Зургаадугаар сарын 18-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хуралдуулав. Энэ үеэр сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад Линь Жянь хариулахдаа, БРИКС-ийн орнуудын аюулгүй байдлын асуудлаарх дээд төлөөлөгчдийн 16 дахь уулзалт зургаадугаар сарын 22,23-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод болно.
Уулзалтын үеэр Хятад улс БРИКС-ийн гишүүдтэй олон улсын аюулгүй байдлын өнөөгийн байдал, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлууд, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудад зохицуулалттай хариу арга хэмжээ авах талаар санал бодлоо солилцож, энэ оны есдүгээр сард болох БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад улс төрийн бэлтгэл ажил хийх болно. Хятад улс энэхүү уулзалтын боломжийг ашиглан, БРИКС-ийн гишүүдтэй харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, улс төр, аюулгүй байдлын салбарт БРИКС-ийн хамтын ажиллагааны агуулгыг тасралтгүй гүнзгийрүүлэн, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хадгалахад эергээр хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
Г.Бямба
Мягмар - 06 сарын 23,
2026

Сэтгэгдэл0