Хоорондоо холбоогүй ч энэ хоёр үзэгдэл зарим тал,шижмээрээ нэлээд төстэй байгааг хүмүүс анзаарсан нь лавтай. Ард түмний хувь заяатай холбоотой асуудал учраас энэ бүхэн монголчууд бидэнд ихийг бодогдуулж,нэгийг сануулах учиртай гэж үзнэ. Ингээд юугаараа төстэй вэ? гэх асуултын мөрөөр мөшгисөн бяцхан харьцуулалтаа сийрүүлье.
Хууль зүйн эсрэг тэсрэг байр суурь
Украин хямарч,төр,засаг нь солигдохын сацуу Крым салан тусгаарлаж, ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон сүүлийн үеийн бүхий л үйл явдлыг Украин ба Оросын талыг баримтлагчид өөр өөрөөр тайлбарлан дүгнэж байгаа. Талуудын байр суурь ялангуяа хууль зүйн үнэлэлт, дүгнэлт дээр хамгийн тодоор ялгаран зөрж, яг эсрэг тэсрэг болчихоод байна.
Украины өнөөгийн эрх баригчид ба тэднийг дэмжиж буй Өрнөдийн орнууд хийгээд Европын Холбоо,НАТО зэрэг нөлөө бүхий байгууллага Крымын салан тусгаарлалтыг хууль бус, тиймээс хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн мэдэгдэж байна.Энэ утгаар Крым de jure Украины нэг хэсэг хэвээр байгаа гэж үзэж байна. Хууль бол хууль,түүнийг бүгд дагаж мөрдөх ёстой гэх зарчим,хэм хэмжээ энд үйлчилж байна гэж дүгнэж болохоор. Оросын талыг баримтлагчид яг эсрэг байр суурь илэрхийлж буй.
Мордохын хазгай болж бүр анхнаасаа мухардалд орчихсон Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ(ХОГ)-нд үүнтэй тун төстэй байдал үүсчихээд удаж байгаа.
Гадаадынхан ба манай эрх баригчид ХОГ нь хууль зүйд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэх байр суурийг албан ёсоор илэрхийлж хэрэгжүүлсээр ирэв.
Тэгвэл үүнийг сөрөн зогссон тэс өөр байр суурь монголчуудын дунд бий бөгөөд түүгээр бол ХОГ нь Монгол Улсын хууль тогтомжийг ноцтой зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зөрчсөн үйлдлүүдээр байгуулагдсан тул анхнаасаа хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Өөрөөр хэлвэл, эрх зүйн чадамжтай тохиролцоо de jure байхгүй бөгөөд Оюутолгой төслийн бүх ажиллагаа өнөөг хүртэл гэрээ эрх зүйн үндэслэлгүйгээр явагдаж буй болж таарч байгаа юм.
Ийнхүү эсрэг тэсрэг байр суурь Украин ба Оюутолгойн хэрэг явдлийн аль алин дээр бий болчихоод эцсийн шийдвэр,тайлалаа хүлээж байна. Эдгээр зөрчилдөөн нь мэргэн цэцнээ шалгасан мэтгэлцээн бус, харин хууль зүйн ухагдахуун, зарчим,хэм хэмжээгээр дамжиж төвлөрсөн байдлаар илэрч буй маш том эрх ашгийн төлөөх тэмцэл билээ.
Оюутолгойн хувьд ажиглагдаж буй нэгэн гутамшиг бол манай эрх баригчид Үндсэн хууль ба бусад хууль тогтоомжоо зөрчсөн илт хууль бус үйлдлүүд хийж буйгаа мэдсэн хэрнээ эх орондоо нэн хохиролтой гэрээг хамгаалсаар ирсэн явдал юм.
ХОГ хууль зөрчсөн гэж хатуухан хэлж тэмцэж байсан хүмүүс хүртэл сайд,даргын сэнтийд заларснаасаа хойш үзэл бодлоосоо ухарсан мэт чимээгүй болж, хамгийн гол нь хууль зөрчсөн гэрээг үргэлжлүүлэх хууль бус үйлдэлд оролцох болсон нь хачирхалтай.
Хууль зүйг дээдлэн сахидаг гэх Барууны компаниуд ч Монголын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс зайлсхийж, ХОГ нь хууль зүйд нийцэж буй гэх өөрсдийн байр сууриа ил тодоор, итгэл үнэмшилтэйгээр үндэслэн тайлбарлаж чадахгүйгээ мэдмэгцээ асуудлыг таг дарах, худал хуурмаг сөрөг сурталчилгаа хийх, хүчээр далайлган сүрдүүлэх зэрэг соёлт бус авир гаргаж ирэв.
Монголын хууль зүй,эрх ашиг ийнхүү гадаад,дотоодынхны хамссан хүчинд цохигдон дарлуулж буй нь өнөөгийн Монголын нэгэн эмгэнэл яах аргагүй мөн юм.
(Жич: ХОГ нь хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэх байр суурийг сүүлийн жилүүдэд бид нэлээд тодорхой үндэслэл,тайлбартайгаар олон удаа илэрхийлж олон нийт,эрх баригчид ба гадаадын хөрөнгө оруулагчдын сонорт хүргэснийг дурдах нь зүйтэй болов уу.)
Маш их гарз,хохирол
Крым ОХУ-д нэгдсэнээр Украин Улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг de facto алдаж, асар их гарз,хохирол амсах нь тодорхой болов.Үүгээр ч зогсохгүй хямрал цаашид хурцдаж эвгүй гольдрил руу орвол улс орон нь улам задарч сүйрэх аюул ч нүүрлээд байна.
