Төслийг хэрэгжүүлэгч “Степпе Арена” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх:
-Монголд анх удаа өвөл зуны битүү ордон болох “Мөсөн өргөө” ордон ашиглалтанд орох гэж байна. Энэхүү ордон ашиглалтанд орсоноор чухам ямар боломжууд нээгдэх вэ?
-Боломж гэдэг утгаар нь ярьвал асар өргөн ойлголт болно л доо. Илүү тодруулаад нарийсгаад хэлвэл хүний хөгжилд зориулсан төсөл. Монгол хүний хөгжил бол өөрөө Монгол улсын нийгмийн хөгжлийг авч явна гэсэн л үг шүү дээ.
Энэхүү ордон ашиглалтанд орсоноор мэргэжилийн тамирчин гэлтгүй энгийн хүмүүс ч чөлөөтэй ая тухтай цагаа өнгөрүүлэх, эрүүл мэнд бие бялдар цаашлаад цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай нэг орчин Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод бий болж байна.
-Мөсөн ордон хэзээ ашиглалтанд орох вэ?
-9-р сарын 29-нд нээлтээ хийж, ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
-“Мөсөн өргөө” ордон төслийг хэрэгжүүлэхдээ юунд илүү анхаарсан бэ?
-Барилгаа барихдаа бид аль болох үндэсний компаниуд, үндэсний үйлдвэрлэгчидийг нийгмийн хариуцлагын хүрээнд бодлогын дор татаж оролцуулсан. Зураг төсөл хийхдээ Канадуудаас зөвлөгөө авч байсан.
Мөсөн талбайн хөргүүрийг хийхдээ Австрийн компаниас зөвлөгөө авч байх жишээтэй.
Олон улсын тендер зарлахад Америк, Орос, Герман Канад, Австри, Шведийн материал ирсэн. Тэдний дундаас Австрийн “Эс Ти” гэдэг компанийг сонгож хамтарч ажилласан.
Зураглалыг нь “Анаграм” ХХК-ийн Б.Золбоо хийсэн. Бидэнд барилгын ажилыг хийхдээ хоорондоо маргалдах үе ч гарч байлаа. “Гадаадынханаар хийлгүүлье, бид чадахгүй шүү дээ” гээд л. Тэгээд олон улсын тендер зарлая гэж ярьцгаасан.
Гэтэл нэг өдөр манай хяналтын багийн инженер зөвлөсөн. “Хоёулаа Хөшигтийн хөндий явж үзье. Тэнд 75 м алслалттай дээвэр хийчихсэн байна. Монголчууд хийсэн гэж байна” гэхэд нь эхэндээ итгэж өгөөгүй. Харин Монголчуудаа хийснийг нь нүдээр үзэж хараад бид нар хийцээ гадаадад хийдгээрээ хийлгэе, Монголд төмрийн үйлдвэр байхгүй тул тэгээд Монголчуудаараа угсруулья гэдэг шийдэлд хүрсэн. Ингээд Оюутолгойд гүний уурхайн угсралтын ажил хийж байсан Монголын компани болох “NBIK”-ийн залуучууд хийсэн. Бид нар хаширлаад гадаадын төмрийн үйлдвэрээс инженерүүдийг нь дуудсан. Гэтэл тэд ирсэнийхээ дараа, “энэ хүмүүс байхад бидний хэрэг байна уу” гэж хэлсэн.
-“NBIK”-ийн залуучуудаас өөр сайн жишээ байна уу?
-Өрсөлдөх чадвартай Монгол компаниуд бий. “Гангар” гээд Монгол компани дээврийг нь хийсэн. Энэ бол огторгуйн хийцлэл буюу баганагүй бүтэц. Монголдоо анх удаа 70 метрийн урт, хоорондоо залгаасгүй, нэг ч хадаас шөвөг ороогүй, төмрөө хувилж гаргаад 2 метрийн өндөртэй гангаа явуулаад, 70 метрийн урттай гаргаад эмхэрдэж ороодог тийм машин оруулаад хийсэн бүтээн байгуулалт. Энэ бүтээн байгуулалт өөрөө маш том ур чадвар, туршлагыг бий болгодог. Манай мөсөн талбай Олон улсын олимпын хорооноос мөрддөг хэмжээс буюу өргөн нь 30, урт нь 60 м байдаг. Энэ талбайг олон улсын тэмцээн уралдаан явах стандарт гэж ойлгож болно.
