“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад “Монгол адууны диваажин” хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрахыг урьж, ярилцлаа.
“Дэлхийн дахинд морин эмчилгээ трэнд болж байна”
Блиц:
-Эдийн засагч, түүхч мэргэжилтэй.
-Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд Бизнесийн менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
-Мэдээлэл технологийн салбарт 2016 он хүртэл ажиллахдаа Ухаалаг Улаанбаатар, E-Mongolia, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем зэрэг Монгол Улсын цахим шилжилтэд хувь нэмрээ оруулсан.
-2018 оноос Адууны асрамжийн газар байгуулан гэмтсэн, дайруулсан адууг эмчилж, адуугаар дамжуулан хийдэг морин эмчилгээг аутизм, донтолт зэрэг сэтгэл заслын эмчилгээг Монгол Улсад хөгжүүлж байна.
-2021 оноос 3000 Малчны "Монгол адууны диваажин " хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж, “Ногоон малчны найман бодлого”-ыг боловсруулан НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн манлайлагч " шагнал хүртсэн.
-2026 оноос Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн адууны бодлогын ажлын хэсгийн нарийн бичиг, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байна.
-“Монгол адууны диваажин” бол 3000 малчныг эгнээндээ нэгтгэсэн томоохон хөдөлгөөн юм. Швейцарын хөгжлийн “Ногоон алт” төслийн судалгаагаар, Монгол Улсад жил бүр 31-59 мянган иргэн хөдөөгөөс хот руу нүүдэллэдэг, тус судалгаанд хамрагдсан иргэдийн 37 хувь нь малын хулгай, түүнээс үүдэлтэй эрсдэлийн улмаас шилждэг гэсэн байна.
Өнөөдөр улсын хэмжээнд гарч буй малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг дангаараа адууны хулгай эзэлдэг бөгөөд хот руу чиглэсэн нийт нүүдлийн 17-18 хувийг нь эзэлж байгаа юм. Тийм учраас адууны талаар төрөөс баримтлах бие даасан бодлого зайлшгүй байх ёстой гэж үзэн, анх “Адууны диваажин” ТББ-ыг байгуулж байсан.
Анх буян үйлдэх үүднээс бойны газраас адуу худалдаж авснаар энэ ажил эхэлсэн байдаг. Нэрийн тухайд гадаадын орнуудад байдаг “Horse stable” буюу аврах төвүүдээс санаа авч нэрлэсэн. Одоогоор манай асрамжийн газар таван азарга адуу буюу 150 гаруй адуу байна. Байгууллагын үйл ажиллагаа зөвхөн адууны асуудлаар хязгаарлагдахаа больж, малчдын ногоон найман бодлого болон өргөжөөд байна. Хүн ер нь өөрт хэрэгтэй, ашиг тустай гэж үзсэн зүйлээ л үнэ цэнтэй гэж хүлээж авдаг. Өнөөдөр манай нийгэмд адууг зөвхөн уяачид уяж уралдуулдаг, морь унахыг хүсвэл хотын ойролцоох уналгын газарт очоод хөлслөөд уначихдаг болсон. Гэтэл дэлхий дахинд өөрийн гэсэн морьтой байж, түүнтэйгээ сэтгэл зүйгээрээ нөхөрлөх замаар морин эмчилгээ хүчтэй түрэн орж ирж байна. Тиймээс бидэнд араас нь дагаж гүйх үү, амдаж гүйх үү гэдэг сонголт байгаа. Өнөөдөр сэтгэл гутрал, дэлгэцийн донтолт, тархины харвалт болон саажилтын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамгийн үр дүнтэй эмчилгээ нь морин эмчилгээ болоод байгаа.
Малчид эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх боломжтой

-Шинжлэх ухаан сүүлийн үед маш идэвхтэй судалж байгаа. Олон улсад морин эмчилгээний өртөг, цаг нь маш өндөр байдаг. Жишээлбэл Японы Окинава дахь морины төвд ердөө хоёр өдрийн морин эмчилгээнд хамрагдахад 125 мянган иен буюу ойролцоогоор гурван сая 370 мянган төгрөгийн үнэтэй.
Хамгийн сонирхолтой нь манай улсын баячууд ч тийшээ зорьж очдог. Европт гэхэд нэг цагийн морин эмчилгээний үнэ 80-120 ам.доллар байдаг.
Мориор дамжуулж хүнийг анагаадаг олон улсын “Морин заслын эмчилгээ, судалгаа, сургалтын төв”-ийг Монголд байгуулах үүрэг бүхий баг Эрүүл мэндийн яам дээр албан ёсоор томилогдон ажиллаж байгаа. Дэлхийн адууны өдрөөр Япон, Англи, Швейцар, Швед, Өмнөд Африк, Аргентин, Герман, Франц зэрэг орнуудаас мэргэжлийн түвшинд хамгийн өндөр үр дүн гаргаж, амжилттай ажиллаж буй морин засалчид ирнэ. Энэ үеэр холбогдох сургалт үйлчилгээнүүд явагдах бөгөөд малчдын ногоон найман бодлого хөтөлбөрийн хүрээнд тусгайлан чадваржуулж бэлдсэн малчдыг бий болгоно. Сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн малчид цаашид гэрийнхээ гадаа эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээг бие даан эрхлэн явуулах боломж бүрдэнэ.
“Тулгын гурван чулууны зөвхөн нэгийг л хөгжүүлж байна”
-Монголчуудын морь эдлэх өв соёлыг бүхэлд нь авч үзэхийн тулд тулгын гурван чулуу мэт салшгүй гурван зүйл бий. Энэхүү гурван соёлыг нэгдмэл байдлаар нь харж чадвал морин соёлын жинхэнэ үнэ цэнийг бүрэн ойлгож эхэлнэ.
Нэгдүгээрт, морийг уяж сойх, уралдуулах соёл.
Хоёрдугаарт, хүүхдийг мориор дамжуулж хүмүүжүүлэх соёл. Манай ард түмний уламжлалт хэллэгт нэг сайн эр хүн гурван адууны настай гэсэн гүн гүнзгий утгатай яриа байдаг.
Гуравдугаарт, дайны морийг бэлдэг соёл энэ гурав нийлж байж монголын морин соёлын цогц ухааныг бий болгодог. Гэтэл өнөөдөр бид тулгын гурван чулууны зөвхөн нэгийг нь буюу уралдуулах соёлыг мэдээд бусдыг орхигдуулаад байгаа. Нэг чулуун дээр тогоо тавихаар холбироод уначихдаг шиг морин соёлоо ганцхан талаас нь харж хөгжүүлэх нь дутагдалтай байна. Монгол адуу нь дэлхийн бусад адуутай харьцуулахад хагас зэрлэг гэж албан ёсоор нэрлэгддэг. Жилийн дөрвөн улиралд бэлчээрээр маллагдаж, байгальтайгаа ойр амьдардаг учраас зэрлэг амьтны зөн совин, төрөлхийн инстинкт нь маш өндөр түвшинд байдаг. Тэр ч утгаараа нутаг усаа тэмцэн гүйх, эх орны хүйн холбоо совин бусад адуунаас илүү байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан “Малчдын ногоон найман бодлого”-ын нэг бодлого “Адуу брэнд” хөтөлбөр юм. Хууль зүй, дотоод хэргийн яамны хэлэлцээрээр Вьетнамд улсад 100 гаруй монгол адууг өгсөн.
Хоёр улсын Ерөнхийлөгч нарын дунд монгол морьдыг нутаг буцаах тухай хэлэлцээр өрнөж, сүүлийн гурван жилийн турш маш идэвхтэй яригдсаар 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчийн захирамжаар гарсан. Түүгээр долоон ажлын хэсэг байгуулагдсаны нэг нь энэхүү монгол адуугаа эх оронд нь авчрах ажлын хэсэг юм. Үүний цаана монголчууддаа адууны үнэлэмжийн талаарх маш том ойлголтыг өгөх зорилго агуулагдаж байгаа. Монгол адуу бол монгол цэргийн адил энхийг сахиулах, улс орноо сурталчлах үйл ажиллагаанд зүтгэж, эх орныхоо төлөө цэргийн цолтой үүрэг гүйцэтгэдэг. Өдгөө Вьетнамд байгаа монгол морьд хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хүртэл хамтран зүтгэж, тусгай цэргийн сургуулилалттай албаны морьд болсон. Тэндээс 20 адууг авчрах асуудал яригдахад төрөөс төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй гэх чиглэл өгсөн ч Вьетнамын нэгэн хувийн компани өөрийн хөрөнгөөр эх оронд нь буцаах тээврийн зардлыг бүрэн даахаар болоод байна.
“Урт хугацаандаа 1.8 сая гаруй адууг эзэнжүүлэх зорилготой байна”
-НҮБ-ээс Олон улсын адууны өдрийг тэмдэглэх түүхэн тогтоол гаргуулсан нь манай улсын хувьд дэлхийн хэмжээнд явуулах томоохон алхмуудын нэг билээ. Гол санаа нь Монголыг дэлхийн адууны төв болгох явдал юм. Энэ хүрээнд зохион байгуулагдах 10 мянган морьтны парад бол нийтийн анхаарлыг татахуйц маш том шоу буюу баяр наадмын томоохон үйл ажиллагаа.
Гаднын жуулчид, моринд хайртай хүмүүс Монголд ирж энэхүү парадад оролцохоороо өөрийн гэсэн морийг унах шаардлагатай болно. Үүний тулд бид тэдэнд морийг худалдаж авах эсвэл түрээсэлж унах гэсэн хоёр боломжийг олгож байгаа юм.
Худалдаж авсан иргэд морио хил давуулаад аваад явах боломжгүй учраас Монголын малчдад сар бүр тодорхой хэмжээний хөлс төлж, морио маллуулах харилцаа үүснэ. Энэ нь эргээд малчдын маань орлогыг нэмэгдүүлэх маш том хөшүүрэг болох юм. Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнд олон улсын өндөр түвшний 50 гаруй зочид оролцохоор байгаа.
Тухайлбал, дэлхийн 15 улсын соёл, спортын болон бусад чиглэлийн сайд нар, мөн Дэлхийн үндэсний спортын холбооны тэргүүн, “Physical Asia” шоуны зургаан улсын долоон оролцогч гэр бүлийн хамт оролцоно.
Дэлхий дахинд морьтой холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг, моринд хайртай 200 сая гаруй морьтон бий гэсэн тооцоо байдаг. Эдгээр хүмүүс манай улсын аялал жуулчлалын салбарын маш том зорилтот бүлэг сегмент юм. Бид энэхүү баялгийнхаа нөөц бололцоонд тулгуурлан “Нэг морь- Нэг эзэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, урт хугацаандаа 1.8 сая гаруй адууг эзэнжүүлэх зорилготой байгаа. Энэ нь малчдыг тогтмол орлогоор хангах хамгийн том шийдэл юм.
“Цөөн чанартай малтай айл жилд 200 сая төгрөгийн орлого олж болно”
-Цаашлаад дэлхийн адууны өдөр гаднын хүмүүсийн заавал ирж үзэхийг хүсдэг, олон улсын хэмжээний маш том уламжлалт фестиваль болон хөгжих юм. Мөн Монгол Улс дэлхийн адууны төв болох бүрэн боломжтой. Миний хувьд Малчдын ногоон найман бодлогоороо 2022 оны есдүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ээс –“Тогтвортой хөгжлийн манлайлагч” шагналыг хүртсэн. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч биднийг хүлээн авч уулзан, тус бодлогыг бүрэн дэмжих, Ерөнхийлөгчийн ивээл доор 2022 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна.
Бид мал сүргийн тооны хойноос биш чанарт шилжүүлэх цөөн чанартай малтай айл жилд 200 сая төгрөгийн орлого олох бүрэн боломжтой эсэхийг судлан, сүүлийн жилүүдэд зарим аймаг, суманд туршилтуудыг амжилттай хийлээ.
Малчдын ногоон найман бодлогыг багцлан дурдвал, Нэгт малыг чанаржуулах, цөөн малаас өндөр ашиг шим авах бодлого. Хоёрдугаарт тавлаг мал сүрэг буюу улс орны хаана ч байсан бэлчээрийн даац, байгальдаа тохирсон мал сүргийн толгой тооны зохистой бүтцийг бий болгох. Гуравдугаарт Адуу брэнд буюу Монгол Улсыг дэлхийн адууны төв болгох. Дөрөвдүгээрт малчин өрх жуулчин хөтөлбөр, тавдугаарт малчин өрхийг чадавхжуулах, багийн сургууль байгуулах, зургаа ба долоо хоёр хоорондоо нягт холбоотой ачаа тээвэр болон цахим дэд бүтэц бид малчдын гар дээрээс хүргэлтээр цагаан идээ махаа авах, наймдугаарт зүрх сэтгэлийн боловсрол олгох монгол хүн хөтөлбөр юм.
Т.БАТЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл11
10000 moritnii paradiin ni urid zohiogdson paradaas "ondoosil" ni yuu baih Ve? Negent ginnesst burtgegdsen arga hemjee biz dee
Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалах нь хамгийн түрүүнд, наад ажил чинь зүгээр наадаж байхыг хэлнэ.
Монголчууд монгол угсааны адуугаа алж иддэг харин эрлийз адуугаа тахьдаг болж байна. Бас эрлийз цустай амбангуудаа дарга сайд болгодог. 32 ын тойргийн хятад хороололд өссөн Хүрэлсүх адуу мал гэж мэдэх үү
Элдэв янзын солиорол дэндүү газар авчээ, түү ний нь нь төрийн албан хаагчид зориуд өөхшүүл ээд төсөвөөс мөнгө хувааж хусдаг бусармаг үзэгдлийн тодорхой жишээ энэ бнаа ! Монголчуудын морьны соёл гэж өвчигнөөд дэндүү багцаа баримжаагүй шаадаг гар юмаа ! Хүүкдээ л таарсан зөвлөх юм байхаа даа....
