БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Банго энэ сарын 31-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шяо Лун сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад хариуллаа.
-Айлчлалын хүрээнд ямар ямар хэлэлцээр хийхээр төлөвлөсөн бэ?
-БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга 16 жилийн турш Монголд айлчлаагүй юм. Тэгэхээр энэ удаагийн айлчлалд ихээхэн ач холбогдол өгч, өргөн цар хүрээг хамарна гэж итгэж байгаа. Ер нь Хятад, Монгол Улс олон жилийн турш сайн харилцаатай явж ирсэн. Өнгөрсөн жил хоёр улсын худалдааны эргэлт 6.6 тэрбум ам.долларт хүрсэн. 2002 онд энэхүү эргэлт 3.2 сая ам.доллартай тэнцэж байсан.
10 жилийн хугацаанд худалдааны эргэлт 20 дахин өссөн гэсэн үг. Мөн өнгөрсөн онд 1.6 сая хүн харилцан зорчсон байна. Үүний 1.2 сая нь монгол хүн. Энэ удаагийн айлчлал хоёр орны улстөр, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргасан дээд хэмжээний уулзалт болно гэж найдаж байгаа. БНХАУын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Банго айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгчид бараалхаж, Ерөнхий сайдтай уулзан, УИХын даргатай хэлэлцээр хийнэ.
-БНХАУ-д Монголын хэчнээн оюутан боловсрол эзэмшиж байгаа вэ?
-6000 оюутан БНХАУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцаж байна. Манай Засгийн газраас монгол залуусын боловсролыг дэмжих зорилгоор жилд 400 оюутныг өөрийн орны тэтгэлгээр суралцуулдаг. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй оюутан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Тэд Монголд хэрэгцээтэй мэргэжлээр суралцаад эх орныхоо эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
- Хятадын "Чалко" компанитай "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хийсэн гэрээг Монголын талд ашиггүй болсон гэж сүүлийн үед хэвлэлээр шүүмжилж байгаа. Айлчлалын үеэр гэрээг өөрчлөх талаар ярилцах уу?
-Цаг үеийн асуудлаар гэрээ хэлэлцээр хийнэ. "Эрдэнэ Тавантолгой" компанийн "Чалко"-той хийсэн нүүрс борлуулах гэрээ нь цаг үеийн асуудал учир ярилцах байх. Гэхдээ гэрээг сайн тооцоолсны үндсэн дээр байгуулсан. Мөн урт хугацааны, тогтвортой, харилцан ашигтай, эрх тэгш байхаар хийсэн. Гарсан эрсдэлийг хамтдаа үүрнэ. Хэвлэлд Монголын нүүрсийг Хятадын "Чалко" компани хэтэрхий хямдаар авч байна гэж бичсэн.
Нүүрсний үнийг тогтоохдоо нүүрс олборлох өртөг болон дэлхийн зах зээлийн нүүрс худалдах, худалдан авах арилжаа ямар байгаа судалж харьцуулсан. Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүү хямарсан нь Хятадын талтай ямар ч холбоогүй. Хэвлэлд бичсэнчлэн хариуцлагыг Хятадын тал хүлээх нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд шударга бус асуудал юм. "Чалко" компани Монголын эрх ашгийг хохироогоогүй.
Д.Тэлмэн
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Битгий хуц Бао Шаү гуа Тэгээд энэ чигээрээ явах болж байна уу Би бол Өвөр монгол гаралтай энд төрсөн хүн миний эх орон энэ энэ Монголын төлөө Манлай баатар Дамдинсүрэн лугаа адил үхсэн ч чадна Энэ гэрээ нь танай хужаа талын овжин залжин наймааны нарийн ухаан гарсан байх гэхдээ юманд боломжит юм үгүй юм гэж байдаг юм за. Нөгөө талаас манай хэдэн дүүрчихсэн толгой мулгүй юмнууд яахаараа нүүрсний үнэ өсөхөд хөдөлдөггүй буухад хөдөлдөг гэрээ хийдэг байнаа Энэ бол зориуд шан харамж аван хүн харахад их эх оронч хүн болон яридаг ничир дээрээ луйварчин урвагч нар шүү дээ Хужаа ч яахав өөрт ашигтай байвал болоо Харин манай хэдэн луйварчин жинхэнэ эх орноосоо урвасан хулгай ч гэрээ хийсэн нөхдийг цаазлаад өгөөч ээ.Тийм балиар гэрээ гэж байхуу манайхны л тэнэг харин хужаа одоо яаж юу гэж ярьж байна тэдний зөв ш дээ Зарим манай монголчууд монгол боловч хужаагаас долоон доор болсон байна Харин би та нарын хажууд худлаа онгирч цээжээ дэлдэж яваагүй удам судар маань Хасар жанжины удам гэхдээ бодол санаа үйл хөдлөл маань намайг жинхэнэ Монгол болгодог юм
hyataduud monhiin zaliar hol yawj chadahgui... hujaa nar ugaasaa dewruun bdag. tor zasag ni dandaa hudalch medeelleer tarhi ugaaj chadna gej boldog... iim hogiin huuramch uls shuu dee...
Монгол гээд Монгол болохгүй Монголын төлөө цохилох зүрхтэй хүн жинхэнэ Монгол тэр үг санаанд орлоо.Би энэ ардчилсан эрх чөлөөтэй Монгол оронд төрөн бичиж хэлэх зүйл маань чөлөөтэй энэ эх орондоо хайртай Би бол хэт үндэсхэрэг үзэлтэн биш л дээ Манайхны зарим нь шал худлаа нээх үндэсэрхэг үзэл гаргадаг хэрнээ шал худлаа үймүүлэн бутаргагч хүн их шүү
mongolchyyd Xyatadad ochood xamag bayalagiig ni yxaad avaad garaagyi l baixgyi yu daa ,yynd asar tom tyalgaa bii shyy dee .yumand shydarga bail daa . ene gereeg xiisen xayyli avsan lyivarchdiig albal taarna
Ýíý àõ òèéì ìîíãîë÷óóäàä õàéðòàé þì áîë òýð ãýðýýãýý õàÿ÷èõ. òýð 5 òîëãîé áàéòóãàé ãàíö îþó òîëãîé ÷ ¿ã¿é ýðäýíýò ÷èíü õýäõýí íóñàíõàé ìîíãîë÷óóäûã 50 æèë óóë íü òýæýýõ ¸ñòîé ì ø äýý.
èéì òýíýã äàðãóóäòàé ÷ òýâ÷ýýðòýé ìîíãîë÷óóäûã ºäèé çýðýãòýé áàéëãàæ áóé íü íýýðýý àóãàà 2 õºðø ìààíü óóæèì ñàíàà ãàðãàñíûõ áàéõ 人. 2 àõäàà ìîíãîë÷óóä òàëàðõàæ ÿâäàã ø¿¿
хятадууд яасан их ухаантай, эх оронч улс вэ? энэ гэрээг монголын талыг төлөөлж хятад хүн юмуу хятадын талын тагнуул хийсэн байхаа. гадаадтай хийж байгаа гэрээ хэлэлцэлийг хянаж төр, засгаар ч яах юм бэ?