Мөсөн талбайгаа хайлуулахгүйгээр, дулаанаа хадгалдаг шалаар сольж, олон төрлийн тэмцээн зохион явуулах боломжтой
Б.Баасансүрэн: “Мөсөн өргөө” ордоны барилгын төслийн удирдагч
-“Мөсөн өргөө” ордон урьд өмнө хийж бүтээж байгаагүй цоо шинэ бүтээн байгуулалт. Барилгын төслийн хувьд юугаараа илүү давуу онцлогтой вэ?
Мөсөө хайлуулахгүйгээр дулаанаа хадгалдаг шалаар солиод, олон төрлийн тэмцээн явуулах боломжтой.
Өөрөөр хэлбэл мөсөн талбайгаа хайлуулахгүйгээр сагс, волейвол, гимнастик бөхийн барилдаан гэх мэт спортын олон төрлийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж болно гэсэн үг л дээ. Дээр нь манай гэрэлтүүлэг хоккейн шаардлагаа бүрэн хангасан өндөр нягтралтай фокус ,харагдалт нь бүх урлаг спортод зориулсан солбиж асдаг программтай.
-Үе үеийн Монголчуудын мөрөөдлийг биелүүлэх түүхэн төслийн үнэ цэнийг та хэрхэн тодорхойлж хэлэх вэ?
-Би дүгнэж цэгнэхээс илүү хөндлөнгийн дүгнэлт чухал байх. “Мөсөн өргөө” төсөл нь 2021 оны Олон Улсын үл хөдлөхийн шагналд нэр дэвшээд байгаа төдийгүй Монгол Улсынхаа олон нийтэд зориулсан шилдэг барилгаар шалгарсан.
Барилга байгууламжийн бүхий л хэсгийг Монголын үндэсний компаниуд хийсэн байгаа. Ер нь бол бид нар төслийн менежментийг олон улсын стандартын дагуу нягт хамтын ажиллагаан дунд зохион байгуулсан.
Гэхдээ ихэвчлэн Монгол компаниуд хийж бүтээсэн. Мэдээж хэрэг мөсний тоног төхөөрөмж , гэрэлтүүлгийн стандарт дээр нийлүүлэгч компанийн зөвлөмж туслалцааг авалгүй л яахав.
Та нарынхаа дуслуулсан хөлс бүрийг ирээдүйд бид амжилт болгон авчирна
"Хөх чононууд" клубын өсвөрийн тамирчид:
-Мөрөөдөл биелэх Мөсөн өргөө ордон маань хэдхэн хоногийн дараа нээгдэх гэж байна. “Мөсөн өргөө” өвөл зуны битүү ордондоо ирж тоглоцгоохыг тань харахад сайхан санагдлаа. Ямар мэдрэмж төрж байв?
-Маш гоё мэдрэмж төрж байна. Гэхдээ эхэндээ талбайд гарахад жаахан сүрдэж байсан. Задгай талбайд тоглож байсан болохоор бас л сүртэй гоё байна шүү.
Ер нь бол гадны том улсад тоглож байгаа мэт сэтгэгдэл төрлөө.
-Урьд нь Олон улсын тэмцээнд оролцож, гадны том Мөсөн ордонд тоглож байсан уу?
-2019 онд “Хонг Конг”-д очиж тоглох боломж олдож байсан.
-Урьд нь бэлтгэлээ хаана хийж байсан бэ?
-Гуравдугаар сургуулийн гадаа мөсөн талбайд хийж байсан. Гадаа хийдэг болохоор хүйтэн байдаг. Хэтэрхий хүйтэн өдөр гар, хуруу хөлдөх үе ч бий.
-Хавар задгай талбай хайлаад, урсаад алга болчихно. Тэр үед ямар мэдрэмж төрдөг вэ?
-Маш эвгүй, дотор нэг сонин болоод явчихдаг. Гулгах талбай олдохгүй болохоор их гунигладаг. Сэтгэл гутралын байдалд орох үе ч бий.
-Хайлдаггүй, урсдаггүй, улирал үл харгалзах, Олон улсын Олимпын хорооны стандартад нийцсэн энэ ордонг санаачилсан, бүтээн байгуулсан ах эгч нартаа юу гэж хэлмээр байна даа?
