sonin.mn
НЬЮ-ЙОРК. /AP/. Хомо наледи гэж нэрлэгддэг жижиг тархитай хүний төрөл зүйл нь нас барсан нэгнээ оршуулж, агуйн ханан дээр дүрс тэмдэг сийлдэг байсан байж магадгүй байгаа нь эртний хүний энэ төрөл зүйлийн хувьд гайхшруулам нээлт болжээ.
 
 
300 мянга орчим жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг энэхүү төрөл зүйлийн чулуужсан үлдэгдлүүдийг Өмнөд Африкийн газар доорх агуйнуудаас 10 гаруй жилийн өмнө олж байв. Харин өдгөө судлаачид тэднийг зөвхөн том тархитай төрөл зүйлүүдэд л ажиглагддаг байсан нарийн төвөгтай зан үйлийг хийх чадвартай байсныг харуулах нотолгоог олсон байна.
 
 
“Хүний тархины гуравны нэгтэй тэнцэх хэмжээний тархитай төрөл зүйлүүдтэй холбоотой гайхалтай нээлт болж байна” гэж АНУ-д төвтэй Үндэсний геологийн нийгэмлэгийн санхүүжүүлсэн судалгааг ахлан явуулсан антропологич Ли Бергер ярилаа.
 
Л.Бергер болон түүний хамтран ажиллагсад нээлтийнхээ талаар цахимаар нийтэлсэн судалгаандаа бичсэн байна. Уг судалгааг салбарын мэргэжилтнүүд хараахан хянан нягтлаагүй байгаа бөгөөд хүн төрөлхтний сэтгэлгээ хэрхэн хувьсан өөрчлөгдсөн талаарх өнөөгийн ойлголтыг өөрчлөхөд илүү их баримт нотолгоо шаардлагатай гэж зарим эрдэмтэн үзэж байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг