УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы өргөн барьсан Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийн үзэл баримтлал намын бүлэг, чуулганы нэгдсэн хурал дээр бүдэрлээ. МАН-ын бүлгийн дарга нь 20 гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх үед чуулганы хурал дээр өөрөө завсарлага авсан, бүлгийн хурал, УИХ-ын чуулган дээр унагасан тохиолдол сүүлийн хэдэн жил гараагүй сонин гайхмаар явдал байв. Болсон явдлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн маш ойлгомжтой хоёр л мессэж өгсөн.
Нэгт, төр нь татвар төлөгчдийнхөө бизнесийг булаах, дээрэмдэх нь МАН-ын бодлого биш.
Хоёрт дэвшилтэт шийдэлгүй төслийг 20 гишүүний санаачилга байсан ч дэмжихгүй гэж.
Үнэмлэхүй олонхийг үхэр шиг зүтгээд ч хамаагүй хүссэн хуулиа баталчихдаг гэж энэ хүртэл иргэд хардаг байсан байж магадгүй. Засгийн газраас МАН-ын Удирдах зөвлөлдөө танилцуулсан Ковидын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зарчимтай ч таарч байна. Төр, засгийнхан либерал, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах зорилтдоо хатуу зогсож байгаа юм байна гэж харагдлаа.
Зүсээ хувиргасан бурангуй төсөл хөтөлбөрийг шүгэл үлээж, гэрэл тусгах замаар илчлэх, эргээд иргэд, иргэний нийгэм, зөв хандлагатай хууль тогтоогчидтой хамтран ардчиллын зарчмыг хамгаалах чухал болохыг Төрийн ордонд болсон үйл явдал нотолж байна.
1. Ер нь популист улстөрчид тархи угаахдаа гарамгай юм байна. Санхүүгийн зохицуулах хорооны тайланг харахаар даатгалын 14 компани Монголын 650 мянган жолоочоос сүүлийн таван жилийн дунджаар жилд 29.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, 30 мянган хохирогчид 17.4 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгож иржээ. Үлдсэн орлогоос 15 тэрбум төгрөгийг ирээдүйн хохиролд нөөцөлж нөөц сан үүсгэхээс гадна 2000 гаруй ажилтны цалин, түрээс олгохоос гадна брокер зуучлалын 50 компани, үнэлгээний 40 компани руу зардал гарна. Албан журмын даатгалаас ашиг олдог гэхээс илүүтэйгээр бусад төрлийн даатгалаас орж ирсэн орлогоор хөрөнгө оруулалт хийн хөрөнгийн зах зээлд эргэлдүүлснээр арай чүү алдагдлаа нөхдөг юм билээ Гэтэл Т.Аюурсайхан нар даатгалын компаниудын бүх үйлчилгээний орлогоос ганц олгогдсон нөхөн төлбөрийн зардлыг хасч гаргасан тоогоо "ашиг хэмээн тайлбарлаж, даатгалынхныг “шимэгч" болгон нэр хүндийг нь унагасан. Гэтэл даатгалынхан нь бус Т.Аюурсайханы корпораци, сан болгож томруулах гээд байсан "Албан журмын даатгалын холбоо гэдэг ТББ л жинхэнээсээ ашиг хийдэг газар байна лээ.
2. МАН-аас УИХ-ын гишүүн, ГЕГ-ын дарга байсан Д.Цэвээнжавын 2013 оноос толгойлсон Албан журмын даатгалын холбоо ТББ нь 27 тэрбумын хөрөнгөтэй. 2011 онд баталсан Жолоочийн даатгалын хуулиар 14 даатгалын компаниас жил бүр 500 сая төгрөг татдагаас гадна гишүүнчлэлийн төлбөр бас авна. Нэмээд Авто тээврийн татварын 10 хувийг сандаа байршуулдаг ийм газар. АЖДХ-ны ТУЗ-д төрийн дөрвөн албан тушаалтан суудаг бөгөөд өөрийн 27 тэрбумын хөрөнгийнхөө 7.3 тэрбумыг сүүлийн үед хэл аманд ороод байгаа Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкинд өгчихөөд авч чадахгүй байгаа юм билээ. Ийм л ТББ-ыг сан, корпораци болгох санааг МАН-ын Д.Цэвээнжав хэдэн жил ярьж, ярьсныг нь Т.Аюурсайхан зүтгүүлсэн асуудал олны шүүмжлэлтэй тулсаар зогсоон юм.
Хуульд зааснаар бол АЖДХ нь даатгалгүй иргэд зам тээврийн ослоор бусдын амь нас, эрүүл мэндийг хохироосон тохиолдолд хохирогчид 27 тэрбумын сангаасаа нөхөн төлбөр гаргаж өгөх ёстой. Гэтэл үүнийгээ иргэдэд сурталчилдаггүй, нууж явсаар 2013 оноос хойш нөхөн төлбөрийн хэмжээгээ бууруулсаар 2019 онд нэг хохирогчид, 2020 онд 5 хохирогчид нөхөн төлбөр гаргаж 4-6 сая төгрөг өгчээ. Зам тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил ч маруухан хийсэн дээ. Яараад яах вэ дээ, Дураараа биш дүрмээрээ, Хамгаалах бүс-Хамгаалалтын суудал зэрэг аян улс даяар өрнөхөд энэ байгууллага оролцсон билүү, үгүй шүү дээ.
