Нэг. Хониноосоо салвал Монгол мохно.
ХVII жарны“модон Хонин” жил шувтарч яваа энэ үед “Өдрийн сонин”-ы 2015 оны 10 дугаар сарын 12-ны 248 дугаарт Н.Гантулгын бичсэн “Монгол хүн хониныхоо зунгагнаас салсан цагт хөгжил дэвшилд хүрнэ” гэсэн гарчигтай монгол хонь түүгээр дөрөөлөн жилийн дөрвөн улиралд хөдөө хөрч, гадаа гандаж явдаг малчид, малчны удамт Монгол хүн бүрийн жигшил зэвүүцэл төрөм хараал зүхэл, гүтгэлэг доромжлолоор дүүрэн “бичвэр” нийтлэгдэв.
Монголдоо л хамгийн томоохонд эрэмблэгддэг өдөр тутмын томоохон сонин нийтэлж Монгол мал, малчид руугаа дайрч давшилж харааж зүхэх боллоо. Анх тус сонины эрхлэгч Ж. Мягмарсүрэн гэгч өөрийн сониндоо “ Мал дагавал мал болно” гэж тунхаглан зарлаж, Соёлын гавьяат зүтгэлтэнийхээ хувьд малчдыг “сэнхрүүлэн соён гэгээрүүлж” их алдаршсан. Үүний дараа мөн сонины 2014 оны 12 дугаар сарын 13-ны 229 дэх дугаарт Я.Мөнгөнцэцэг “Мал гэдэг шүтээн нь хараал болон хувирчихаж” гэж сонины эрхлэгчийнхээ бичснийг ихэд сайшаан дэмжиж, “Малчдад малаас өөр шүтэх шүтээн алга. Мэдэх зүйл, ярих сайн сайхан ч алга. Ямар тамын амьдрал вэ?, Мал, малчин хоёр угтаа нэг нь нүүрэндээ үстэй, нөгөө нь нүүрэндээ үсгүй мал ...”гэгчлэн санаанд багтамгүйгээр доромжлон гутаасан.
Гэтэл саяхан дээр дурдсан зүйл гарч бас малчдыг элдвээр зүхэж, гүндүүгүй сайхан сэтгэлд нь хар хорын бузар үгс харамгүй цацлаа. Үнэндээ энэ бүхэн тус сонины нийтлэлийн бодлого болон өрнөж байх шиг санагдах болов.
Чухамдаа малчид ер нь ямар гэм хийж, ямар гай тариад байгаа юм? Зуун зуунаар Төв Азийн энэхэн зайд таван хошуу малаа маллаж, Алтай Таванбогдоос Халхын зүүн хязгаар хүртэл нутгаа сахин хамгаалахын хамт нүүдлийн соёл иргэншлийн үнэ цэнтэй бүхнийг хадгалж, дамжуулж ирсэн малчид “нүүрэндээүсгүй мал” юм бол тэдний үр хүүхэд бид бүгд, үүний дотор энэ бүхнийг бичээд номлоод байгаа сэтгүүлч Та ч бас мал болох биш үү. Малаас хүн төрдөггүй мал л төрдөг энгийн үнэнийг уг нь хүн бүр мэднэ.
2015 оны эхний байдлаар 294 мянган малчинтай, 150 мянган өрх бүхий энэ том салбарын хамт олныг хичнээн гутаан доромжилж байлаа ч “Жингэр нохой боргож л байг, жингийн цуваа хөвөрч л байна” гэгчээр тоолгүй байтал ийм их үзэн ядалт, хараал зүхэл он он дамжин талын түймэр мэт газар авч байгаа болохоор малчдаа өмөөрч энэ бүхнийг учирлаж сууна.
Мэдэхгүй байж хамаагүй бурж, худал цэцэрхэх нь даан ч жигшилтэй агаад бас гутамшигтай. Сэтгүүлч Н.Гантулгын бичсэн дотор үнэний хувьтай юм үнэхээр хомс юм. Заримыг нь ишлэж авч үзье.
Түүний дэвшүүлэн тавьж байгаа гол санаа нь “ Үнэхээр амьдын там болсон мал ам тостох биш амь тасддаг болсон. Аз жаргалтай амьдрахын тулд тамын малнаасаа ялангуяа шивтэр шээг, зунгаг ханхалсан хониноосоо салах хэрэгтэй. Тэгж байж хөгжил дэвшилд хүрнэ” гэжээ. Энэ эрүүл хүний үг мөн үү. “Там болсон амьдрал”,” амь тасддаг мал” гэгчлэн үгс хөөцөлдөж маргахаа болье.
Чухам яагаад буянт мал, малчныг ингэж үзэн ядаад байгаагийн учир шалтгааныг хэрхэн тайлсныг цухас авч үзмээр санагдана.Эхлээд л “монголчууд бид хониноосоо болоод дэндүү хоцрогдмол, бүдүүлэг аж төрж байна” гэжээ.“Хонь гэдэг амьтан монгол хүнтэй их адилхан. Ухаандаа бор, шар нүдтэй. Номхон томоотой” гэнээ. Өөрөөр хэлбэл Монголчууд бид чинь хонь шигээ л юм байх нь.“Манайхаас өөр улс оронд хонийг үнэндээ тооддоггүй, тэр бүү хэл өндөр хөгжилтэй орнууд хонины махыг холестерин ихтэй гээд огт идэхээ больсон” гэгчлэн буржээ. Арай ч дээ.
Гэтэл баримт ямар байна гэхээр өнөөдөр дэлхий дээр 100 гаруй улс оронд 1162.0 сая хонь үржүүлж байгаа нь үхрийн дараа л орно. Нэг үгээр жилдээ 15-20 торой гаргадаг нэн төлөрхөг амьтан болох гахайнаас ч олон хоньтой юм. БНХАУ гэхэд 175 сая, Австрали 75.5 сая, Их Британи 33.0 сая хоньтой аж. Манай улс хониныхоо тоогоор дэлхийд 15-д жагсаж байна.
Түүнчлэн Монгол хүн зүрх судас, саахрын шижингээр өвчилж жараас хол давахгүй нүд аниад байгаа нь хониныхоо холестерин ихтэй махыг идсээр байгаатай холбоотой гэж цэцэрхжээ. Сүүлийн үед Монголчуудын дунд хэт таргалалт, хоол боловсруулах замын болон зүрх судасны өвчин, мөн саахрын шижин өсч байгаа нь үнэний хувьтай байх. Гэхдээ энэ бүхэн зөвхөн хонины махнаас шалтгаалж байна гэвэл дэндүү өрөөсгөл болно. Ер нь ийм дүгнэлтийг хэн ч хийгээгүй. Яагаад гэвэл холестирен чиньбүх төрлийн сүүн тэжээлтэн амьтны тодоруубал аль ч малын гаралтай өөх тосонд байдаг зүйл.
Ихэвчлэн хөдөөгийн бус, суурин газрын хүн амын дунд байгаа эдгээр өвчлөлийн үндсэн шалтгаан нь хүнсний (тэр дундаа өөх тос, саахар чихэр, цагаан гурил, давс, зэрэг цагаан) бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдал хоёроос шалтгаалдаг гэж учир мэдэх хүмүүс ярьж бичиж байгаа.Хүн төрөлхтөн өнөө үед амьтны гаралтай уурагт хүнсээр ялангуяа махаар дутагдаж тэр бүү хэл сая сая хүн өлөн зэлмэн хооллож, өлсгөлөнд нэрвэгдсээр байна. Ийм үед амин зуулга болох малаа адлаж устгаж үгүй хийхийг эрүүл ухаантай ямар ч монгол хүн үл хүснэ.
Харин далайгаас алслагдсан орнууд гахай, шувууны зэрэгцээ хивэгч (үхэр, хонь, ямаа) малынхаазах зээлийн эргэлтийг түргэтгэж аль болохоор өсвөр насанд нь нядалгаанд оруулах замаар өөх тосны гарцыг багасгах аргад шилжиж байна.Ийм замаар өөх тос багатай, уургаар баялаг махны хэрэглээг өсгөж чаджээ. Жишээ ньхамгийн олон хоньтой Хятад, Австрали улсад хургыг 25-30 кг жинд хүрмэгц маханд борлуулж эм хонины хувийн жинг 75-аас доошгүйд хүргэх технологийг хонины аж ахуйд нэвтрүүлсэн аж.
Манай бэлчээрийн 3000 шахам зүйлийн ургамлаас 500 гаруйг нь сорчлон идэшлэдэг монгол хонины тураг маханд 20 шахамүл орлогдох шүвтэн хүчил, бас олон төрлийн амин дэм, эрдэс бодис байдгийг судлаачид тогтоожээ.
Олон үзүүлэлтээрээ дэлхийд ижилгүй хүнс юм. Ийм учраас монгол хонины махыг экологийн цэвэр бүтээгдэхүүн, эмийн чанартай ч гэдэг. “Хонины махны шүүс нь таван хөнөөл, долоон гэмтэл хийгээд цул савын хүйтэн хийг засна” гэж Монголын уламжлалт анагаахын ном сударт дурдсан байдаг нь санамсаргүй хэрэг биш.Бас хонины ноос нь үнэгүй, арьс нэхий нь ч үнэгүй гэж ирээд л зоосны нүхээр шагайж адлажээ.
Монголчууд эртнээс нааш хүүхэд төрмөгц нэхий өлгийд боож, хонины сүүл нялхасдаа хөхүүлж ирсэн уламжлалодоо улирч баларсан юмаа гэхэд хот хөдөөгүй олон мянган айл өрхийн аж төрж байгаа Монгол гэрийн үндсэн давхарга нь хонины ноосон эсгий байгааг мэдэхэд энүүхэн “Долоон буудал” ороход л болно Мөн өвөлд нь нэхий дээлээ, хавар намартаа үзүүрсэг, сэгсүүргэн дээлээ өмсөөд малынхаа дэргэд улаа бутарч яваа малчин хүн хонь болж харагддаг баймааргүй юм.
Монголчууд малынхаа хүчинд тэр дундаа хониныхаа буянд л улс гэрээ авч явж, тусгаар тогтнолоо хадгалж, хамгаалж ирсэн нь бодит үнэн. Энэ тухай Дэлхийн 100 оюунлаг эрхэм хүний нэг, эрдэмтэн, зохиолч Л. Түдэв “Хониноос ийнхүү хувцас хунар, хүнс тэжээл, уух ундаа, орон гэр, илч дулааныхаа бүх хэрэгцээг хангасаар хэдэн мянганы урт замыг туулсан монгол хүн хонио дээдлэн, хонио өсгөн, хоньчин гэдэг нэрээрээ бахархан, хундан цагаан хониныхоо майлах дуунд ээнэгшин хот дүүрэн цагаан сүргийнхээ дунд жаргалтай байсаар байгаа билээ” гэж арав гаруй жилийн өмнө бичиж байв(Бүтээлийн чуулган XXVI боть, 270 дахь тал).Өмнө зүгээс эртнээс нааш дамжиж ирсэн “Монголчуудыг шөлний хоньгүй болгочихвол өөрсдөө аяндаа дуусна” хэмээх үгийг манай зарим сэтгүүлчид хэрэгжүүлэх гэж яасан их санаархаж байх юм.
