sonin.mn
Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: " Засгийн Газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй. Харин улс төрийн намуудаас хүсэлт гарган, ажлын хэсэг байгуулагдсан. Тэд Үндсэн хуулийн шинэ хувилбараа бичиж өгсөн. Гэхдээ ингэлээ гээд батлагдана гэсэн үг биш. Улс төрийн намуудаас янз бүрийн шаардлага тавьдаг, тэдний нэг нь шинээр Үндсэн хууль бичих.
 
Шинээр Үндсэн хууль бичих цаг нь өнөөдөр мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь цаг хугацаа их шаардана. Дор хаяж 2-3 жилийн хугацаа орно гэж судлаачид хэлдэг.
 
МАН-ын хувьд сонгуулийн системийг өөрчлөх санал гаргаж буйг та бүхэн мэдэж байгаа. Л.Оюун-Эрдэнэ өмнө нь байр сууриа маш тодорхой хэлсэн. Үндсэн хуулийг өөрчлөхгүй, өөрчилнө, эсвэл шинэ Үндсэн хууль батлах эсэхийг ард түмэн шийднэ. Ард түмний саналыг л МАН дагаад явна гэж хэлснийг би дахиад сануулж хэлье. Шинэ Үндсэн хууль батлах эсэх тухай ямар нэг яриа гарсан тохиолдолд заавал ард түмний саналыг авч, хэлэлцүүлнэ. Түүнээс бус Засгийн Газар юмуу? ямар нэг нам дангаараа шийдэхгүй. Сошиал сүлжээгээр явж буй шинэ Үндсэн хуулийн төсөл гэгч бол улс төрийн намуудын ажлын хэсгээс төр, засагтаа хүргүүлсэн санал нь л юм" гэв.
 
Х.Цэцэн