Монгол Улсын хувьд Оюутолгойн ХОГ-ний уршгаар мөн асар их гарз,хөнөөл нэгэнт үүссэн төдийгүй ирээдүйд улам нэмэгдэх хөрс суурь нь ч тавигдчихав. Тэрбум тэрбум доллараар хэмжигдэх санхүү,эдийн засгийн бодит болон болзошгүй хохирлын зэрэгцээ түүнээс хэмжээлшгүй илүү чухал, илүү их ач холбогдолтой улс,үндэстний аюулгүй байдал, хараат бус бие даасан хөгжил, тэдгээрийг хангах хүчин зүйл,орчин нөхцлийн асуудал цогц утгаараа хөндөгдөх болов.
Өвөг дээдсээс асар их үнэ цэнээр өвлөгдсөн баялгаа монголчууд бид “чамлахаар чанга атга” гэдэгчлэн эзний ёсоор арвич хямгач,нэн үр өгөөжтэй ашиглаж хөгжлийнхөө зүтгүүр,хуримтлалынхаа хөдөлгүүр болгох ёстой байтал ашиг хонжоо хайгч харийнхны мэдэлд үнэгүй шахуу өгчихөөд өглөг хүлээсэн арчаагүй гуйлгачин царайлаад сууцгаах болов. “Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ” гэдгээс ч бүр долоон дор юм болж дуусахдаа тулаад байна.
Дэлхийд эхний гуравт орохоор нөөцтэй гайхамшигт ордоо сорчлуулж цөлмүүлээд зогсохгүй өр,зээлийн занга,дарамтанд орж “өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэх үгийг батлахад ойрхон болов. Баялгаасаа болж баларсан буурай орнуудын жишгийг давтах аюул бодитойгоор нүүрлэв.Энэ нь далд уурхайн санхүүжилтийг босгохтой холбоотойгоор одоо өрнөж буй хэрэг явдлаас бэлхнээ харагдана.
ХОГ гээчээс болж Монголын маань нэр хүнд ч шалдаа бууж, эцэст нь бид маш ихээр хохиров. Огт хүлээн зөвшөөрөх боломжгүй гэрээг эргүү юм шиг байгуулчихаад хэдхэн сарын дараагаас нь гэнэт ухаан орж “өөрчилнө”,”сайжруулна” гэх болсноор гэрээнд оролцогчдыг төдийгүй бизнесийн ертөнцийг бүхэлд нь алмайруулан гайхшруулсан.
“Бүдүүлэг үндэстнүүд” ярьсан,тохирсноосоо ямагт эргэж буцдаг найдваргүй амьтад байдаг гэх колончлолын үеэс тогтсон барууны дээрэнгүй үзлийг захиалгатай мэт нотлоод өгөх шиг болсон.
Одоо шавхайтай хутгагдсан нэр хүнд, алдагдсан итгэл үнэмшлийг сэргээх гэж оролдохдоо далан таваар бууж өгөх нь холгүй юм болцгоож,тавьтаргүйтэн эргэж шарваж,үүгээрээ тогтворгүй, найдваргүйгээ дэлхийд дахин харуулахын зэрэгцээ өчиг,амлалтаараа өөрсдийгөө улам уяж гаднынханд барьцаалагдан хохирлыг улам ихэсгэх нөхцлийг бүрдүүлэв.
ХОГ-тэй холбоотой олон зүйл холион бантан болсноор яаж ч хөдөлсөн буруутдаг “чөтгөрийн тойрог” үүсэв.”Нэр хугарахаар яс хугараг” гээд гэрээг өөрчлөлгүй цааш явбал улам ихээр хохирно. Тиймээс гуйж гувшиж,шахаж шаардаж байгаад ч болов өөрчлөхөөс өөр аргагүй. Гэтэл ингэснээрээ гадаадынхны эгдүү,дургуйцлийг дахиад л хүргэж, нэр хүндээ дахиад л дордуулна.
Эрх баригчид гэм буруутай
Украин ба Оюутолгойн тухайд ийнхүү эмгэнэлт байдал үүссэн нь улс орныг удирдсан ухаангүй ноёд,тэдний урагшгүй албатуудын гай балаг гэхээс өөр ямар ч тайлбар,гаргалгаа байхгүй.
Украин ба Монголын аль алинд өнгөрсөн 20-иод жилд төр,засгийн эрх барьсан улс төрийн анги улс, үндэстнээ хөгжүүлж хүн ардынхаа амьдрал,ахуйг өөд татахаас илүүтэйгээр “ардчилал болж хийрхэн тоглож”, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, нийгмийг бужигнуулан талцуулсан төдийгүй төр,нийгмийг авлигажуулж, нийтийн өмч баялгаас хумсалж хөрөнгөжих шуналын далайд ялзран живсэн.
Аюултай үр дагавар нь гэвэл төр,улс хүчгүйдэн сульдаж, улмаар бусдын хоол,хөнгөн зууш болоход хүргээд буй. Украин Крымын хойгоо алдаж буй бол Монгол Оюутолгойгоо, улмаар бие даасан хөгжлийн боломжоо золиослоход тун ойрхон байна. Оюутолгойд гаргасан алдаа,завхрал нь илрэхээс айж эмээсэн, эсвэл элдвээр “барьцаалагдсан” хүмүүс асуудлыг зөв зүйтэй тавьж шийдвэрлэхэд томоохон саад тээг болж буй нь нууц биш.
Монголыг сүйрүүлэх оюуны доройтол ч хажуугаар нь бас газар авсаар. Ойрын ирээдүйд үйлдвэрлэх дотодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг 1/3, мөнгө санхүүгийн системд онцгой чухал алтны тогтоогдсон нөөцийнхөө 90 орчим хувь, зэсийн баялгийнхаа 80 орчим хувийг гадны компанийн гарт атгуулчихсан хөөрхийлэлтэй байдлыг засч залруулахад тус нэмэр болохуйц ганц ч үг ган хийхгүй атлаа хөгжлийн тухай хоосон чалчигчид дээр,дооргүй олширсон нь ой гутмаар.
