Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир, АН-ын УТЗ-ийн гишүүн Ц.Одонтунгалаг, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Батцогт, ҮБХ-ны гишүүн О.Батханд, ҮБХ-ны гишүүн П.Тогтохбаяр, АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал болон АН-ын гишүүн П.Галиндэв нар оролцлоо.
.jpg)
Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын гишүүн П.Галиндэв хэлэхдээ, “Монгол Улсад өнөөдөр үгээ хэлсний төлөө, лайв хийсний төлөө шоронд ордог нийгэм бий болчихсон юм уу? МАН-ын үед л лайв хийсэн иргэнээ шоронд хийдэг нийгэм, дарангуйлал бүрдэж байна. Залуучууд талбай дээр жагсвал шоронд хийдэг, үзэл бодлоо илэрхийлбэл шоронд хийдэг нийгмийг бүрдүүлсэн байна. Өнөөдөр монголд нүүрс, концесс, ждү гэх мэт маш олон хулгай байна. энэ бүгдийг хэлсэн хүн бүрийг шоронд хийгээд байх уу? ” гэлээ.
.jpg)
Мөн Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир хэлэхдээ, “Монголын ард түмний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаан боогдуулж сонгуулийн үеэр өөрсдийн эрх мэдлийг бататгаж монгол орон даяар энэ сүлжээг хаахын тулд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нэртэй ч МАН-ыг олон нийтийн сүлжээнд хамгаалах хуулиа баталсан. Үүний хажуугаар сошиалд үзэл бодлоо илэрхийлдэг маш олон хүнийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэх үндэслэлээр хорьж байна. Сошиалд үзэл бодлоо илэрхийлдэг олон залуусын эрхийг хамгаална гэдэг бол Ардчилсан намын гол үүрэг юм” гэлээ
.jpg)
Харин Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Батцогт хэлэхдээ, “Монголчуудын амьдрал өдөр ирэх тусам уруудан доройтож байна. Энэ бүх асуудал нь авлига, хээл хахууль, албан тушаал, хөгжлийн банк болон нүүрстэй холбоотой хулгай дээрэм болсон. Энэ хулгай дээрэм, болохгүй байгаа зүйлийг нийгэмд ил гаргаж ил тод, иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байгаа иргэдийг барьж хорьдог тогтолцоо бий болчихлоо. Үүнийг бид эсэргүүцэж байна. Үгээ хэлсэн хүн бүрийг бид хамгаалахын төлөө байна” гэлээ.
Сэтгэгдэл0
Мөнхэрдэнэ гарвал МАН оршин тогтноход маш хүнд байдалд орно!!! 40 мянгатын бүх хулгайч нар амьдрах боломжгүй болно. Энэ хүн хэдий хурдан шоронгоос гарна. Авилгалч хулгайч нарын наранд байх хонгийн тоо дуусна!!!!
Balai shahuu yum
Мөнх эрдэнэ гэж манай аймгийн уяачдын холбооны дарга хийж байхдаа хурал дээр уяачдаа доромжилно.Хжрал согтуу удирданх.Гар зайлгэнэ.Аминдаа гишүүн болох санаатай.Битон Ганбат Баттулга 2т тойрогоо алдаж тэр хорослоо тайлж чадахгүй хавьтсан ойртсон бүхнээ сошиалаар зүхэж аминдаа шударга хүн болх гэж жүжиглэсэн.Консул байхдаа контарбантбн хэрэгт орооцолдсон.Минйй гишүүн ардчилсан ийи хогнуудыг өмгаалж байвал нэр хүнд чинь улам унана.Төр байгаа төргүй байгаа мэт байдаг цаг үе дужсөх тийшээ өолж бна.Хүн доромжилсон гүтгэсэн бол явдаг газраа оч.Ардчтлад бол хуулийн засаглал.Та нхрын чрьдаг зүйл бол анархизм.Аль ардчилсан нам юм
Энэ нэг хэдэн амьтад нөгөө олон АН н альных нь вэ ? новш гэж
Уяачид гэж хэн юм вэ? Доромжлох цаашаа хагас ухаантай гэр гэргий хоёроосоо уйдсан тийм хүмүүсийг уяач гэнээ. Монгол удам нь хулгайч учраас Мөнхэрдэнээс айгаад байгаа юм. Нэрээ гаргаад южч хэлж чадахгүй чацга царайлсан хоёр хөлтэй жорлонгууд….