Хятадын төрийн өмчийн "Чалко" компани Монголын нүүрсний салбарт томоохон байр суурь бүхий "Саутгоби Ресорсез" компанийн 60 хувийг эзэмшихээр гэрээ байгуулснаа гурван cap хагасын өмнө зарласан билээ.
Энэхүү компанийн Монголд эзэмшдэг Овоот толгой коксжих нүүрсний орд нь ямар үнэ цэнэтэй болох нь өнгөрсөн хэдхэн сард улам бүр тодорхой харагдлаа. "Чалко" хэрэвзээ Монголын Засгийн газар Саутгобийн хяналтын багцыг эзэмших тохиролцоог дэмжихгүй бол олон улсын арбитрийн шүүхээр "заргалдана" гэдгээ яг наадмын ид үеэр буюу өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн юм.
"Саутгоби Ресорсез" компани Сингапур, Монголын хооронд байгуулсан Хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монголын Засгийн газарт уг худалдааны хэлцлийг нааштайгаар шийдвэрлүүлэх тухай мэдэгдлийг эхлээд хүргүүлэх ажээ.
Монголын Засгийн газарт уг хэлцлийг хянаж зөвшөөрөхөд зургаан сарын хугацаа өгөх боловч хэрэв Монголын төр уг хэлцлийг зөвшөөрөх талаас нь хэлэлцэхгүй тохиолдолд арбитрийн шүүхэд дурдсан хугацаанаас өмнө хандах болно гэдгээ мөн тэмдэглэжээ.
УИХ Стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтын тухай дахь хуулиа шинэчилсэн ч “Чалко" "стратегийн" боломжоо алдахыг хүсэхгүй байна. Уг хууль гарснаар "Чалко”гийн Саутгоби-г авах найдвар тасарлаа гэж бодсон.
Гэвч одоо Монголын “стратеги” “Чалко”-гийн "стратеги" олон улсын шүүхийн тавцанд шийдэгдэх магадлал өндөр болжээ. "Чалко"-гийн ард Хятад байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэж буй.
Тиймдээ ч "Чалко" алдагдалтай ажиллаж, ихээхэн өртэй болоод байгаа ч гэлээ 900 сая ам.доллараар "Саутгоби Ресорсез"-ийн 60 орчим хувийг авахаар зэхсэн хэвээр. "Хятад улсад одоо асар их мөнгө байна, мөн тэд энэ мөнгөө бодит хөрөнгө болгохыг зорьж байна" гэсэн тайлбарыг олон улсын шинжээчид хийх болсон.
Үнэхээр сүүлийн хэдэн жил яг энэ стратегийг Хятад улс хэрэгжүүлж буй нь Монголд ч тод ажиглагдаж байна. Аль ч улсад өөрийн гэсэн "Стратеги" байдаг. Хятад бол агуу бодлоготой орон гэдгээрээ алдартай.
Үүний нэгээхэн тод жишээ нь 2010 онд Хятад газрын ховор элемент, металын хоёрдугаар хагасын экспортоо 70 хувиар огцом бууруулсан явдал юм. Дэлхийн газрын ховор элементийн олборлолт, нийлүүлэлтийн 90 гаруй хувийг дангаараа хангадаг Хятад улсын уг алхам АНУ, Япон, Европын холбооны улсуудын дургүйцлийг ихээр хүргэсэн.
Энэ жил эдгээр улс гүрнүүд Дэлхийн худалдааны байгууллагад уг асуудлаар хэд хэдэн удаа гомдол мэдүүлсэн. Төрөл бүрийн дэвшилтэт технологи, зэр зэвсгийн үйлдвэрлэлд ашиглагддаг уг түүхий эдийн нийлүүлэлтийг хаасан нь Хятадын стратегийн нэг хэсэг байв.
Одоо уг алхмаа Хятад янз бүрээр эерүүлэн тайлбарлаж сууна. Улсын эрдсийн нөөц баялгийг хамгаалах, хууль бус олборлолтыг зогсоох, байгаль орчноо хамгаалах зэрэг хариултыг Дэлхийн худалдааны байгууллагад өгснөөр "заргалдагч" улс орнууд хичнээн гомдолловч Хятад өөрийгөө "цэвэрхэн" аваад гарч чадаж буйг бид харж байна.
