Ардчилсан Намын "4/11" мэдээллийн цаг боллоо. Хэвлэлийн бага хуралд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд нар оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ: "Өнөөдөр АН-ын нэр дээр сонгогдсон УИХ-ын гишүүд эрх баригчидтай хуйвалдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хулгайгаар дахин хийх гэж байна. Үндсэн хуульд хэн дуртай нь, дуртай үедээ гар хүрч болохгүй. Үндсэн хууль бол тусгаар тогтнолын баталгаа. Энэ бол ард түмэнтэйгээ байгуулсан төрийн гэрээ. Үндсэн хуулийн үнэ цэнэтэй зүйл, заалтыг өөрсөддөө тааруулан хэн дуртай нь өөрчлөх ёсгүй” гээд
- Өчигдөр болсон Эв нэгдлийн зөвлөгөөнийг та хэрхэн хүлээж авав. 1 сарын 10-нд болох ҮБХ-ны хуралд та оролцох уу? гэсэн сэтгүүлчийн асуултанд:
“Өчигдөр болсон Зөвлөлдөх зөвлөгөөн гэж зүйл болсон. Үүнд ҮБХ-ны гишүүн болон хороонд огт хамааралгүй, намын болон нам бус эрээвэр хураавар 140-өөд хүн оролцсон. Энэ бол зүгээр л зөвлөгөөн болсон. Үүнээсээ шийдвэр гэдэг зүйл гаргасан. Аливаа эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргадаг болохоос биш эрх зүйн үндэслэлгүй газраас шийдвэр гардаггүй юмаа.
Энэ бол АН-ыг дэндүү доош нь хийж, гутаасан үйл ажиллагаа болсон. 1 сарын 10-нд зарлагдаж байгаа хурал бол хууль бус. Энэ хурлыг зарлах эрх хэнд ч байхгүй.
УИХ дах АН-ын бүлэг АН-ын үйл ажиллагааг чиглүүлдэг дүрэм, журам, чиг үүрэг байхгүй. УИХ-ын тухай хуулийн 31.1 дээр тухайн УИХ-ын сонгуульд найм ба түүнээс дээш суудал авсан улс төрийн нам, эвсэл УИХ-д бүлэг байгуулж болно гэж заасан байдаг. Байгуулж болно гэдэг чинь бас болохгүй ч байж болно гэсэн үг. Та бүхэн санаж байгаа бол 2012 онд МАН бүлэг байгуулах хуулийн хугацааг хэтрүүлээд жил хэртэй бүлэггүй явж байсан. Дараа нь хуульд өөрчлөлт оруулж бүлгээ байгуулж байсан. Өчигдөрийн хурал бол хууль ёсны хурал биш. Тэнд зохион байгуулалт, тооллогын комисс, хурал даргалагч байгаагүй. Тэнд зүгээр л хэсэг бүлэг хүмүүс санал бодлоо солилцох гэж цугласан. Харин цуглааныг ашиглаж хэсэг бүлэг нөхдүүд АН-ын төлөөллийн төв байгууллагын хурлыг зарлах оролдлого хийж байгаа нь өөрөө дүрмийн бус, хууль бус ийм үйл ажиллагаа гэдгийг энд зориуд хэлье. 1 сарын 10-нд хууль ёсны ямар ч хурал АН-аас зарлагдаагүй” хэмээн хариуллаа.
Ч.Явуу
Сэтгэгдэл(17)
Taraachee hog shaarnuud
Aluurchin elberdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar geed Manan mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga bolson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchyyd bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna
ОТ-ын асуудлыг шийдэхгүйгээр бид явахгүй ээ. Монгол бүхэлдээ 30 их наяд, нүүрсний хулгай 40 их наяд, төмөр замгүйгээс болж алдагдсан боломж 80 их наяд, харин ОТ дээр 1500 их наядын баялагийг зүгээр харийнханд бэлэглэсэн байдаг. Яаж байгаа юм гэхээр өмөөрөөд байдаг улс байх юм. Энд эрүүл ухаан бна уу?
Сайн байна.
Энэ нэг карер нь дуусаж гудманд гарсан нөхөр ингэж махаа идэж байхаар боогоод үхчихээсэй билээ
Aluurchin elberdorjiin baasaar hoollogch Aluurchin erdeniin tolgoilson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchyyd bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna
Намуудыг татан буулгаж, хуулийг еерчлен шинэ зохион байгуулалтанд орохгуй бол энэ хулгай, луйвар, хэруул дуусахгуй!!!
MTZ teever zuuchiin jolooch Tsendee hogiin hulgaich
BITON Ganbaa guai ylaa edleed zovj yvaa huniig bitgii ulin hutsaad bai.Yrih durtai bol GAN ZUL gj shulmas huuhnees buh uom bolson.hen ch yrihgui.chetger huuhen OYUKiin ard nuugdaad bga bizde.Hamgiin 2 buruutan GAN ZUL shulmas shig huuhen.
За ардчтлсан наи ёр нь явахшүй юм бна.Ийм нөхөд төрд гарвал холрондоо үзэж өгнөдөа.40 он болтол баяртай
энэ байж л байгаамуу
gaxau Erdene Ganbat baisan tsagt zugeer l zailaarai
uxeechee
Эрдэнэ та одоо дараагийн үедээ залгамж халаагаа өгөөчээ. Сандал ширээнд дуртай комунистууд гээд байсан та өөрөө тэр хүмүүсээсээ илүү албан тушаалын донтой хүн байсан бн. Аль 1990 д онд л дарга цэрэг гээд явж байсан хүн одоо больмоор юм.
эвлэрэд энэ нөхөр чинь тээг болоод байгаа юм байна даа
Ta nariig nohoi ch tooj hutsahgui.....Uls turiin uhdel huurnuud.......
Эрдэнэ дарга АН-ын суурицг хадгалж байгаа,бид баярлаж сууна.АНыг эзэгнэх эрмэлзэлтэй хулгайч,мафижсан бүлгүүд бэлэн байгаа.Энэ бүхнээс намаа хамгаалж буй Эрдэнээдээ бид өртэй.Аажмаар намын даргаа ч сонгох нь мэдээж.Харин хорт бүлэглэлүүдийг яаж оруулахгғй байх вэ!