Метал рокийн түүхэнд шинэ хуудас нээсэн "The Hu " хамтлагийн Хойд Америкт хийх аялан тоглолтын хуваарь гарчээ. Тэд намрын аялал тоглолтоо ирэх есдүгээр сарын 9-нд Индианаполисын "Vogue" театраас эхлүүлнэ. Хэдийгээр цар тахлын хүндхэн үе үргэлжилж байгаа ч хамтлагийнхан шинэ цомгийн уран бүтээлдээ оржээ. Тэд домогт "Мetallica" хамтлагийн “Sad but true” дууг хүннү рок урсгалаар шинэчлэн дуулсныг "5ро1Шу"-д 142 сая хүн сонссон байдаг.
Хүннү рок урсгалыг санаачлагч “The Hu” хамтлагийг 2016 онд байгуулжээ. Өдгөө YouTube сувагтаа 137 сая үзэлт цуглуулсан дэлхийн хэмжээний хамтлаг болсон.
Тэднийг монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсгийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласныг дэлхийн рок сонирхогчид мэддэг болжээ. Тус хамтлагийн “Wolf totem” дуу 2019 онд “Billboard” жагсаалтын "Hard rock" дижитал дууны борлуулалтаар тэргүүлсэн анхны монгол хөгжим болсон. Нэмж өгүүлэхэд, “Yuve Yuve Yu” дуу нь мөн тус жагсаалтын долоодугаарт эрэмбэлэгдсэн бол “Wolf totem” дуу нь “Hot rock songs” чартын 22 дугаарт бичигдэж байв. Түүгээр ч зогсохгүй, анхны “Гэрэг” цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа "Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байлаа.
"Hun tour" аялан тоглолтын хуваарь:
Есдүгээр сарын 9 - Индианаполис, “Vogue” театр
Есдүгээр сарын 14 -Филадельфи, Урлагийн театр
Есдүгээр сарын 15 - Балтимор, Дуурийн театр
Есдүгээр сарын 16 -Asbury Рark,
Есдүгээр сарын 17 – Carnegie Hall
Есдүгээр сарын 18 - Нью Йорк, Irving Plaza
Есдүгээр сарын 21 - Бостон, “Paradise” рок клуб
Есдүгээр сарын 22 - Нью Хейвен
Есдүгээр сарын 25 - Моргантаун, хотын театр
Есдүгээр сарын 30 - Хьюстон, House of Blues
Аравдугаар сарын 1 - Даллас, The Hifi
Аравдугаар сарын 4 - Атланта, Variety Playhouse” театр
Аравдугаар сарын 5 - Пенсакола, “Винил” хөгжмийн танхим
Аравдугаар сарын 6 - Нью Орлеан
Аравдугаар сарын 12 - Флинт
Аравдугаар сарын 13 - Чикаго, Park West
Аравдугаар сарын 14 –Миннеаполис, Varsity” театр
Аравдугаар сарын 15 - Милуоки, The Rave II
Аравдугаар сарын 16 - Дес Мойнис,
Аравдугаар сарын 18 -Боулдер, “Боулдер” театр
Аравдугаар сарын 19 - Денвер, “Ogden” театр
Аравдугаар сарын 20 - Солт Лейк хот, “Юта” цогцолбор
Аравдугаар сарын 21 - Айдахо мужийн Гарден Сити
Аравдугаар сарын 23 - Калгари, “МacEwan Hall”
Аравдугаарсарын 24 - Эдмонтон, “Midway” баар
Аравдугаар сарын 26 - Ванкувер. “Commodore Ballroom”
Аравдугаар сарын 27 - Сиатл, “Showbox"
Аравдугаар сарын 31 - Лос Анжелес, “El Rey” театр
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл(17)
АМЖИЛТ
хөдөлмөрийн баатар, улсын баатар, алдарт (морин хуур)уяач,гавьяат, ардын,төрийн соёрхол, чингисийн одон(нээрээ авчихсан) гоор шагнаж жинхэнээсээ метал рок болгочихьё.
Юм үзэж, нүд тайлаагүй, боловсрол нимгэн, хөөрүү зантай мангар сэтгүүлч минь юманд гарчиг өгөхдөө хүртэл наана цааныг бодож ухаантай хандаж бай. Тэр байтугай юмсыг байлдан дагуулсан дэлхийн хэмжээний алдартнууд чимээгүй даруухан байхад амжилтаар ажлаа эхэлж байгаа залуусыг хөөрүү сэтгэлийн хөөсөн магтаалаар бузарлах ямар хэрэг байна. Гэгээр. боловсор, их унш тэгэх аваас даруу болно.
Одоо нөгөө пялдага монголчууд нь дэлхийд байхгүй хамтлаг гэж гуцалдаж долоосоор байгаад нөгөөдүүл нь хаданд гараад явчихнаа!! Ккк. Хэдэн хөдөөний халтар жаалууд жоохон сагсалзаж байгаад хар тамхинд донтоод дуусах биз дээ!! Тэгээд африкын жунгли хавиас эх орондоо очмоор бн ! онгоцны зардал цуглуулж өгөөч гээд муухай царайлаад сууж байж ч магадгүй!
Чингисийн Монголчуудыг дэлхийг айлгаж балбаж явсан юм.Одоо Хү дэлхийг сөгдүүлж байна.
Энэ одоо ямар урамгүй нөхөр вэ? Нээх муухай юм ярьсан лузер этгээд.
Битгий атаарх нохойн жогорхой минь
Бидний Чингисийн Монголчуудад Америкчууд мөргөж амьдарцгаах ёстой ш дээ.Ална даа гээд алдаг л ард түмэн шүү. Хурай.
Цагаа тулахаар мөн ч хулчгар шүү.
Юм бүхэн цагтай хугацаатай. Ху хамтлаг нэрд гарч байх үеэс хойш 2 жил өнгөрчээ. Тухайн үеийн сонсогчид өөрчлөгдсөн байгаа. Энэ удаа тэгж хүлээж аваач билүү үгүй ч билүү. Тэд ямар өөрсдөө ийм гарчиг тавь гээгүй биздээ. Юмыг бичихдээ зөв соёлтой даруухан бичиж бай тэгвэл хүмүүс ойлгоно. Хүмүүсийн сонирхол татах гэж дандаа худлаа том гарчиг тавьдагаа боль энэ чинь хоцрогдсон. Гадаадад очоод нэг хамтраг монголчуудаа цуглуулаад жижиг кафе түрээслээд тоглолт хийхэд л томоохон зааланд тоглолт хийлээ гээд л, нэг хүн бараа оруулаад худалдахад дэлхийн номер нэг бүтээгдэхүүн гээд л дандаа дэвэргээд байхаар хүн тоохоо больж байна.
Хужаа Доржийг ална даа.Монгол баатруудаас айдаггүй чи хэн юм муу боол минь. Аюугтун эмээгтэн.
odoo toohgui hu ha hu ha geed duusaa
Zasss, baildan daguulaachuu amaaraa duuren shorootoi butsah ch yum biluu, hooson hudlaa daldaakuud daldagnahaa l bolichihmoor yum!!
Худлаа нэг их гуцалдахаа л түрүүлэх юм.. хэдхэн сарын өмнө Австриалийг байлдан дагуулж байтал буцах зардалгүй болчлоо !! гээл хандив гуйгаад уйлан дуугараад байснаа мартчихаа юу?! Бид мартаагүй бн!! Оркууд хот орж ирээд нүүрээ угааж сурчихаараа ингээд нэрээ мартчихдаг юм!! Одоо бүх юмыг сурчихсан гэсэн үг биш цаана чинь сурах юм зөндөө байгаа өмхии амны асуудал бий!! Тэгээд дараа нь дэлхийг байлдан дагуул!! Халтарууд аа!!
Сүржигнээд хэрэггүй. Аливаа байлдан дагуулалт сайнаар дууссан тохиолдол байхгүй.
Байлдан дагуулна гэж хөөрдөг бацаанууд Загалмайлсан эцэг гэж өөрийгөө андуурдаг Оросын оймс Женког ерөнхийлөгчөөр сонголгүй яахав.
Wow. Амжилт!