Хоёр. Малчнаасаа салвал Монгол мөхнө
Монгол малаасаа салах нэгэн шалтаг нь Н. Гантулгын бичснээр “хонио дагасан малчид нэг л гиюүрсэн, гансарсан, уйтай, хэзээ ч аз жаргал гээчийг амсдаггүй” гэнэ. Үүний учир нь малын хараал хүрсэнд юм байна. Яагаад гэвэл “манай малчид хонио тэжээлээр бэлтгэн, дулаан оромжинд байлгадаггүйгээс хэдэн саяар нь хөлдөөж, осгоож, өлсгөж алдаг”. Бас“Адуу сургана гэж амыг нь урж цуу цуу татаад, тархи толгойгүй нүдэж байж сургадаг.
Үхрийг хөллөгөөнд сургахдаа хамрыг нь цуу татан дөрлөөд нойтон хусан мунаар хавирга нурууг нь хуга цохиж байж номхруулж авдаг” гэхчлэн нь бичжээ. “Согтуу сэтгүүлчийн солиорсон үг” гээд өнгөрөөе гэхэд ямар ч сонин хэвлэлийн газар ийм юмыг анзааралгүй явуулчихна гэж баймгүй санагдана. Сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга гээд засаад залруулаад өгөх хүн чанартай, ёс суртахуунтай ажилтан баймаар даа. Хонио тэжээлээр бэлтгэнэ, малыг оромжинд байлгана гэж юу яриад байгаа юм бол доо. Малчдаа л доромжилж гутааж байвал юу ч хэлсэн хамаагүй хэрэг үү.
Гэтэл хоног хоногоор өргөжин тэлж байгаа хотод сайн сайхан нь байвч “тамын амьдрал” гээд байгаа хөдөөгийн нүүдэлчдийн ахуй орчинтой зүйрлэх аргагүй зовлон, бэрхшээл бий шүү дээ. Зөвхөн 2000 оноос хойш малчдын тоо 30 хувь буюу 128 мянгаар цөөрсөн бол энэ хугацаанд Улаанбаатарын хүн ам хагас саяар нэмэгдсэн нь хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байгааг харуулна. Энэ хирээр хот сууринд ажилгүй, орон гэргүй ядуучуудын тоо өсч архидалт, янхандалт, хүчирхийлэл, өлсгөлөн, гэмт хэрэг муу муухай бүхэн бугшлаа.
Орой бүр гэмтлийн эмнэлгийн хүлээн авахад цус нөжтэйгөө хутгалдсан, орилсон чарласан улс чихцэлдэж байх нь яг л дайнтай кинонд гардаг дүр зураг шиг. Архи дарсны нөлөөгөөр жил бүр нэгэн бэсрэг армийн бие бүрэлдэхүүнтэй тэнцэх дайны хүний амь нас сүйдэж байна гэж ном хэвлэлд бичээд л байгаа. Харин малчид бол ийм гай түйтгэрээс хол хөндий юм. Хэдэн мянгаар тоологдох хүн машин тэрэгний дугуйнд нялгадуулж нилээд нь хорвоог орхиж нэг хэсэг нь насан туршийн тахир дутуу болж хоцорч байна. Гэтэл хониныхоо хойноос явж байгаад “хөлдүүс” болсон малчин ийм олон гэж үү.
Хот тойрон бүсэлсэн гэр хорооллын айл өрхүүдийн өтгөн утааны гайгаар хотынхон хордож гүйцэж байгаа. Монгол газар буумагц үнэртдэг гээд байгаа чинь хонины зунгаг биш харин хотын утаа угаар, гол руу цутгасан ялгадас бохирын үнэр. Хотын агаар орчны ийм бохирдлоос болоод бие эрхтний согогтой, оюуны хомсдолтой нялхсын тоо одоо манай цэргийн албан хаагчдын тооноос хэдий нь давчихсан аж.
Монгол үндэсний өв их соёл, уламжлалт зан заншил чухамдаа хот сууринд л даяаршлын шуурганд өртөж бүдгэрэн алга болсоор байна. Монгол хэлийг үнэндээ хотын сэхээтнүүд тэр дундаа төрийн албан хаагч түшмэдүүд, сэтгүүлчид эвдэн булигартуулж байна. Ганцхан жишээ хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагаан захтай эрхмүүд үг болгоныхоо завсар “энэ утгаараа”, “тэр утгаараа” гэж “мөөрөлдөн” монгол хэлний чамин тансаг найруулгыг эвдэн бусниулаад зогсохгүй хэл ярианы дэмий чамирхал нь ямар их гай тарьдгийг харуулна. “Ингэж тэгээд аягүй гоё байж,аймаар баярласан” гэж хэлээ зажилсан бүсгүй цэнхэр дэлгэцнээ өдөр алгасахгүй залрах жишээтэй.
Хотод гудамж алгасалгүй таарах “Зочид буудал” нэртэй газруудад цэцэг цэврүү шиг охид хүүхнүүд биеэ үнэлж ариунаа алдаад зогсохгүй хэвлийдээ бүрэлдсэн үрээ хөндүүлэн мөхөөж хүний амь бүрэлгэсэн нүгэлтэн, ахин төрөхгүй өвчтөн болсоор байна. Үр хөндөлтийг чөлөөтэй болгосноос хойших хугацаанд албан бус тооцоогоор наад зах нь 600 мянга орчим Монгол үрс нар харж чадалгүй устгагджээ. Ингэхээр жинхэнэ тамын зовлон, зовлонгийн шалтгаан чинь хотод байгаа юм биш үү. Эцэст нь “ Хот нь хоньгүй, охид нь хормойгүй” болсон цагт Монгол үнэхээр мөхнө гэдгийг санаж даяаршилтай хөл нийлүүлэн ижилсэхийн зэрэгцээ өөрийн хэл, зан заншил, уламжлал ялангуяа ертөнцөд хосгүй нүүдлийн соёл иргэшлээрээ ондоошин үлдэхсэн дээ.
