Хүн бүр өөрөөр сэтгэх нь дамжиггүй боловч миний бодлоор Монголын бахархал гэдэг өнгөрсөн, одоо, ирээдүй аль ч цаг хугацааны мөчлөгт Монгол цэрэг байсан, одоо ч байгаа, цаашид ч байх болно гэж боддог.
Монгол цэрэг байсан гэж бодохын учир Монгол үндэстнийг дэлхийд таниулж, хүн төрөлхтөний түүхэнд арилшгүй мөрөө үлдээж чадсанаар нь, тусгаар тогтнолын үндсэн тулгуур багана болж ирсэнд нь, өнөө үед энхийн үйлсэд оруулж буй хувь нэмрээр нь тодорхойлохыг хүснэ.
Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд өөрсдийн ул мөрөө үлдээж явсан хөдөлшгүй түүхтэйг Монгол хүн бүр мэднэ. Тэд Монгол нутгаасаа Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Ази, аралын Япон гээд алс холын олон улс орныг хүлэг морины шандсаар туулж, Монгол хүний тэсвэр хатуужил, удирдлага зохион байгуулалт, сахилга бат, хамтын үйлсээрээ нэгэн шинэ хуудсыг дэлхий дахины түүхэнд оруулсан билээ.
Биднийг Иракт үүрэг гүйцэтгэж байх үест бид бүхэн Чарли хотын эртний Бабилоныг үзэж явлаа, тэгэхэд нэгэн арслангийн хөшөө толгойгүй байж билээ. Түүнийг ямар учиртайг сонирхон асуухад тайлбарлагч эмэгтэй танай өвөг дээдэс энд ирж арслангийн толгойг цавчсан юм гэж билээ.
Хэдийгээр арслангийн хөшөөний толгойг цавчсан нь түүхийн бодит гэрч боловч өвөг дээдэс маань энэ хол газрыг хэрхэн туулж, цаг агаарын эрс тэс өөр орчинд яаж дасан зохицож, гайхамшигтайгаар цэрэглэж чадаж байсныг бодоход өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж билээ.
Дэлхий ертөнц өдөр ирэх бүр хувьсан өөрчлөгдөж аливаа улс орон хөрш зэргэлдээ улсаасаа бүхий л талаараа шууд хамааралтай болж байгаа энэ үед бид мөнхийн хоёр хөрштэйгээ олон улсын хэм хэмжээнд зөв зохистой харьцахын зэрэгцээ төрийн бодлогын чиг шугамыг алсын хараатай тодорхойлох шаардлагатай мэт санагдана.
Харамсалтай нь өнөө үед үүнийг ухаарч харах хүмүүс ялангуяа улс орныг удирдаж буй бүрэлдэхүүнд ховордож, эцэг, эхээс заяасан эх орны минь газар шороо үнэгүйдэж байгаа байдал их үзэгдэх боллоо.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай улс алсыг харсан бодлогоо зөв тодорхойлохгүй бол бидний өвөг дээдсийн амиа зориулж бүтээсэн их түүх өөр байдлаар эргэхийг үгүйсгэхгүй юм.
Өнөө үед өвөг дээдсийн хийсэн бүтээсэнээр бахархах нэрийдлээр тэдний нэрийг аливаа ашиг сонирхол, бизнесэд ашиглах нь их болж байгаагийн нэг илрэл нь төрөл бүрийн архины шошгыг харахад л хэн бүхэнд илт мэдрэгдэнэ.
Хэрвээ бидний бахархал өвөг дээдэс минь мөн л юм бол бид өөрсдөө түүхийг гуйвуулахгүй бодит үнэнээр өгүүлэх учиртай. Аливаа улсын түүх нь улс төр, цэргийн урлагтай салшгүй холбоотой байдаг бөгөөд Монгол цэрэг дэлхийн түүхэнд өөрийн хувь нэмрээ оруулсан бодит жишээ олон байгаагийн нэг нь Иракт байх толгойгүй арслангийн хөшөө билээ.
