Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүүгээ монголын нийтлэлийн ертөнцөд зөв байрыг нь эзлүүлчих санаатай, бас өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс авч ээлжит нийтэлээ босгов. Таалан соёрхоно уу!
Нэгэн зүйл
Монгол улс 3.4 сая хүн амтай. Бидний 1 сая нь өөрсдийн 70 гаран сая малтай. Нэг малыг 100 мянган төгрөгөөр үржүүлээл үз. Төрөөс нэг сая хүрэхгүй иргэдийн цалин, тэтгэврийг 1000 ам.долларт хүргэх л реформ хэрэгтэй. Эдийн засгаа 20 тэрбум ам.долларт хүргэж тэлэх бодлого бий болго!
Бидэнд ахадсан их хөрөнгө, баялаг байна. Монголд үнэхээр дүрэм алга байна. Бидний гол дүрэм бол бүгд баялагтаа эзэн болох асуудал. Хулгай нарынхаа шуналыг тас цавч! Баялагтаа эзэн болж чадвал энэ яригдаад буй асуудлууд бүгд жижиг асуудал болж хувирна.
Дүрэмгүй улс хөгжихгүй хэмээн Сингапур улсыг босгосон Ли Кyан Ю хэлсэн байдаг. Дахин хэлэхэд бидний тоглоомын дүрэм бол баялагтаа л бүгд эзэн болох асуудал юм. Ингэж чадвал xүчиpxэг том, баян чинээлэг Монгол бий болно.
Нэгэн зүйл
Өмнөд Солонгосын Пак Чун Хи улс орноо Өнчин хүүхэд экспортлогч орноос аж үйлдвэрийн экспортлогч улс, Сингапурын Ли Куан Ю загасчны жижигхээн тосгоноос өнөөгийн Азийн тэргүүлэх өндөр хөгжилтэй улс болгож чадсан... гэх мэт улс орнууд зөв, хатуу бодлогоор хөгжиж дэвшсэн жишээнүүд зөндөөн.
Уламжлалт ардчилал дээр тулгуурласан, орчин үеийн Монгол улсыг бид л бий болгож чадна. Сүүлийн 30 жилд улс, эх орон босч ирэхээр бол босохоор л их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцууллаа. Хөгжсөнгүй, амжилтанд хүрсэнгүй.
Бидэнд, эгэл энгийн иргэдэд эрх мэдлийн тэмцэл, үзэл суртлын зөрчил, талцал, намчирхал биш сайхан амьдрал, тэгш боломж, өндөр цалин хөлс, тайван амьдрал, аз жаргалтай гэр бүл, эрүүл чийрэг үр хүүхэд, хөгжил, дэвшилтэй хүчирхэг эх орон л хэрэгтэй. Эгэл энгийн иргэдээ амгалан тайван, баян чинээлэг, эрүүл энх, эвтэй найртай амьдруулж, баялгийн зөв, тэгш, шударга хуваарилалтыг өндөр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, халамж тусламжаар хүртээж, үнэгүй эмчилгээ, төлбөргүй боловсролоор хуваарилаж буй бодлогыг Норвег орноос үлгэрлэн нутагшуулъя.
Цөөхөн хүн амтай бид үүнд хүрэхийн тулд:
1.Хөгжлийн зөв бодлого,
2.Шударга хууль ёс,
3.Хатуу чанга сахилга бат л хэрэгтэй байна. Би Монгол эх орноо Норвег шиг болгож, хөгжүүлэхийг хүсч байна. Бид Норвег шиг хөгжиx үү? Нигер шиг балрах yy?
Норвег улсын Баялгийн сангийн нийт хэмжээ 1.5 триллион буюу 1500 тэрбум ам.доллар (2018 онд 1 триллион байв) хүрлээ хэмээн 2023.05.18-нд албан ёсоор зарласан. Баялгийн зарцуулалт, хадгаламж хуримтлалтай оронд ковид, дайн зэрэг нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөнгүй ээ.
Нэгэн зүйл
Улс төрийн томилгоогоор томилогдсон бүх салбар, бүх түвшин, бүх байгууллагын дарга нар Төрөөс тэмбумтан болдог. Төрөөсөө нэг мөнгө хусахад л амьдралгүй болгодог тогтолцоог бий болгосон улс орнууд л хөгжиж байна. Тэдний хөгжлийн нууц нь ердөө л энэ.
Өдөр шөнөгүй иргэдийнхээ төлөө хөдөлмөрлөн зүтгэгч эмч, сувилагч, багш, цагдаа, цэвэрлэгч, эрдэмтэд, мэргэшсэн төрийн албан хаагчид арай ядан цалингаас цалинд туйлдан амьдарч ирсэн. Одоо тэсэхээ болиод босч эхэллээ. Юу нь буруу байна?
Монголчууд маань хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх эрх чөлөөгөө эх орондоо эдлэх цаг ирсээн. Үүний баталгаа, гарц нь байгалийн баялгаа Монголын төр эзэмшиж, баялгийн орлогоо эх орондоо төвлөрүүлж хуримтлуулах ёстой. Ингэж чадвал бид үйлдвэржиж, мөнгөжиж, баяжина. Иргэдийнхээ цалин, тэтгэвэр, халамжаа нэмэгдүүлж чадна.
Нэгэн зүйл
Яг 5 жилийн өмнө би бичиж байжээ. Хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг болж өссөн боловч 100 хувь бүх хүүхдүүдэд олгогдохгүй байна гэж. Таван жилийн өмнөх тоо баримт дор буйг анхаарна уу.
“Хүүхдийн мөнгө” гэх хэрүүлийн алим он жилийг дамжин даамжирч байна. Манайд халамж хавтгайрлаа, халамж их тарааснаар ажил хийх хүнгүй боллоо гэсэн яриа их явах юм аа. Монгол хүн өнөөдөр Эх орондоо хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг л хүсээд буйг огт ойлгохгүй байна.
Хүүхдийн гээд өгч буй 20 000 төгрөг бол 10 хүрэхгүй л ам. доллар. Бид үүнийг зарим нь өгнө, өгөхгүй гэж маргалдаад сууж байдаг. Норвег улсад эцэг эх нь маш өндөр 2000 Еврoгooс дээш цалин сардаа авцгаадаг. Хүүхдийн мөнгө гээд 970 Hорвег крон буюу 100 орчим Евро (120 ам. доллар) өгдөг.
Хүүхдийн мөнгийг өгсөнөөр эцэг эхийг үүрэгжүүлдэг. Үүнд:
1.Сайн чанарын сандвич (үдийн хоол) хүүхдэдээ бэлдэж явуулах ёстой.
2.Хүүхэд өөрөө хүсвэл сургууль дээрээ уух сүү болон жүүсний мөнгийг (улирлаар) төлөх ёстой.
3.Хүүхдэд хэрэгтэй бүх зүйлийг худалдаж авч өгөх ёстой. Голчлон спорт хэрэглэл, спорт хувцас болон хичээлийн цүнх. Хүүхдэд хэрэгтэй ном, дэвтрийг улсаас сургууль нь үнэгүй тараадаг.
4.Хүүхдийг өөрөө хүсвэл ямар нэг дугуйлан, секцэд хамруулах ёстой. Хүүхдээ хүсээд байхад хорьж болохгүй.
Онцлог нь хүүхдийн мөнгө ээжийнх нь дансанд ордог. Энэ үүргийг сургуулиудийн нийгмийн ажилтанууд, багш нар маш сайтар хянадаг. Олон удаа зөрчигдсөн зүйлүүдийг сургуулиас нь шаардаж авч өгүүлдэг. Биелүүлэхгүй бол хуулийн байгууллагад хандана. Ингэж хоёр талаас хүүхдийнхээ зөв хүн болгох асуудал дээр л энэхүү мөнгийг нь зарцуулдаг. Тийм ч болохоор “Хүүхдийн мөнгө” гэж нэрлэж байгаа агуулга нь энэ юм. Дээр нь бүх шатны сургалт энэ улсад үнэгүй.
Бид өнөөдөр хүүхдийн мөнгийг өсгөх боломжтой. Өсгөх ч ёстой. Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал төсвөөс хэдэн тэрбyмаар нь өгөөд гадаад, дотоодгүй тэжээгээд байж байна. Захын сургуулиуд гурван ээлжээр хичээллээд хүүхдүүд хохирсон хэвээр байна. Босгож буй өргөтгөлүүдийг нь Японы ард түмний хөрөнгөөр барьж өгч байна.
Бүр бүх сургуулиуд нэг ээлжээр хичээллэдэг болох ёстой. Бидэнд боломж байна. Дунд сургуулиуд Норвегид дээд тал нь 300-350 хүүхэдтэй байна. Бид хүүхдүүдээсээ, ирээдүйн монголчуудаасаа харамлан байж хөгжихгүй ээ. Мөнгөө бид хүүхэд багачууддаа зарцуулж, зөв иргэдтэй болохыг л чармайх хэрэгтэй.
