Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт цианит натри алдагдаж, мэргэжлийн хяналт, онцгой байдал, тагнуулынхныг түргэн авхуулж байна. Сумаас хойш 20 км-т үйл ажиллагаа явуулдаг “Баян- Айраг эксплорэйшн” компанийи эзэмшлийн талбайд цианит натри энэ сарын 11 -нд асгарчээ. Орон нутгийнхан мэдээллийг 13-нд аваад аймгийн төв рүү мэдэгдэж, мэргэжлийн хяналтын байгууллагад ханджээ.
Сулруулсан цианит натри 10 минутын турш асгарсан гэж компанийн ажилчид холбогдох хүмүүст мэдэгджээ. Орон нутгийн удирдлагуудаас энэ талаар тодруулахад “Мэдээлэл ирсний дагуу аймагт шуурхай хандсан. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан тагнуул, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагчид газар дээр нь ажиллаад өчигдөр / уржигдар/ орой ирсэн. Одоогоор дүн мэдээллээ нэгтгээгүй байна” гэлээ. Аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан “Шинжилгээний дээж авсан.
Долоо хоногийн дотор хариу гарна. Түүнээс өмнө мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.“Баян-Айраг эксплорэйшн” компанийн эзэмшлийн талбайд асгарсан цианит натри 110 метр урссан байсныг газар дээр нь очиж үзсэн эх сурвалж мэдээлэв. Үүнээс болж уурхайн үйл ажиллагааг хэсэгчилж хаажээ. Хонконгийн хөрөнгө оруулалттай тус компанийн уурхайн орчимд өнгөрсөн жил 1000 гаруй шувуу үхсэн.
Газрын гүнд цианит натри алдсан байж болзошгүй мэдээллийг цагдаагийн байгууллагад нутгийн иргэд мэдээлж байсан. Уг хэрэгт ЦЕГ- ын Зохион байгуулалтгай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өнгөрсөн оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад компанийн байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох шинжилгээний ажилд 88 сая төгрөг шаардлагатай болсноос хэргийг шалгах ажил “гацсан” байна.
"Зууны мэдээ" сонин
Бямба - 06 сарын 13,
2026
Сэтгэгдэл0
Fuck hujaatai niilsen Mgl buruutai
Энэ жил 1000 шувуу үхэж байгаа цианит натрын аюул цаашид Завхан гол, Их нууруудын хотгорын Их Нууруудад аюул учруулна шүү.
Монголд алт ухаж бгаа газарууын гол,худагуудын уснаас уух,тэр нутагын малын мах,сүү,айраг,цагаан идээ,хүнсний ногоо,гурилийг идээд хэрэггүй шүү.Нуль цианит натри,мөнгөн усанд шингэсэн бгаа.Уг нь цианит натри,мөнгөн ус чинь хамгийн хүчитэй хорнуудын тоонд ордог юм.Хажууд нь ураны цацраг идэвхи бол юу ч биш .Ураны цацраг идэвхи бол хүдэр хэлбэрээр бгаа уранд маш бага,тэр битгий хэл Чернобыль,Хирошима гэх мэт цөмийн дэлбэрэлт болсон газаруудад ихэнхи хүмүүс нь цацрагын хордлог авсан ч үхдэггүй, мөн хэт ихээр хордоогүй л бол өвчилдөг ч үгүй.Харин хордлого авсанаас хойш төрсөн хүүхэдүүд л гажигтай төрдөг аюултай.Гэтэл цианит натри,мөнгөн усанд хэт хордовол богино хугацаанд үхнэ.