2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Хан-Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Дээрх газруудад хамгаалалтын хашаа барьж, усалгаа, арчилгаа, тордлогоог нь шийдсэн байна.
Моддыг Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний газрууд хариуцах юм. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьсан модоо арчлах боломжтой.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос нэг ширхэг ч мод авчирч суулгаагүй, үрээр үржүүлсэн мод тариад байна.
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ:
2021-2024 он буюу бэлтгэл үе
2024-2026 он буюу эрчимжүүлэх
2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэх юм.
Нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Үндэсний хөдөлгөөний хүрээнд цөлжилт эрчимжсэн газар нутгийн дөрвөн хувийг ойжуулж, нийт газар нутгийн 7.9 хувь нь ойтой болно. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах урьдчилсан тооцоолол хийгээд байна.
Сэтгэгдэл0
Ургаж ядаж байгаа уулын модыг ухаж ирээд мод тарих нэрээр монголыг модгүй болгож сарны гадаргуу болгох хүүрэнсүхийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байна. Манан мафийн алуурчид хулгайчид луйварчдаас 5 тэрбум доллорын хахууль авч монголчуудаас урваж манангийн боол болсон хүүрэнсүх короногаар далимдуулж монголчуудыг алж устган цөөлөх, манангийн алуурчдын оффшорт нуусан 40 тэрбум доллорыг монголд буцааж оруулж ирүүлэхгүйн төлөө ажиллаж байгаа. Хүүрэнсүх нэг ширхэг ч тарьц суулгац, үрслэг бэлтгээгүй ба хатуу ширүүн уур амьсгалд арайхийж ургаж байгаа нялх моддыг санаатайгаар устгаж байна. Урвуулсан эзэддээ алагдаж булшлагддаг урвагчийн үхлээр хүүрэнсүх- хүүрэнсэг мөдхөн үхэж далдарна