sonin.mn
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий Захирал Тедрос Адханом 9-р сарын 14-нд болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр : Дэлхийд өдгөө 5.7 тэрбум тун "Ковид-19"-ийн вакцин тарьсан боловч Африк тив үүний  2%-ийг л  эзэлж байна гэсэн байна.
 
Тэрээр мөн: "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилго нь энэ жилийн сүүлч гэхэд дэлхийн улс орнуудын хүн амын 40%-г вакцинд хамруулах явдал юм. 2022 оны дундуур дэлхийн хүн амын 70%-г вакцинд хамруулна. Вакцины тэгш бус хувиарлалт үргэлжлэх тусам вирусийн халдварын хүрээ улам тэлж, нийгэм, эдийн засгийн хямрал илүү удаан үргэлжилж, вирусийн мутацид орсоор байх болно. Энэ нь цаашид вакцины үр нөлөөг бууруулна" гэжээ. 
 
Г.Бямба