sonin.mn
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын мэргэжлийн зөн билэгтэн, ховсын анагаагч, сүнсний зам мөрийн мастер Д.Мягмарбаяртай ярилцлаа. 
 
Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? Хувь хүний зам мөр, төөргийг алсын зайнаас үзэж засал хийдэг, ховсын эмчилгээг онлайнаар явуулдаг гэж сонссон...
 
Сайн байна уу? Намайг Д.Мягмарбаяр гэдэг. Зөн билэгтэн, хар домч, ховсын анагаагч, сүнсний зам мөрийн мастер хүн. Надаар үйлчлүүлсэн хүмүүс мэдэх болов уу? Алсын зайнаас онлайн энергийн оношлогоо, өнгөрсөн болон ирээдүйн зам мөр, сэтгэлзүй, тавилан төөрөг тольдож засах үйл хийдэг. Мөн зайнаас явагдах далд ухамсар кодлох удирдлагатай ховсын эмчилгээг 202 оны 9-р сарын 1-нээс эхлүүлээд, одоогоор 5 дахь элсэлтээ аваад явж байна. 
 
Та зөн билгийн чадвараа хэзээ олж авсан бэ? Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ ямар замыг туулав?
 
Багаасаа дотоод зөн мэдрэмтэй хүүхэд байсан хэдий ч үүнийгээ ойшоодоггүй байсан. Долоон жилийн өмнөөс давтамж долгионы бясалгал хийж, энэ чадвараа улам хөгжүүлэх тал дээр мэрийж эхэлсэн. Мөн цаанаасаа ч бүх тохиол шалтгаан нь бүрдэж, намайг дээрээс шахаанд оруулсан гэж ч ойлгож болно. Улмаар хоёр жилийн өмнө духанд байрладаг гурав дахь мэлмий, энергийн хүрд буюу бэлгийн мэлмий маань нээгдэж, зөн билгийн, дотоод зөн совингийн чадвар маань дээд цэгтээ хүрсэн. 
 
 
Тань шиг ийм далдын авъяас чадвартай хүнд харах, мэдрэхийг хүсээгүй зүйлээ харах зэрэг хүндрэлтэй асуудал тулгардаг уу?
 
Эхэндээ хий юм харах, стрессдэх гэх мэт асуудлууд гардаг байсан. Хоёр жилийн өмнө мэлмий нээгдэж, улмаар хөгжих явцдаа хэрэгтэй үедээ мэлмийгээ нээж, хэрэггүй үедээ мэдрэмжүүдээ, мэдээллийг хаах гэх мэтээр удирдаж сурсан.
 
Нийгмийн бохирдолтой энэ цаг дор шалтгаант тохиолдол, шаардлагатай амьдралын зам мөрийн огтлолцол бүхэн энэ мэдрэмжүүдийг удирдаж, их тэвчээр, дотоод хүч, уучлал, өршөөл гэх мэт олон зүйлсийн зангилааг тайлж сургасан. Гадуур, ялангуяа олон нийтийн дунд газраар хөглөрч байгаа хогноосоо илүүтэйгээр хүмүүсийн тархин дахь мэдээлэл, бодол санааны эрчмийн хог бохирдлын долгион бүр мэдрэгдэж их хэцүү байдаг байсан.
 
 
Иймэрхүү сөрөг долгионы эрчмүүдэд хэлбэлзэж байгаа энэ эрчмүүдэд үзэн ядалт, атаа хорсол, хэрүүл тэмцэл, дээр доороо орох өрсөлдөөн гэх мэт олон ухамсрын хир тортогтой зүйлс багтана. Эдгээр сөрөг ухамсрын эрчим хүмүүст нэгэндээ тахал өвчин мэт халдаж, энэ нийгмийн дархлааны системийг гэмтээж, сүйтгэж байна гэсэн үг. Ийм долгионы эрчмүүд хэлбэлзэж байгаа энэ гадаад орчинд хүний гэрлэн бие, тархи толгой, сүнс нь өөрөө бохирдож, эрүүл мэнд, эд баялаг, хүсэл тэмүүлэл, бүтээлч чанар гэх мэт сайн сайхан, амар амгалан нийгмийн харилцаа, тэнцвэртэй аж байдал бидний амьдралд оршин тогтнох боломжгүй юм. 
 
Та яриандаа гурав дахь мэлмий нээгдсэн талаар, мөн утга учиргүй зүйл гэж байдаггүй тухай дурьдлаа. Таны гадаад төрх, шивээснүүд мөн далд чадвар, зан мөртэй холбоотой юу? Ямар нэгэн утга учиртай байх?
 
Тийм ээ.Утга учиргүй зүйл гэж ховор.
Учир нь тэрхүү утга учирт нь үнэ цэнэ байгаа үгүйгээс л “Үнэн”, “Худал”-ын шүүлт хэмжүүр үүсдэг.  Бүх зүйл эрчим долгионы нөлөөлөлд оршдог гээд түрүүн хэлсэн. 
Мэнгэ, төөрөг гэдэг шиг шивээс буюу хүний биен дээр зурсан ямарваа тэмдэгтүүд ч эрчим, энерги тээж, тухайн хүний далд ухамсарт нөлөө үзүүлдэг. Огторгуйн геометртэй холбоотой дүрс, тэмдэгтүүдээс үүсэлтэй хамгаалалт маягийн өндөр эрчмийн хэлбэлзэлтэй дүрс шивээс ч байдаг. Манай нийгэмд шивээс хийлгэсэн хүнийг хуучинсаг үзлээр шүүж байгаа нь анзаарагддаг. Шивээсийг гоёл эсвэл өргөс мэтээр үзэхээсээ өмнө үүнд нь ямар эрчим байгаад, тухайн хүндээ ямар үнэ цэнэтэй эсэхэд анхаарлаа хандуулж, ойлгох ёстой юм шиг санагддаг.  
 
Таны духан дээрх нүдний шивээс болон piercing дээрх чулуу их анхаарал татлаа. Энэ бас утга учиртай юу? 
 
Мэдээж хэрэг. Духан дээрх шивээс маань бүхнийг харагч нүд буюу гурав дахь нүдний энергийн гэрлэн мэлмий юм. Би хийсэн шивээсүүдээ зан үйл, дээд түвшинд амилуулж, дагаж тээж явдаг эрчмийг нь хүчирхэгжүүлсэн. Piercing нь арьсанд суулгадаг microdermal төрлийн ээмгэн дээр 0,07 карат байгалийн алмазыг саяхан шигтгүүлсэн. Алмаз нь телепати буюу алсын зайнаас мэдрэх чадвар, дотоод зөн мэдрэмжийн хүчийг улам дэмжиж, хамгаалж, эд баялаг татах энергийн урсгалыг дэмжиж өгдөг байгалийн үнэ цэнэтэй эрдэнэс юм. 
 
 
Таныг корона цар тахлын тухай жилийн өмнө удаан явцтай, олон шинэ мутаци үүсэх өвчин гэж ярьсан байсан. Тэгэхээр туслалцаа авах, зөгнөлүүдийг чинь сонирхохоор бол тантай хэрхэн холбогдож болох вэ? 
 
Тийм ээ. Миний зөгнөлтэй танилцах, мэдээлэл авах хүсэлтэй хүмүүс миний https://www.facebook.com/illumination777/-ээр холбогдоорой.