Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Литва Улсын Гадаад хэргийн яамны Латин Америк, Африк, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, Элчин сайд Аудриус Брюзгаг хүлээн авч уулзав.
Найман жилийн дараа болж буй Монгол, Литвийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт хоёр талын харилцааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр онцолж, манай улсын санаачлага болох Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлыг дэмжин оролцож байгаад талархал илэрхийлэв.
Сэтгэгдэл0
Анхбаяр аа, дипломат хүн албан уулзалтанд эрээн оймс өмсөхгүй ээ. Дресс код яасан бэ? Шившиг шүү дээ.
Оросын Лавров Монголд жийнстэй бууж хивсний хажуугаар алхалж л байсан.
эрээн оймс
Эднийг эзэд нь нааш нь зараад vг зааж егеед явуулаад байгаа нь ойлгомжтой!! Нэг муу ядарсан шантааж л хийж яваа биз!! Оросын эсрэг дайруулчихсан гэж мереедцен чааж яваа даа!!
tsaibar omdtei bol boldog yumaa