Барууныхан бодит байдлыг дутуу дулимаг ойлгодог
Украины талаар Өрнөдийн явуулсан бодлого ихээхэн алдаатай байсныг одоо Барууны орнуудад ил тод шүүмжлэн ярьцгааж байна. Тухайлбал, Европын Холбооныхон Украинтай харилцахдаа алсын хараагүй хандсан, Украин-Оросын үүх түүх,уламжлалт хэлхээ холбооных нь цогц ба онцлог шинжийг дутуу үнэлсэн,Украиныг өөрийн нөлөөнд оруулах гэж сүүлд хэт чангаасан, Оросын бодит ашиг сонирхлыг дутуу харгалзан үзсэн, ерөөс ОХУ-тай харилцаагаа хэрхэн хөгжүүлэхээ концепцийн төвшинд одоо болтол тодорхой болгоогүй гэх мэт олон зүйлийг буруу дутуу төсөөлж ажилласнаа ойлгож эхэлсэн байна.
Түүнчлэн НАТО-гийн эвслийн хил,нөлөөг дорно зүгт тэлэхгүй байх талаар ярьж байснаасаа алхам алхмаар ухарч, Зүүн Европын ихэнх улс орныг өөрийн хүрээнд хамруулсан, дараа нь даврахдаа Украиныг НАТО-д элсүүлэх оролдлого,саналыг гаргаж дэмжих болсон, Европ дахь цэрэг-стратегийн тэнцвэрт ба аюулгүй байдлын талаар ОХУ-ын зүгээс гаргаж байсан хүсэлт,шаардлага,анхааруулгад тоомжиргүй хандсан зэргийг дурьдацгааж байна.
Ийнхүү сүүлийн 20 гаруй жилд Европын Холбоо хийгээд НАТО-гийн орнуудын удирдлагууд Украин ба Оростой харилцахдаа бодит байдлыг дутуу дулимаг тусган авч бодлогын алдаа гаргасан нь Украин хямарч,Крым салан тусгаарлаж,Орос-Өрнөдийн харилцаа хүйтрэхэд угтвар нөхцөл болж нөлөөлснийг битүүхэндээ хүлээн зөвшөөрцгөөж байна гэлтэй. Ингэж гэнэт ухаарахад нь Крымын талаар явуулсан Оросын эрс шийдэмгий ажиллагаа хүчтэй цочроо,түлхэц өгчээ.
Оюутолгойд бас үүнтэй төстэй байдал үүссэн гэж хэлж болно. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын нөхцөл байдал, түүний дотор Оюутолгойн талаарх монголчуудын зүй ёсны эрх ашиг,хэрэгцээ шаардлага,хүсэлт хүлээлтийг буруу дутуу төсөөлөн ойлгож ирсэн нь олон зүйлээс харагддаг.
Энэ бүхэн нь үл ойлголцол, хүндрэл,мухардал үүсэхэд үлэмж нөлөөлсөн. Манай эрх баригчдын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчид ч Оюутолгойд гаргаж болох байсан ихэнх алдааг гаргасан гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй.
Тиймээс ч Оюутолгойн төсөл яригдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл элдэв хэл амны бай,маргаан тэмцлийн талбар,тасралтгүй үргэлжлэх яриа хэлэлцээний сэдэв болж ирэв.Үүнийг ердийн үзэгдэл хэмээн ойшоолгүй орхиж боломгүй. Асуудлын уг үндэс нь Оюутолгойн гэрээ гол чухал заалтаараа манай улс,үндэстний эрх ашигт нийцэхгүй байгаатай холбоотой.
Үүнийг гадаадынхан эртхэн ойлгох тусам асуудлыг мухардлаас гаргахад эерэгээр нөлөөлж, эцсийн дүндээ тэдний эрх ашигт ч нийцэх юм.
(Жич: ХОГ байгуулагдаагүй байх үеэс эхлэн бид Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдад гурван ч удаа бичгээр ил тод хандаж, зарим суурь ойлголт,асуудлыг тодруулах замаар харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг илүү тогтвортой болгоход нэмэр болох гэсэн боловч тэдний үл ойшоох,үл тоомсорлох,үл хэрэгсэх авираас болж хад мөргөн тусыг эс олсон.)
Дүгнэлтийн оронд
Дэлхийн анхаарлын төвд орсон Украины хямралыг олон монгол хүн нэлээд ойр хүлээн авч буйг ойлгож болох ч өрөөл орны ээдрээтэй хэрэг явдалд сэтгэл,санаагаа чилээхийн оронд өөрсдийн болж бүтэхгүй байгаа олон асуудлаас хамгийн хурц нь болох Оюутолгойдоо илүү ихээр анхаарвал хавьгүй дээр гэж санагдана.
Угын уужуу тайван сэтгэл,сэтгэлгээтэй монголчууд Оюутолгойн асуудалд хэсэг хугацаанд их хүлээц,тэвчээртэй хандаж ирсэн гэхэд болно. Гэхдээ аливаад хэмжээ,хязгаар байдаг жам ёсоор энэ тэвчээр барагдаж эхэлсэн шинж бий. Үүний нэг илрэл,нотолгоо нь ард иргэд 2012 оны сонгуулиар Оюутолгойн талаар шүүмжлэлтэй дуугарсан нэр дэвшигч бүрийг хүчтэй дэмжсэн явдал юм.
Үүний хүчинд ч АН ба “Шударга ёс” эвслийн тодорхой нэр бүхий улс төрчид төр,засгийн гол зангилаа албанд очицгоосон. Одоо тэд хэлсэн,амласнаа биелүүлж Оюутолгойн асуудлыг Монголынхоо эрх ашиг,хууль зүйд нийцүүлэн цэгцлэхийг иргэд маш анхааралтай ажиглан хүлээцгээж байна. Итгэл,найдлагыг нь хөсөрдүүлвэл тэвчээр нь бүрмөсөн барагдаж “тэсрэх”-ийг ч үгүйсгэшгүй.
