sonin.mn
Засгийн газарт ойрын үед хэд хэдэн томилгоо хийхээр болжээ.
 
 
 
Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн дэд сайдаар томилох юм байна.
 
 
 
Т.Мөнхсайхан нь 2020-2021 оны онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Түүнээс хойш МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр томилогдсон юм. 
 
 
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин