Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо.
Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна.
Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа.
Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.
1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах,
2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл4
Хараат бусаар ажиллаж чадах ганц хүн байж магадгүй юм шүү !
Үндсэн хуулийн Цэц өмнөх долоо хоногт нь/2026.05.28/ хуралдаж, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилж болно. Ингэхдээ зөвхөн нэг удаа зургаан жилээр томилно гэдэг заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэрийг гаргасан ч Улсын Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчид Ц.Цогтыг нэр дэвшүүлсэн нь нэг ёсны улс төрийн даалгавраар ажиллаж ирсэн Цэцэд барьсан гэнэтийн сюрприз болсон ч гэж хэлж болно. Одоо гол нь шүүгч Ц.Цогтын хувьд Улсын дээд шүүхийг улс төрийн нөлөөгүйгээр удирдаж чадах эсэхийг харах болж байна. Түүний хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажилласнаас хойш зургаа дахь жил рүүгээ орж буй. Хуульд зааснаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Иймээс ирэх зургаан жилд шүүх байгууллага хэнээс ч хараат бусаар ажиллаж чадах эсэх нь шүүгч Ц.Цогтын манлайллаас ихээхэн хамаарна гэж хэлж болно.
УДШ-ээс Цэцэд барьсан сюрприз
УДШ зөв хүнээ санал болгожээ, Ц.Цогт шүүгч бол нэр хүндтэй, шударга, улс төрчдийн халаасанд орохгүйгээр УДШ-ийг аваад явчих хүн. ҮХЦ бол огт буруу шийдсэн, ҮХ-д 6 жилээр хязгаарласан байхад хэдэн жилээр ч хязгааргүй хийж болох шийдвэр гаргасан, аймшигтай.