Бага, Дунд, Ахлах, Мэргэжлийн ахлах гэсэн 4 шатлалтай сургуулиудтай болох хэрэгтэй. Ингэж чадвал манай ирээдүйн иргэд зөв хүмүүс болж төлөвшинө.
Хичээлийн жилдээ 10-20+ сая төгрөгийн төлбөр төлөөд өөрсдийн хүүхдүүдийн боловсрол, соёл хүмүүжилд анхаарч байгаа эрх баригчид өөрсдөө бодох хэрэгтэй байна. Бид тийм тоолж баршгүй олон хүүхэд багачуудтай гүрэн улс уу? Ганц хоёрхон хүн бидний баялгийг эзэмшчихээд тансаглан баярхаж, Төрийн өндөр албан тушаалд заларч хуу хамахыг санаархан шунаж, шударгаар хөдөлмөрлөж буй иргэддээ олигтой цалин, хөлс ч өгөхгүй, хүүхдүүдээ гадуурхаж байгаа нь зөв хуваарилалт уу? Тохуурхан доромжилж буй мэт 20-хон мянган төгрөгний асуудлаар УИХ-ын гишүүд улс төр хийн суугаа нь зөв бодлого уу? Өвгөдөөс өвлөж ирсэн баялагтаа бүх монголчууд эзэн болж, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгож, цалин, тэтгэвэр, халамжаа нэмэгдүүлэхгүй байгаа нь зөв хөгжил үү? Монгол хүн бүр бодох ёстой.
Yргэлжлэл бий
– редактор, судлаач проф. Д.Баярхүү
Сэтгэгдэл(22)
Хэлээд яахав. Тэнгэр хол болох юм.
Бүр бүх сургуулиуд нэг ээлжээр хичээллэдэг болох ёстой. Бидэнд боломж байна. Дунд сургуулиуд Норвегид дээд тал нь 300-350 хүүхэдтэй байна. Бид хүүхдүүдээсээ, ирээдүйн монголчуудаасаа харамлан байж хөгжихгүй ээ. Мөнгөө бид хүүхэд багачууддаа зарцуулж, зөв иргэдтэй болохыг л чармайх хэрэгтэй.
Одоогийн хөгшин хулгайчид засагт байгаа цагт хичнээн олон норвёг Найданхүү сингапур Баярхүү байгаад нэмэргүй !
чамайг наашаа тэр хадам ах лам чинь явуулсан уу гэдэг шиг чамд наад үгийг чинь авлигач МАН чинь зааж өгсөн үү?
Dollars kolonchlold baij mongoliin sanhuug Dollars ezed l togtooj baigaa 86 onoos
ЭДийн засгаа чөлөөлөөд элдэв янзын тусгай зөвшөөрөл онцгой эрхгүй болгох хэрэгтэй шдээ, аль болох 3дагч орноос хөрөнгө оруулалт татаж орос хятадын нөлөөг бууруулах хэрэгтэй
Шударга гэж зөв бичил дээ ядаж бас нэг хулгай хиихгээд хүлээж байгаа хүн гуай.
Эх орноо хөгжүүлэх гэсэн болгоныг харлуулан гутаах харь орны гар хөлүүд харин дуугүй баймаар. Монгол улс Норвеги шиг хөгжөөд босоод ирвэл хэн хамгийн их хорсох билээ?
Монголын почирбат ерөнхйилөгяч улсаа азийн бар болгосон мэдэвүү
Бид өөрсдөө чамлаад голоод буй болохоос бас ч гэж хөгжиж байна аа. Хэзээ л бид ийм юм эдэлж хэрэглэж байлаа гэхээр юмс зөндөө байна аа
Баатарбилэгийн зөвлөх байсан бил үү?
Тэгвэл том алба хашиж явсан хүн байна.
