sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Reuters/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн нийлүүлэлт өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн ч ложистикийн саатал бэрхшээл зэрэг бусад асуудлын улмаас шинжээчдийн төсөөлөлд хүрээгүй байна.
 
Дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч 2022 оны сүүлийн гурван сарын хугацаанд 405 278 тээврийн хэрэгсэл нийлүүлсэн нь Уолл Стритийн шинжээчдийн таамаглаж байсан түвшинд /431 117/ хүрээгүй болохыг “Refinitiv” компанийн мэдээлэл харуулсан байна.
 
“Tesla” 2021 оны дөрөвдүгээр улиралд 308 600 тээврийн хэрэгсэл нийлүүлж байсан бол өнгөрсөн оны мөн хугацаанд “Model 3”, “Model Y” загварын 388 131, “Model X”, “Model S” загварын 17 147 тээвэрийн хэрэгсэл нийлүүлжээ. Тус компани 2022 оны дөрөвдүгээр улиралд нийтдээ 439 701 автомашин үйлдвэрлэсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг