Жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг Монголчууд эртнээс бэлэгшээж олон сайхан зан үйлийг үеэс үе дамжин хийж заншсан байжээ. Түүний дотор Монголчууд ерөөл, хувь хишгээ Мөнх Тэнгэрээсээ дуудаж, Мөнх Тэнгэрийн цагаан хүчийг буулган байгал эх дэлхийгээ ариусгадаг, өлзий буянаа дүүргэдэг онцгой өдөр хэмээн өвөг дээдсүүд дэг жаягтай, хүндэтгэлтэйгээр тэмдэглэж ирсэн түүхтэй.
Хүний бие сэтгэл тавирч, идээ цагаа, тариа будаа, өвс ургамал элбэг дэлгэрч, мал сүрэг тарга хүчээ авсан энэ сайхан үед байгаль дэлхий "хишиг буянаа хүртээлээ" хэмээн баясч "цагаан сар" нэртэй ёслолыг төгөлдөр хийдэг байсан уламжлал эдүгээ мартагдсан боловч Тэнгэр шүтлэгт монгол ахан дүүс энэхүү үйлийг сэргээж буй нь машид бахархалтай.
Мөнх Тэнгэрийн тухай, Дээд оюун санааны талаар, Бумбын гэх Оюун ухамсрын энэхүү эринг тэнгэрлэг монголчууд дахин түүчээлэх тухай дэлхийн зөнч, гэгээнтнүүдийн бошги биеллээ олох түүхэн явц өрнөсөөр байна.
Мөнх Тэнгэрийн хүчин дор энэ сайхан өдөр Мөнх Тэнгэрийн оньс И.Мөнхсаруул тэргүүтэй Тэнгэрийн тамгатай, хөх толбот монголчууд Их Эзэн Хаанаа эх дэлхийдээ урин дуудах Тэнгэрийн үйлийг гүйцэлдүүлж, Мөнх Тэнгэрийн хувь хишгийг Монгол түмэндээ буулгах нэр хүндтэй зан үйлийг Тэнгэр Эцгийн зарлигаар үйлдэж байна. Энэ өдөр айл бүхэн, хүн бүр эртлэн босч Мөнх Тэнгэр эцэг, өвөг дээдэстээ сүсэглэн мөргөж, сүү цайныхаа дээжийг өргөж, өөрийн удам угсаа, аав ээжийн болон төрсөн биеийнхээ нэр алдрыг хэлж таниулан идээ цагаа, идэх уухаар элбэг дүүрэн байж, билэгтэй ерөөлөө хэлэлцэж, буян хишгээ даллан дуудаж бултаараа тэнэгэр сайхан байж чадваас нийтийг хамарсан Тэнгэрийн үйл нь тэгш сайхан дүүрдэг учиртай.
Энэ өдрийн үйлийн талаар И.Мөнхсаруул гэгээнтний Мөнх Тэнгэрээс буулгасан айлтгал-ерөөлөөс:
Өнөд Тэнгэрийг ачилсан
Өргөн олон түмэндээ
Хан Тэнгэр эцэг өвгөд нь
Хамгаас илүүг ерөөж
Асралт Тэнгэрийн дээд язгуураас
Алтан дэлхийн нараар дамжуулж
Ашдын дээд заяаг нь тэгшлэх
Арвин их хувийг бэлэглэнэ
Мөнх Тэнгэр үрсээ тэтгэж
Мөнхөд дээдлэх удмаа сэргээж
Монгол нэрээ өндөрт мандуулж
Мянган бурхдын хурыг буулгана
Дээдэс өвгөд хишгээ буулгаж
Дэндүү ихийг үрсдээ ивээнэ
Тэмүүжин Чингис хааны хишгийг
Тэртээх зуунаас дуудаж буулгана
Мяндагт дээдсүүдийн хур үерлэж
Миний монгол бадарч гэрэлтэнэ
Оньс түлхүүр ерөөлөө буулгаж
Олон үрсээ тэтгэж ивээнэ
Мөнх Тэнгэрийн оньс И.Мөнхсаруул гэгээнтэн нь Их Эзэн Хааны дээд оюун санаатай шууд холбогдон Хааны зарлиг, айлтгал бүхнийг дамжуулан ерөөл хэлбэрээр буулгаж, аливаа шашин шүтлэгийг ялгаварлахгүйгээр ард олныхоо төлөө Тэнгэрийн үйлийг цогцлоон бүтээж байгаа элбэрэлтэй сайхан эмэгтэй билээ.
Тэрээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Тэнгэр эцэг, өвөг дээдсийн дамжуулсан айлтгал, айлдвар, зарлигийн дагуу монгол орныхоо уул хайрхад, ус нуур, гол мөрний нууцыг тайлж, тахиж амилуулан, газар усны хүчийг эрхшээн монгол хүний хөх толбоны галыг сэрээхэд чиглэсэн 350 гаруй үйлийг хийж гүйцэтгэжээ. Ард олон түмнийхээ дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа Тэнгэрийн үйлийн мөр нь цагаан, цараа хүрээ нь үр өгөөжтэй, үнэн зөв гэдэг нь өдрөөс өдөрт батлагдаж харуулсаар байна. Тэнгэрийн үйлийг түүчээлэгч ахан дүүс бид аугаа хөх өвгөдийн цусны дусал, махны тасархай, ясны хэлтэрхий, сүнсний үргэлжлэл гэдгээ Тэнгэрийн үйлээс үйлэнд мэдэрч таньсаар өнөөдрийг хүрлээ.
Дэлхийд одоо ч гайхагдан шагшигдаж байдаг, цаашид ч хүн төрөлхтний оюун санаа, ухамсрын охь түлхүүр, гарц нь болох Мөнх Тэнгэрийн Монгол Суу Ухааныг балар эртний хоцрогдмол, мухар сүсэг хэмээн дорд үзэх, Тэнгэрийн Суу Билиг ухааныг дээдэлж ирсэн удам угсаагаа үгүйсгэх явдал ч байсаар байна. Монгол Суу Ухаан, Монголчуудын оюуны бяр чадамжийг Дэлхийн шинжлэх ухааны зарим салбарынхан, нууц судлалынхан үнэлж, судалж, анхаарч байгааг ч хүлээн авч төрийн хэмжээнд бодлогоор дэмжих цаг болжээ.
Өнөөдөр дэлхийн томчууд Монгол руу эргэн харж байна. Монголчуудын мянга мянган жилдээ хүн төрөлхтнийг засаж байсан түүх дэлхийнхний сонирхлыг дахин татаж эхэллээ.
Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Эзэн Хааны маань тэнгэрлэг дээд оюун санаа хөрст дэлхийн эзэн биедээ эргэн буух тэр цагт хөх толбот монгол түмний минь заяа буян тэгширч Монгол Алтан Соёмбо дэлхийг бүрхэх цаг айсуу.
Өвөг дээдсийн бошги биелэх энэ түүхэн агшинд та бидэнд асар өндөр үүрэг хариуцлага ирсэн нь ойлгомжтой. Бие биенээ өргөн босгож, эв эеийг гагнан бөхөлж эгэлгүй агуу хүчийг өөрийн биеэр мэдэрч, дэлхийд МОНГОЛ хэмээх зургаан үсэгт нэрээ ахин мандуулахын тулд Мөнх Тэнгэрээ дээдлэн Мөнх Тэнгэрийн аугаа суу хүчин дор нэгдэн нягтрах нь зайлшгүй юм.
Мөнх Тэнгэрийн өвөг дээдсүүд хөх толбот монгол түмэндээ хур хишгээ буулгаж буй өлзийт сайн энэ өдөр байгал дэлхийн шидийг оршоосон авралт дээд тэнгэртээ сүүн цацлаа өргөж, ирэх жилдээ эв эетэй, элбэг дэлбэг, ижий дэлхий, эх орон маань хур арвин, ургац дүүрэн, өнөтэй сайхан байхын ерөөлийг хүн бүр өргөдөг уламжлал, ёс заншилтай билээ.
ИХ ХАС СҮЛД ТББ
Сэтгэгдэл0
ҮХСЭН ХАТСАНЫ ЧИНЬ МӨНХСАРУУЛ ГЭГЭЭНТЭН ТЭРҮҮГЭЭР Л ДУТАВ ГЭЖ ГЭГЭЭНТЭН БАЙТЛАА ГЭЦЭЛ Ч БИШ АМЬТАН. АРААМАНДАА ЯЖИГНААРАА
omhii har shar huvalzuud mongolchuudiig gutaan doromjilj tsusiig ni gartal shulna
Юун өдөр юм бэ.батхүүгийн төрсөн өдөр юм уу.Мөнх Тэнгэр онисоос ганц л юм хүсье.Монголын төрөөр наадаж, монгол түмнийг дарлан садист таашаалаа хангаж байгаа МАН-АН-г сөнөөж өгөөч.