Захиргаадалтын үед 1954 онд ЗХУ-ын удирдагч Н.Хрушёв Крымын хойгийг Оросоос салган Украинд “бэлэглэн” өгсөн ажээ. Тэр түүхэн алдааг одоо Оросын удирдлага Украины шинэ эрх баригчид ба Барууныхан ОХУ-ын эрх ашгийг хөндсөн “улаан шугам”-ыг давж алхлаа хэмээн үзээд хүчээр засч залруулж байгаа юм байна.
Захиргаадалтын сэтгэлгээ,арга барилаасаа салж чадаагүй нөхдүүд 2009 онд Оюутолгойд мөн түүхэн алдааг гаргасан. Ард түмэнд амлалт өгч гарч ирсэн эрхмүүд одоо энэ алдааг засч залруулах үүрэг хүлээж байна. Чадахгүй бол эртхэн зайгаа тавьж өгөх нь зүйтэй. Монголчууд Оюутолгойн асуудлаа цаг алдалгүй эцэслэн шийдэх хэрэгтэй байна.
Р.Эрхэмбаяр, “Ирээдүйтэй хөгжил” зөвлөл
Сэтгэгдэл0
XOG gej yu gesen yg be taminee
Hurungu oruulaltiin geree buyu HOG. Neerengeesee ch HOG shaar l daa.
... Оюу Толгой , Таван Толгой зэрэг томоохон ордуудаа хөх тамгат Монголчууд буцааж авах болно. Харин ардчлсан хужаа луйварчид урвагчид чоно борооноор гэдэг шиг Монголын төрийг хууль бусаар эзэгнэсэн үедээ Монголын баялгийг зориудаар үнэгүйдүүлж харийнхантай хавсран хулгайлах бусармаг ажил чинь бүтлээ олохгүй нурж унах болно. Хан Тэнгэрийн хилэнд хорон муу ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Эзэн нь юмаа мэдэж , эрэг нь усаа хашдаг юм. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Удахгүй Орос манайхаас Увс нуурыг авна гэсэн. Яагаад гэвэл Увс нуур Тувагийн түүхэн нутаг юм бх. одоо өгөхөөс дө. Орсууд газар нэхээд суучихвал сална гж гонж
Хуцаад байгаараа п!зда минь.Харин тэр тува чинь жинхэнэ монголын газар нутаг шvv.Авбал манайх л туваг авах ёстой.Одоо чинь 21-р зуун шvv.Муусайн оросуудад дандаа дээрэлхvvлнэ гэж хэзээ ч байхгvй.Бид чинь Чингисийн vр сад шvvдээ
Ухсэн баасны чинь Чингисийн ур сад!Авах гээд байгаа юм бол тэр Увс нуурыг авна л биз!Хажуугаарнь хавсаргаад хэлтгий амтай дорводуудийг бас бооноорнь оросуудад огчих хэрэгтэй!
Маш зөв зүйлийг бичжээ. Энэ бол ичгүүр сонжуургүй луйвар юм.Оюутолгойн гэрээ анхнаасаа колоничлогчид тулган шаардсан тулгалт шиг явагдсан.
Манай улстөрчид хэн нь ч орост үүссэн нөхцөл байдлын талаар огт дуугарахгүй юм крым бол оросын үндэстнүүдын хэсэг мөн гэдгийг санал асуулгын дүн шууд харууллаа шүү дээ Хрушевийн үед л улс төрийн нөхцөл байдлын улмаас Укрианд нэгтгэсэн болохоос Бид ер нь энэ америкчуудаас хэдий болтол айж хөршийнхөө төлөө дуугарахгүй суух юм бэ оросын эсрэг хориг тавьж байгааг эсэргүүцэж америкийн англи франц элчин дээр акц хийх гэсэн юм дэлхийн хөгжлийг оросгүйгээр төсөөлөх арга байхгүй шүү дээ Иймд бид Орос орныг их долоогоос хассан болон Оросын эсрэг хориг тавьж байгааг эсэргүүцвэл яасан юм бэ
Ёстой гонжинжоо Голионы баас
Хөрөнгө орулалтын гэрээ
Японд цунами болоход нямдорж нэг аймгаа огчихье увсаа огчихсон ч яахав гээд байсан увсынхан л эх орноос маань гадныханд огчихдог ДНацаг доржийн миний нутаг шvлэгт байдаг саяны нуруу одоо хаана байна орост байгаа манай нутгийн халх чойбалсан байгаагvй бол монголыг энэ увсчууд орост огчих байсан бас увс хvн гэж яриад байгаа vхсэн хатсаных нь чингэсийн удам муу хагалан бутаргагч хазгай хэлтнvvд чингэс чинь халхын хаан
Оюу толгойн гэрээ бол үнэхээр хог шаар даа. Рио Тинтогийнхон амар тайван ашгаа хүртье гэж бодож байгаа л бол энэ гэрээг хоёр талд хоёуланд нь ашигтай болгох хэрэгтэй. Баярцогт Бяр нараас ял асууж гэрээг буруу хийсэн хариуцлагыг нь хүлээлгэж гэрээгээ засах ёстой. Модерн номадс гэж Баярцогтын хоолны сүлжээ ресторан нь Оюу толгойн хоолыг хариуцдаг. өдөр бүр хэдэн саяын ашиг хувьдаа олох зөвшөөрөл авсан луйварчин тийм муу гэрээ хийхээс гарцаагүй шүү дээ
... Оюу Толгой , Таван Толгой зэрэг томоохон ордуудаа хөх тамгат Монголчууд буцааж авах болно. Харин ардчлсан хужаа луйварчид урвагчид чоно борооноор гэдэг шиг Монголын төрийг хууль бусаар эзэгнэсэн үедээ Монголын баялгийг зориудаар үнэгүйдүүлж харийнхантай хавсран хулгайлах бусармаг ажил чинь бүтлээ олохгүй нурж унах болно. Хан Тэнгэрийн хилэнд хорон муу ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Эзэн нь юмаа мэдэж , эрэг нь усаа хашдаг юм. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Манай улстөрчид хэн нь ч орост үүссэн нөхцөл байдлын талаар огт дуугарахгүй юм крым бол оросын үндэстнүүдын хэсэг мөн гэдгийг санал асуулгын дүн шууд харууллаа шүү дээ Хрушевийн үед л улс төрийн нөхцөл байдлын улмаас Укрианд нэгтгэсэн болохоос Бид ер нь энэ америкчуудаас хэдий болтол айж хөршийнхөө төлөө дуугарахгүй суух юм бэ оросын эсрэг хориг тавьж байгааг эсэргүүцэж америкийн англи франц элчин дээр акц хийх гэсэн юм дэлхийн хөгжлийг оросгүйгээр төсөөлөх арга байхгүй шүү дээ Иймд бид Орос орныг их долоогоос хассан болон Оросын эсрэг хориг тавьж байгааг эсэргүүцвэл яасан юм бэ
... ОХУ ыг дэмжиж байна.