Монгол Улс XIII зуунд мандан бадарч, XVI-XVIII зуунд тухайн үеийн Манж улсын эрхшээлд 200 гаруй жил байхдаа ч үндэс угсаа, зан заншил, тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн цөөхөн улсын нэг билээ. Бидний өвөг дээдэс Хятад болон Орос улсыг бүрдүүлэхэд ч хувь нэмрээ оруулж ирсэн агуу түүхтэй.
Аливаа хүчирхэг улс ноёрхлоо өөрийн бүс нутагт бүрдүүлж тэр хэмжээгээрээ өөрийн цэргийн хүчийг бусад улсуудад харуулахыг зорьдог бичигдээгүй хууль байдаг бөгөөд өнөө үед Хятад болон Орос улс Төв болон Зүүн өмнөд Азид өөрийн цэргийн хүчийг харуулсаар байна.
Гэсэн хэдий ч дангаараа ноёрхлоо тогтооно гэдэг амаргүйн дээр тухайн улс өөрөө асар их эрсдэлтэй байдалд ордог ажээ. Учир нь тухайн хүчирхэг улсад зэргэлдээ улс орнууд хэзээ ч дуртай байдаггүйд оршино. Дэлхийн I, II дайнд Герман улс Европт ноёрхлоо тогтоох гэж оролдоод эцэст нь хэдэн сая хүний амь авч одсон аймшигт дайн хэрхэн төгссөнийг дэлхий мэднэ.
Монгол Улс XX зуунд бие дааж цэргийн ажиллагаанд орж байгаагүй ч тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улстай хамтарч, 1939, 1945 оны дайнд оролцож байсан түүхтэй. Миний өвөө 1939 оны дайнд пулемётын наводчикаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тархиндаа шарх авч, хожмоо нас өндөр болсон үедээ ач хүү нь болсон надаар толгойгоо бариулдаг байж билээ.
Тэр хүний надад өгсөн хүмүүжил, тэр хүний суран бүс, намайг өдий зэрэгтэй хүн болж явахад минь, их ач тусаа өгсөн юм. Харамсалтай нь миний өвөөгийн байгуулсан гавьяаг төр засаг бурханы оронд очсон хойно үнэлж Байлдааны гавьяаны одон нөхөн олгосон юм.
Тэр үед миний бие ахмад цолтой Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хааж байсан. Нэгэнт бурханы оронд очсон миний өвөө одонгоо зүүж өөрөөрөө бахархах сэтгэлийг мэдрээгүйн дээр, миний зүрхэнд ч асар их хожимдол, харууслын гуниг хурж байж билээ.
Тэр үед төр засаг хүнийг амьдад нь баярлуулж, амьдад нь ажил үйлс, алдар гавьяаг нь үнэлж байх хэрэгтэй юм даа гэж бодож байлаа. Монгол цэрэг тусгаар тогтнолын тулгуур байсан гэдэг миний өвөөгийн дайнд оруулсан хувь нэмрээр үнэлэгдэж чадсан гэдэгт миний бие бат итгэнэ.
Бид ардчилсан нийгэмд шилжээд даруй 23 жил өнгөрч, энэ цаг хугацаа миний залуу настай цуг хамт явах хувь тавилантай байж гэж би боддог. Намайг сургууль төгсөх үед Монгол цэргийн гадаад харилцаа Оросын холбооны улс болон социалист дэглэмтэй улс орнуудтай хамтран ажиллах хэмжээний хүрээнд л байсан.
Офицерууд сургууль явна гэж хүсвэл Орос улсыг нь зоридог байлаа. Өнөөдөр Монгол цэргийн гадаад харилцаа ихээхэн өргөжиж Орос, Хятад АНУ, Солонгос, Япон, Герман, Канад зэрэг дэлхийд цэргийн хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс оронд Монголын офицер, ахлагч нар бусад орны офицер, ахлагч нартай мөр зэрэгцэн сурч байна.