3. Даатгалынхан гэж салбарын хэдэн тоогоо салгаад хэлчихэж чаддаггүй, статистикийн мэдээллээ иргэдэд цэгцтэйхэн тайлбарлаж чаддаггүй хэдэн компани байна.
Өдөр тутмын ажлаасаа өндийдөггүй юм гэж бодоход тулаад ирчихсэн хуулийн төсөл дээр илт мушгисан тоонууд өрчихсөн байхад л “Төрийнхөн хувийн бизнес рүү халдаж байна” гэдгээс өөр тайлбаргүй. Үгүй дээ ядаж, даатгалын компани өөр дээрээ үнэлгээний компанитай байх боломжтой, иргэд үнэлгээний компаниа өөрсдөө сонгодог гээд дуугарчих сүйхээгүй. Үүнийг нь попууд их ашиглаж, нүдлээ дээ.
Манай улсад даатгалын компаниуд үйл ажиллагааны хувьд дутагдалтай байгаа бол сайжруулах, журмыг нь баталж мөрдүүлэх, зохицуулалт хийх бүх эрх Сангийн яаманд бий. Жолоочийн даатгалын санд байгаа хөрөнгийн зарцуулалт, бүрдүүлэлтэд нь хяналт тавих ёстой байгууллага нь СЗХ. Тэд зам тээврийн ослын хохирлыг барагдуулж байна уу, хохирогчид нөхөн төлбөр гаргаж байна уу, жолооч нар даатгалд хамрагдаж байна уу гэдэгт хяналт тавих ёстой. Тус байгууллага даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүрийн журмыг баталдаг. Тээврийн хэрэгслийн даатгалын 33 мянган төгрөгийн хураамжийг даатгалын компаниуд биш төр тогтоодог гэсэн үг.
“Манайх шиг хөгжиж буй орнуудын нэг жолоочоос хариуцлагын даатгалын хураамж 157 мянгаас 218 мянган төгрөг байдаг. Монголд даатгал харин ч хямдхан гээд хэлээд өгчихгүй л байсан. Хэрэв Сангийн яам, СЗХ хуульд заасан ажлаа зохих ёсоор нь хийж байсан бол өнөөдөр даатгалын бизнес рүү Т.Аюурсайхан тэргүүтэй популистууд дайрахгүй, иргэдийн дунд даатгал эрхлэгчдийн бизнесийн нэр хүнд унагахгүй байлаа.
4. Ажиглаад байхад Т.Аюурсайхан "Бид 20-иулаа энэ хуулийг санаачилсан” гээд байгаа боловч Ш.Адьшаа, С.Ганбаатар, Б.Жаргалмаа гурваас өөр гишүүн үгээ хэлж гарч ирсэнгүй. Бодвол бусад нь шүүмжлэлээс айсан юм байлгүй. Олны дургүйг хүргэсэн хуулийн төслийг санаачилж, гарын үсгээ зурчихаад “Би мэдээгүй, надад хэлээгүй” гэж мэлзэх тохиолдол мэр сэр гарч байгаагаас үзэхэд энэ шинэ бөгөөд хуучрах үзэгдэл биш. Тойргийнхоо 30 гаруй тэрбумын бурханы хөшөөг Чингэлтэйгээс сонгогдсон гишүүд нь “мэдээгүй”, Соёлын сайд нь өөрийн салбарын хөрөнгө оруулалтыг “хараагүй” гэж мэлздэг цаг үе болжээ.
Ер нь тэгээд ямар концепцтой хууль бичихээ иргэдээсээ, ядаж төр, засгийнхнаасаа яагаад асуудаггүй юм бэ. Асуухгүй бол төр, засгийн нэгдмэл бодлого, намын мөрийн хөтөлбөр байдаг тухай ярьж яах юм бэ. Хууль санаачлах нь УИХ-ын гишүүний бүрэн эрх боловч ямрыг санаачлахаа өөрийг нь сонгосон иргэд, тухайн салбарын мэргэжлийн оролцогчдоос асуухгүй, хэлэлцүүлэхгүй юм бол “ард түмний элч, төлөөлөгч” хэмээх эрхэм алдрыг зүүх хэрэг байна уу, Асуух, хэлэлцүүлэх, тайлагнахыг л “эргэх холбоо” гээд байгаа биз дээ.
