантогтох,балжинням,мөнхбат,батсуурь зэрэг бяцхан хорчингуудаа ашиглан бөхийн холбооны ажлыг саатуулж, зөв хандлага бүрийг эсэргүүцэн хор найруулж, нүглийн саваа дүүргэсээр байна.Б.Лхагвасүрэнгийн "Үр могой" гэдэг зохиол бий. Үндэсний бөхөөр нэр алдарт хүрч, олны буяныг цусалсан ч эргээд гай болж буй баянмөнх бол үндэсний бөхийн үр могой болчихоод байна. Увс нуур дэвжээ гэж баруун хойшоо харсан харанхуй нүх шиг орчин байна.Тэндээс сайн юм огт гарахгүй хэрнээ муу муухай бүхэн ундарч байна. Үндэсний бөхөд хорлол хийгч бузар хар бүхэн үтэр түргэн үнс чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.