
Манай аймагт ажиллаж амьдарч буй гаднын иргэд cap шинийн баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар сонирхохоор VSO-гийн сайн дурын мэргэжилтэн Элизабет Чарлтонтой ярилцлаа.
-Сайн байна уу? Элиза. Дорнод аймагт ирээд хэр удаж байна? Ямар ажлаар манай эх орныг зорих болов?
-Дорнодчуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монголд ирсэн эхний жилдээ Улаанбаатар хотод ажиллаж байгаад өнгөрсөн оны 10 дугаар сараас энд ажиллаж байна. Би 30-аад жил Англид нийгмийн эрүүл мэндийн зөвлөхөөр ажилласан. Тэтгэвэртээ гарчихаад сайн дурын ажилтнаар хаа нэг тийшээ явахыг залуу байхаасаа л хүсч хүлээсэн.
VSO-гийнхан Уганда, Камбож, Монгол гэсэн гурван улсын аль руу нь явмаар байна гэж надаас асуусан л даа. Азаар миний мэргэжлийн ажил Монголд шаардлагатай байж таарсан. Ирснээсээ хойш танай орны соёл уламжлал, ёс заншилтай сайтар танилцахыг хичээж байгаа. Өөрийн боломжоор Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудаар аялсан. Харин монгол хэлийг л сурч чадахгүй байгаа нь харамсалтай.
-Монголд амьдрахад хэцүү зүйл юу байна. Гаднынханд манай эрс тэс уур амьсгалд дасан зохицох нь амаргүй байдаг. Таны хувьд?
-Хэцүү гэхээсээ илүүтэй сайхан зүйл олон бий. Нар, тэнгэр нь ямар сайхан гээч. Танай орон хязгааргүй орон зайтай. Монголчууд хүнийг байгаагаар нь л хүлээж авдаг, бас зочиндоо тун хүндэтгэлтэй найрсаг ханддаг. Хүн өөрөрөө байхад ямар ч саадгүй. Хиймэл дүр эсгэж, хэн нэгэнд таалагдах гэж мэрийх албагүй. Харин өвлийн тэсгим хүйтэн л хамгийн хэцүү байна. Өглөө босоод цонхоор харахад нар ээгээд дулаахан харагддаг, гадаа гарахаар хасах хэмтэй, хөлдөөчих гээд /инээв/
-Монголчуудын уламжлалт cap шинийн баяр болж өнгөрлөө. Сайхан шинэлсэн үү? Ер нь цагаан сарын талаар та хэр мэдэх вэ? Хэт нүсэр тэмдэглэж байгаа юм шиг санагддаг уу?
-Цагаан сарын гурван өдөр надад нүсэр санагддаггүй. Мэдээж танай орны уламжлалт баяр учраас өргөн дэлгэр тэмдэглэх нь зөв шүү дээ. Бэлтгэл ажил нь манайхны Зул сарын баяр, Улаан өндөгний баяртай төстэй. Ийм баяруудаар гэр бүл, төрөл төрөгсөд уулзалдаж, бие биенээ таньж мэдэх нь л хамгийн сайхан. Монголын цагаан сарын баярын эхний өдөр ах дүү, төрөл төрөгсөд, хүндтэй хүмүүс нь нэгнийдээ зочилж, дараагийн өдрүүдэд найз нөхөд нь ирцгээдэг юм билээ.
Бас хавсайгаа тун аятайхан өрж, дээр нь еэвэн, цагаан идээгээ тавьсан нь өвөрмөц харагдсан. Ууцыг маш гоёор тавьсан байсан. Энэ жил би хоёр дахь цагаан сартайгаа золгож байна.