-Маш их баярлаж байгаа шүү. Та нарын дуслуулсан хөлс бүрийг ирээдүйд бид нар амжилт болгон, эргүүлж авчирч чадна аа. Бидэндээ итгээрэй.
Д.Оюу
Сэтгэгдэл0
Сайхан үйл болжээ
бага байхад өвөл болонгуут байрны гадаа өөрсдөө мөсөн каток хийж хоккей тоглоод охидууд коньки дээр гулагадаг байж. үе үе подьездонд орж дулаацна. жаргалтай сайхан байж дээ
өвпийн спортынхон баяр хөөрболж байна даа амжилт хүсьё??
Эвлэвэл бүтнэ ховловол хутга гэдэг санаа нийлсэн залуус сайхан ордон босгожээ. Хямдавтар үнээр олон хүн хамруулж их орлого олохыг бодоорой. Залуучууд уйгагүй бэлтгэж өвлийн олимпийн мөсний төрөлд медальтай болох болтугай.
Gaihamshigtai buteen baiguulalt. Mongol zaluus maani delhiin chihiig deldiilgesen um buteejee.Zoriulaltiin buteeldee buren zoriulagdsan, tsavchaa hiihgui bol, um buhen Mongold ingeed l sephiitel bosch 3 say hun Arabuud shig amidarch bolohiig notlovoi. Sanaachlagch, sanhuuchin P.Tsagaan taniig ene udaa jinhene shuten bishirch buigaa helie. 99,99,99,99% katodiin zes gargaj bgaa gel uu. Compared to other doh-politicians' hungry, dirt hungry as well as poor, dirt cheap Mentality, yours is great, I should admit. Thanks.
Гадны улсын технологийн нууцаас сайн сураад авбал уг нь хэрэгтэй дээ. Монголчууд бид өөрсдийгөө үргэлж бусдаас илүү гэж нотлох гээд байдаг зантай шүү, Ер нь л бүгдээрээ тийм.
АН-н маань ууган гишүүдийн нэг Ачит эхийн Цагаандаа маш их баярлалаа МАН\МАХН\-н цөөвөрүүд битгий их улиарай, бас шатааж болохгүй шүү танай нам ганцхан жилийн дотор 700 гаруй уран барилгыг 1937 онд шатааж үнс болгосон туршлагтай нам шүү
Өмхий АНусны нүхнүүд байхгүй үед л энэ оронд ажил явдаг нь үнэн юм. 1937 чи амьдаар тэр Уран барилгуудыг харж байв уу, өмхий нүхнүүд 1937-2016 ямар нэг үйлдвэр комбинат битгий хэл ямар нэг барилга барьсан уу?
Мөсөн өргөө ч одоо нэг их хэрэгтэй юу даа...
Chamd bol herggvi baihoo.kh kh kh
Тэнэг монгол минь дээ. Хоккей болон уран гулгалтын тамирчид бэлтгэл хийх газар байхгүй зовж байсан юм шүү дээ. Мэдээг нь уншчихаад жав жав гэж улин хуцаач
Ёстой сайхан мэдээ уншлаа өнөөдөр!
Its just business
There is only business, nothing else.
Сайхан амнууд бнаа хаа сайгүй , чанар нь хэдэн сар болохгүй цухуйгаад бдаг хэцүүхэн шүү!!
"Андлалын өргөө" шиг дараа жил нураана наадахыг чинь.
Тархин дахь сумнуудаа нураа эргүү дагз
saipan melee bn.gehdee,zoriultin yumiig zoriulaltaar n,hii.sags,volleyball,-tustai,zaal baih estoi.manaihan ner ,iim teneg zurshlaa,haymaar bn.
Гоё
яая даа байз, ийм хосгүй сайхан байгууламжийг очиж очиж "андалын өргөө"-тэй жишиж ярих ч гэж дээ. төр засаг ухаантай юм байдаг бол энэ залуу үеийнхээ хүмүүжил, боловсролд анхаарал хандуулахгүй бол монгол улс мөхөлийн замд ороод байна шүү. за тэр яахав, энэ ордон бол үнэхээр манай улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх бүтээн байгуулалт болж байна.олон улсын найрамдал зусланг нээхэд түүнийг бариулсан бямбаад хөдөлмөрийн баатар цол газар дээр нь олгож байсан юм шүү. тэрэн лугаа энэ ордонг бүтээн байгуулагчдийг нээлтээр шагналынхаа дээдээр шагнаж урамшуулахсан. баярлалаа, та бүхэнд, дахин дахин ийм хосгүй бүтээн байгуулалт хийгээрэй.