Мөн Монгол Улс анх 2003 онд "Иракийн эрх чөлөө" ажиллагаанд цэрэг илгээснээс хойш даруй 10 жилийг үджээ. Энэ хугацаанд бид бүхэн Сьерра Леон, Афганистан, Төв Африкийн Чад, Суданы Дарфур, Өмнөд Суданы ажиллагаанд цэргийн штабын офицер, ажиглагч, холбогч офицерууд, цэргийн багууд болон бие даасан мотобуудлагын батальон хүртэлх хүчийг илгээгээд байна.
Өнөө цагийн дэлхийн бүхий л халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагч, гэрээт цэрэг, эмэгтэй цэргийн алба хаагчдаараа бахархах сэтгэл цэрэг хүний хувьд өөрийн эрхгүй төрдөг юм.
Учир нь эх нутгаасаа, аав, ээж, алаг үрсээсээ алс хол хүний нутагт цагийн байдлын янз бүрийн нөхцөлд тангараг өргөсөн цэрэг хүнийхээ хувьд заагдсан үүргийг мадаггүй гүйцэтгэж байгаа цэргээ хараад тэднээрээ бахархах нь зүйн хэрэг биз ээ.
Монгол Улсын энхийг сахиулагчид, III мотобуудлагын батальоны дайчид бид Өмнөд Судан улсад ирээд 2 cap гаруй болох хугацаанд их олон зүйлийг ойлгож мэдэж авлаа. Үүрсэн цагийн байдлын төвөгтэй үед удирдлагын харилцан ажиллагаа, НҮБ-ын бусад албадтай хэрхэн хамтран ажиллах, батлагдаагүй цагийн байдпын мэдээлэлд бодит үнэлгээ өгөх, цэрэгт үүргийг зөв хүргэх гээд маш олон асуудал энд багтана.
Мөн тусдаа, өөр газар оронд байрлаж байгаа цэргээ удирдана гэдэг амаргүй зүйл байдгийг мэдэрч байна. Энэ цаг үед хажууд минь байж, дайчин нөхөр минь болсон энхийг сахиулагч Монгол цэргүүдээрээ бахархаж байна.
Батальоны захирагч хурандаа Б.Эрдэнэбат
Эх сурвалж: “Соёмбо” сонин
Бямба - 05 сарын 23,
2026
Сэтгэгдэл3
Õóäëàà øààãààä ë ͺ㺺 Àìåðèêóóä íü ººðñäèéã íü ìàíàõ ãýæ ëàé áîëäîã ãýý áèç äýý. ¨ñ áîëãîæ ÿìàð÷ àþóëã¿é ãàçàð ìàíàà õèéëãýæ áàéãààä áóöàà÷ìõäàã ë þì øèã áàéíà ëýý äýý.Ãýõäýý ÿàõàâ õýäýí íîãîîí ñàëãàïàã áîë õýðýãòýé ë þè
202.91.117.4 chi Teneg novsh ve. Yu ch medexgyi chadaxgyi yzyygyi baij yu geed xutsaad bgaa novsh ve.
Яагаад вэ?хохь чинь шүү!!!!!
Zailaa ta nar medrel har lalruud
Харин тимээ дургуй хүрчлээ бүүр яг чиний хэлдэг зөв шүү Өлзийка
Миний бахархал
Гоё юм байна
9
э
Маш өндөр
Бахархалтай юм аа..
Ээж
Маш тэнэг мэдээлэл байлаа ямар тэнэг мэдээлэл вэ хахахах
а
Ямар тэнэг мэдээлэл вэ мэдээлэл мөн үү энэ чинь
Өлзийка чи хаана амьдардаг вэ хоеуулаа үрххүү
Тэгэлдаа чи их мэдрэмжтэй юмаа би хотод амьдардаг бусад мэдээллээ чатаар асууцгаая чиний f хаяг чинь юу вэ
Юу байна даа залуухан хүүхдүүд байна уу ганц секс хийчхүүдээ би 16настай
Сексийн донтон би бас 16настай би бас секс хийх маш дуртай хийе хийе
Хммммм.... нэр чинь сэжигтэй.
й
Hhh minii baharhal gsn zohion bichlegt sanaa ogch bgd byrlla♥
сайн
Би бахархаж бна
Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлла
Таалагдлаа
Гоёбн
Баярлалаа
Гоё зохил