sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /Reuters/. Хятадын зах зээлийн зохицуулалтын газраас (SAMR) Панамын сувгийн зарим боомтыг худалдахтай холбоотой хэлцэлд монополийн эсрэг иж бүрэн шалгалт явуулахыг шаарджээ.


"Аж ахуйн нэгжүүдийн төвлөрлийг зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй эс тэгвээс хуулийн хариуцлага хүлээх асуудал үүсэх болно" гэж SAMR ням гарагт мэдэгдсэн байна. Хонконгийн “CK Hutchison” компанитай хийж буй хэлэлцээнд оролцогч талууд монополийн эсрэг хяналт шалгалтаас зайлсхийх ёсгүй гэж мэдэгдэлд дурджээ.


Өнгөрсөн сарын эхээр мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дарамтын улмаас Хонконгийн “Hutchison Holdings” компани Панамын сувгийн хоёр тал дахь Бальбоа болон Кристобаль боомтуудыг худалдахаар төлөвлөж байгаа юм. Оператор компанийн хувьцааны 90 хувь нь хөрөнгө оруулагч “Blackrock” тэргүүтэй Америкийн консорциумд шилжих ажээ. Янз бүрийн тооцоогоор, энэхүү хэлцлийн дүн 19-23 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна. Эдгээр боомтыг удирдах тухай “Hutchison” холдингтой байгуулсан гэрээ 2021 онд автоматаар 25 жилээр сунгагджээ. Харин Хятадын эрх баригчид уг хэлцлийг шүүмжилж, худалдааны эргэлт хязгаарлагдана хэмээн болгоомжилж байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг