Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, оросын “Роспартизан” Telegram-канал, АНУ-ын Экс-ерөнхилөгч Билл Клинтон, украины ҮАББХЗ-ийн нарийн бичгийн дарга Алексей Данилов, оросын суртал нэвтрүүлэгч Максим Калашников, оросын түүхч Валерий Соловей, украины генерал Николай Маломуж, нийгмийн зүтгэлтэн Виталий Матвиенко нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Оросын ТВ-ийн сувгуудыг үзэх тоолонд дүнсгэр царай илүү олныг харах болов. Оросын генеруулд Путинд хандан Украин руу нэмж цэрэг бүү илгээгээч хэмээн аминчлан гуйна. Зүгээр л алсаас бөмбөгдөөд, дрон нисгээд байж байя, цэрэг оруулахлаар л болохоо байчихна гэж учирлана. Олон зуун мянган цэргийн амийг дэмий зольж, үхэгсдийн аав ээж, эхнэр хүүхэд, ахан дүүст үүрд занагдана гэдгээ оросын генералууд ясандаа тултал ойлгож мэдэрчээ хэмээн Валерий Соловей бичжээ.
Роспропагандистууд Путинээс зэвсэг пуужин нэхнэ, манай хамаг пуужин хааччихав, Путин бүгдийг нь залгисан уу гэсэн эвгүй асуултыг нэг суртал нэвтрүүлэгч тавьжээ. Оросын нийгмийн нэг онцлог. Цэргийнхэн, генералууд, командлагчид, ТВ-ийн суртал нэвтрүүлэгчид, “Ура” эх орончид, военкорууд бүгд айдастай. Хийсэн хэргээ ойлгохын цаагуур ойлгож, гэхдээ гэмших гэхээсээ ямар ял дээр буух бол гэсэндээ үнхэлцэг нь хагарах дөхжээ. “Скабеевын студэд яг оршуулгын газар байгаа юм шиг сэтгэгдэл төрнө” хэмээн OmTV-ээр дүгнэв. “Бид эх орноо булшилчихлаа!”–Скабеевын мэргэжил нэгт Сергей Михеев ярив.
.jpg)
“Национальная республиканская армия” (Үндэсний бүгд найрамдах арми) гэх оросын сөрөг хүчний зэвсэгт хүчин Z-идэвхтнүүдийг авлаад эхэлсэн, Татарский хорсолтойгоор дэлбэчүүлж үхсэн, дараагийнх нь хэн бол гэсэн айдас оросын суртал нэвтрүүлэгчдийг эзэмджээ. Үндэсний бүгд найрамдах арми нь дайныг дэвэргэгч, сурталчлагч зартай суртал нэвтрүүлэгчдийг хавтгайд нь дайны гэмт хэрэгтэнд тооцох ба Татарскийн нэгэн адил егүүтгэнэ хэмээн зарлажээ. Хоёр сая украинчуудыг алж устгахыг ТВ-ээр уриалсан депутат Алексей Журавлев, украин хүүхдүүдийг голд живүүлж, шатааж алахыг эфирээр уриалсан роспропагандист Антон Красовский, Запорожид Гулаг байгуулж оросжихгүй украинчуудыг хорьж тамлах тухай уриалдаг улайрсан фанат Сергей Мардан гэхчлэн дуусашгүй нэрс ярайна.