Үүнд болгоомжтой хандах хэрэгтэй энэ асуудлыг хаа байсан тэр Украйн Орос барууны геополитиктой хутгах нь утгагүй харин засаж залруулах зүйлээ хэлэлцээрээр зохицуулах хэрэгтэй. ОТ бол 1990 оноос хойших 3 дагч хөршөөс хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү популистуудаа. Энэ чинь эргээд манай тусгаар тогтнол, аюулгүй байдалд харин ч эерэг нөлөөтэй. Орос, Хятадын лобби үнэхээр манайд хүчтэй болждээ
Украиныг хэн бусинуулсан юм Канад америк манай тусгаар тогтнолын баталгаа юм уу хол очиж уль
Baabar, bayartsiogt nariin hulsnii bicheechid andashgui, kommunist, populist, hujaa zergeer dairna
... Монголоос алтыг нь хуулиар халхавчилж хулгайлж аван сувдаг шуналаа хангах ардчилсан хужаа луйварчид урвагчдын олон аргуудын ил байгаа нь Алтны бодлогыг өөрчилсөн хуулийн заалт мөн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаран баталж Хятад луйварчдын татварын орчин, хөрөнгийг хамгаалсан бол , Урт нэртэй хуулийг хүчингүй болгохыг оролдон харийнхний ажиллах талбарыг гарган өгч Монголын бүх гол шандыг бохирдуулан алт болон бусад ашигт малтмал олборлох, дээрэмдэх ажиллагаа үе шаттайгаар хэрэгжиж байгааг мөн 4 сарын 1 нээс эхлэн хэрэгжих Боомтын тухай хуулийн дагуу Хил Хамгаалах эр цэргийн тангараг өргөсөн мэргэшсэн албан хаагчдын шалгалтаар бус Гадаадын иргэн харьяатын ажилтан гэх хужаа цустай түшмэдүүдийн шалгалтаар Хятадууд их хэмжээгээр хууль бусаар орж ирэн ухаалаг цахим засаглал дахь MGL цахим үнэмлэхтэй Хятад хүмүүсээр дүүргэх ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн эртний мөрөөдөл биелэхэд ойртож, Монгол улс огцом 3 000 000 000 хүнтэй болох тухай ардчилсан хужаануудын тараасан сенсаци , тархи угаалтын цаад санаа нь илэрч , соёлын хувьсгалын 2 дахь давалгааг Монгол эх оронд минь өрнүүлэхээр 20 гаран жил Монголчуудыг далдуур хорлон, өөр хооронд нь тэмцэлдүүүлсэн бусармаг ажлынхаа үр дүнд Төрийн эрхийг хууль бусаар , хууран мэхлэх арга замаар эзлэн авсан АН , ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй урвагчид луйварчид хужаанууд харийн далд түрэмгийллийн бузар үйлдлийг хамгаалсан үзэл , бодол нэвт шингэсэн Шинэчилсэн хэмээх нэр томьёотой хуулийн бэлтгэлээ базаан одоо гагцхүү Ашигт малтмалын шинэ хуулиар Монгол улсын стратегийн орд газраас Төр албан ёсоор татгалзах, Газрын тухай шинэ хуулиар Хятадуудад 100 жилээр газар өмчлүүлэх эрх олголтыг баталгаажуулах ажил үндсэндээ үлдэж байна. ... Хэдийгээр эдний бусармаг санаа биелэх тавилангүй нуран унаж , Хан Тэнгэрийн хилэнд хорон муутнууд устан мөхөж тамын гүнд хаягдах нигууртай ч Монгол хүн та Монгол эх орныхоо төлөө бус атгаг араншиндаа хөтлөгдөн эрх мэдэл , эд хөрөнгөний төлөө эх орноосоо урвасан тохиолдолд эдний хувь тавиланг хуваалцагч болох төөрөгтэй гэдгийг ойлгосугай . !!! ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон миь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно
""Хамар'' хэмээх Ганболд гэгч алтны хуулийг захиалж батлуулсан. Мэдээж ах Дэмбэрэл нь тусалсан нь гарцаагүй.
Anhnaasaa gadaadiinhand hamag bayalgaa unegui shaham ugchihuur ted nar ni tsaash ni delhii dayaar huvitsaa gargan damlan zarchihsan. Mongold ch mash ih hurungu oruulagch nar ih ch $ oruulj irsen. Odoo gereeg uurchluh geher undur uneer huvitsaag ni damlan avsan hurungu oruulagch nar aldagdald oroh geed sandarch gereeg uurchilj bolohgui gej buh huch chadlaaraa guriij baigaa ni medeej. Ih $ orj ireed butsaad garahad tuhain uls elgeeree hevteh ni argagui. Anhnaasaa l zuv geree baiguulsan bol, heterhii ashigtai nuhtsuluur olon hurungu oruulagch nariig oruulj ireegui baisan bol hyamral ogt bolohgui baih bailaa.
