Завхан аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цолмонтой ярилцлаа.
-Завхан аймаг бол хутагт хувилгаадын өлгий гэдгээрээ онцлог шүү дээ. Танай музейд хутагтуудтай холбоотой ямар үзмэр, эд өлгийн зүйлүүд байна вэ?
-Завхан аймаг бол хутагт, хувилгаадын өлгий нутаг, оюуны голомт хэмээн түүхэн утгаараа онцлог бүс нутаг. Тийм учраас энэ нутагтай холбоотой хутагт хувилгаадын түүх, цаг үе, үйл хэрэгтэй холбогдох үзмэр, эд өлгийн зүйлс манай музейн сан хөмрөгт тодорхой хэмжээгээр цугларч хадгалагддаг. Голлох үзмэрүүд байж ирсэн. Манай музей 1994 оноос эхлэн хутагт хувилгаадын эдэлж хэрэглэж байсан үнэт эд зүйлсийг системтэйгээр цуглуулж, сан хөмрөгөө тасралтгүй баяжуулсаар ирсэн. Энэ чиглэлийн өвийг тусгайлан хадгалж хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлд анхаарч ажиллаж байна.
-Дилов хутагт сангийн нээлт болж, үзэсгэлэн гарсан. Танайхаас энэ үзэсгэлэнд ямар бүтээлүүд авчирсан бэ. Ер нь олон нийтийн мэдэх ёстой ямар онцлох баримт, үзмэрүүд байна вэ?
-Дилов хутагттай холбоотой тусгай үзэсгэлэн зохион байгуулагдсан. Энэ үзэсгэлэнд Завхан аймгийн музейн “Хутагтуудын танхим”-д хадгалагдаж байдаг түүхэн үзмэрүүдийг авчирч дэлгэн олон нийтэд толилуулсан. Тухайлбал, шашин төрийн нэрт зүтгэлтэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Б.Жамсранжавтай холбоотой нийт 30 дэсийн 54 ширхэг үзмэрийг дэлгэсэн. Үүнд арслан бариултай зэс тамга, албан зөвшөөрлийн бичиг, цагаатгалын гэрчилгээ, ёслол хүндэтгэлийн малгай, сунадаг таяг зэрэг цор ганц, эх хувь дурсгалууд багтсан. Эдгээр нь зөвхөн эд зүйл бус тухайн хүний амьдрал, түүхэн үүрэг, нийгмийн байр суурийг илтгэх маш чухал баримтат өв юм.
-Дилов хутагт Монголын түүхэнд ямар байр суурь эзэлдэг хүн бэ. Түүний амьдралын онцлог түүхээс хуваалцвал?
-Дилов хутагтыг Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлсэн хүн гэж бид үздэг. Тэрээр Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэх үйл явцад түүний оруулсан хувь нэмэр их гэж түүхч, судлаачид үнэлдэг. Тиймээс түүнийг зөвхөн шашин, соёлын хүн бус Монголын тусгаар тогтнолын оюун санааны суурийг бэхжүүлэхэд оролцсон түүхэн хүн гэж үздэг.
-Дилов хутагттай холбоотой хамгийн үнэ цэнтэй үзмэр аль нь вэ?
-Түүний амьдралтай холбоотой хамгийн үнэ цэнтэй дурсгал бол зэс тамга юм. Энэ нь зөвхөн эд өлгийн зүйл биш, тухайн хүний албан эрх мэдэл, түүхэн үүргийг илэрхийлсэн маш чухал баримтат өв. Мөн АНУ-аас ирсэн Дилов хутагтын хөөрөг нь онцгой ач холбогдолтой. Энэ нь өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор үзмэр бөгөөд түүхэн холбогдол, хадгалалтын хувьд ч өндөр үнэ цэнтэйд тооцогдож байна.
-Түүхэн эх сурвалж, дурсамжуудыг судлах, хадгалахад ямар хүндрэл тулгардаг вэ?
-Музейн үйл ажиллагаа хууль, журмын дагуу явагддаг. Улсын музейн стандартын хүрээнд сан хөмрөгөө хадгалж хамгаалж, олон нийтэд сурталчлах үүрэгтэй. Үзмэрийг түр үзэсгэлэнд гаргах, тээвэрлэх тохиолдолд Соёлын яамны сайдын тушаалаар зөвшөөрөл авч хөдөлгөдөг хатуу журамтай. Энэ дагуу бид үзэсгэлэнгээ зохион байгуулж ажилласан. Тээвэрлэлтийн хувьд тусгай хамгаалалт, стандартын дагуу гүйцэтгэсэн. Температур, чийгшил, хамгаалалтын нөхцөлийг бүрэн хангаж ажилласан. Өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй нэг онцгой үзмэр бол АНУ-аас ирсэн Дилов хутагтын хөөрөг юм. Энэ нь анх удаа ийнхүү олон нийтэд хүрч байгаа тохиолдол байлаа.
-Өнөөгийн хүмүүс түүх өв соёлоо ойлгох, хамгаалах тал дээр хэр өөр болсон гэж та харж байна вэ. Цаашид ямар төлөвлөгөө байна вэ?