Цагаан сараар айлд зочилж хүндлүүлэх нь надад тун таатай санагддаг, бас нэр төрийн хэрэг гэж боддог. Хэрвээ би гэрийн эзэн байх юм бол хоол унд бэлдэнэ, бууз хийнэ. Би бууз ч хийж мэдэхгүй ш дээ. Манай Шотландчууд баяр ёслол тэмдэглэхдээ дэлгүүрээс маш их зүйл худалдан авдагтай адил Монголчууд ч бас бэлэг сэлт, хоол хүнсээ цуглуулдаг юм байна лээ. Яг тэр үеэр дэлгүүрийн хүнс барааны үнэ нэмэгдээд байгаа нь тоогүй санагдсан.
-Ингэхэд дээлтэй юу? Түрүү жилийн цагаан сараар ямар дээлээр гоёв?
-Түрүү жил би таньдаг эмчийнхээ дээлийг өмссөн. Харин энэ жил хантааз оёулсан. Нутагтаа буцаж очсон хойноо баяр ёслолоор өмсөнө гэж бодсон хэрэг л дээ. Тэгээд ч ноднингийн цагаан сараар хүмүүсийг ажиглаж байхад өмдөн дээрээ хантааз өмссөн харагдсан.
-Танай улсад үндэснийхээ томоохон баяр ёслолыг хэрхэн тэмдэглэдэг талаар манай уншигчдад сонирхуулаач.
-Зул сарын битүүний орой бид дуулж хөгжилдөөд маргааш өглөө нь гэр бүлээрээ зул сараа тэмдэглэдэг. Эртний уламжлалаар бол зул сарын хоёр дахь өдрийг хайрцаглах өдөр гэж нэрлэн, энэ өдөр үлдсэн бэлэг сэлтээ хайрцганд хийгээд ядуу зүдүү хүмүүст тарааж өгдөг. Энэхүү хайрцагны өдөр миний анхны зээ охины төрсөн өдөр давхацдаг болохоор давхар баяр тохиодог л доо.
-Шотланд хүнтэй ярилцаж байгаа учраас эх орны тань талаар асуухгүй өнгөрч болохгүй байх.
-Би Шотланд гаралтай. Шотландын Хэбрижийн арлуудын нэгэн жижигхэн арал дээр төрсөн. Би таван нас хүртлээ төрөлх гарик хэлээрээ ярьдаг байлаа. Анх Монголд ирээд миний эх оронтой ёс заншлаараа төстэй юм байна даа гэж бодож байсан. Монголчууд дээл өмсдөг бол манай оронд эрэгтэй хүмүүс банзалтай төстэй өмсгөлтэй. Мөн ургийн бичгийг дээдэлж хөтөлдөг.
Хэдийгээр Шотландчууд Англи улсад харьяалагддаг ч гэсэн өөрийнхөө ёс заншил, өв уламжлалаа авч үлдэж чадсан. Тийм учраас Монголчууд даяаршлын энэ үед монгол ахуй, монгол хэлээ монголоор нь авч үлдээсэй гэж хүсдэгээ энэ дашрамд илэрхийлье. Гадаад хэл сурч, дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхах нь чухал ч үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлж, өв уламжлалаа авч үлдэнэ гэдэг юу юунаас ч чухал.
-Хэзээ буцах вэ? Гэр бүлийнхнийгээ санаж л байгаа байх.
-Санаж үгүйлж байна. Гэхдээ өдөр бүр интернэтээр холбогддог. Ямар сайндаа нэг настай ач охин минь намайг телевизийн "од" гэж боддог гэсэн. Би өөрөө найман хүүхэдтэй өнөр гэр бүлээс гаралтай. Харин хүү, охин хоёр төрүүлж өсгөсөн, одоо бол хоёр зээ, нэг ач охинтой эмээ болсон. Том зээ охин маань Английн хойд хэсэгт байх их сургуульд генийн удамшлыг судалж байгаа. Миний хувьд гэр бүл гэдэг хамгийн эрхэм нандин зүйл. Монголчууд ч гэр бүл, үр хүүхдээ эрхэмлэн дээдэлдэг нь анзаарагдсан. Тэдэндээ 8 дугаар сарын сүүлээр очно. Гэхдээ Монголд хэзээ нэгэн өдөр эргэж ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Баярлалаа Элиза.