Хамгийн аюултай нь хордсон ихэнхи хүмүүс үхэхгүй ч тархиний болон мэдрэлийн үйл ажиллагаа огцом муудах(дүйнгэ,тэнэг болно гэсэн үг бас гар хөл нь салга болно,тамир тэнхээ огцом муудна гэсэн үг),нүдний хараа огцом муудаж сохорно,бөөр,элэг 2 бол авах юмгүй болж биеэнээс илүүдэл бодисийг гадагшлуулах,хоолноос авсан шим тэжээлийг цусанд,ясанд түгээж чадахаа болино.Бас насан туршийн арьсны өвчин,харшилтай болно.Хамгийн гол нь дээрхи шинж тэмдэгүүд хзээ ч засрахгүй,эмчлэгдэхгүй.Биеэнд цианит натри,мөнгөн ус нэг л шингэсэн л бол хэзээ ч буцаж гарахгүй.Шинжлэх ухаан одоохондоо дээрхи хоруудыг биеэнээс гаргах арга олоогүй бгаа.Ер нь дэлхийн бүх улсад алтны их бага концентрацитай ордууд хаа сайгүй бг.Монгол шиг хэмжээний концентрацитай алтны ордуудтай улсууд бол бараг дэлхийн тал нь .Гэвч тэд цианит натри,мөнгөн усаар гол ,горхи,худагын уух ус,хөрс шороо,өвс,ногоо,модоо хордуулахаас айгаад ухдаггүй юм.Гэтэл монголчууд газар нутагынхаа 10 % болдог хангайнхаа бараг бүх гол горхи,хөрс шороо,өвс ургамалыг мөнгөн ус,цианит натригаар хордуулаад дууслаа.Гэтэл үлдсэн говь тал нутагууд нь жил ирэх тутам цөлжөөд бороо орох нь багасаад хөрс нь талхалагдаж өвс ургамал ургах нь багасаад бг.Ирээдүйд ямар газар малаа хариулж,тариа,ногоогоо тарих гэсэн хүмүүс вэ ? Ирээдүйд Монголын хүн ам өсөж үржээд 5 сая бүүр 10 сая болоход ямар нэг том голуудын эрэг дээрхи аймгуудын төвүүдээ томруулж том хот болгох хэрэгтэй болно.Тэгвэл ирээдүйд цианит кали,мөнгөн усанд хордоогүй гол олдох уу ?Ирээдүйн 5 сая 10 сая хүмүүсийг тэжээх тариа,ногоог тарих цианит кали,мөнгөн усанд хордоогүй хар шороон хөрстэй их хэмжээний газар үлдэх үү ? (олон зуун сая га хар шороон хөрстэй голд ойрхон газар хэрэгтэй болно)
НАТРИЙН ЦИАНИД 1. Бүтээгдхүүний танилцуулга Олон улсын нэршил: Hydrocyanic acid, sodium salt; Cyanogran Ижил төстэй нэршил: Цианын хүчлийн натрийн давс, синилийн хүчлийн натрийн давс CAS №.: 143-33-9 Молекул масс: 49,01 Химийн томъёо: NaCN 2. Найрлагын талаарх мэдээлэл Найрлага CAS № Хувь, % Хор, аюултай эсэх Натрийн цианид 143-33-9 90-100 Тийм 3. Хор, аюулын талаарх мэдээлэл Хор, аюулын шошго АЮУЛТАЙ! ЗАЛГИХ, АМЬСГАЛАХ БОЛОН АРЬСААР БИЕД ШИНГЭЭГДЭХЭД ҮХЛИЙН АЮУЛД ХҮРГЭЖ БОЛНО. ХҮЧИЛТЭЙ ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭХ ТОХИОЛДОЛД ЦИАНТ УСТӨРӨГЧИЙН ХОРТОЙ ХИЙГ ЯЛГАРУУЛНА. АРЬС, НҮД БА АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭРХТНҮҮДИЙГ ТҮЛНЭ. ЦУС, ЗҮРХ СУДАСНЫ БА ТӨВ МЭДРЭЛИЙН СИСТЕМ, БАМБАЙ БУЛЧИРХАЙД ХОРТОЙГООР НӨЛӨӨЛНӨ. • Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэл: 3 – Хүчтэй (Хор) • Гал авалцах зэрэглэл: 0 - Аюулгүй • Урвалд орох зэрэглэл: 2 – Дунд зэрэг • Хүрэлцэх зэрэглэл: 3 – Хүчтэй (Амь насанд аюултай) • Лабораторийн хамгаалах хэрэгслүүд: бээлий, нүдний шил, нүүрний