2023 оны гуравдугаар сар бол Оросын армийн хувьд хамгийн их цэргээ олзлуулсан ба олзлогдсон 3000 орос цэрэг Украины талд орж Оросынхоо эсрэг байлдах өргөдөл өгсөн сараар бүртгэгдэв гэдгийг оросын цэргийн бууж өгөх “Хочу жить!” (Амьдрахыг хүсч байна!) гэх төслийн спикер Виталий Матвиенко дэлгэжээ. Нийт 13 мянган орос цэрэг Украины талд байлдана гэсэн өргөдөл хуримтлагджээ. Оросын цэргийн дотор сэтгэл санаа-эд материалын асар их доголдолтой, архидалтаас өөр гэгээлэг юмгүй, байлдаад ялах магадлал байхгүй, байлдах мотивац байхгүй нь тэгж олуулаа эх орноо үзэн ядахад хүргэсэн гэжээ. Энэ олон мянган орос цэрэг Үндэсний бүгд найрамдах арми, мөн Оросын сайн дурынхны корпус, эсвэл Эрх чөлөөт Оросын легион руу нэгдэх үү гэдэг нь цаг хугацааны асуудал. Путины дэглэмийн эсрэг оросын цэргийн гурван ч томхон нэгтгэл дайнд оролцож байна. Удахгүй “Сибирский батальон”-оо Якутын тагнуулын дарга байсан Владислав Аммосов гэдэг нөхөр байгуулна.
.jpg)
Крым ба Донбасс үхэх хоногоо хүлээсэн хүнд өвчтөн шиг болжээ. Цэргийн ангиудад үнэн алдартны лам томилж явуулдаг журам хэрэгжүүлээд ч нэмэргүй. ОХУ-д нэгтгээд аваад ирлээ гэдэгт итгэл бүрмөсөн алдарчээ. Ялангуяа асар их хүч хөрөнгө хаян Крымын хойд нутгийг тэр чигт нь нуувч окопоор (70 км урт) сүлжиж, хориглолтын хоёр дахь зурвасаа барьжээ. Гэвч Крымээс оросууд гэр бүлээ Орос руу дүрвүүлж, хойг эзгүйрч байна. Хотуудыг орхин гарч байна.
Оросын армид итгэхгүй болсон тул Крымын губернатор нь хувийн ЧВК цэргийн компани “Конвой” гэдгээ байгуулав. Хойгт сэтгэл санааны байдал унанги, айдсын дор дуртай дургүй байлдсан болно. Тэгээд ч хэзээ мөдгүй Крым Украиндаа буцаж очно гэсэн гутранги бодолтой.
ОХУ-ын нутаг дэвсгэр гээд буй Крымыг хамгаалан байлдах мотивац даан ч алга. Хичнээн олон окоп нуувч байгаад нэмэр алга. Цэрэг нь хаяад зугтаачих окопууд түүхийн дурсгал болж үлдэнэ. “Суртал нэвтрүүлгийн окоп” гээд иргэд нь шоглоод нэрлэчихэж. “Роспартизан” Telegram-каналаар ярьж байгаагаар бол Путин Кремльд мэнд мэлтийж байдаг нь орос цэргүүдийн Украинд хорогдох гол мотивац гэнэ. Хэрэв Путин огцрох юм уу, амиа алдах тохиолдолд оросын бүх цэрэг офицер Украиныг орхин гарахад бэлэн байгаа гэжээ. Максим Калашников бүр гунигтай бичлэг тавьжээ. Оросын цэргүүдийг эрх баригчид нь Украинд очуулж занганд оруулсан, тэр нь хүн амины нядалгааны газар болж хувирсан, цэргийн тусгай ажиллагаа бүрэн дампуурлаа, одоо яаралтай татаж ав гэж уриална.
Украиныг хэзээ ч эзэлж эзэгнэж чадахгүй, тэр өнгөрсөн гэж тэр хэлэв. Чөлөөлсөн гээд байгаа хотуудаа хар, тэнд хүний шарил хөглөрсөн, сөнөсөн балгас, дээр нь украинчуудын үзэн ядалт, Орос яаж тэдгээрийг хянах юм бэ хэмээн уянгалуулав. Украинчууд оккупацыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй юм байна гэсэн дүгнэлт хийв.
Кремлиэс ялагдалд бэлтгэхийг оросууддаа үүрэгдэж байгаа тухай Андрей Пионтковский ярив. 1-р Николай хаан Крымын төлөө Турктэй хийсэн дайндаа ялагдсан тул амиа хорлосон кейс Путин дээр давтагдана. Гадаад улстай хийгээд ялагдсан дайн болгон Орост гай авчирдаг, нийгмийг доргиодог тэр түүх эргээд ирлээ гээд түүхэн баримтуудыг нэрлэв.