Д.Дэлгэрмаа
Эх сурвалж: “Дорнод”
Сэтгэгдэл(12)
Haramsaltai ni bid hel soyoloo aldchihsan uls..
БИД МОНГОЛ ХЭЛЭЭР ЯРЬДАГ. БИД ӨӨРИЙН ГЭСЭН БАХАРХАМ ТҮҮХТЭЙ ОРОН. СОЛОНГОСЧУУД БОЛ ЯПОНЫ ЦЭРГИЙН БООВЫГ 30 ЖИЛ ХӨХСӨН ГУТАМШТГТАЙ ЯНХАН АРД ТҮМЭН. ТЭДНИЙ БООВЫГ ХӨХДӨГ МОНГОЛ ХҮҮХНҮҮД Л МОНГОЛ ХЭЛЭЭР ЯРИХГҮЙ БАЙВАЛ БОЛОО
Гадны хүний нүдээр үнэхээр агуу орон л харагддаг юм шүү дээ бидний эх орон чинь. Бид эх орноороо бахархаж, Монголд хүн болж төрсөндөө тэнгэр бурхандаа залбирах хэрэгтэй.
Баярлалаа Элиза. Танд болон танай сайхан гэр бүлд сайн сайхныг хүсье. Монгол хэл сайн сураарай, эртний соёлтой танилцахад тань их л нэмэр болно доо. Дэлхийн алдартай номын сангуудад Хуучин монгол хэл дээр бичигдсэн олон эх сурвалжууд хадгалагдаж байдаг юм шүү.
Манайд орогнодог,гарал үүсэл тодорхойгүй золбингууд л Цагаан сард дургүй байдаг бололтой юм билээ.Тэд язгуур монголчуудаас онцгойрч нүдний булай болчих гээд байдаг болохоороо манийгаа өөрсөд шигээ болгож золбинтуулах санаатай нь харагдаад байгаа юм.Тэрнээс биш язгуур монголчууд хэзээ ч Цагаан сардаа дургүй байдаггүй.Нам,төрөөс хязгаарлах гэж оролддог байсан соц нийгмийн үед ч тэмдэглэдгээрээ тэмдэглээд л байдаг байсан юм.Цаашдаа бүүр ч өргөн дэлгэр болж олон хоног баярладаг болно.Ийм зүг рүү бид явж байгаа.
tsagaan sar buyu sarnii bayariig ene zuun umnud aziud bugd hiidegshd, Chingisiin ued l lav tsagaan sar gej hiideg baisan gedegt itgehgui baina yazguur mongol guai
odoogiin Mongolchuud yag unendee yazguur soyoloosoo ihed holdoj hyatadjij manjijsan n unen
Thank you Eliza for the nice interview. I was educated in England, and I felt that the Scots seemed somehow more honest and open than status and class obssessed English. I also noticed that Scotish people consume more meat and diary products than the English. Therefore, they are bigger and taller. But the Scotish accet is very hard to understand if you are used to the Englsh accent. best wishes!
thank you, Elisa, Can you give me e-mail address of your grand daughter, which is a genetic, working in Uk.
зул сар гэдэг чинь уг нь монголчууд өвлийн тэргүүн сарыг хэлдэг юм шүү дэ. яагаад гэвэл өвлийн тэргүүн сард зул сарын 25 гэдэг Богд Зонховын төрсөн өдрийг тэмдгэлдэг юм. гэтэл одоо зул сар гэсэн монгол уламжлалт баярын нэрийг Крисмасийн нэр болгочих юм да. ингээд бодхоор нээрээ монголчууд ном соёлоосоо их тасарсан улс да.
ХУЖАА СОЛОНГОС МЭТИЙН ДОРД ҮНДЭСТНЭЭС Л БИД ӨӨР ҮНДЭСТЭН. ЦАГААН САР ЗӨВХӨН МОНГОЛЫН БАЯР
thank you ELIZA