хаалт, лабораторийн өмсгөл, татах шүүгээ • Агуулахад хадгалах өнгөний код: Цэнхэр (Эрүүл мэндэд хортой) Хор, аюулын тэмдэглэгээ: Маш хортой Байгаль орчинд хортой Европийн холбооноос гаргасан эрсдлийн тэмдэглэгээ • R 26/27/28 – Амьсгалах, арьсанд хүрэлцэх болон залгихад маш хортой. • R 32 – Хүчилтэй харилцан үйлчлэхэд маш хортой хийг ялгаруулна. • R 50/53 – Усан орчны амьдралд маш хортой бөгөөд удаан хугацааны туршид сөрөг нөлөөг үзүүлнэ. Эрүүл мэндэд нөлөөлөх замууд Ихэнх тохиолдолд цианидын хордлогын үед хүний биеийн арьс ягаан, улаан өнгөтэй болж хувирах хуурамч шинж тэмдгүүд илэрдэг. Хэдий тийм боловч хүчилтөрөгч дутагдаж ирэх үед арьс хөх өнгөтэй болж хувирдаг. Нүд улайх ба нүдний хүүхэн хараа өргөсөх, арьс хөхрөх нь цианидын хордлогын гол шинж тэмдэг нь юм. Амьсгалах: Амьсгалын замын эрхтнүүдийг түлнэ. Энэ нэгдэл нь хүний биеийн эсийн амьсгалах байдалд саад учруулдаг ба цус, төв мэдрэлийн систем болон бамбай булчирхайд өөрчлөлт оруулдаг болно. Толгой өвдөх, хүч тамир сулрах, толгой эргэх, амьсгал давчдаж дотор муухайрах, бөөлжүүлэхийн зэрэгцээгээр зүрхний хэм алдагдах, ухаан алдах, бие татвалзах, удаан хугацаагаар ухаангүй байдалд орох болон үхлийн аюулд ч хүрч болно. Залгих: Маш хортой! Ам, улаан хоолой, хоол боловсруулах эрхтнүүдийг хүчтэй түлж ходоод гэдсээр өвдөнө. Их хэмжээгээр залгих тохиолдолд гэнэт ухаан алдах ба амьсгал хаагдсаны улмаас тэр даруйдааүхнэ. Бага хэмжээгээр боловч үхлийн тунгаар залгих үед энэ байдал нэг буюу хэдэн цагийн дараа илэрч болно. Амьсгал ба бөөлжиснөөс гашуун бүйлсний үнэр мэдрэгдэнэ. Хордлогын бусад шинж тэмдгүүд нь амьсгалах үеийнхтэй нэгэн адилаар илэрнэ. Арьсанд хүрэлцэх: Түлэмхий. Хүрэлцсэн хэсэгт хүчтэй өвдөж ноцтой түлэгдэлтийг үүсгэнэ. Уусмал нь арьс, нүдийг хүчтэй түлэх ба арьсанд удаан эдгэдэг гүн шархлааг үүсгэнэ. Арьсаар дамжин биед шингээгдэх аюултай ба хордлогын шинж тэмдгүүд нь амьсгалах үеийнхтэй нэгэн адилаар илэрнэ. Нүдэнд үйлчлэх: Түлэмхий. Нүдэнд хүрэлцэх тохиолдолд хараа бүрэлзэх, улайх ба хөндүүрлэж өвдөнө. Нүдийг гэмтээж болно. Ужиг архаг нэрвэгдэлт: Удаан хугацаагаар болон олон дахин хордох үед арьсанд “цианид”-ын биржрүү үүсэх ба хамрын шархлаа бий болно. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Цианидтай ажиллаж байгаа хүмүүсийг байнга сольж эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулж байх хэрэгтэй. Төв мэдрэлийн систем, бамбай булчирхай, арьс, зүрх болон уушигны өвчтэй хүмүүс энэ бодисын үйлчлэлд илүү өртөмтгий байна. 