Путины ялагдал шившгийг уудлан илчлэхдээ гаргуун Евгений Пригожин, Игорь Стрелков нар дээр ярьснуудыг улам батлан ярина. “Бидэнд давших хүч цаашаа алга боллоо. Бахмут хот тэр чигтээ хориглолт бэхлэлтээр дүүрчээ. Украины цэрэг үр дүнтэй байлдаж байна. Украиныг ялах боломжгүй”–Пригожины гомдол. Вагнер нь дор хаяж 80 мянган ялтан-цэргээ алуулчихсан. Свердловск мужид хамгийн олон шорон гяндан (46) байдаг ба тэндээс цэрэг элсүүлэх гээд бүтэлгүйтэв. Шоронгуудаас цэрэг элсүүлэхийг нь хоригложээ.
“Зөвхөн ялагдлаас өөр юм үзэхээ байсан оросын арми”-д Стрелков-Гиркин сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхийн хамт хамаг Сибирь ба Алс Дорнодоо Путин Хятадад алдах гэж байна, Хятад нь Дорнод Сибирь, Алс Дорнодоор нэг тоглоомын БНУ-ууд байгуулах гэж байна гэж хардав. Тэгснээ кремлийн царь гэгчийг түлхэн унагаах цаг нь болжээ гэж хадуурна.
Украины армийн генерал Николай Маломуж телеканалын шууд эфирээр Путины хоногийн тоо дууссан, түүний тойрон хүрээлэгчид Украинтай хэлэлцээ хийхээр нууцаар бэлтгэж байна гээд Оросын тагнуулын алба зуучлагчаар дамжуулан Украинтай нууц хэлэлцээ хийж байгаа тухай нууц задруулав. Кремльд гүн хагарал гарсан, украины фронт дахь оросын цэргийн хохирлыг Путин хүлээн зөвшөөрч эхэлж байна, энэ бол сайны шинж тэмдэг хэмээн тэрээр хэлэв. Украин дахь дайны учир шалтгааныг Украин руу тохох биш, худал хуурмаг толгой эргүүлсэн мэдээллээр хангасан Оросын ФСБ, ҮАБЗ рүү ял тохогдох нь цаг хугацааны асуудал болжээ.
.png)
Украины цөмийн зэвсгийг Орост тушаалгасан гэм буруугаа АНУ-ын Экс-ерөнхийлөгч Билл Клинтон хүлээн зөвшөөрсөн ярилцлага хийсний дараа энэ сэдэв олон улсын хэвлэлүүдээр өргөн түгэв. Үүнтэй холбогдуулан Украины тагнуулын алба, цэргийнхэн тэгүүлэхгүйн төлөө тэмцсэн, гэтэл тэр үеийн Ерөнхийлөгч Л.Кравчук тас зөрөөд цөмийн зэвсэг, стратегийн баллистик пуужингуудыг хураалгасан буюу устгуулсан нь том алдаа байжээ, хэрэв тэгээгүйсэн бол өдийд ОХУ ингэж түрэмгийлж чадахгүй байсан хэмээн генерал Маломуж үзэж байна.
Цэргийн аналистуудын үздэгээр Украин нь 1991 оны байдлаар цөмийн зэвсгийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт, Орос, АНУ-ын дараа орж байв. Дараа нь Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэж, цөмийн зэвсгээ устгах үүрэг хүлээжээ.
1994 онд Будапештын меморандум байгуулагдаж, тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдалд АНУ, Их Британи, ОХУ баталгаа гарган өгч, хариуд нь Украин нь цөмийн зэвсэгтэй улсын статусаа алджээ. Хэрэв Украин нь тэр статустайгаа үлдсэнсэн бол Крымээ хэзээ ч алдахгүй, Донбасст дайн дэгдэхээргүй байлаа. Б.Клинтон ч мөн тэгж үзэж байна. Цөмийн зэвсгээ хураалга хэмээн Украиныг ятгаж үнэмшүүлж байсандаа харамсаж байна, тэр хэрэгт би хамаатай, Оросыг ингээд халдан довтолчихно гэж тэр үед хэн ч төсөөлөөгүй, хэрэв Украин цөмийн зэвсэгтэйгээ үлдчихсэн бол Орос ингэж түрэмгийлж чадах байсан уу даа хэмээн Клинтон ярьжээ.
