сонин mn
3х3 сагсны шигшээ баг хоёр дахь тоглолтоо хүчирхэг АНУ-ын эсрэг хийж, 21:9-өөр хожигдлоо. Америкчууд өмнө нь дэлхийн чансааг тэргүүлэгч Францыг 17:10-аар хожсон бол манайхан Францаас дутахааргүй өрсөлдсөн юм.
 
Манай багийн мэргэн бууч Э.Чимэддолгор өмнөх тоглолтод баруун гарынхаа дунд хурууг хугалсан ч шүд зууж тоглон холын зайн гурван шидэлтээ оруулж, онооны зөрүүг ойртуулахад тус болсон.
 
Манай охид маргааш өглөө 09.15-д талбайн эзэн Япон, 13.00 цагаас ОХУ-тай ээлжит тоглолтоо хийнэ