Угаасаа л тэмдлэх нэг нь тэмдэглээд болоод бсан энэ нэг шизотой авгай балайраад л бх юм энэ авгайг дагаж давхид дагаж намираад байгаа омоорч бичээд л пиар хийгээд бгаа ноход бууур адгийн балай нар 9-22 ныг монголчууд бугд л эртнээс мэддэг юм бидний монголчууд соц нийгэмийн уед ч хувьсглаас омнох уед ч эцэг тэнгэртээ залбираад орголоо оргсоор л ирсэн юм одоо энэ балайчууд нээх л их тахилаг хийгээд монголыг оргоод гаргаад ирлээ цаг ирлээ гээд л унэн мэдрэл муутай хэн ч унэмшингуй юм бичээд л бх юм сэрээлээ уйлс бутээлээ тайллаа онгоологлоо галыг бадралла суу их ухааныг мандуулаа гэж балаараад л байх юм шинэ дээрээ гоохолзно гэдэг шиг одоо ногоо уншиж судлаж бсан юм чинь шинэ болоороо итгэл унэмшилтэй бурж шааж огож ба одоо хэсэг хугцааны дараа сонирхол чинь буураад эхлнээ аяангат удган гээд сур сур юм бичээд л итгэхийг ард тумнээс шаардаад л хундлэлийг шардаад ганцаараа дэлийд бхгуй том засал том уйлс хийлээ гээд интернэт энэ тэруугээр хуцаад бдаг бсан одоо сулараад оор хэв маягт орж бгаа биз дээ чи удахгуй л тийм болно мэддэг мэдлэгт хэмжээ бгаа болхоор удахгуй оор юм яарид л эхлнэ дээ тийм том юм хийсэн бол монгол улс улс торчид ард тумэн шуудайнд хийсэн ухэрийн эвэр шиг ба эв эе битгий хэл идэж уухын дон чотгор шугэлсэн улс эх орон хун ардыг удирдаад ба олон юм хуцалгуй чаддаг бол шиитэг буруутныг дар мууг устаг зовыг дэмж чадахгуй бж одоо ард тумэн арайл оор болсон шуу ийм юм хийж ард тумэн хун ард эх орноороо тоглож ийм дампуу юм бичиж худлаа дур эсгэж ичэхгуй оорийн булхайтай явдал суудал яариа хоороогоо ичих нуургуй улаам цайм зов би мундаг нарт ертонцод монхсаруул би л ганц би чадна гэж солиороод овчигноод бгаа байдал чинь унэн балай овчитэйгээ л харуулж ба энэ бол цэвэр олон торлийн овчин хавсраад шизогын мэлээн хунд хэлбэрт орчихоод явж ба шуу боо болж бгаа улсууд ч гэсэн ах дуугээ анд нохор авгай нохор хамаатан садан ээж аав гэр булдээ унэн гай хоо болж оорийн гараар энэ бугдээ устгаж хэруул ураал боон гомдол зухэл болгож бгаа шуу илуу дутуу узэж бгаа нэртэй хов жив яариад л учирыг тунгааж унэнг олох гэхээр би мэдэхгуй онгод тэгж хэлсэн гээд ихэнг нь урьд нь архи дарс авгай хуухэн гээд бутэл муутай ах дуу хамаатан садандаа ад узэгдсэн нурууг нь авчихсан ургэлж л гай хоо болдог нохдын 70-90/ боо болоод эргээд л ах дуу аав ээжээсээ хамаатан саднаасаа согдож моргохыг тушаагаад хундлэхыг шардаар уг дуугуй угэндээ итгуулхийг тушаагаад л унэндээ л дампуу юм болж ба даа оноодор монгол улсад цааш нь бичих гэхээр гар овдох юм
Ebii de.ta nar yu ch haraagui uzeegui oilgohgui baij ingej bichij bolohgui de.aldas bno
Энэ авгайн дээр зүрчид манжийн мөхсөн харь гүрний 12 ханхүүгийн сүнс тэтгэн эргэж байна. Богд хатан нь болох зүрчидэд бэр болж очсон хорчины удмын монгол гүнж нар тачаадан гиншиж буй билээ. Болгоомжил, шинэ цагийн оюуны боолчлолд өртөхөөсөө, монголчууд аа.
Сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүст хэлэе.Тэд Зөвхөн хоол олж идэх ходоодны нэхлийн төдий сэрлээ ухаан мэт бодож энэ аугаа сэтгэл мэдрэмж, холч ухаантай, бас өгөгдөлтэй жинхэнэ хүнийг бөгсөөрөө гарч байгаа ялгадасаач ухаарахгүй түвшингээс үгүйсгэж байгаа нь харамсалтай. "Мэдээлэлд дарагдсан мэдлэг минь хайчив, мэдлэгт дарагдсан ухаан минь хайчив" гэж нэгэн ухаант хүн одоотой холбогдуулж хэлснийг хүнэнцэр нарт сануулая. Ертөнцийд бидний сүнс, үг, хэл, өнгө, дүрс хадгалагдаж бас заримд нь тайлагдаж байдгийг малаас доор мэт та нар мэдэхгүй байна. Өөрсдийнхээ доордыг илтгэж байхын оронд дуугүй байж чадахгүй байна уу.
Ýíý ñàéõàí ºäðèéã ººð ººðèéõººðºº òàõèæ, ºíãºð¿¿ëüåý. Óðãàöûí áàÿð ãýæ áóñàä àðä ò¿ìí¿¿ä òýìäýãëýäýã ø¿¿ äýý. Õýð¿¿ëü, àòàà æºòººãºº õîéø íü òàâèàðàé
09-22 бол нарны тоолол. Монголчууд сарны тоолол хрэглэж ирсэн юм.
Мөнхсаруул гэж сайхан зальт этгээд
Өвөрхангайнхны энэ балайрал, солиорлыг тайваниас санхүүжүүлж, турхирдаг юм. Батчимэг сайн мэдэж байгаа.