Д.Буянхишиг
/ ХАА-н ухааны доктор, Монгол Улсын зөвлөх мал зүйч/
Сэтгэгдэл0
Estoi zov . Ene tom odor tutmin sonin baij iim dord utgatai zuil gargaj baih ym. Soeltoi bolovsroltoi mundag hun boloh gej hii dur isgen surjignesen teneg zuil baisan. Ooriigoo ehleed shinj mongol ahui amidralig mongol malchdig buu doromjil.
Мягмарсүрэн гэгч монголчуудын баас шээс зөөж амьдардаг 2-3 метрийн цаанаас өмхий үнэртддэг хужаагийн шавар амбаарын дагз харж өссөн, атар хээр нутаг, адуу малын амт шимтийг мэдрэх мэдрэмжгүй ортом юм байлгүй дээ. Намайг оюутан байхад барууны нэг оюутан монголчууд малтайгаа хамт нэг оромжинд амьдардаг, монгол хүүнээс өмхий үнэртддэг гэж олны өмнө хэлж билээ. Хариуд нь та нар нохойтойгоо нэг оронд хамт унтдаг, малнаас аги ганга үнэртдэг бол нохойноос чинь өмхий үнэртддэг. Монгол хүний үнэрийн тухайд бол хүн бүр гарын хурууны хээтэй адил дахин давтагдашгүй өөрийн үнэртэй байдаг үүнийг нь ашиглан гэмт хэрэгтнүүдийг мөрддөг, мөн идэж ууж байгаа зүйлээсээ хамаарч улс үндэстэн бүр өөр өөрийн өвөрмөц үнэртэй. Монгол хүнээс махны уургын задралын дүнд үүссэн өвөрмөц өмхий үнэр гардаг, Хятад болон Азийханаас илжирсэн ногоо сармис сонгины маш эвгүй үнэр гардаг, Европыхоноос илжирсэн ногоо,өмхийрсэн гахай тахианы мах, өндөгний бүрч муухай үнэр гардаг ямар сайндаа Дезодрант гэгч юм бүтээж та 24 цаг санаа зовохгүй явна гэж өдөр шөнөгүй рекламдаж байхав дээ гэсэн хариу өгчч амыг нь үдэж билээ.
Үнэндээ монголчуудын нэрийг дэлхийд дэлдийлгэж байгаа хүмүүс Түвшинбаяр, Батцэцэг, Өсөхбаяр, Ариунбаатар, Жавхлан гээд бүгд л атар хээр нутагыхаа ариун агаараар амьсгалж ахмад үеийхээ сургаалиар өсөж бойжсон " хөдөөнийхэн" л байна шүү дээ.Хөдөө цэвэр агаар, цэвэр хүнс,ТВ, цахилгаан саун бүгд л байнашдээ.
ЭЦСИЙН ЭЦЭСТ ЭРХЛЭГЧ МЯГМАРСҮРЭНГИЙН Л ҮЗЭЛ БОДОЛ ГЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ. ЭНЭ ЕР НЬ МОНГОЛЧУУДЫГ ҮЗЭН ЯДАЖ ЯНЗ БҮРЭЭР БАЙНГА ДОРОМЖИЛЖ БАЙДАГ ХЭН ЮМ БЭ?
12-р сарын 29-нд ажиллана. Ли Эр Кан бүтээгдэхүүн нь цус шингэлж, холестрин бууруулан судасны хатуурал нарийслаас шалтгаалах: - Тархины судасны хатуурал нарийсал - Зүрхний судасны хатуурал нарийсал - Даралт ба хуян - Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ. Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
12-р сарын 29-нд ажиллана. Ли Эр Кан бүтээгдэхүүн нь цус шингэлж, холестрин бууруулан судасны хатуурал нарийслаас шалтгаалах: - Тархины судасны хатуурал нарийсал - Зүрхний судасны хатуурал нарийсал - Даралт ба хуян - Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ. Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Гантулга гэдэг чинь би яруу найрагч сэтгүүлч хүн "хүнээс үг сонсох дуртай жаахан хамт сууя" энд тэнд гэж үнэндээ архи горьдож явдаг элий балай амьтан байх чүүлээ.Согтохоороо хүүхэмсэг хөгшин залуу хамаагүй адгийн амьтан байна лээ.
Hun amiin hed huv ni malchin bilee bodooch malnuudaa
Америкийн нэлээд нэр хүндтэй нэгэн Монголын дорнодоос баруун тийш явган аялан голф тоглож явахдаа Монгол шиг эрх чөлөөтэй орон дэлхийд алга/хэн ч энэ газар хувийн эзэмшлийнх энд та тоглдож болохгүй гэж хэлээгүйгээр барахгүй,малчин халуун дотноор хүлээн авч зочилж байсан гэсэн/, малчны хүүхэд шиг жаргалтай хүүхэд дэлхийд байхгүй гэж АНУ-даа сурталчилсан ажээ.Хот, суурин газрын хүүхэд компьтер, телевиз шагайгаад мэдээллийн хэрэгсэлд илүүтэй дарамтлуулж, компьтерийн тоглоомд донтох, гиюүрэх зэргээр уйтгартай байдаг бол хөдөөний малчны хүүхэд жинхэнэ байгалиас заяаснаараа инээж хөрөхөө ч хэнээр ч цагдуулахгүй цовоо сэргэлэн байдаг. Спорт, урлагийн одууд хөдөө гаралтай хүмүүсээс төрдөг болохоос биш, хотын утаатай амбаараас төрдөггүй юм. Хүүхэд төрүүлсэн Монгол эхэд яагаадп төлгөн хонины махаар шөл өгч тэнхрүүлдэгийг мал, малчнаа муулж байгаа Мягмарсүрэнгээр ахлуулсан сэтгүүлч нэртэй хүмүүс эмээ чинь, ээж чинь, эхнэр чинь хонины шөл ууж, тэнхрээгүй гэж битгий тэнэгтээд байгаарай. Мэддэгүй, мэддэггүйгээ мэмэддэггүй хүмүүсээр "Өдрийн сонин" чинь дүүрчихсэн юм биш биз дээ. Дээр дурдсан америк хүн Монголын малчны хүүхэд шиг баяр хөөртэй, жаргалтай хүүхдийг Америкаас олж хараагүй гэж цохон дурдсныг үг холбож бичдэг, үстэй малыг муулдаг сэтгүүлчид уншаасай билээ.