Оюутолгойн гэрээг засахаас өмнө С.Баярыг талбай дээр олны өмнө хөлөөр нь дүүжлэх хэрэгтэй. Энэ арга хэмжээнд Баабар нарын нөхдүүдийг урилгаар оролцуулбал зохимжтой.
… 1996 онд Гаалийн татварыг багасгаж худалдааны татварыг тэглэж банкны салбарыг дээрэмдэн зогсонги байдалд оруулж Монголын аж үйлдвэрийн салбарыг унагааж олон зуун мянган хүнийг ажилгүй болгож Хятадын худалдаачид Монгол улсад чөлөөтэйгээр зах зээлийг эзэгнэх эрхийг олгож Хятадууд Монгол улсад үржих хамгийн ашигтай нөхцөлийг бүрдүүлж өгсөн хүн бол бээжин хужаа М Энхсайхан Тэр бол урвагч хорон хүн . Үүнийг харсаар мэдсээр байж дуугүй суух уу. Ямар ч улс орон хүнд хэцүү үедээ үйлдвэр, заводуудаа ер нь эдийн засгаа аврахын тулд дотоод руугаа чиглэсэн хамгаалалтын бодлого явуулдаг харин бээжин хужаа М Энхсайхан шиг ядарсан дээр нь дарж задлан харийнхны бүрэн эрхшээлд оруулдаггүй байх. Үүнийг урвалт гэхээс илүү цэвэр хужаа хүн л ийм бодлогыг зориудаар хийж Бээжинд бэлэг барьсан гэхээс өөрөөр юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна. .Босгоё гэхэд хэцүү ч ямар ч нөхцөлд арга ухаан олддог . Харин унагаая гэвэл социализмийн хэмээх 70 жилийн бүтээн байгуулалтыг 4- хөн жилийн дотор нурааж болдог гэдгийг 1996 -2000 онуудад харсан , мэдсэн . Ардчилсан хужаа Ц Элбэгдорж үлдсэн бүх салбарыг нурааж устгаж үлдэгдэл дээр найрлаж нь өөрөө болон хань хамсаатандаа тарааж өгч баяжсан хамгийн хорон муу хүний нэг . Ийм учраас өнөөдөр эрлийзүүд хужаа нар мөнгөтэй байж бүх л салбарыг гартаа аваад ченж нэрээр монголчуудын амьдралыг боомилж байдаг юм. Махны үнэ ноос ноолуур арьс шир хүнсний ногоо гээд бүх л бүтээгдхүүний үнийн бодлого тэдний карманд оршдог. Үүний эсрэг төрийн бодлого гаргаж барихаар нэг бол Батзандан Магнай Уянгаа Үйлдвэрчний Эвлэлийн Ганбаатар нар нь жагсаал хийж олон түмнийг үйлмүүлнэ үгүй бол Их хурал дээр авилгач ардчилсан хужаа нөхдүүд бойкот хийж аливаа ажлыг зогсооно үгүй бол хужаа муур багш Бао баабар эдийн засагч Жаргалсайхан нар нь хэвлэл мэдээлллээр элдвээр өөнтөглөн дайран довтолно. Үгүй бол МАН дотроосоо урвагчид гарч газрын наймаачин хужаа М Энхболдын дохиураар эсвэл авилгач хортон Н Энхбаярын дохиураар хашгирч доромжилж нээнтэглэн заналхийлэн гүйлдэж эхэлнэ . Энэ бүгд дээр Бээжингийн бодлогын дагуух эрлийзүүд хужаа нарын бизнесийн үйл ажиллагааны голлох улс төрийн хамгаалалтыг Монгол улсын ардчилсан хужаа ерөнхийлөгчийн алба УИХ дахь АН ын гишүүд гар нийлэн ханган ажилладаг. Байдал үнэнээрээ ийм л байна. Тэгээд ийм хүнд нөхцөлд ажиллаж улс орныхоо тулгын чулууг нураачихалгүй галыг нь унтраахгүй авч явж байгаа С Баяр Сү Батболд Ц Нямдорж тэргүүтэй хэдхэн монгол төрийн түшээд рүүгээ хужаа нарын турхирснаар дайраад байх нь тийм ч ухаантай үйлдэл биш ээ. Тэднийг дайрч доромжлохоос илүү ухаалаг эзнээ олсон шүүмж дээр нь урмын үгс дэмжлэг илүүтэй хэрэгтэй байна. Ажил хийж буй хүн заавал алдаа гаргадаг . Гэхдээ Монгол улсын сайн сайхны төлөө явж байгаад гэнэдэж туршлагагүйдэж алдаа гаргав уу Эсвэл арчилсан хужаа Ц Элбэгдорж бээжин хужаа М Энхсайхан шиг унагаая устгая гэж Монгол улсыг Бээжин нийслэлтэй болгоё гэж хорон мууг хийв үү гэдэг тэмээ ямаа шиг зөрүүтэй асуудал. Иймээс цөөхөн хэдэн эх оронч төрийн түшээдээ хайрлаарай дэмжээрэй хамгаалаарай элэг нэгт Mонголчуудаа . !!! … Мөнх Тэнгэрийн хүчин дор монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. 2012 – 3 р сар .