-Сүүлийн жилүүдэд хүмүүсийн соёлын өвийн талаарх мэдлэг, ойлголт эрс нэмэгдсэн гэж харж байна. Өөрсдийн түүх, соёл, өвийг илүү хүндэтгэж, хадгалж үлдээх ухамсар төлөвшиж эхэлж байна. Цаашид бид төлөвлөгөөний дагуу 2026 оны зургаадугаар сарын 13-наас эхлэн Улаанбаатар хотод дэлгэгдсэн энэхүү түр үзэсгэлэнг Завхан аймагтаа буцаан авчирч, музейдээ дахин дэглэн олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.
-Музейн ажилтны хувьд өдөр бүр түүхэн дурсгалтай ажиллах ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Энэ салбарт ажиллаж байгаадаа би маш их талархалтай байдаг. Олон мянган жилийн түүхтэй Монголын газар нутаг, ард түмний бүтээсэн соёл, өвийг өдөр бүр харж, судалж, хамгаалж байна гэдэг бол маш том бахархал. Монгол хүний оюун ухаан, гараар бүтээгдсэн эдгээр дурсгалуудыг харах бүрд бид ийм агуу түүхтэй ард түмэн гэдгээ улам их ойлгодог. Гэвч нөгөө талаас зарим түүхэн дурсгал сүйдэх, алдагдах, хууль бус тонуулд өртөх эрсдэл байгаад сэтгэл эмзэглэдэг. Тиймээс энэ өвийг хамгаалах нь зөвхөн музейн ажил биш, нийт нийгмийн үүрэг гэж үздэг дээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл20
Манай сумаас төрсөн хоёр их хутагт Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд их хувь нэмэр орулсан улс гэж бид бахархдаг.
Хутагтын цолыг хэн өгдөг байсан бэ?
худгийг олж худагтан болдгиймаа
Богд Монгол ноёдын эсрэг шарын ноён буюу Хутагт хувилгаадад тамга эрх олгож улс төржиж байсан цол зэрэг шүү нэг их эрдэм чадлаар ч олгоод байсан юм байхгүй одоо бол хүмүүс басч ойлгох бх
богд эзэн чингис хааны үед тататунга тамга хадгалагч байв.
Богд Монгол ноёдын эсрэг шарын ноён буюу Хутагт хувилгаадад тамга эрх олгож улс төржиж байсан цол зэрэг шүү нэг их эрдэм чадлаар ч олгоод байсан юм байхгүй одоо бол хүмүүс басч ойлгох бх
бодоо ман тамгыг сийлсэн гэх.
Ямар ямар хутагт хувилгаадын дурсгал байгаа вэ. Ямандагийн хувилгаан Дарамтай холбоотой зүйл байдаг уу
ертөнцийн ном дарам юмаа 😂
Ямар ямар хутагт хувилгаадын дурсгал байгаа вэ. Ямандагийн хувилгаан Дарамтай холбоотой зүйл байдаг уу
тантрын ном адарамаа юмаа 😁
Ямар ямар хутагт хувилгаадын дурсгал байгаа вэ. Ямандагийн хувилгаан Дарамтай холбоотой зүйл байдаг уу
ядамын сүм
проекц нь дөрвөлжин
1912 оны 1 сарын 13 яг албан ёсоор Монгол улс Манжаас тусгаар тогтнолоо булааж авсан өдөр шүү. 1911 оны 12 сарын 29 өдөр бол ёслол үйлдсэн болохоос Манжийн төрийн албан ёсны тугыг буулгаагүй. Учир нь Монголыг эзэлж эзэн суусан Манж нарын Монголыг захирах амбан сайд нь тамгатайгаа тугтайгаа 1912 оны 1 сарын 13 өдөр хүртэл Улиастай хотод сууж байлаа. Миний өвөг дээдэс МАнжийн тамга, туг сүлдийг булааж авч, Монгол улс өөрийн тусгаар тогтнолоо манж нараас буцааж авсан өдөр бол 1 сарын 13 өдөр юм. 1992 оны 1 сарын 13 өдөр Монгол улс анхны ардчилсан үндсэн хуулиа баталсан өдөр байдаг нь зүгээр нэг тохиолдлын өдөр биш. Монголын тусгаар тогтнолыг Улиастай хотод ахин буцааж авсан байдаг.
hylgaid aldchihgyi suu hadaglaj yabbal barab?...gej.....hylgaich nar asar ynetei tyyhen ed gej haihrah bis dee!!!!!!!men
Dileb hytagtiin zyiliig erhbis ta nar olj chyglyyllaa biz ee,bas sayhan hytagtiin heereg ene ter geed jaahan yarisan daa?....baigaa bol?...sain asan........................
жамсранжав гуайн улбар хөөрөг зүрхэн хэлбэртэй юм
odoo ta nar ikhe medegchid boloh boloogyi ee!!!saindaa ta nar dech hyrch baigaa gelegnyyd biz dee!!!ta nariin chyyraig hen ynemsih be?................................................hydal yariagaa byy silengerd?.............yrid bogdiin yed hyyli zaach ondoo baisan hytagtiin asyydal ni chaaziin hyreend baisan,gelegnyyd eeeeeeeeeeeeeee
1980 ond namaig Mongoliin byh aimagyydaas irsen MUZEICHIIN seminart irehed zabhanii muzeig teleelej irsen neheriin neriig martaj ee!!!gehdee bodold baina............ter yed muzeinyyd hegjiliin alhamd orson baisan??????????????????????arhangai hebsgel dornogobi Hentii geed olon muzeinyyd hegjil debsil muzeig toiryylah ajil geech ni mas songodog tybsind hyrsen baisan yum suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!hymyys ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!