Малаа, малчнаа узэн ядагсад тэр сайхан гахай, тахиа, загас бусад хорхой шавьжаа малладаг газраа сайхан амьдарцгаавал яасан юм бэ? Буянхишиг гуайд баярлалаа.
Mal Malaa hamgaalav
Utaa neriim door Ger horoololiin gazriig deeremdehee zogsoo. Anh hais nariulna gej solioroo buzdee. Utaag darj chadbal Beijin hotiin darga bolj itaag ni arilga .yaduuchuud, Ger horoololiin gazriig deerdehee zohsoo. Erhem baatar
Gantulgiin niitleliig unshaagui ch gesen taniig demjij bna. Zerelgshil hotod l usuj urjij bna. Ahas ihes ah duu, yos zanshil gedeg zuiliig malchid maani odoo ch gesen awch yavaa uls shuu.
Hotod garch bui ihenh hund gemt hereg hodoonoos irsen maluud uilddeg
Авилгалчтайгаа байгаад бай гэсэн үг үү.Арай ийм балай юм байж болохгүй.
gantulga bol sogtuu tolgoi. arhi huuhen 2-t buhnee meduulsen mal. huivaldaanaar bolor tsom avchaad sagsursan amitan
Мал,малчидаа үзэн ядаж байгаа хүмүүс байхгүй байхаа. Хөдөө аж ахуй Монголын хөгжилийн нэг том шат. Харин хараан зүхэж устгах зүйл бол биднийг дарамталж байгаа энэ төрийн хулгайч нар шүү дээ.
Erchyyd ni tolgoigoo arhind medyylj gej deerees ni bich.
Одоо ингээд эд нарыг хөөргөчихөөр цаадуул нь оодроод махныхаа үнийг тэнгэрт хадаагаад хаячихнаа яана. Хүн өөрсөдтэй нь хүн шиг харьцахаар мал шиг болчихдог хүмүүс дээ энэ манай хөдөөнийхөн гэж...
ЁСТОЙ ЧИ ӨӨРӨӨ ЯГ БИЧСЭН ШИГЭЭ ТҮМПЭН ЮМ.
Мал малчнаа мэдэхгуй бол дуугуй бай, мах идэх ээж больчих. Хятадууд хуртэл убэр монголоо устгаагуй юм шуу. Чи лав олигофрения оноштой эсвэл нууц уедээ байгаа шизофрении тэй байхаа
Малчид малын үнээ хөөрөгдөөгүй шүү, мах борлуулдаг/нэлээд нь хотынх байж таараа/ ченжүүд л хөөрөгддөгийг мэдсээр байж битгий худлаа бураад бай.
Яг үнэн бичсэн байна,дэмжмж байна.Монгол малыг илүү үзээд байгаа нөхөд бол тэрс үзэлтэн буюу Монголын газар нутгийн баялагын ухаж авах аль эсвэл өмхий баастай ногоо тарих гэсэн нөхдүүдийн хатгаасаар бичиж байгаа шавихруу долоогчид,Хонь хариулаад явж байхад ямар гоё байдгыг мэдэхгүй нөхдүүд байна даа.Өсөн үрждэг баялаг бол мал,Байгалын баялаг дууссан цагт бид,Малгүй болбол бид өөрсдөө мал болж,боол болох байх.
монгол хонины махнаас биш харин тэр тахиа гахай пицца мицца энэ тэрээсээ л болж байгаа юм. Харин монгол хонины мах эм л болно уу гэхээс хор болохгүҮхрийн мах удаахан идээд ирэхээр хонины мах бодогдоод эхэлдэг чинь бидний генд л байна гэсэн үг
пицда Gantulga bol sogtuu tolgoi. Мягмарсүрэн гэгч монголчуудын баас шээс зөөж амьдардаг 2-3 метрийн цаанаас өмхий үнэртддэг хужаагийн шавар амбаарын дагз харж өссөн, amitan
mongol honi bolon malchdiig doromjilj bui ehe G gedeg amitan chin harin jinhene gadniin sheesnii uldegdel uudee.bilcheeriin honinii mahand hoestrin hamgiin baga bdag gej erdemted notolson gedeg shuudee,mah iddeg shavij minee
хоолны бизнесээ гадаадынханд өгдөг улс монголоос өөр байхгүй
Монгол хонины үнэр, Хотны хөрзөн бууцыг болвсруулаад цахилгаан дулаан гаргах хонийг нь зун нэг хоёр удаа усанд оруулж шампуньдахад хонио тэврээд үнсээд байх вий энэ нөхөр Н.ГанТулга. Илүү дэмий бичлээ гээд Малчдаасаа уучлалт гуй.
