sonin.mn

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин “Оттава Сенаторз”багтай талбайд нь хийсэн тоглолтод гоол оруулжээ. 


Энэ тоглолтод талбайн эзэд нэмэлт цагт 5:4 харьцаагаар хожсон бөгөөд “Оттава”-гийн Ридли Грейг (25 дах минут), Жош Норрис (38), Шейн Пинто (39), Жейк Сэндерсон (51), Томас Шабо (62) нар, зочин багийн Коннор Макмайкл (28), Дилан Строум (48, 55), Овечкин (54) нар гоол оруулжээ.


Ингэснээр А.Овечкин 876 дахь гоолоо оруулсан бөгөөд одоо түүний хувьд Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гоол оруулсан домогт Уэйн Гретцкигийн амжилтыг давтахын тулд дахин 18 шайб оруулах үлдээд байна. У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан юм.


Энэ улиралд А.Овечкин 23 гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт хийгээд байгаа бол Үндэсний хоккейн лигт тоглосон хугацаандаа нийт 1461 тоглолтод оролцож, 876 гоол оруулж, 711 удаа оновчтой дамжуулалт хийжээ.


Одоогийн байдлаар “Вашингтон Кэпиталз” баг 51 тоглолтод 74 оноо авснаар Нийслэлийн дивизионыг тэргүүлж байгаа бол 51 тоглолтод 58 оноо авсан “Оттава” баг Атлантын дивизионд гуравдугаарт байрт явж байна. Дараагийн удаад вашингтончууд хоёрдугаар сарын 2-нд шилжих шөнө “Виннипег” багийг талбайдаа хүлээн авах бөгөөд лигийн тэмцээн дуустал 31 тоглолт хийх үлджээ. 




Б.Адъяахүү