5. Гэхдээ Т.Аюурсайханы санаачилсан хуулийн төслийг дагаж нэг зүйл тодорхой болов, 2011 онд баталсан Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа л юм байна. Үүнтэй даатгалын компанийнхан ч жолооч нар ч, төр, засгийнхан ч санал нэгтэй байна. Бидэнд олдсон мэдээллээр даатгалын салбарын хуулиудыг цогцоор нь шинэчилнэ гээд Засгийн газар ажиллаж байгаа юм байна. Даатгалын салбар өөрөө Сангийн яаманд харьяалагддаг. Тэгэхээр нэгдмэл бодлогоо хэрэгжүүлэх үүднээс Сангийн яамнаас энэ хууль УИХ-д өргөн баригдана, ингэхдээ олон нийтийн хэлэлцүүлэг дээр үндэслэх юм байна. Сангийн яам, Засгийн газар иь ирэх онд төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулах, хувьчлах, төр бүх бизнес рүү хутгалдахыг болиулах гэж байхад жолоочоос албадаж авдаг даатгалаар төрийн сан, корпораци байгуулж үр дүнгүй, үйлчилгээ тааруухан төрийн байгууллагын тоог нэмэх гэснээрээ Т.Аюурсайхан намынхандаа ч, төр засгийнхандаа ч ам руугаа алгадуулсан нь энэ явдал болов. Яам нь асуудлыг цогцоор нь оруулаад ирсэн бол Т.Аюурсайхан ч хүнд байдалд орж, шүүмжлүүлэхгүй байлаа.
Ж.СҮХБААТАР
Сэтгэгдэл0
аюур сайханд хэн зөвлөсөн бэ багабанди уу
Аюурсайхан муухан нөхөр байхаа даа
Ж.Сүхбаатар худлаа мэдээлэлээр тархи угаах хэрэггүй.Сүүлийн 5 жилд 29.1 тэрбум төгрөгний даатгал хийсэн гэнэ үү.Худлаа.Даатгалын компаниудын өөрсдийн гаргасан мэдээг БҮРГЭД буюу EAGLE телевизийн урсдаг мэдээнээс харна уу. 29.9 тэрбумыг цуглуулж 9.9 тэрбумыг эргүүлээд осол даатгалдаа буцаан төлсөн гэж байна.Бараг алдагдалтай ажилладаг гэж бичсэн нь худал мэдээ юм.Аюурсайхны хуулийн эсрэг даатгалын компаниуд 300 саяыг эсрэг сурталчилгаанд зарсан байх юм.Бүр даатгалын компаниуд төрийн хуулийн нэрээр мөнгө олохын зэрэгцээ өөрсдөө жолооны үнэмлэхтэй бол даатгал төлөх үүрэгтэй гээд Eagle телевизээр сурталчилаад байгааг хараарай .Монголчууд бас мэдээлэл авч чаддаг юм шүү.
10 жил чимээгүй байснаа 2021 оны эхнээс бүргэдээр юм урсгаад байсан нь ийм учиртай байсан юм уу, батлуулдаг дээрээ гацлаа даа та нар
монголын төрд олигархууд олноороо байгаа цагт олигтой хууль гарахгүй даэ Өөрсдийгөө хамгаалсан хууль л гаргана бизМанай төр яаж цэвэршинэ дээ Энэ намаар талцдаг ийг болихгүй бол юу ч өөрчлөгдөхгүй 1992 оны Үндсэн Хууль бол Монголыг Төргүй улс болгох Схем юм шүү Энэ Хуулийг өөрчилж Цоо шинэар батлах ёстой
МАН-ын бүлгийн дарга Тогтох сүрэнч хоцрогдсон хүн шүү дээ. Энэ бол уг нь зөв шийдлээ олбол иргэдийн эрх ашигт,жинэхэнэ Зах зээлийнхээ хуулиар явах эхлэлийг Арилжааны даатгалын компаниудад олгох байсан.гэтэл сэтгэдэггүй цэцэрхдэг нөхөд дэмжсэнгүй,ойлгосонгүй. Үнэхээр хувийн компаний бизнесийг төр булаах биш эсрэгээрээ хувийн компаний бизнест Төр дэмжлэг үзүүлж иргэдээс хүчээр,хуулиар иргэдийн мөнгийг Заавал даатгалаар цуглуулан өгч өөгшүүлж байгаа хэрэг биш гэж үү?Тэгээд тэр даатгалын компаниуд хэрэг дээрээ дээрэмдэж авсан мөнгөнийхөө 30%-ийгч нөхөн төлбөрт гаргадаггүй гэдгийг хаана хаанаа ойлгодог л баймаар.Даатгалын компаниуд УИХ-ын хэдэн гишүүнийг хэдэн тэрбумаар хахуульдсан болоо гэдэг нь л байна.Түүнд Тогтохсүрэнч бий байх.
Ayuursaihan tyyhii bainaa oligtoi yum hiigeech amisgaa Kommunist bagabandiin bandi mini Ehleed bagabandiig ogtsruul
Аюурсайхан ер нь хүний мөсгүй тааруухан хүн байна лээ дээ. Олон мянган сонгогчид, намынх нь гишүүд гомдсон байна лээ дээ. Харин Ж.Сүхбаатар бол жинхэнэ өсөж яваа шударга залуу шүү.
Тэр Батсүмбэрэл гэж дарангуйлагчаасаа салахгүй бол ч сайнаа үзэхгүй дээ Аюурсайхаан
ENE 5 TSOOVORIIN NEG ERGUU TOLGON KOMMUNISTOD HUN CHANAR GEJ JM HUMSIIN TOLION CHINEE CH BAIHGUI
bas neg erguu ni l zuvlusun biz