Муусайн хятадын эрлийз хурлийзууд одоо Монголын монголоороо байгаа ганц юм руу нь дайрч давшилж эхэлжээ. Бүгдээрээ эв санаагаа нэгтгэж эх орон, өв соёлоо хамгаалахад хүн бүр хүчин зүтгэе.
Мал малчин 2-т ямар буруу байнаа? Харин ч малтай тулдаа мань мэт нь өлсөхгүй амьдарч байгаа шүү. Өвөлдөө идшээ дан хийтэл авчихна зундаа хэдэн хүүхдээ таргаар цатгаж хөдөө байлгана. Монгол улс малгүй бол ёстой юу болох вэ таминь ээ? Сонины нийтлэлийн бодлого энэ тэр гэж байна уу эрхэлж хянадаг албан тушаалтан байна уу хэний бичсэн юуг нийтлээд байгаа юм бэ? Үүнийг бичсэн хэвлүүлсэн улсуудыг малчдаас уучлал гуйхыг шаардаж, өөрсдөө хэн бэ гэдгээ бод гэж хэлмээр байна. Хэний шахалтаар ойлголтоор юу бичээд үүх түүх хамаг юмаа үгүйсгээд сууж быайдаг харин тэд өөрсдөө мал биш үү?
Монгол үндэсний өв их соёл, уламжлалт зан заншил - энэ бол утгагүй зүйл. Ингэж хөөрцөглөсөөр гутамшигтай хоцрогдлоор мөхөх болно. Харин хонь хоньчин махны тухай бол зөв бичсэн байна. хонь хоньчин мах бол монголын хосгүй соёл биш, зүгээр л байгалиас хамааралтай яалт ч үгүй амьдралын нь залгуулдаг үндсэн зүйл. Бид хүн төрлөхтөн тоож худалдаж авах юм хэзээ ч хийж чадахгүй байх. Тийм учир малаасаа салж болохгүй. Хосгүй соёл учраас биш, харин өөр амьдрах аргагүй ядарсан гарууд учраас энэ хамгийн чухал зүйл мөн.
Чиний амьдрал бол энэ бичсэн коммэнт шигээ ядуу
Үндэсний өв соёл утгагүй зүйл гэж юу гэсэн үг вэ. Соёл-зан заншил байхгүй бол үндэстэн мөхнө улмаар тусгаар тогтнол устана. Шинэ түүхийн хэдхэн хэсгийг уншаад үз л дээ, зарим улсын тусгаар тогтол ёс заншил соёлоор хамгаалагдаж тусгаар улс болж байсан түүх зөндөө бий шүү.
12-р сарын 29-нд ажиллана. Ли Эр Кан бүтээгдэхүүн нь цус шингэлж, холестрин бууруулан судасны хатуурал нарийслаас шалтгаалах: - Тархины судасны хатуурал нарийсал - Зүрхний судасны хатуурал нарийсал - Даралт ба хуян - Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ. Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Мягмарсүрэн гэгч монголчуудын баас шээс зөөж амьдардаг 2-3 метрийн цаанаас өмхий үнэртддэг хужаагийн шавар амбаарын дагз харж өссөн, атар хээр нутаг, адуу малын амт шимтийг мэдрэх мэдрэмжгүй ортом юм байлгүй дээ. Намайг оюутан байхад барууны нэг оюутан монголчууд малтайгаа хамт нэг оромжинд амьдардаг, монгол хүүнээс өмхий үнэртддэг гэж олны өмнө хэлж билээ. Хариуд нь та нар нохойтойгоо нэг оронд хамт унтдаг, малнаас аги ганга үнэртдэг бол нохойноос чинь өмхий үнэртддэг. Монгол хүний үнэрийн тухайд бол хүн бүр гарын хурууны хээтэй адил дахин давтагдашгүй өөрийн үнэртэй байдаг үүнийг нь ашиглан гэмт хэрэгтнүүдийг мөрддөг, мөн идэж ууж байгаа зүйлээсээ хамаарч улс үндэстэн бүр өөр өөрийн өвөрмөц үнэртэй. Монгол хүнээс махны уургын задралын дүнд үүссэн хүхэрлэг хийн өвөрмөц өмхий үнэр гардаг, Хятад болон Азийханаас илжирсэн ногоо сармис сонгины маш эвгүй үнэр гардаг, Европыхоноос илжирсэн ногоо,өмхийрсэн гахай тахианы мах, өндөгний бүрч муухай үнэр гардаг ямар сайндаа Дезодрант гэгч юм бүтээж та 24 цаг санаа зовохгүй явна гэж өдөр шөнөгүй рекламдаж байхав дээ гэсэн хариу өгчч амыг нь үдэж билээ.
n.gantulga chin estoil nogoo hujaa chin baih daa gvi bol bogs dolooch l bn shvv dee za daamongoliin setgvvl zvid ajildag setgvvlch nertei hvmvvsiin bargal 70 80 huvi ni bogs doloogchid shvv dee hen mongo ogno ternii l bogsiig ni dolooj baidag hvmvvsiig mongol setgvvlchid geed helchihed 1 ih helesdehgvi baih daa
Өдрийн сонины нэр нь Ардын эрх байлаа, гэтэл АН-ын жилүүдэд ӨС болсоон, өс санан санан бичсээр үнэхээр өс санадаг болжээ. Энд бичсэн тэр Гантулга бол хоттой хониноосоо идэж зусалж л өссөн малчин гаралтай халтар ухна. Бас тэр Батүүлийн хэвлэлийн албанд очоод хэвтчихсэн Мөнгөнцэцэг бас хөдөөний малчин халтар л удамтай тэнд л төрж өссөн , Шар ногоон Мягаа эрхэлэгч нь ч хөдөөний халтар байсан бүүүүр таг хөдөөний мал байв. АН-ын буянаар тэд хотын хуцдаг халтар, жингэр, гичий болцгоов. Гитлер өөрөө еврей бөгөөд түүнийгээ нуух гэж еврей нарыг үздэггүй бсн шиг эдгээр хөдөөний халтарууд уг гарвалаа нууж үзэн ядаж байгаа нь хөгтэй юмаа, Ер нь бол АН-ын хуцдаг бүх халтарууд, баяжсан дээд ноёд нэр зүүсэн улаан луйварчид нь бүгд хөдөөний халтарууд юмаа, тэгээд л хотынхон болох гэж зүтгэсээр одоо баяжсан феодалууд болсон. Тэгээд ч АН-ын үед Мнай улс бүх талаар сөнөж, модоо барьж байгааг түмэн олон мэднэ. Гудманд явсан гуйлгачингууд хэзээ ч цадахаа мэдэхэгүй талаар ЦНямдорж үнэн хэлжээ
Үнэн шүү жинхэнэ мал дагаж мал явсан хүмүүс усанд ордог амаа угаадаг газар ирээд хоер хацрын улаан нь бага зэрэг арилаад ирхээрээ ийм юм бичээд байдаг юм
Zuv bichsen baina. Ter Gantulga gej yamar yumaa bursan yum bol doo?
худлаа хуцацгаагаад л нэг их монголдоо хайртай монгол хүн болцгооох гэж ядсан хар пизданууд. морь унаад хоёр килмитр газар шогшиж чадахгүй зузаан үстэй дээлээр давхар хучуулахгүй бол өглөө гонзгой мөс болоод хонож мэдэх муусайн хар пизданууд битгий худлаа баасны хар хэрээ шиг барьхиралдаад бай. хонины зунгагнаас салж байж хөгжих нь үнэншд. тиймл хоньныхоо зунгагт дуртай юм бол өөрсдөө хөдөө гараад хньны зугагтайгаа зууралдахгүй юм. энэ нэг буянхишиг мишиг гэсэн хужаа нэртэй пизда бас малзүйч гэнэ. энэ бид хоёрын малзүйч гэж юу байсын. худлаа паартай байшин паалантай жорлон сахичихаад бас хөдөөдөө хайртай малдаа дуртай малчиндаа ухаангүй мухаангүй худлаа хуцна. зөв юм хэлсэн хүнрүү сэвс харсан үхэр шиг дайрна. муусайн малнууд.
Чи өөрөө зунгаг шиг амьтан байна. Өнөөдрийн малчин чиний аль давин гаравын хөдсөн дээлээр хучаад хөлддөг цаг өнгөрсөн. Хоттой адил цахилгаан хэрэглэж, 70 гаруй сувагтай ТВ үзэж, "Хас" болон бүх зуухийг хэрэглэн нүүрс түлэхгүй хөрзөнгөө түлээд угаартахгүй, дулаахан хонодог юм чи өөрөө зунгагтай хониноос дор мал. Буянхишиг гуай зөв зүйтэй юм бичсэнд талархаж байна.Хурдан хөгжих, хөгжих гэж худлаа хуцах юм. Тэр хөгжсөн улс орнууд чинь жаргалтай байгаа нь хаана байгаа юм бэ.Аллага, дээрэм,хулгай донуул, ДОХ зэрэг халдварт өвчнөөр дүүрэн байгаа биз дээ. Машины бөглөөс, мэдээллийн хэрэгслийн боол, нерэвтсэн хүмүүс л байгаа биз дээ. Хотжиж байгаа УБ-аараа жишээ авахад болох юм биш үү.
Болорцомыг худалдаж авсан, малчин Норовын хүү хөөрхий Гантулга, хаана буухаа мэдэхгүй дүүгүүрийн чулуу юм даа. Арцын улаан хад, Уулсын сэтгэлгээний тэлэлт яасан бэ кк
mongol honi bol em shuu dee tursun eh hun honinii shul uuna,turiin terguun uutsiig n tavina,tumen ard mahiig n zooglonio,tegeed nasan uud bolohdoo suugeer n domnono,ene muulsan hun bol muhar susegtei gahain suu huhuj ussun hun bn
муусайн хар пизданууд баасны хар хэрээ
Mongoliig mohooh sanaarhaltai dotoodiin daisnuud bii! Ardchilsan niu liberal bagaar nvvree nuusan zarim niitlelchid gadnii oligarhuudiin ugaas gorilon bidnii tulj tvshdeg ediin zasgin maani bagana bvriig merj baina!!!
Монгол мал хил хэл 3тайгаа л байх юмсан. Бидний монгол ахуй хичнээн сайхан билээ.Би хотод төрсөн мөртлөө хөдөө адууны зэл,айраг цагааны үнэр,хонь малын үнэр үнэртэхээр ямар ч сүрчигнээс илүү сайхан санагддаг.үе үе хөдөөний тэр сайхан агаар ,үнэрийг үгүйлдэг. Малчид чинь ямах сайхан хүмүүс билээ.Айхтар цөлх ухаантай, шүлэгч яруу найрагч,бид хөдөө очоод онигоонд орчихгүй юм шүү гээд биеэ,үйлээ цэнэдэг. Энэ хүн мэдрэл нь муудсан юм биш биз. Малаа малчингаа дорд үзвэл ёстой алдас болох байлгүй. Монгол минь дандаа өөдөө байг?