Газрын ховор элемент бол мэдээж нүүрс биш. Гэхдээ нүүрс бол Монголын стратегийн түүхий эд яах аргагүй мөн. Өнгөрсөн жилийн байдлаар Монголын нийт экспортын 47.1 хувийг нүүрс эзэлснийг бид мэдэж байгаа.
Энэ түүхий эдийн зах зээлийн аюулгүй байдлыг хамгаалах нь Монгол төрийн зайлшгүй үүрэг бас мөн. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал зэрэг олон асуудал уг худалдааны хэлцэлтэй холбогдон сөхөгдөнө.
"Чалко"-гийн хувьд ийнхүү эрчээрээ зүтгэх нь тус компанийн стратегийн дагуу хийж буй алхам. Учир нь тэд хямд, чанартай нүүрсийг тун ойрхон газраас тогтвортойгоор худалдаж авдаг байхыг хүсч буй нь эргэлзээгүй. Уул уурхай өндөр хөгжсөн Австрали улс ч хөрөнгө оруулалтыг дэмжихдээ тодорхой шаардлага тавьдаг.
Ингэхдээ Австрали компани, Австрали удирдлага, Австрали ажилтнуудын оролцоотойгоор гэсэн нөхцөлийн дор Австралийн эрх ашгийг нэгдүгээрт харгалзан үзэж, дээрх нөхцөлүүдийг хөрөнгө оруулагч талаар зөвшөөрүүлж байж тухайн худалдааны хэлцлийг дэмждэг байна.
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”
Сэтгэгдэл(4)
Зөвхөн Монголд ямарч стратеги байдаггүй Найман зууны тэртээ л их хаанд маань стратеги байсныг бага хаадын үеээс хоолтойгоо холиод идчихсэн
stretegy bitgii hel eruul mendiin salbart suuliin 30 jil yuch nemegdeegui ehchuud koridoortoo torj bh yum. YYl ysaa geed shuteed badag yls Enhbayriin awilgaliin ueiig sain ashiglah lizenz hed hediig awaad baigali delhiig nyraaj bhiiim. yyh ysgui ideh malgui bolson bhiim. iim l yawtstai yls daa. tegeed sazah yanzlah yum zondoo bhad ogtsor geed lhiih ajilgui yumnyyd shaardaad bhiin. Ogtsorch bolohgui ajilaa sain urgeljluulj hii .. hiih yum zondooo bn manai tord..
Хятад улсад одоо асар их мөнгө байна Asar olon yaduus baina. Tegeheer tednii dundaj hooson gesen ug. Хятад бол агуу бодлоготой орон гэдгээрээ алдартай. Ter olon hunii bodol negdej chadahgui dee. Hudalaa tom too bichehees naduul chini chadna daa.
монголын баялагын ордыг гадаад орны эдийн засгийн алуурчид гадаадад худалдаад явж байх хуулийг хэн хийв. МАНАН хэмээх мафийн бүлэг алуурчдын африкт хэрэглэж байсан туршлагыг дэлхийн жишиг гээд монголд авчихсан юм бишүү? фрейдланд хэмээгч луйварчин гадаадын баялаг ордыг олж алуурчдын гар хөл болсон шуналтнуудаараа дамжуулан өөртөө өндөр ашиг олохоор хөрөнгө оруулалтын гэрээг хийж хөрөнгө босгож байгаа нэрээр хувьцаа гаргаж баахан ашиг олоод ордыг худалдаж худалдан авсан талыг ордын эзэн оронтой маргаантай үлдээж цэвэрхэн зайлан оддог нэгэн гэдэг тодорхой болсон. манай төрийн толгойд манийгаа залилж гарсан луйварчид оюутолгойн гэрээг засахгүй нь тодорхой болж байгаа бололтой. ард түмэнд тэвчээрийн хязгаар байдаг гэдгийг санадаггүй юм байхдаа. 2013.2016 оны сонгуулиар МАНАН-гаас салахгүй бол эх оронгүй болно гэдгээ ойлгоосой. эх орондоо тангараг өргөсөн гээд хөөрөөд байдаг мануухайнуудад эргэлт хийгээд эх орноо аврах зоригтон байдаггүй нь харамсмаар