Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тус Байнгын хорооны ажлын алба болон Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн төлөөллийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд (2021.10.12) ажиллав. Энэ үеэр Сүхбаатар сумын Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд, Ёс зүйн зөвлөлийн гишүүд оролцсон уулзалт хэлэлцүүлэг боллоо.

Уулзалт, хэлэлцүүлгийн эхэнд тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар Төрийн албаны Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа танилцуулга хийв.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдод Улсын Их Хурлын болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан С.Ганбаатар, Н.Ганибал нарын хамт санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар танилцуулав. Тус төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан энэхүү ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мөн мэдээлэл өгсөн.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа талаар тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийнхөнд мэдээлж, харилцан санал солилцов. Мөн дээрх төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ Улсын Их Хурал болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд нээлттэй ирүүлэхийг хүслээ.
Сэтгэгдэл0
Орос англи хэлтэй,жалга дов ярьчихдаг Миеэ ноёны бөх одоо хангалттай.
УИХ энэ тэнд зураг авхуулахдаа дандаа жинхэнэ хольцоогүй төв халх Миеэ Батэрдэнэ ТБД андууд гурав эгнээд зэрэгцэж суудаг нь сонин санагддаг байсан. Ямар ч адилхан юм.Царайнууд нь хүртэл үнэн төв, Манжийн хаан шиг.
Мулгуу бөх зайл
Ми Энхболд Бат Эрдэнэ хамба Чойжамц гурав бас наадам үзэхдээ үргэлж бас хамт суудаг байсан.
ККК.
Baterdene guai naad baingiin horoonii dargaa ugsun deer. Arga hemjee avch ch chadadgui baij ch chadadgui ingej umdunduu baasan hun shig hudulj chadahgui arzaigaad yahav.. Tand naad ajil chin eruusuu tohirohgui.
Бас л ширэн нүүрэлсэн өмхий хорчин доо. Миеэгийн бөх байхдаа таарчихсан.