Мал биш малчин, хил биш хил хязгаар, хэл биш хэл соёл. Мэд үү? Чи муу тийм л мундаг юм бол тэр сайхан хөдөөнөө очоод амьдраач. Тэгээд ямар ч сүрчигнээс гоё хонины зунгагаа үнэртүүлээд хэвтэж байхгүй юу.
Худлаа хуцацгаагаад л нэг их Монголдоо хайртай монгол хүн болцгооох гэж ядсан хар пизданууд. Морь унаад хоёр километр газар шогшиж чадахгүй, зузаан үстэй дээлээр давхар хучуулахгүй бол өглөө гонзгой мөс болоод хонож мэдэх муусайн хар пизданууд битгий худлаа баасны хар хэрээ шиг барьхиралдаад бай. Хонины зунгагнаасаа салж байж хөгжих нь үнэн ш дээ. Тийм л хониныхоо зунгагт дуртай юм бол өөрсдөө хөдөө гараад хонины зугагтайгаа зууралдахгүй яасан юм. Энэ нэг буянхишиг мишиг гэсэн хужаа нэртэй пизда бас малзүйч гэнэ. Энэ бид хоёрын малзүйч гэж юу байсын. худлаа паартай байшин, паалантай жорлон сахичихаад бас хөдөөдөө хайртай, малдаа дуртай, малчиндаа ухаангүй мухаангүй ГЭЭД худлаа хуцна. Зөв юм хэлсэн хүн рүү сэвс харсан үхэр шиг дайрна, муусайн малнууд.
гахайн заса минь дэлхийгээс зайл
Сүүлийн үед зарим эрдэмтэдийн судалгааг үндэслэн үхрийн махыг дангаар хэрэглэх нь муу гэсэн дүгнэлт хийцгээж байна. Хонийг дэндүү сонирхцгоох боллоо. Австрид кг хонины мах 40 евро хүрэх боллоо. Хоньгүй бол монгол бүү хэл дэлхий химийн хорондоо тээглэж сѳнѳцгѳѳх болно, энэ үндэслэлтэй шүү!!! МОНГОЛ ХОНЬ үүлдрийн хонины махны тухай маргааш нийтлэл гарах байх. Сонирхцгооно уу!
Хэдэн малынхаа хүчинд монгол хүн өлсөөгүй учраас өдий хүртэл уужим сэтгэж тусгаар явж ирсэн юм.Өнөөдөр дэлхийн хамгийн хөгжилтэй гэгддэг англи,америк,япон мал аж ахуйгаа хөгжүүлж малаа өсгөсөөр л байна. Англи хониноос зунгаг үнэртэдэггүй гэж энэ Гантулга ярих хүн байна л даа.
Бас нэг жишээ! Тэр монгол хүнээс хонины зунгаг үнэртдэг гээд байдаг үнэн шүү! Тэр нь ланолин гэдэг бодис байдаг юм. Ланоплин бол арьсанд уян хатан зѳѳлѳн чанар ѳгдѳг, дэлхийн брэндийн парфюмд ордог бодис. Хоньгүй газрыхан ланолиныг хонины арьснаас гаргаж байна Манайх шиг сүүлтэй хонь байхгүй азгүй хүмүүс. Ланолины үнэртэй парфюм моод болж байх шиг байна Юм гэдэг сонин шүү!
за за хонины мах удаан идсэнээс гардаг умхий унэр одоо бур ховор парфюм болж таарлаа!Гадаадад нилээд удаж байгаад Монголд ирээд УБ-д автобусанд ороход нялхийсэн умхий унэр гардын муухай ичмээршд!Гадаадынхан тэгээд монголчуудын умхий унэртуулсэн хониноосоо ялгаагуй амьтад гэж ярьдын байналээ
Мал аж ахуйгаа доромжилж үгүйсгэж байгаа новшнууд Монголчуудыг аажмаар өлсгөлөнд автуулах гадны бодлогыг хэрэгжүүлж байдгийг мэдмээрсэн
За тэгээд зунгагтай бэлэн бороо тэврээд хэвтээд байхыг чинь хэн боль гээд байгаа юм?
Аль аль тал нь хэтэрхий нэг талыг барьж бичээд байгаа юм биш үү. Юм уншдаггүй, мэдлэг боловсрол дутмаг, ахуй соёлоо мэдддэггүй, эрэгцүүлэн бодох чадваргүйн л шинж. Хот хөдөөд аль алинд нь авах болоод гээх юм бий. Ингэж хэт харлуулах хэрэггүй.
Ta nar mal mallaj uzsen nuu haluun zun honiinii noos hyargaj uzee yu. Namariin haranhui huiten shunu borootoi shunu zadgai malaa manaj uzsenuu . Uvliin ider 3 esud gants buten udur honi hariulj uzsenuu havar honi hurgalah yed 300 honi hurgaluulah gj udur shuniin
Яасан эаяа нь хаясан амьтан бэ чи? Хэн чамайг тэгж зовж амьдар гэсийн? Хохь чинь гэж энийг хэлдэг юм! Хурдхан мажийж зовлонгоос ангижир!
Тиймээ, Хонины нэхийд хүүхдээ өлгийдэхэд тэр Ланолин бодисны ачаар хүүхэд эрүүл, чийрэг,суга цавь нь нурахгүй сайхан өсдэг гэдгийг саяхан Анлийн эрдэмтэд тогтоосон. Сүүл хөхөөд, арган дотор, тэмээн дээр 10 хоног төөрсөн хүүхэд хоног амьд байсан.
Монгол улс 40 сая амьд явуулын Арпекээсээ салж узэхгуй шуу,,МУлсын ус нь рашаан шуу, газар шороо нь Соронз шуу. Монголоо амьдралаа л таньж Та хэд тамир суун шуу. МАХА узэл санааг судал Надаас МАХА судар авч уншинуу