4. Нэрвэгдсэн үед үзүүлэх анхны тусламж ЦИАНИДААР ХОРДОХ ТОХИОЛДОЛД анхны тусламжийг цаг алдалгүй хүргэж Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй. Амил нитрит, натрийн нитрит ба натрийн тиосульфат зэрэг бодисуудыг тусгайлан бэлдсэн цианидын хорын ерөндөг бүхий эмнэлгийн хайрцаг ажлын байранд зайлшгүй байх хэрэгтэй. Цианидаар ажиллаж эхлэхээс өмнө түүгээр хордсон тохиолдолд үзүүлэх анхны тусламжийг урьдаас төлөвлөж, сургуулилсан байх шаардлага зайлшгүй тавигдана. Эмнэлгийн тусламж ирэхээс өмнө эхний хариуцагч этгээд хордсон хүнд хамгийн түрүүнд хүчилтөрөгч ба амил нитритээр амьсгалуулах хэрэгтэй. Судсаар натрийн нитрит ба натрийн тиосульфатыг тарих хүртэлх хугацаанд өвчтнийг минут тутамд 20-30 секундийн хугацаатайгаар амил нитритээр амьсгалуулах хэрэгтэй. 3 минуд тутамд амил нитритийн шинэ ампулыг хэрэглэх хэрэгтэй. Өвчтөн хэдийгээр ухаантай байгаа боловч дотор нь муухайрах, амьсгалахад хүнд байгаа, толгой нь эргэх зэрэг хордлогын шинж тэмдгүүд үргэлжилсээр байгаа тохиолдолд хүчилтөрөгчөөр амьсгалуулах шаардлагатай. Хэрэв өвчтөн ухаантай хэдий боловч ямарч хариу мэдрэмжгүй болох, үг яриа нь ойлгомжгүй болох, ухаан санаа нь самуурах, нойрмог байдалтай эсвэл ухаангүй байгаа бол хүчилтөрөгч ба амил нитритийг амьсгалын аппарат ашиглан амьсгалуулах хэрэгтэй. Хэрэв өвчтөн амьсгалахгүй байгаа бол хүчилтөрөгч ба амил нитритийг хиймэл амьсгал хийх байдлаар хэрэглэх хэрэгтэй. Амьсгалах тохиолдолд: Хэрэв амьсгалсан бол цэвэр агаарт гаргана. Хэрэв хордлогын шинж тэмдэг илэрвэл зааврын дагуу цианидын хорын ерөндөг бүхий эмнэлгийн хайрцаг болон хүчилтөрөгчийг ашиглана. Өвчтнийг аль болохоор тайван, дулаан байлгана. Амнаас аманд хиймэл амьсгал хийхийг цээрлэнэ. Залгих тохиолдолд: Залгисан тохиолдолд дээр дурьдсаны дагуу цианидын хорын ерөндөг бүхий эмнэлгийн хайрцаг болон хүчилтөрөгчийг ашиглана. Хэрэв өвчтөн ухаантай байгаа бол нэн даруй идэвхжүүлсэн нүүрсийг уулгах хэрэгтэй. Ухаан алдсан хүнд амаар нь юм өгч хэрхэвч болохгүй. Албадан бөөлжүүлж болохгүй, учир нь хиймэл амьсгалтай давхцуулж үл болно. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй. Арьсанд хүрэлцэх үед: Бохирдсон хувцас ба гутлыг тайлсны дараа 15 минутаас доошгүй хугацаагаар арьсны бохирдсон хэсгийг их хэмжээний усаар угаана. Хэрэв хордлогын шинж тэмдэг илэрвэл зааврын дагуу цианидын хорын ерөндөг бүхий эмнэлгийн хайрцаг болон хүчилтөрөгчийг ашиглана. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй. Дахин хэрэглэхийн өмнө бохирдсон гутал, хувцсыг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Нүдэнд үйлчлэх үед: Нүдний дээд ба доод зовхийг нээж 15 минутаас доошгүй хугацаагаар их хэмжээний усаар шавшиж угаана. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй. ЭМЧИЙН АНХААРАЛД: Хэрэв өвчтнийг амил нитритээр амьсгалуулахад биеийн байдал нь сайжрахгүй байгаа бол 2,5-5 мл-ээс ихгүй хэмжээгээр хувааж 10 мл 3%-ийн натрийн нитритийн уусмалыг судсаар тарина. Үүний дараа 50 мл 25%-ийн натрийн тиосульфатын уусмалыг мөн тийм хэмжээгээр, түрүүчийнхтэй адил давтамжаар судсаар тарина. Өвчтөнд хүчилтөрөгч амьсгалуулж байнга хараа хяналт тавьж байх хэрэгтэй. Өвчтөн хүндээр хордсон тохиолдолд 24-48 цагийн туршид тасралтгүй хяналтанд байлгах шаардлагатай. Хэрэв цианидын хордлогын шинж тэмдэг хэвээр, эсвэл дахин давтагдвал нитрит ба тиосульфатын тарилгыг 1 цагийн дараагаар эхний тунгийн 1/2-ээр буюу хагасаар тооцож хийнэ. Судсаар витамин B12-ийг 1 мг-аар тарихад сайнаар нөлөөлж болно. Цианидаар дунд зэргийн байдлаар хордсон тохиолдолд дулаан оронд хэвтүүлж сайтар амраан хүчилтөрөгчөөр амьсгалуулах нь үр дүнг өгч болно. 5. Галын аюулын эсрэг авах арга хэмжээ Галын аюул: Галын аюулгүй бодис боловч хүчлүүдтэй харилцан үйлчлэх үед задарч хортой бөгөөд шатамхай циант устөрөгчийн хийг ялгаруулна. Тэсрэх аюул: Тэсрэх аюулгүй бодис боловч хлоратууд эсвэл нитритүүдтэй хольж 450 оС хүртэл халаахад тэсэрч болно. Нитритийн давсуудтай хольж хайлуулахад маш хүчтэй тэсрэлт явагдана. Битүү хадгалсан сав нь халалтын улмаас дэлбэрч болно. Гал гарсан тохиолдолд: Гал унтраах дурын хэрэгслийг ашиглаж болно. Нүүрсхүчлийн хийн гал унтраагуурыг ашиглаж болохгүй. Нүүрстөрөгчийн давхар исэл нь Чийгийн нөлөөгөөр хүчил үүсгэж улмаар цианидтай урвалд орох тохиолдолд циант устөрөгчийн хийг үүсгэж болзошгүй. Галд автсан агуулах, савыг хөргөх зорилгоор усыг шүршин хэрэглэж болно. Цианид нь устай урвалд удаан орж циант устөрөгчийг үүсгэнэ. Гамшгийн голомтонд ажиллагсад нь бүх биеийг хамгаалах хувцас, бээлий, өөрийгөө хамгаалах хорт утааны багтай ажиллах шаардлагатай. 6. Аюул гарсан тохиолдолд: Асгарч гоожсон хэсгийг сайтар агааржуулах шаардлагатай. Зөвхөн мэргэжлийн хүмүүс аюулын голомтонд ажиллана. Асгарсан бодисыг цуглуулж химийн тусгай хаягдал бодисын саванд битүүмжлэн хийнэ. Муу усны суваг, шуудуу руу урсгаж болохгүй. Уг хаягдлыг натрийн эсвэл кальцийн гипохлоритийн уусмалаар саармагжуулна. Мөн DTOX буюу натрийн полисульфидийн уусмалаар саармагжуулж болно. 7. Хадгалах Битүүмжлэл сайтай, хуурай сэрүүн, агааржуулалт бүхий газар механик гэмтлээс сайтар хамгаалж хадгална. Хамт хадгалж болохгүй бодисуудаас тусгаарлана. Цианидтай ажиллагсад нь ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж ажлын байранд юм идэж уух, тамхи татахгүй байхыг хичээх хэрэгтэй. Энэ бодистой ажиллагсдыг байнга сольж жилдээ нэг удаа эмнэлгийн үзлэгт оруулж байх шаардлагатай. Уг бодистой харьцдаг хүмүүст тусгай сургалт зохион байгуулж аюул ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг сайтар зааварчилж сургасан байх хэрэгтэй. Цианидын хорын ерөндөг бүхий эмнэлгийг хайрцаг болон хүчилтөрөгч нь ажлын байранд хэрэглэхэд ойрхон байдлаар тавигдсан байна. Үүнийг байнга шалгаж хэрэглээний хугацааг нь анхаарч байх хэрэгтэй. Цианидын үлдэгдлийг агуулсан хоосон савнууд нь агаар орчинд тоос үүсгэх аюултай учраас урьдчилан сэргийлэх, аюулгүйн ажиллагааны зааварчилгааг нарийн чанд мөрдөх шаардлагатай. Шатамхай болон гал авалцах бодисуудаас хол хадгална. Аливаа шүршигч, цацагч хэрэгслүүдийн доор хадгалж болохгүй. 