Борис Ельцинтэй харьцуулбал Владимир Путин нь Будапештын меморандумыг хэзээ ч дэмжихгүй, Киевт аюулгүй байдлын гарант өгөхгүй юм байна, тиймдээ ч цөмийн зэвсэггүй юм чинь гээд Оросын экспансионист бодлогыг хэрэгжүүлж, эхлээд Крымыг нь булаан аваад, дараа нь ийм аймшигт дайн руу явж оржээ–АНУ-ын Экс-ерөнхийлөгчийн дүгнэлт.
Алексей Данилов ОХУ-ын задрал тун ойртсоныг анхааруулан, ийм задралд Өрнөдийнхөн бэлэн байх хэрэгтэй хэмээн уриалжээ. Одооноос бэлтгэж эхлэ, ОХУ-ын байж байгаа нь Зөвлөлт Холбоот Улс задрахын өмнөхтэй адил боллоо, Өрнөдийнхөн юу ч бэлтгэж амжилгүй Зөвлөлтийн нуралтыг амссан, Орос нь олон хэсэг болж задарна, үүнийг оросын диктатор Владимир Путин өөрөө Хятадын лидер Си Жиньпинд нотолсон гэж Данилов тэмдэглэжээ. Оросыг “Баруун” огт мэдэхгүй байна, Оросын фрагментацаас (олон хэсэгт хуваагдах) айж байна, гэвч энэ процесс эхэлчихсэн, ОХУ-ын задрал “үр дүнтэй” явагдана, ойрын гурав, 5, эсвэл 7 жилд хэрэгжинэ, энэ бол түүхэн үйл явц, түүхийг хэн ч зогсоох боломжгүй–Даниловын дүгнэлт. Оросын задралын тухай прогноз бараг бүтэн жил сайтуудад бичигдлээ. Украины эсрэг дайнаа Орос зогсооход л ОХУ гэж оршин байснаараа үлдэхгүй, Оросын дотоодод том хагарал гарч, субъектууд нь Москвад захирагдахгүй болно. Төрийн Думын гишүүн асан Игорь Яковенкогийн үздэгээр, Украинд амсах ялагдал нь ОХУ-ын задралын урьдчилсан нөхцөл болох бөгөөд “Московия” гэсэн нэрээр Москва ба Москва муж нь эхлээд тусдаа улс болно гэв. Харин Украины ЕТГ-ын зөвлөх Михаил Подолякийн үзэж байгаагаар угсаатны зарим нутаг дэвсгэр нь салж тусдаа улс болохоос бүх процесс эхлэх аж.
.jpg)
.jpg)
ОХУ-ын БХЯ-ны төв байр, цэрэг-хүчний байгууллага, цэргийн хэлтсүүд, цэргийн үйлдвэрт үе үе гал тавиад түймэрдээд (78 удаагийн түймэр бүртгэгджээ!) байдаг хачин үзэгдлийг тайлбарлана уу? Оросууд эсэргүүцлээ тэгж илэрхийлээд байна уу?
Орос, Англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл(47)
Энэ номиндарийг устгаач.
чи хэн ббэ лалар аа?
Бодит үнэнийг л бичжээ. Бүдүүлэг, дээрэнгүй Орос газрын гаваар орох нь ...