Цагаан нуглээ наминчлах естой болохоос Юуны чинь цол шагнал? Монгоор шагнахаа больчих хэрэгтэй!
Монгол хунийхээ чадвар чадвагыг унэлж сурмаар юм. Манай залуусын чадвах ямарч улсынхаас хоорохгуйдээ даанч эвлуулж огхоос омно,зовлож хутаглах нь их болоод байх юм. Юуч хийхгуй амаар бардамнагч нар олширч байгаа нь гайтай шуу! Хэрэгтэй юм уу? гээд байгаа хумуус очуухэн тархиа цэнэглэх хэрэгтэй болжээ.
That’s only busses and nothing else.
Compliment бол compliment малнуудаа. Бүгд сагсалзаад цээжээ түхийлгээд хөөрчихдөг юм.
Болж дээ. Хоккейн тамирчид их ирээдүйтэй юм байна лээ шүү. 2001 онд санагдаж байна. Бээжинд Төмөр замын буудалд буучихсан байж байсан чинь Монголын хоккейчид Тайванд билүү тоглолтоор явж байхтай таарсан. Тамирчдын хоолыг 3 хоног даагаад. Дасгалжуулагч нар нь бөөн баяр хөөрхий. 100 доллар сайн яваарай гээд өгөх гэсэн чинь авдаггүй. Хэд хоногийн дараа нөгөө хэд маань эргээд ирсэн. Даанч ирэх үед нь мөнгөө дуусчихсан Монголоос мөнгө хүлээж байсан болохоор яаж ч чадаагүй. Тамирчид нь хүүхдүүд байсан. 3 хоног хоолыг нь даасан болохоор хөөрхий их л баярлаж байсан. Амжилт гаргах өндөр найдвартай юм билээ Монголчууд
Uneheer Mongol zaluus bugdiig hiij buteej chadagiin bodit jishee tur zasgiin bodlogogni zuv, hunleg baival Mongolchuudad chadahgui yum baighgui Zaluustaa ih bayarlaal Tsaashdaa eh orondoo ihiig buteehiig Eruuj Az jargal eruul enhiig husie
Тэгээд яасан юм бэ?
Хүүхэд насаа Булган голын мөсөн дээр, оюутан насаа Эрхүүд Динамогийн мөсөн гулгуур дээр өнгөрөөсөн миний хувьд Монголд өвөл, зунгуй ажилладаг мөсөн гулгууртай болж байнаа гэсэн сураг дуулдахад итгэмээргүй л байсан. Харин тэр сураг ажиг үнэн болж, удахгүй нээлтээ хийнэ гэдгийг уншаад энэ гайхамшигт ордонг бүтээн байгуулсан Та бүхэндээ баяр хүргэмээр байна. Энэ бол жинхэнэ бахархал, омогшил, бардамнал.
албан тушаалаа ашиглаж дэлбэ хулгайлчихаад баригдахаараа мөсөн ордон бариад эхэлдэг тас хар цагаан гэж байх уу элбэгдоржтой нийлж төрийн өмч дээрэмдэж үйлдвэр байгуулсан үгссэн хулгайч нарыг шүүх чадахгүй бол ард түмэн чадах цаг ирнэ дээ
хулгайч баригдахаараа жаахан хэсгийг нь буцааж өгч байгаа юм тэрбум ам долларын орлогоос шоронд суухгүй тулд хэдэн саяыг гарздах яах вэ дээ
Ийм үгийг зоригтойголр хэлж байгаа, хойч үеийнхнээ хараад, бид зүгээр нэг хөлсөө дуслуулаагүй юм байна.
Улс маань нэг үеэ бодвол чөмөг сууж л байна даа. Хэзээ бид мөсөн ордонтой болох болдоо гэж багадаа боддог л байлаа. Одоо багачууд маань энэ завшааныг ашиглаад азийн аварга цаашлаад дэлхийд мөрөө гаргах болтугай л гэж ерөөедөө...