ХАВАНА, 2026 оны тавдугаар сарын 21 /Reuters/. Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес тус улсын коммунист засгийн газрыг шүүмжилсэн Цагаан ордны мэдэгдлийг "өнгөц, үндэслэлгүй" гэж лхагва гарагт мэдэгдэв.
АНУ-ын эрх баригчид тус арлын коммунист засгийн газарт үзүүлэх шахалтаа улам нэмэгдүүлж, Кубын Ерөнхийлөгч асан Рауль Кастрод хүн амины хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэний дараахан тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ.
Нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Б.Родригес яллах дүгнэлтийн талаар огт дурдаагүй байна. Олон зуун жил үргэлжилсэн Испанийн колоничлолын дараа АНУ Кубыг дөрвөн жилийн турш цэргийн хүчээр эзэлж байсан хугацаа 1902 оны тавдугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсны өдрөөр Д.Трампын засаг захиргаа мэдэгдэл гаргажээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 21,
2026
Сэтгэгдэл0