Ер нь, үе үеийн улс төрчдийн, хүмүүсийн толгойг угаадаг хэллэг нь: ард түмэнд 50-с дээш хувийг нь эзэмшүүлнэ гэдэг яриа. Энэ хувь хэдий чинээ өндөр байна, улс төрчид бизнест оролцон идэж уух, нураах бололцоо ихсэнэ. Харин ард түмэн илүү хохирно. Тэр ард түмний хувь гээд байгаа тоогоо 0 хувь болгоод, уурхайг эзэмшигчээс ахиухан татвар авах нь зөв. Жишээ нь: Оюу Толгойгоос ард түмэн хувь эзэмшинэ гэж юуг яриад байна? Хүрз, жоотуу бариад ухах уу? аль эсвэл хүлээгээд л суугаад байх юм уу? Эргүү толгойт ТОМчууд ажилд нь оролцож, ард түмэн хүртэх ёстой орлоготой л орооцолдох арга. Хэрэггүй бараа шахна, хэнхэг дарга томилно, хэзээ ч хамаагүй дарамтална. Магадгүй, нэг согтуу сайд очоод, үүнийг чинь ингэж хийдэг юм гээд л уурхайг тэр чигээр нь нурааж ч мэднэ. Тэгвэл: аль болох олон хүнийг ажлаар хангаад, аль болох их татвар аваад явахад хаа хаанаа ашигтай. Ажил, бизнес илүү ухаалагаар ашигтай явагдсанаар уурхайн ашиг нэмэгдэнэ, ашигтай учир илүү татвар төлөгдөнө. Харин ард түмэнд хэрэгтэй ажлын байр,хямд орон сууц, эмнэлэг сургуулийг барина. Хөгшчүүл болоод, нийгмийн эмзэг бүлэгт авсан татвараасаа ахиу хувиарла. Гэхдээ эрүүл чийрэг, хөдөлмөрийн насны хүмүүст тэтгэмж биш, харин өндөр цалинтай ажлын байр хэрэгтэй тул мал аж ахуйгаас гарч байгаа түүхий эдээ боловсруулах үйлдвэрүүдийг уурхайгаас олсон татварын мөнгөөрөө барьж босгоё. Ийм л зам байгаа. Хэрэв Оюу Толгойд ард түмний нэрийг барьсан УХНА ТӨРЧИД ихээр орооцолдвоос, хэвийн сэтгэхүйтэй бизнесмэн хаяад л явна. Гэхдээ гадныхны заль мэхээс хамгаалсан хуулиудаа хийж, хяналтаа хэрэгжүүлэх нь улс төрчдийн үндсэн ҮҮРЭГ.
Suuliin uguulber chini zuv. Zali mehnees hamgaalahgui bol gadniihan zali mehnii argaar zoriud aldagdaltai tailan balance gargahiig uguisgehgui. Tegvel mongold ashgiin tatvar ogt tuluhgui yavaad baih muu taltai. Jinhene ashig ni off-shore ulsad burtgeltei ohin kompanid ni garah bolno. Uuruur helbel gadaadad burtgeltei ohin kompani ni Oyutolgoid het undur unetei material dansnii argaar shahaad baival OT aldagdaltai garna. Iim zali heregluulehguin tuld turiin oroltsoo huvi ezemshil zaaval baih esvel iim zalinaas sergiilj chadah huuli, hyanaltiin mehanizm heregtei.
... 202.55.191.130 д ... Тийм үү ... !!! ... Хувийн орон сууцгүй айлын байр хөлсөлж суудаг этгээд ямар шүү зүрх сэтгэлтэй амьдардгийг олон Монолчууд сайн мэднэ . Түүнтэй адил өөрийн эрх мэдэл дор өмчгүй Төр бол дугуйгүй тэрэг жолоодсон тэнэг этгээд мөн . ... Иймэрхүү харь сэтгэлтэй этгээдүүд наанаа их л сайхан дүр эсгэж уянгалан ярих боловч цаанаа өнчин хүүхдүүдийн үмх талхыг булаан авахаар зэхсэн цэвдэг сэтгэлтэй хужаа шуналтан мөн гэдгийг мэдтүгэй . !!! ... Өөрийн мэдэлд байгаа үйлдвэрлэлийн ашгийг нь авч чадахгүй бол хужаа шуналтангуудад луйвардуулсан үйлдвэрүүдээс хужаа буян Жаргалсайхан шиг дандаа алдагдалтай хасах татварын тайлан авах болно. Ардчилсан хужаа луйварчин урвагчид Монголын алт, нүүрс , төмрийн хүдэр , зэсийг дээрэмдсэн одоо хэдэн Улсын үйлдвэрүүд , стратегийн өмчлөл дэх уул уурхайн баялгаас нь энгийн ард түмнийг салгах хорон муу төлөвлөгөө чинь бүтлээ олж чадахгүй нурж унах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд бузар хорон санаат ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Шунасаар шунасаар байгаад шулам болдог гэдэг үгийг санатугай ... !!!
OT barilgiin ajil ni duusaad uildverleliin ue ruu gee orchihson shuu dee. barilguud barigdaj bh ued harin materialuud ni aimaar undur unetei orj irdeg bsn. ter ued ni shalgahgui yugaa hiitsgeedeg bsn yum boloo
Украйнаас ялгаатай нь Монголчууд Оюунтолгойг шүүмжилж чаддаг нийгэмд амьдардаг Энэ нийтлэл ч ялгаагүй чөлөөтэй гарч уншигчид уншиж бухимдалаа чөлөөтэй илэрхийлж бна Харин Украйнд ийм боломж бдаггүй бсан Улсыг өмч идсэн гэмт хэрэгтэнүүдийг шүүмжилсэн сэтгүүлчид нийтлэлчид Украйны тэрбумтан олигархиудаас мөнгө авсан этгээдүүдийн дарамтанд ордог бсан Украйны хямралын үндэс коммунистуудыг хязгаарлаагүй учраас шүүх засаглал нурж эхэлсэн Шүүх засаглал суларсан мөчид хууль завхруулагчид улсын өмч хулгайлж мөнгөтэй болж Украйны тэрбумтан олигархиуд үүссэн Удалгүй Украйны тэрбумтан олигархиуд зөрчилдөж эхэлсэн Мөнгөөр бүгдийг худалдсан олигархиуд ард түмнээ талцуулсан Үүнийг Баруун Орос хоёр ашиглана ш дээ Хууль ёсоор сонгогдоод огцорсон Оросын талын баримтлагч Янукович ерөнхийлөгч юун улсынхаа төлөө ажиллах манатай улсын төсөв гэрээнээс мөнгө хулгайлж арвижуулж явсан шуналтай этгээд Ийм сул талтай ерөнхийлөгчийг бүх талууд зорилгодоо ашиглана шүү дээ
Манай улстөрчид хэн нь ч орост үүссэн нөхцөл байдлын талаар огт дуугарахгүй юм крым бол оросын үндэстнүүдын хэсэг мөн гэдгийг санал асуулгын дүн шууд харууллаа шүү дээ Хрушевийн үед л улс төрийн нөхцөл байдлын улмаас Укрианд нэгтгэсэн болохоос Бид ер нь энэ америкчуудаас хэдий болтол айж хөршийнхөө төлөө дуугарахгүй суух юм бэ оросын эсрэг хориг тавьж байгааг эсэргүүцэж америкийн англи франц элчин дээр акц хийх гэсэн юм дэлхийн хөгжлийг оросгүйгээр төсөөлөх арга байхгүй шүү дээ Иймд бид Орос орныг их долоогоос хассан болон Оросын эсрэг хориг тавьж байгааг эсэргүүцвэл яасан юм бэ
... 202.55.191.130 д ... Тийм үү ... !!! ... Хувийн орон сууцгүй айлын байр хөлсөлж суудаг этгээд ямар шүү зүрх сэтгэлтэй амьдардгийг олон Монолчууд сайн мэднэ . Түүнтэй адил өөрийн эрх мэдэл дор өмчгүй Төр бол дугуйгүй тэрэг жолоодсон тэнэг этгээд мөн . ... Иймэрхүү харь сэтгэлтэй этгээдүүд наанаа их л сайхан дүр эсгэж уянгалан ярих боловч цаанаа өнчин хүүхдүүдийн үмх талхыг булаан авахаар зэхсэн цэвдэг сэтгэлтэй хужаа шуналтан мөн гэдгийг мэдтүгэй . !!! ... Өөрийн мэдэлд байгаа үйлдвэрлэлийн ашгийг нь авч чадахгүй бол хужаа шуналтангуудад луйвардуулсан үйлдвэрүүдээс хужаа буян Жаргалсайхан шиг дандаа алдагдалтай хасах татварын тайлан авах болно. Ардчилсан хужаа луйварчин урвагчид Монголын алт, нүүрс , төмрийн хүдэр , зэсийг дээрэмдсэн одоо хэдэн Улсын үйлдвэрүүд , стратегийн өмчлөл дэх уул уурхайн баялгаас нь энгийн ард түмнийг салгах хорон муу төлөвлөгөө чинь бүтлээ олж чадахгүй нурж унах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд бузар хорон санаат ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Шунасаар шунасаар байгаад шулам болдог гэдэг үгийг санатугай ... !!!
Барууны гар хол бологчдын унэн нуурийг илчилэхэд тусласан Орос гурэнд талархалаа.
Японд цунами болоход нямдорж нэг аймгаа огчихье увсаа огчихсон ч яахав гээд байсан увсынхан л эх орноос маань гадныханд огчихдог ДНацаг доржийн миний нутаг шvлэгт байдаг саяны нуруу одоо хаана байна орост байгаа манай нутгийн халх чойбалсан байгаагvй бол монголыг энэ увсчууд орост огчих байсан бас увс хvн гэж яриад байгаа vхсэн хатсаных нь чингэсийн удам муу хагалан бутаргагч хазгай хэлтнvvд чингэс чинь халхын хаан
Японд цунами болоход нямдорж нэг аймгаа огчихье увсаа огчихсон ч яахав гээд байсан увсынхан л эх орноос маань гадныханд огчихдог ДНацаг доржийн миний нутаг шvлэгт байдаг саяны нуруу одоо хаана байна орост байгаа манай нутгийн халх чойбалсан байгаагvй бол монголыг энэ увсчууд орост огчих байсан бас увс хvн гэж яриад байгаа vхсэн хатсаных нь чингэсийн удам муу хагалан бутаргагч хазгай хэлтнvvд чингэс чинь халхын хаан
Odoo 100 jil unguruxud Bayan Ulgiinxen naad krimiin ylgeriig chini davtana daa.Ted xaanaas yaj irsenee ter yed martchixsan bna.
Оюутолгойн хувьд ажиглагдаж буй нэгэн гутамшиг бол манай эрх баригчид Үндсэн хууль ба бусад хууль тогтоомжоо зөрчсөн илт хууль бус үйлдлүүд хийж буйгаа мэдсэн хэрнээ эх орондоо нэн хохиролтой гэрээг хамгаалсаар ирсэн явдал юм. гэжээ энэ үнэхээр үнэн АН МАН-ын толгойд гарсан луйварчин бүлэг МАНАН хэмээх мафийг байгуулж үүнийг хийсэн шүүдээ. энэ байдлыг ойлгосон ард түмний тодорхой хэсэг шудрага ёс эвсэлд итгэл хүлээлгэж төрд гаргасан билээ гэтэл ХОГ-г засах талаар шудрага ёс эвсэл харин ч тэдэнтэй нийлж оюутолгойн гэрээг засах талаар гар хөдөлгөхгүй байгаа нь АН эвсэл хоёр МАН-аас ч доор новш болохоо бүрэн харуулав. оюутолгойн хөрөнгө оруулалт жил ирэх тутам нэмэгдэж байгааг монголчууд зөв ойлгох хэрэгтэй. рио торнотогийн охин компаниуд монголын полиметалл, алтны гол том ордуудын лицензийг эзэмшидэг болох нь хэдийнээ тодорхой болсон. оюутолгойд оруулсан хөрөнгө болон гэрээгээр охин компаниудынхаа эзэмшиж байгаа баялагыг хамах гэсэн санаа тодорхой боллоо . монголчуудаа оюутолгойн гэрээг засуулах ХОГ хийгч луйварчдыг шиитгэх асуудалд анхаарлаа хандуулж нэгдцгээе