Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 130 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1030 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 16 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 988 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 5 мөрдөгчийн мэдэгдэл, 2 хууль хэрэгжүүлж ажиллах албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ.
Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан нь хамтын шийдвэр гаргах ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн үржлийн малыг 19 толгой үхрийг өөртөө болон бусдад давуу байдлаар олгож хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор улсад нийт 221,9 сая төгрөгийн хохирол учруулсан, олон удаагийн худалдан авалтаар өөрийн хамаарал бүхий нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Т нь бусадтай бүлэглэн Монгол Улсад хийгдэж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2,965,515.69 ам.доллараар зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл5
Шоронд суулгаж, хохиролгүй болтол ажил хөдөлмөр хий.
Инженер хүн нэг алдсан байх. Харин шинжлэх ухаанд үр дүн гаргаагүй мянган эрдэмтэн шинжлэх ухааны академи гэгчээр хэдэн арван жил тэжээлгэж ирлээ, ийм цалингийн хулгай их бий Монголд.
Инженер хүн нэг алдсан байх. Харин шинжлэх ухаанд үр дүн гаргаагүй мянган эрдэмтэн шинжлэх ухааны академи гэгчээр хэдэн арван жил тэжээлгэж ирлээ, ийм цалингийн хулгай их бий Монголд.
Инженер хүн нэг алдсан байх. Харин шинжлэх ухаанд үр дүн гаргаагүй мянган эрдэмтэн шинжлэх ухааны академи гэгчээр хэдэн арван жил тэжээлгэж ирлээ, ийм цалингийн хулгай их бий Монголд.
Зүгээр инженер хүн нэг алдаж болно. Цалингийн хулгайч нар төрд их бий.
Алдарт авлигачин Тавинбэхийн авлигын хэргийн зөвхөн 10%-ийг л илрүүлсэн байх өө. Дараа нь алдарт 10%-ийн Даваасүрэн гэгч авлигын загалмайлсан эцэг гэгчийг хэзээ баривчилж шалгах вэ?
Даваасүрэн огт хамаагүй муу Рио Тинтогийн гөлөг минь.
Даваасүрэнгийн хэрэг үнэхээр барагдахгүй ! Их өр тэглэх үеэс эхлээд л ундарсан үй түмэн хэрэг бий шүү !!!