sonin.mn

Зургаадугаар сарын 15-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байгуулагдсаны 25 жилийн ой тохиолоо. CGTN мэдээллийн агентлаг энэ тухай: "Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус байгууллага “Шанхайн үзэл санаа”-г тууштай баримталж ирсэн бөгөөд өнөөдөр дэлхийн хамгийн олон хүн амыг, мөн хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан, хөгжлийн асар их нөөц боломж бүхий бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болон хөгжжээ.


Өнөөгийн олон улсын нөхцөл байдлын талаар Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Орос, Зүүн Европ, Төв Азийн судалгааны хүрээлэнгийн захирал Сүнь Жуанжи хэлэхдээ, их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж, бүс нутгийн мөргөлдөөн олширч, дэлхийн засаглал олон сорилттой тулгарч буй энэ үед ШХАБ бүтээлч үүргээ улам идэвхтэй гүйцэтгэж байна гэсэн байна.


Тэрээр ШХАБ нь дэлхийн олон туйлт хөгжлийн чиг хандлага болон олон улсын харилцааг ардчилсан болгох үйл явцтай нийцэн хөгжиж, ноёрхогч үзэл болон Хүйтэн дайны сэтгэлгээг эсэргүүцэж ирсэн, мөн НҮБ-ын төв байр суурь болон НҮБ-ын дүрэмд тулгуурласан олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр ирснийг онцолжээ.

Түүнчлэн дэлхийн өмнөдийн орнуудын эв нэгдлийг бэхжүүлж, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашиг, хөгжлийн эрхийг хамгаалан, олон улсын харилцааг илүү шударга, илүү тэгш чиглэлд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна гэж тэмдэглэсэн байна.


Г.Бямба