sonin.mn
Өчигдөр буюу 6 дугаар сарын 5-нд БНХАУ-д айлчилж буй АНУ-ын Төрийн департаментын Ази, Номхон далайн бүс хариуцсан туслах нарийн бичгийн дарга Даниэль Критенбринк, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хятадын асуудал хариуцсан ахлах зөвлөх Сара Беран нар БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй уулзаж, тус яамны Хойд Америк, Океанийн хэлтсийн дарга Ян Тао тай хэлэлцээ хийв.
 
Тэд хоёр орны төрийн тэргүүн нарын өнгөрсөн жилийн 11-р сард Бали аралд хийсэн уулзалтын үеэрх нийтлэг ойлголтын дагуу Хятад, Америкийн харилцааг сайжруулах, санал зөрөлдөөнийг эв зүйгээр хяналтад байлгах зэрэгт хоёр тал илэн далангүй, бүтээлч, баялаг үр бүтэмжтэй харилцаа өрнүүлнэ гэв. Мөн хоёр улсн цаашдын харилцаа холбоог хэвийн байлгах тухайд  санал нэгдсэн байна.
 
н.Уртнасан