8. Нэрвэгдэл, өртөлтийн хяналт/хувийн хамгаалал Агаар орчинд аюул учруулах хязгаар: -OSHA зөвшөөрөгдөх дээд хэмжээ (PEL): 5 мг/м3 арьс (TWA) (CN байдлаар) - ACGIH босго хязгаарын хэмжээ (TLV): 5 мг/м3, арьс (STEL) (CN байдлаар) 9. Физик ба химийн шинж чанар Гадаад төлөв байдал: Цагаан, хайлмал байдалтай хатуу үрлэн бодис. Үнэр: Гашуун бүйлсний үнэртэй. Уусах чанар: 10 оС-ийн үед 100 г усанд 48 г уусна. Нягт: 25 оС-ийн үед 1,60 г/см3 рН: Усан уусмал нь хүчтэй шүлтлэг орчинтой Хайлах температур: 564 оС Буцлах температур: 1496 оС Уурын нягт: (Агаар=1) Мэдээлэл байхгүй. Уурын даралт (мм. муб): 817 оС-ийн үед 1,0 Ууршилтын зэрэг: (Бутилацетат = 1) Мэдээлэл байхгүй. 10. Тогтвортой ба урвалд орох чадвар Тогтвортой чанар: Ердийн нөхцөлд хэрэглэх ба хадгалах үед тогтвортой. Хуурай үедээ маш тогтвортой. Агаараас чийгийг аажим шингээж задрах ба циант устөрөгчийн хортой хийг ялгаруулна. Задралын үеийн аюултай бүтээгдхүүнүүд: Халаах үед задарч цианидын хортой уур, азотын ислүүдийг үүсгэнэ. Хамт хадгалахад хориотой бодисууд: Хүчил, нитратууд, нитритүүд, хлоратууд, фторид, магни, хүчтэй исэлдүүлэгчүүд. Хүчилтэй урвалд орж хортой бөгөөд шатамхай шинж чанар бүхий циант устөрөгчийн хийг ялгаруулна. Битүү орчинд ус ба шүлтийн сул уусмалуудтай харилцан үйлчлэх үед мөн циант устөрөгчийн хийг ялгаруулна. Чийгтэй орчинд агаарын нүүрсхүчлийн хийтэй нэгдэж циант устөрөгчийг үүсгэнэ. Зайлсхийх нөхцлүүд: Халаалт, чийг, хамт хадгалж болохгүй бодисууд. 11. Хор, аюулын тухай мэдээлэл Хордлогын өгөгдөл: Амаар (харх) LD50: 6440 мкг/кг 12. Байгаль орчинд нөлөөлөх байдал Усан орчны болон хуурай газрын амьдралд туйлын хортой. 13. Хог, хаягдлыг устгах Бүтээгдхүүний үлдэгдэл, хаягдлыг Монгол улсын Засгийн газрын 2002 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог, хаягдлыг ангилах, цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах, устгах журам” болон түүнд нийцүүлэн гаргасан бусад технологийн зааврыг баримтлан хоргүйжүүлэн устган зайлуулна. 14. Тээвэрлэх Тээвэрлэх нэр: SODIUM CYANIDE, SOLID Аюулын ангилал: 6.1 (Хортой нэгдэл) Ачих ангилал: I
2007 онд Хонгор сумын төвийн 600 гаруй хүнийг хордуулсан эд дээ. Тэр үед Бороо Гоулд 1000 гаруй тонн, Төв аймгийн Жаргалант суман дахь Хятадын Тэн Хуан компани 200 тн бусад 8 ААН хууль бусаар хэрэглэдэг байсан. Одоо дахиад аюулын харанга дэлдэж эхлэх нь. Харамсалтай байна
Впвыпафпвпа