Энэ одоо чулуунжав бишүү
СЛАВА УКРАИН
чи өөрөө үхээч азизовын хошногоо
Үхлээ юу.. үнэн үг чамд аягүй байн уу..кк
харин ч хангалуун байна Оросууд
Oros basaj estoi chadaxgyi
hahahah ene ugaasaa ingeed dandaa ukrainii fake medee orchuulj tavidag yum. Humuus meddeg bolson doo. Yur ni odoo niit mass ene nuhruus deer medleg bolovsroltoi bolson shuu
Bas heden zurag tavichjee. Putin nileen chuhal iltgel tavij bsan uyeiin zuragnuud l daa. teriig ni dunsger geed chaaachihdag. ovooo gar shuu bas
АНУ ын алдаглсан нууцын зэрэглэлтэй материалд оросын хохирол 17 000 гэжээ. 5 сарын гэхэд Украйн улс нисэх хүчин гэж байхгүй болно гэсэн байна. Украйн Улсыг авилгалд живсэн тухай нотлосон. Украйны цэргийн хоирол хамгийн багадаа70 000 гэсэн байна Украйн өөрсдөө 170 000 цэрэг алагдаж шархдсан гэжээ. АНУ Хятадтай хийх болзошгүй мөргөлдөөнд өөрсдийн зэвсэг санхүүгээ бэлдэж байгаа бөгөөд Украйн бол илүү зардал гэжээ. Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=zsPSuQAE1to https://www.youtube.com/watch?v=uiOhYTXxZwE
Оросын хохирлыг 223мянга, Украйныхыг 131мянга хавьцаа гэжээ. Яаж ч бодсон Орос 17000 цэргийн хохиролтой бол нэмж цэрэг татах уу, бvр хоригдлуудыг кк, довтолгоон нь зогсох уу
орос үхнэ ээ
Оросын хулхидахыг мэдсэн бол юу гэж алсын, дунд тусгалт Х пуужингууд аа устгаж бас орост өгөх вэ дээ. Оросуудын амлалтанд хэзээ ч итгэж болохгүй тод жишээ боллоо.
Украин ялбал бүх хөршүүд нь ялна гэсэн үг. Хөршүүдээ дээрэлхэж газар нутгаас нь эзэлж байдаг Орост том сургамж болно
1956 ond molotovd deeremduulsen nutgaa aviya gevel manai manakurt booluud yu geh bol ha ha ha
Saihan bichsen bainaaaaa Slava Ukraine.
Болио ийм мэдээ битгий тавь. Манай оросын пээнүүд маань цусаар уйлж байна шүү дээ. Тэдний зүрх сэтгэлийн шархыг бүү хөндөө
БИ УЛС ТӨР СОНИРХДОГГҮЙ ГЭХДЭЭ ТҮ-ИЙН МЭДЭЭ ҮЗДЭГ МАГТАН ДУУЛААД БАЙДАГ 25-Р СУВГИЙН МЭДЭЭГ ҮЗЭХЭЭР УКРАЙНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦАРАЙ ҮРГЭЛ АЙМШИГТАЙ БАРЗГАР ГУНИГТАЙ ХАРАГДДАГ ШҮҮ.ХҮН ЮМ БОЛОХООРОО АРД ТҮМЭНИЙНХЭЭ АМЬ АМЬДРАЛ УЛС ЭХ ОРНООРОО ТОГЛОЖ БАЙНА ГЭЖ БОДООД СЭТГЭЛ НЬ ЗОВЛОНТОЙ БАЙДАГ БАЙХ ГЭЖ БОДДОГ ШҮҮ
Номиндарь хүүхэн ээлжит юмаа тавьж байна ! Львов хотод бёлорусийн нутгаас 7 сард цөмийн цохилт хийхийг мэдэж байгаа болов уу ! Крымийг довтолж авна гэж ногооноо Путины уурыг хэт их хүргэж байгаа учир !!!
Оросын ауга арми 400 гаруй хоног "мундаг"байлдаад ахиц гардаггүй, орос муу юм уу, украин мундаг юм уу.
Америк вьетнамд 10 жил афганд 20 жил байлдаад хэдэн зуун тэрбум долларын зэвсэгээ хаяад чацгаа савируулаад зугтсаныг яахуу
НАТО - гийн цэргийн гүн дэмжлэгт тулгуурласан украины армийн ялалт тодорхой болжээ
Үнэн л хэлж
Орос угаасаа ялагдсан
Хөөрхий иванууд хоорондоо нанчилдаад барон унгэрн шиг юм болох вий дээ . Манай суупэрүүд хил заагаа хамгаалахаа мэджийгаа байгаа даа
оросууд хэзээ ч ялахгүй
Орос дараа нь хятад задарвал монгол улсад л маш хэрэгтэй.Бид энэ хавх шиг айрлалаасаа гарч эрх чөлөөг мэдрэнэ.