Bid iim uls bolhiin tuld ehleed hongiljson shuuh zasaglalaa mash yaraltai shinchleh heregtei shudarga bus shuugch prokuror tsagdaa gaalitai uls yaj hugjinu gej deer ni hunii erh erh chuluu huviin umch yrij hulgai luivaraa nuudag dur esgesen AN g tatan buulgah ugui bol zaluus ni garch ireed tseverleh heregtei bna dandaa muugaar ni kommunistaar ni duuddag MAN g har Dan yzgansan saihan zaluus ni garch ireed uvuu naraa hulgai hiisen bol shuud ATG t ni uguud ta zugeer l gai bolohgui suuj bai geel zorigtoi dugarch chadaj bna AN bolhoor nuguu l heden hulgaich hudalch aluurchid ni tsuglaan tednii gariin bulgiin doloogch naraar eeljilj darga tavial hudlaa busdiig gujirdej muulj onoo avdag nuguu l elbegdorjizmaasaa salaagui hunii hiisen buteesen ataarhaj uheh shahsan yumnuud archilalaa avariy dugarsan hunee barij horij bna geed hutsaad baigaa
Хүүхдийн мөнгө 20 мянга байснаа 100 мянга болсон. Одоо 100 хувь бүх хүүхдүүдэд олгохоор болсон. Норвегийн хөгжлийн бодлогыг бүх салбартаа хэрэгжүүлмээр байна.
ЭНЭ ТЭНЭГ ЭДИЙН ЗАСАГЧ ХАА-Г ХӨГЖҮҮЛСНЭЭР МОНГОЛД ШАМБАЛЫН ОРОН БАЙГУУЛАХ ЮМ ГЭНЭ ЛЭЭ. ЁСТОЙ ХУЦВАА. ДИЖИТАЛ ЭРИН ҮЕД ШҮҮ. ИЙМ ХОЦРОГДСОН ЭДИЙН ЗАСАГЧИДТАЙ БАЙХАД ЯАЖ УРАГШААГАА АХИХ БИЛЭЭ ДЭЭ
Д.АНГАР ГЭГЧ ТЭНЭГ ЭДИЙН ЗАСАГЧТАЙ АНДУУРСАН БАЙНА ЛЭЭ ШҮҮ. М. НАЙДАНХҮҮГ БОЛ БҮРЭН ДЭМЖИНЭ
МАН+АН гэдэг лалрын хулгайч луйварчдын бүлэглэлийг үр үндэсгүй болтол арилгаж зайлуулж байж л монгол улс хөгжилийн зөв замдаа орох болов уу. А бас МАН+АН-ийн суганы үс үр могой ХҮН нам гээчийг хамтад нь зайлуулах хэрэгтэй дээ.
Монгол маань хөгжөөд л байна шүү дээ. 90-ээд онд хүнс, бараа картын системд орж байхад иргэн баян бол улс баян, хөрөнгөжөөд бай л гэсэн. Эхнээсээ хөрөнгөжөөд байгаа юм биш үү. Тэр үед харин яаж хөрөнгөжмхмйг нь сайн заагаагүй болохоор хулгай, луйвар нь амархан арга болсон. Бараг бүгдээрээ шүү. Найданхүү ч арга зам ярихгүй байна. Гоё улсын гоё амьдрал л яриад байгаа болохоос яаж гэдгийг ярихгүйл байна. Уг нь Ярьж дуугарч байгаа нь бас буруу биш л дээ. Үйлдвэржье, баялгаа эзэмшье гэхээр санхүү хөрөнгө оруулалт байхгүй, ажиллах хүч байхгүй. Гаднаас ажиллах ххүч оруулчихья гэхээр өөрсдөө цөөхүүлээ болохоор нэг мөсөн дээрэлхүүлчих гээд байдаг. Зовлон их шдэ. Гэхдээ бид зөв гарц эрэлхийлээд л байгаа. Тэнгэр заяатай ард түмэн болохоор гарц байж л байгаа.
Зөв зүйтэй зүйл бичжээ. Дэмжиж байна
Найданхүү гэж энэ хүн гадаадад олон жил ажиллаж амьдарсан Гэхдээ эх орноо гэсэн халуун дулаан сэтгэлтэй улстөрийн талаар мэдлэгтэй мэдээлэлтэй.ер нь эх орондоо юм хийлгэчихэж чадахаар хүн шиг бсан.Зурагтаар ярилцлага сонсож бсан.Баярхүү гуай та нар хамтраад биенээ зөвийг нь дэмжээд олон түмэнд мэдээлэлээ сайн өгөөд олонд танигдах хэмжээнд юм хийгээрэй
Украйны фашистуудын дэмждэг хүн Монголд хэрэггүй энэ.
Тэгвэл харин их зөв хүн байна. Дуусаж буй Путингийн дарангуйллыг дэмждэг юм болов уу гэсэн үгүй юм байна. Бүүр их үнэлж байна. Шинэ үеийн сэхээтэн тэгвэл мөнөөс мөн юм байна. Хүндэлж байна.