Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар энэ сарын 9-нд утсаар ярьж, хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцжээ.
Элчин сайд Д.Даваа Монгол, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөө амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Шадар сайд нараас тавьсан Монгол Улсад “Sputnik V” вакцин нийлүүлэх хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэж байгааг дуулгасан байна.
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн вакцин нийлүүлэх гэрээний дагуу эхний нийлүүлэлтийг энэ сард багтаахаар Оросын тал анхааран ажиллаж байгааг мөн онцолжээ.
Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин нарын цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахад хамтран ажиллахаар тохирсон байна.
Сэтгэгдэл0
Европ гэж хийрхдэг Оросод төгсөж тархиа угаалгасан Даваа оросын хүргэн Женкогийн тавиул.
энэ Оюунрдэнэ гэдэг мал нь ядаж орос хэл мэдэхгүй, дамжуулж буй хүний үг ямар нэгбайдлаар гуйвж очно. наад зах нь дууны өнгө авиа нь яг байдлаараа илэрхийлэгдэхгүй шүүдээ орчуулгатай бол яанаа энэ махан толгойт бандь
Буриад та дэлхийн хэл англи гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг ирнэ.