Оросуудад долигонодог Негр Арабууд нь туслах байлгүй дээ.Гэхдээ азийг доорд үздэг Оросуудын сайн Франц Италиас эхлээд Грузин Арменчууд нь хүртэл бүгд эсрэг нь байгаа нь юм хэлээд байгаа юм.
Хэрэв Путин огцрох юм уу, амиа алдах тохиолдолд оросын бүх цэрэг офицер Украиныг орхин гарахад бэлэн байгаа гэжээ.
Энэ бол шал худал мэдээлэл байна. Энэ Номиндарь гэх хүн ийм худал мэдээгээр тархи угаахаа боль украйныг дэмжигч эсэргүүнүүдийн л талыг баригч байна.
Дарангуйллалын дэглэм эрт орой хэзээд нуран унадаг гэдэгийг ухаант хүн төрөлөхтөн өнөөдөр мэддэг болсон. Оросын уналт бол зайлшгүй болсон. Харин хэр доош унах, хэдий удаан үргэлжлэх нь дарагуйллалын тогтолцооноосоо хэр хурдан салахаас л шалтгаалах байх.
угтаа бол цөөвөртэй нийлсэн монгол банхар бас бариулчихлаа
макаран хятадч очоод юанаар худалдаа хийхээр боллоо бас стрхтегийн бие даасан автономит улс болно гэлээ америйн долларыг зөвхөн америктай худалдаа хийнэ
орсын бүх зэвсгийг белорын хил орын хил дагуу байрлуудна ёвропийн улсуудаа иөрдөн тагнаж орос руу довтлох зураг схем заавар дүрмээ интернетээр америк алдаад үүний цаана ёвропоо алдчихлаа зургаан сар гэхэд америк сүйрнэ угледар бахмут авдеевка северкаа алдлаа орос орж ирснийг хусчихаад зеленский өдөр бүр таван зуун хүн зэвсэг илгээж байгааг зооглочихаад сууж байна одоо цөөхөн мянга үлдсэн нэг орос нисгэгч хоёр нисдэг тэрэг нэг миг устгаад л баатар болж байа хэлсэндээ хүрч украйн сүүлчийн украйнаа дуустал үзээрэй
Яг л ийм зүйл болж орос дахин хэд хуваагдана.
Пу жанжин эх орноо сөнөөх тавилантай хүн юм байна! Хойтон өдийд орос задарч эхлэх байх ...
украйн дайнаа зогсоогоол бол хэнч мөнгө өхгүй ?елинскийг босогчид алж иргэний түр дайн гарна тийм учраас сүүлчийн украйнаа үхэж дуустал дайныг үргэлжлүүлсээр байх болно
украйн бол цөөвөр чоотой нийлсэн монгол банхар
Good job Nomindari!
Ukraine duussan usa d buun heruul bolj ba tetgeber tsaling America taraaj olon terbumaar dollars heblen yaduu buurai ornuudiig urund hiij ba Biden mungu tuluhgui bol Ukraine bidnii tuluu daitahgui dain zogsono gej ba
killer Putler ene ynzaaraa udahgui chad boloh baih, puyachuud, Oya, Moya nar putler ahdaa ochij tuslaach
Puyagiin.demjigch.moyaa.nar.odoo. yanaa.balarsaan.tenger.orshooh.baigaa
Эргүү мал юмаа дайн болж байхад ямар мал нь инээгээд ууж байдаг юм
Энэ бичигч илжигдоржын тэжээвэр өөрийн хар мөрөөдлөө нийтэд тавих юм.орост аваачаад хаячих юмсан.
Хөөрхий ороz задрах нь цаг хугцааны асуудал болсон доо, юу удаа аж