Малчдыг дэмжих их зөв бодлого байна, амжилт хүсье. Өв соёлоороо ондооших хөгжих сайхан үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлцгээе.
Малчдыг дэмжих их зөв бодлого байна, амжилт хүсье. Өв соёлоороо ондооших хөгжих сайхан үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлцгээе.
Dyy mini aduunii teb boloh yahab ee!!tegj heerzegleed yu hiiheb dee!!!gehdee gol ni adyyniihaa mahiig idehee bolih,adyygaa gadags ni amidaar ni esbel dereb taban boinuud Syhbaatar aimagiin nytagt bii gesen suu!!!tedniig zogsooj chadbal dyygiin adyynii dibaajin aahilah asan daa!!!!adyygaa hairlaladaa,hymyys ee!!!!adyy chini Mongolchyydiin medehees es medeh hyrtel olon zyyn dabhazsan jiluuded bidend hereg bolson hamgiin dotno tyslagch bilee.adyygyi bol Mongol hyn mohno gedegsen dee!!!adyyg alj idehees yridchilan sergiilej Mongol hyn hezee mah idehee bolih boloo?...ene bas chyhal ye irlee............hamgiin ikhe ebchin bagteariig zyglyylaj baigaa chini mahan byteegdehyyn,nogoo salataa idej mahaa erhbis bagasgabal Mongolchyyd mini baga ch bolob?...Yrt naslah baih daa,gej bodoh yum!!!gegeerel emnelegyyd sydalgaa sinjelgee gadniihanii yrt nasaldagaas sydlaagyi baina uu?...esbel medsen ch medsenee bysadddaa hyrteelgyi yabna yy?...Yaponchyydiin yrt naslaltiig sydlaad hebsyyleesei .yalanguya ad
yalanguya adyynii mah iddeg adyyg alah talah hylgailah tal deer onchgoi ender haraatai ajil hiimeer baina..;enyyn deer niigem ter zasag bysad olon niitiin baigyylagyyd hychtei orolchoh oroldlogiig bainga hiij ard tymenee yalanguya zaluuchuudaa ene soyol ryy oryylaj mahnaas tatagalzaj ajil chyhal suu!!!zaluu mini...............................hairlah ni zyrhtei chyhal uyaldaatai holbogdoj byten byenii tarhinii uil ajillagaatai dabhazan hynii yrmaas garch (hairlah yhaan)tegs bolno.....amitaniig hairlah yhaan sain sydlaj ajil heregcheer syldendee baigaa adyygaa (morin erdenee)hairaar tyhaglamaar baina...............zygeer yariad end tend legzen deer egyyleed nemergyi ee!!zeb ch byryy ch siidbertei adyyniihaa talaar yarih chag ni bolson....................7sariin 13-nd haisaa harj yugeen yarh boldoo ,tamin ee......adyynii boitoi ,Bietnamtai olon tymen adyygaa egchihsen orond yu absanaa tailagnaagyi ee!!yhaantai ornyyd bol ter jigtei saihan adyyn syrgiig ylasaa hegjuulehiin tyld amidralaa s
getel manaih hasagyydaas (ysan yzem)abch baina,ene bol daanch haramsmaar suu!!!manai zaluuchuud sinechlegdsen ch ysan yzem ideed yhaajdag bol saihnaa,getel tiim bis zamdaa ter ysan yzem ni myydaad irne,hergegchid baisan ch myyddag jims s dee!!!adyygaa saintai ch myytai ch zaluu mini,engetei eedreg talaasaa ni sydalaj yrailaj ajil daa,gadniihanii aduunii soyoloos ni syralzal daa.Bi pranzaas bichej baina,end bol adyy iddeg geed hen negend helbel nyd ni oroi deeree garch syid bolno................chi ch bagagyi gadagsaa yabsan l baih tyn ch adyynii mahnii ches restoran gyanzand hoborhon suu dee!!gadnaas l abdag baih.........za dyy mini sain ajillaarai,chamaig nyd ni zeb zaluu sanaa ni eedreg gej yzdeg yum suu!!!!ajil chini zeb yabbal hezee negen chagt hoichiin nehedyyded magtyylah hereg yysehbii....hyn bolsonii hereg erdee l ene syy dee/..............................
References: Legiano Casino Promo Code fmodpro.com
References: Lollybet Startguthaben http://skin-mobile13.yaanyaan.cafe24.com